
Хайлт
232 results found
- MS Excel - TRIM(...)
Асуудал: Таны ажиллаж байгаа файл дээр үгс хооронд нь хэрэггүй хоосон зайнууд байгаад байвал яаж маш хурдан цэвэрлэх вэ? Ашиглах функц: TRIM(...) Үг хоорондын нэг зайнаас бусад хэрэггүй хоосон зайг устгана. Жишээ: 1. " Хэрэггүй хоосон зай" гэдэг утгатай экселийн нүд байлаа. 2. =TRIM("хоосон зай цэвэрлэх нүдийг оруулна") Манай жишээн дээр бол =TRIM(B2)
- MS EXCEL - SUMIFS(...)
Сүлжээ дэлгүүр 8 салбартай бөгөөд салбар бүрийн, сар бүрийн борлуулалтын дүн танд байна. Тэгвэл зөвхөн нэгдүгээр салбарын борлуулалтын нийлбэр дүнг, маш хурдан аргаар яаж олох вэ? SUMIFS томъёог энэ тохиолдолд ашиглана. Хоёрдугаар зурагт харагдаж байгаачлан SUMIFS томъёо нь гурван хэсгээс бүрдэнэ. =sumifs(нийлбэр тооцох хэсэг, нөхцөл, шалгуур) Өөрөөр хэлбэл: =sumifs(борлуулалтын дүн, салбар, нэгдүгээр салбар) Ингээд манай жишээн дээр бол: =sumifs(C3:C16, B3:B16, G3)
- MS Excel - LEFT(...)
Асуулт: Урт тесктээс эхний 3 үсгийг л сонгож авах бол яах вэ? Ашиглах функц: LEFT(...) Текстийн эхний буюу зүүн талын тэмдэгтүүдийг гаргана. Жишээ: 1. Эхний багананд урт хаяг байлаа, харин бид дүүргийн нэрийг буюу эхний 3 үсгийг л түүж гаргахад болно. 2. =LEFT(текст байгаа нүд, эхний хэдэн тэмдэгтийг авах вэ гэдэг тоог бичнэ) Манай жишээн дээр бол =LEFT(B3, 3)
- Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцоолох журам
Эрхэмүүдээ одоо та бүхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны А/191 тоот тушаалын талаар мэдээлэл оруулж байна. Энэхүү журам нь ээлжийн амралт, ээлжийн амралтын цалинг ажил олгогч нь тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 99, 110 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг баримталдаг байна. Ээлжийн амралтын хугацаа тооцох: Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр тооцдог бөгөөд ээлжийн амралт олгох ажлын жил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа анх үүссэн өдрөөс эхлэн тооцно. Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэх бол хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна. Ажлын бүтэн бус цагаар ажилладаг ажилтанд амралтын мөнгийг бодож олгохдоо ажиллсан цагийг ердийн ажилласан ажлын өдөрт шилжүүлж бодно. Жишээ нь: Ганаа 25 жил ажилласан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлын нэг өдөрт 4 цаг, долоо хоногт 20 цаг ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2023 оны 9 дүгээр сарын 1-нээс ээлжийн амралт авна гэвэл. Ердийн ажлын өдрийн 8 цагт бүтэн бус цагийн ажилтны ажиллах 4 цагийг харьцуулж, 0.5 (4/8) байгаа тул ажлын жилд олгох ээлжийн амралтын өдөр 7.5(15 өдөр*0.5) гарч байна. Ээлжийн амралтын 9 өдрийг 0.5-аар үржүүлж 4.5(9 өдөр*0.5) өдөр гарч байна. Ганаагийн ээлжийн амралтын нийт 12(7.5+4.5) өдрийн ээлжийн амралт авна шүү. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389819382551&showType=1
- СӨХ-ны Баримт бичгийн жагсаалт
СӨХ-ны баримт бичгийн бүрдүүлэлтийн мэдээллийн жагсаалтыг оруулж байна. "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль"-д: "нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан барилгыг; "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг; "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог; "сууц өмчлөгчид ногдох хэсэг" гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээг; "дангаар өмчлөх сууцны сууцны бус зориулалттай хэсэг" гэж тухайн сууцны гал зуух, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулахыг; "орчны газар" гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг. "Иргэний тухай хууль"-д: Хөрш залгаа эд хөрөнгө: Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ. Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй. Хөршийн нөлөөллийг хориглон хязгаарлах буюу хориглон хязгаарлаж үл болох Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй. Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй. Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй. Барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй. Хөрш залгаа газар дээрх барилга байгууламж нурж нөгөө талын эзэмшил газарт унах аюул тулгарвал уг аюулыг зайлуулах бүхий л арга хэмжээ авахыг хөрш нь уг барилга байгууламжийн өмчлөгч буюу эзэмшигчээс шаардах эрхтэй. Орон сууцны тухай хууль: "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг; "орон сууцны дэд бүтэц" гэж орон сууцны дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээг; "орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа" гэж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг; "орон сууц өмчлөгч" гэж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллагыг; "орон сууцны байшингийн орчны тохижилт" гэж Барилгын тухай хуулийн 3.1.11-д заасан барилгын орчны тохижилтыг; "мэргэжлийн байгууллага" гэж орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээдийг; "хэрэглэгч" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13-т заасан иргэн, хуулийн этгээдийг; "хангагч" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.9, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.12-т заасан хуулийн этгээдийг; "техникийн өрөө" гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг; "ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны байшин" гэж барилгын техникийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрээр ашиглахыг хориглосон орон сууцны байшинг. СӨХ-ны бичиг баримтын жагсаалт: Файл хэлбэрээр байгаа татаж авч ашиглааарай.
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн маягт (ТТ-03а), тайлангийн маягт нөхөх заавар
Амралтын өдрийн мэндээ. Танай байгууллага НӨАТ байгууллага бол сар бүрийн 10 ний дотор "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а тайланг илгээх бөгөөд орлогыг хүлээн зөвшөөрч ибаримт бичихдээ сар бүрийн 5-7 ний өдрүүдийн хооронд бичнэ. Бидний 11-р сард илгээх тайлаг сонгогдон орж ирсэн байна. Бид 11 сарын НӨАТ-ын тайлан илгээх гэж байгаа учраас ибаримтыг бичихдээ 11-р сарыг сонгож бичнэ шүү. ТЕГ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 3-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а тайланд тайлагнаж, санхүүгийн тайландаа бүртгэн санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргаарай. Хавсралт-1: "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а Хавсралтыг файлаар оруулав. "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а Хавсралтыг нөхөх зааврын хамт оруулав. "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а-ын хавсралтуудыг хараарай. Нэмэгдсэн өртгийн албан татвар цаашид /НӨАТ/ гэх суутган төлөгчийн тайланг сарын дүнгээр төгрөгөөр гарган сар бүр татварын албанд илгээнэ. НӨАТ суутган төлөгчийн тайлан нь тухайн сарын борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо /А/, тухайн сарын худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо /Б/, санхүүгийн түрээсийн зүйлийн болон санхүүжилтын хэлэлцээрийн зүйлийн нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо /В/, тухайн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол /Г/, тайлангийн залруулга /Д/, тухайн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол /Е/, гэсэн 6 хэсгээс бүрдэнэ. ТЕГ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А/01 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтуудыг EXCEL хэлбэрээр орууллаа. Амжилт: Асуувал хариулт өгөхөд бэлэн байна. Эх сурвалж: mta.mn
- Шинэлэгдсэн дотоод, гадаад томилолтын зардал
Өдрийн мэндээ Шинэчлэгдсэн гадаад дотоод томилолтын талаар мэдээлэл оруулж байна. ДОТООД ТОМИЛОЛТ “Дотоод албан томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/52 дугаар тоот тушаал батлагдлаа. Төрийн албан хаагчийн дотоод албан томилолтын хоолны зардлыг суманд 30,000 төгрөг , аймгийн төвд 40,000 төгрөг , Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 50,000 төгрөгөөр , байрны зардлыг суманд 60,000 төгрөг, аймгийн төвд 130,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 150,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэн баталлаа. Файлаар оруулав. ГАДААД ТОМИЛОЛТ Гадаад томилолтыг файлаар оруулав. ААНОАТ-ын тухай хуулийн 13.2.2.албан томилолтын зардал нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх; заалтыг мөрдөн ажиллаарай. Амжилт: Асуувал хариулна. Эх сурвалж: Сангийн яам, Татварын ерөнхий газар
- 2025 оны 1 сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа хуулиудаас
Бид та бүхэнд 2025 оын 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдэж эхлэх хуулиудаас хүргүүлж байна. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай https://www.parliament.mn/nn/63645/ Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай- https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141379332791 ... Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140718292011 Төрийн болон орон нутгийн өмчийн Тухай хуульд нэмэлт, өөрчлөлт Оруулах тухай https://www.parliament.mn/nn/63645/ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай https://www.parliament.mn/nn/63645/ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай https://www.facebook.com/photo.php?fbid=876800591231592&set=pb.100067049763166.-2207520000&type=3 Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141370719561 ... Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141371365261 ... Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140722436571 Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Дагаж мөрдөх огноо: 2025-06-01 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140723492761 Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140189607421 Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140883147181&showType=1 Бид дараа нь санхүүтэй холбоотой хуулиудад орсон өөрчлөлт шинэчлэлт, нэмэлтүүдийг нэг бүрчлэн харуулж тайлбартай нь а бүхэнд хүргүүлэх болно.
- Аудитын салбарынханы хийх ёстой, мэдэх ёстой, ажилдаа ашиглах ёстой зүйлсүүд
Саяхан нэг хэлэлцүүлэгт оролцоо. "АУДИТЫН КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЭЛИЙН ТОД БАЙДАЛ, САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ" гэдэг хэлэлцүүлэгт байсан ба үнэхээр шинэлэг мэдээлэл олгосон 3 цагийн маш үр дүнтэй хэлэлцүүлэг байлаа. Хэлэлцүүлэгт дараах байгууллагын хүмүүс: СЭЗИС Ахисан Түвшний Сургууль /UFE Graduate School/ Сангийн яам СЗХ Аудитын компанийн захирлууд Судлаачид оролцлоо. Хэлэлцүүлэгт хэлэлцсэн асуудал: Аудитын байгууллагын одоо байгаа байдал болон ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаар судлаач багш мэргэжилтэнгүүд санал бодлоо харилцан солилцлоо. СЭЗИС ийн ТУЗ-ын дарга Р.Амаржаргал багшийн хэлсэн 3 үг хамгийн сонирхол татлаа. Хиймэл оюун ухаан Блокчэйн технологи Дата аналист Хиймэл оюун ухаан нь компьютерын програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг логик маягаар дууриалгасан ба бараг ижил түвшинд хүргэхийг хичээдэг технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг хийхэд зориулагддаг болно. Хиймэл оюун нь өөрөө өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ ялгаа нь өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ. Мөн өнөөгийн компьютер тоглоомууд нь үүний тод жишээ юм. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох аюулт магадлал байгаа. Хиймэл оюунд байвал зохих чадварууд: Өөрт дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөр илэрхийлдэг байх. Өөрийнхөө алдааг өөрөө олж засварладаг Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх Блокчэйн гэдэг нь бие даасан хэрэглэгчдийн сүлжээ хооронд цахим мэдээллийн сан үүсгэх болон хуваалцах боломжтой болгох мэдээллийн зохион байгуулалт юм. Блокчэйн нь төвлөрсөн бус өгөгдлийн сангийн технологид шинэ шийдэл болж өгсөн. Энэ шинэчлэлт нь хуучин технологийг шинэ арга замтай холбосноор илүү сайжирч хөгжиж байна. Одоо блокчэйнийг бие даасан хэрэглэгчдийн нэгдэл мэдээллийн санг хадгалж, мэдээллийг хуваалцаж мөн удирдаж ажиллах төвлөрсөн бус өгөгдлийн сан гэж ойлгож болно. Олон төрлийн блокчэйн байдаг: Нийтийн блокчэйн(Public blockchain): (жишээ нь Bitcoin ) нь давтагдашгүй токенуудаар ажиллах томоохон төвлөрсөн бус сүлжээ юм. Тэдгээр нь аль түвшний хэрэглэгчдэд нээлттэй ба тэдэнд дэмжлэг үзүүлэх нээлттэй эхийн кодууд байдаг. Хувийн блокчэйн(Private blockchain): нь ихэвчлэн жижиг хэмжээний сүлжээ байхаас гадна токен ашигладаггүй. Хэрэглэгчид нь нарийн хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрлийн блокчэйнүүд итгэмжлэгдсэн гишүүд болон нууцлагдсан дамжуулалттай холбоогоор баталгааждаг. Зөвшөөрөгдсөн блокчэйн(Permissioned blockchain): (жишээ нь Ripple) нь нийтийн болон хувийн блокчэйнүүдийн хосолмол шинжтэй, хувийн блокчэйнтэй ижил хяналттай боловч хянагч нь сүлжээний хэрэглэгч дотроосоо байдаг. Нийтийн блок-чэйнтэй ижлээр томоохон төвлөрсөн бус систем байх ба тэдгээр нь давтагдашгүй токен ашиглана. Код нь зарим нь нээлттэй эхийн, зарим нь нээлттэй эхийн бус байдаг. Дата аналист буюу Мэдээллийн шинжээч нь байгууллагуудад шийдвэр гаргахад нь туслах зорилгоор өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ хийж, тайлбарладаг. Тэд статистикийн аргууд, програм хангамжийн хэрэгсэл, програмчлалын хэлийг дараахь зорилгоор ашигладаг. Мэдээллийг цэвэрлэж, бэлтгэх Өгөгдлийг судалж, дүн шинжилгээ хийх Загвар, харилцаа холбоо, чиг хандлагыг тодорхойлох Дүрслэл болон хяналтын самбар үүсгэх Урьдчилан таамаглах загваруудыг боловсруулах Тайлан, танилцуулга бэлтгэх Аудитын салбарынхан бид нар эдгээр мэдлэг боловсролыг эзэмших хэрэгтэй болоод байна шүү. Аудиторуудаа. Асуувал хариулна. Эх сурвалж : https://mn.wikipedia.org/
- Таны цалингаас суутгаж байгаа татвар буюу ХХОАТ
Хөдөлмөр эрхлэлтийн болон шууд бус орлогын хэмжээнээс хамаарч дараах татварын хувь хэмжээгээр татвар төлж байна. Жилийн орлого Татварын хувь хэмжээ 0-120 сая төгрөг (сарын 0-10 сая) 10% 120сая-180сая (сарын 10-15 сая) 12сая төгрөг дээр нэмэх нь 120сая төгрөгөөс дээш давсан орлогын 15% 180сая төгрөгөөс дээш (сарын 15сая төгрөгөөс дээш) 21сая дээр нэмэх нь 180сая төгрөгөөс дээш орлогын 20% Жишээгээр тайлбарлая: Сар бүр 10,000,000 төгрөгийн цалинтай Доржийн татварыг тооцоольё. Сар бүр 15,000,000 төгрөгийн цалинтай Сүрэнгийн татварыг тооцоольё Сар бүр 20,000,000 төгрөгийн цалинтай Нарангийн татварыг тооцоольё Сарын цалин 10% тооцох % тооцох дүн % татвар Нийт татвар Дорж 10,000,000 10,000,000*10%=1,000,000 1,000,000 Сүрэн 15,000,000 10,000,000*10%=1,000,000 5,000,000 5,000,000*15%=750,000 1,000,000+750,000=1,750,000 Наран 20,000,000 1,750,000 5,000,000 5,000,000*20%=1,000,000 1,750,000+1,000,000=2,750,000 Татварын хуулийн дагуу татвар суутгагч этгээд нь хувь хүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогын татвар ногдуулалт, хөнгөлөлтийн тооцоог жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ. Зөвхөн байнга оршин суугч албан татвар төлөгчид хамаарах бөгөөд үүнд доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан хувь хүнийг хамааруулна: үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж байвал Харин Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч нь Монгол улсад болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон орлогодоо 20% -ийн татвар төлнө. Амжилт. Асуувал хариулна.









