top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

Search this site

270 results found

  • Аж ахуйн үйл ажиллагааны ашиг

    Хятад улстай байгуулсан давхар татварын гэрээний хоёр дахь мэдээлэлийг оруулж байна. Үргэлжлэл бий. Эх сурвалж: Legalinfo

  • Хятад улстай хийсэн Давхарын гэрээ

    Бид өмнө нь Австри улстай байгуулсан Давхар татварын талаар мэдээлэл оруулж байсан бол энэ удаа бидний хамгийн их худалдаа арилжаа болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа Хятад улстай байгуулсан давхар татварын гэрээний мэдээллийг оруулж байна. Үргэлжлэл бий. Эх сурвалж: Legalinfo

  • Давхар татвар-Давхар татварыг арилгах аргууд

    Давхар татварын талаар 5 дахь мэдээлэлээ Австрали улстай байгуулсан давхар татварын гэрээний талаар оруулж байна. Үргэлжлэл бий. Эх сурвалж: Legalinfo

  • Давхар татвар-Захирлуудын шагнал ба урамшуулал

    Давхар татварын талаар 4 дэхь мэдээлэлээ Австрали улстай байгуулсан давхар татварын гэрээний талаар оруулж байна. Үргэлжлэл бий. Эх сурвалж: Legalinfo

  • Давхар татвар-Хөрөнгө борлуулсны орлого

    Давхар татварын талаар 3 дахь мэдээлэлээ Австрали улстай байгуулсан давхар татварын гэрээний талаар оруулж байна. Үргэлжлэл бий. Эх сурвалж: Legalinfo

  • Давхар татвар-Төлөөлөгчийн газар

    Давхар татварын талаар 2 дахь мэдээлэлээ Австрали улстай байгуулсан давхар татварын гэрээний талаар оруулж байна. Үргэлжлэл бий. Эх сурвалж: Legalinfo

  • Давхар татвар гэж юу вэ

    Давхар татварын талаар мэдээлэл оруулж байна. Эхний удаа Австрали улстай багйуулсан давхар татварын гэрээний мэдээллийг оруулж байна. Үргэлжлэл бий. Эх сурвалж: Legalinfo

  • СЯ-ны сайт дахь "Санхүүгийн тайлан"-гаа нэг хардаа.

    Санхүүгий эмч нараа, эрхэм аж ахуй нэгж байгууллагын захирлуудаа 4 сарын дараа 2025 он маань баяртай гэж 2026 он эхэллээ. Эртхэн нэг Санхүүүгийн тайлангуудаа илгээдэг https://ebalance.mof.gov.mn/ сайт руугаа нэг зочлоорой танай байгууллагын 2025 оны санхүүгийн тайланг Сангийн яам хүлээн авсан эсэхийг нэг хараарай мөн 2026 оны эхний хагас жилийн тайланг танай байгууллага илгээх ёстой эсэхээ нэг шалгадаа. Байгууллагын дараах мэдээллийг үндэслэн эхний хагас жилийн санхүүгийн тайланг авах ёстой тулган шалга. Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх төрлийн хувьцаат компани /ХК/ Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 "андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх", 8.6 "газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх", 8,14 "ашигт малтмал ашиглах", 8.15 "ашигт малтмал хайх", 8.2 дугаар зүйлийн 2 дахь "Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэй" Төрийн болон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуй нэгж Эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага Улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19-р зүйл "Намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана" -д заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага Арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага Газрын тосны салбарт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага Өмнөх оны буюу 2025 оны жилийн эцсийн борлуулалтын орлогын дүн 2.5 тэрбум төгрөгөөс дээш бол Танай байгууллага 2026 оын эхний хагас жилийн тайланг ЗААВАЛ илгээж баталгаажуулсан байх бөгөөд Жилийн эцсийн тайланг ЭХНИЙ ХАГАС ЖИЛ аваагүй бол авахгүй шүү. Эртхэн хараарай. Эх сурвалж: Сангийн яам

  • ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА, МЭДҮҮЛГИЙН ЗАГВАР МАЯГТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

    ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА, МЭДҮҮЛГИЙН ЗАГВАР МАЯГТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ Улсын бүртгэлийн ерөнхий газраас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг шуурхай, боловсронгуй болгох зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” шинэчилсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Шинэчилсэн системийг нэвтрүүлснээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, маягтыг улсын бүртгэгч тоон гарын үсгээр баталгаажуулан олгох, лавлагааны нэр төрлийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шаардлагатай лавлагаа, мэдээллийг авах боломж бүрдэж байна. Үүнтэй холбогдуулан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах мэдүүлэг, маягт, лавлагааны загваруудыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/168 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Шинэчлэгдсэн загварт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, цахим хэлбэрээр гаргасан мэдүүлгийг хүлээн авах эсэх болон бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маягтууд багтсан бөгөөд дараах төрлийн лавлагааг шинээр ашиглаж эхэлнэ. Үүнд: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /Э-01/ Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /Э-02/ Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /Э-03, Э-04/ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /Э-05/ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /Э-06/ Эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл бүртгэлтэй эсэх лавлагаа /Э-07/ Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэлтэй эсэх лавлагаа /Э-08/ Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай лавлагаа /Э-09/ “E-PROPERTY” шинэчилсэн системийг Баянзүрх дүүрэгт 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс нэвтрүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, мэдээллийг улсын бүртгэгчийн тоон гарын үсгээр баталгаажуулан олгож эхэллээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, мэдээллийг илүү шуурхай, найдвартай авах, бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр хялбаршуулах боломж бүрдэх юм. Цаашид дээрх шинэчилсэн мэдүүлэг, маягт, лавлагааг “E-PROPERTY” системийг тухайн бүртгэлийн нэгжид нэвтрүүлсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллана Эх сурвалж: https://www.facebook.com/ulsyn.burtgel

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page