top of page

ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Авлага №5

  • Writer: UB audit
    UB audit
  • Aug 22
  • 2 min read
Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн.
Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн.
  • ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  • ХӨРӨНГӨ

  • ӨР ТӨЛБӨР

  • ЭЗДИЙН ӨМЧ

  • ОРЛОГО БА ОЛЗ

  • ЗАРДАЛ БА ГАРЗ

  • БУСАД

ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ


ХӨРӨНГӨ: АВЛАГА

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Зээлээр үзүүлсэн ажил үйлчилгээ, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэн авах мөнгөн дүнг авлага дансанд бүртгэнэ. Өөрөөр хэлбэл орлого гэж хүлээн зөвшөөрсөн боловч төлөгдөөгүй байгаа дүнгээр дансны авлагыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Дансны авлага нь хоршооны үндсэн үйл ажиллагааны явцад борлуулсан бараа, бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээний төлөө худалдан авагч болон холбоотой талаас авах мөнгөн дүн юм.

Орлого хүлээн зөвшөөрөн авлагаар бүртгэгдсэн дүнгийн цуглуулагдах байдлын талаар эргэлзээ үүссэн тохиолдолд уг үл цуглуулагдах дүнг найдваргүй авлагын зардал гэж хүлээн зөвшөөрнө. Хоршоо нь авлага барагдуулалтын хувийн түүх, онцлогт тохируулан найдваргүй авлагын зардлыг хэрхэн тооцож бүртгэх тухай өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогоороо тодорхойлж мөрдөнө.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Авлагыг хүлээн авсан болон авахаар тооцсон цэвэр боломжит үнэ цэнээр үнэлнэ. Авлагын цэвэр боломжит үнэ цэнэ гэдэг нь төлөгдөх боломжтой авлагын дүнгээр тодорхойлогдох ба гэрээнд заасан авлагын нийт дүнгээс авлагын хөнгөлөлт, хорогдуулалт, найдваргүй гэж үзсэн, төлөгдөх боломжгүй авлагыг хассан дүн юм. Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлагыг тайлант хугацааны эцэст Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлэн төгрөг, гадаад валютаар давхар бүртгэнэ. 

ХХОАТ, ААНОАТ, НДШ болон бусад татварыг урьдчилж эсвэл илүү төлсөн бол Татвар, шимтгэлийн авлага дансанд бүртгэнэ. Улирал ба жилийн эцэс дэх татвар НДШ-ийн авлагын дүн нь татвар, НДШ-ийн тухайн байгууллагуудын баталгаажуулсан дүнтэй тэнцүү байна.

АВЛАГА ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА.

ree

ree

НАЙДВАРГҮЙ АВЛАГА ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА.

Найдваргүй авлагыг бүртгэх 2 арга байна.

1.Шууд арга : Энэ аргын үед авлагын данснаас шууд зардалд шилжүүлэн бүртгэдэг. Өөрөөр хэлбэл өр эзэмшигч хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй гэж зарлагдсан, татан буугдсан зэрэг тохиолдолд тухайн иргэн, байгууллагаас авах авлагыг найдваргүй гэж тооцон данснаас хасна

ree
  1. Нөөцийн буюу хасагдуулгын арга: Энэ аргын үед жинхэнэ хэрэгжилтийн зарчим болон орлого, зардал зохицох зарчмын дагуу тайлант хугацааны үйл ажиллагаатай уялдуулан найдваргүй авлагын нөөцийг тооцон бүртгэдэг. Өөрөөр хэлбэл тайлант хугацааны зээлээрх борлуулалт болон авлагын дансны үлдэгдлээс тодорхой хувь хэмжээгээр найдваргүй авлагын зардлыг тооцон, нөөц байгуулж, авлага найдваргүй болсон үед түүнийг зардал хэлбэрээр бус байгуулсан нөөцийн бууралт гэж үзэн бичилт хийдэг.

ree

ТАТВАР, НДШ-ЫН АВЛАГА ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА.

Татвар, шимтгэлийн авлага дансыг татварын төрөл тус бүрээр данс нээж бүртгэнэ. Тайлант хугацаанд тухайн төрлийн татварын авлага ба өр төлбөрийн дансдын аль алинд нь гүйлгээ гарсан үед тайлант хугацааны эцэст үлдэгдэл багатай дансыг үлдэгдэл ихтэй данс руу хааж үлдэгдэлгүй болгоно. Тайлант хугацааны эцэст тухайн төрлийн татварын авлага ба өр төлбөрийн дансыг хооронд нь хаахад

ree

БУСАД АВЛАГА ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА.

ree

Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно.

Эх сурвалж: Legalinfo


Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page