Энгийн хоршооны санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх маягт, дансны жагсаалт, Санхүүгийн тайлангийн А маягт, санхүүгийн тайлангийн тодруулга
- UB audit

- Jan 4
- 3 min read

Өнөөдөр бүгдээрээ Хоршоо гэж юу болох, яагаад ХЗХ-ноос ялгаатай, ямар санхүү, татварын тайлан гаргаж байгаа, мөн ямар санхүүгийн тайлангийн тодруулга, дансны жагсаалтын талаар тодорхой хүрээний мэдлэгтэй болцгооно.
Хоршооны хуулинд зааснаар:
4.1.1."хоршоо" гэж Иргэний хуулийн 36.4-т заасан " Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан" хуулийн этгээдийг;
4.1.2."хоршооны гишүүн" гэж хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан, 16 насанд хүрсэн иргэнийг, дундын хоршооны тухайд хоршоо, хуулийн этгээдийг;
4.1.3."хоршооны бараа, бүтээгдэхүүн" гэж хоршоо, хоршооны гишүүний бэлтгэсэн түүхий эд, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүнийг;
4.1.4."хоршооны гишүүнд төлөх төлбөр" гэж хоршоо гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан, оюуны өмчийг ашигласны дараа түүнд төлөхөөр тохиролцсон хэлцлийн үнийн дүнг;
4.1.5."хоршооны зуучлалын орлого" гэж хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулсан орлогоос борлуулалтын үйл ажиллагаатай холбогдсон зардал, хоршооны гишүүнд төлөх төлбөрийг хассан дүнг;
4.1.6."болзошгүй эрсдэлээс хамгаалах сан" гэж хоршоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооны борлуулалтын орлогоос хуримтлуулах мөнгөн хөрөнгийг;
4.1.7."хоршооны гишүүнд ногдох орлого" гэж хоршооны борлуулалтын орлогоос болзошгүй эрсдэлээс хамгаалах сан, хоршооны гишүүнд төлөх төлбөр болон борлуулалтын үйл ажиллагаатай холбогдсон бусад зардлыг хасаж, албан татвар төлсний дараах орлогоос хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө, оролцоонд ногдох хэмжээгээр хуваарилах хөрөнгийг.
Мөн хуулийн:
6.2.Анхан шатны хоршоог ес ба түүнээс дээш иргэн хамтран байгуулж болно.
8.1.Хоршоог үүсгэн байгуулагчид хоршоо үүсгэн байгуулах талаар гэрээ байгуулж, уг гэрээнд хоршооны зорилго, үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана.
9.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хоршоог үүсгэн байгуулагч хоршоо байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
14.5.Хүсэлт гаргагч нь бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршооны гишүүний элсэлтийн хураамжийг төлж, хувь хөрөнгөө хоршоонд оруулснаар хоршооны гишүүний эрх баталгаажна.
24.1.Хоршооны гишүүн хоршоонд эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, хөдөлмөр оролцоо, ажил, үйлчилгээ, оюуны өмчийн хэлбэрээр хувь хөрөнгө оруулж болно.
24.2.Хоршооны гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийн дээд хэмжээ тухайн анхан шатны хоршооны өөрийн хөрөнгийн 15 хувь, дундын хоршооны өөрийн хөрөнгийн 49 хувиас хэтрэхгүй байна.
Хоршооны орлого:
Орлого гэж гишүүний оруулсан хувь оролцоотой холбоогүй байдлаар өмчийг нэмэгдүүлэх үр дүн бүхий хөрөнгийн гүйлгээний буюу сайжруулалт, эсхүл өр төлбөрийн бууралт хэлбэрээр тухайн тайлант үед үүссэн эдийн засгийн үр өгөөжийн өсөлтийг хэлнэ.
1/Борлуулалтын орлого;
2/Хоршооны зуучлалын орлого;
3/Түрээсийн орлого
4/Хүүгийн орлого
5/Ногдол ашгийн орлого
З/Бусад орлого;
4/Олз;
Хоршооны зардал:
Зардал гэж өмч эзэмшигчдэд олгосон хуваарилалттай холбоогүй байдлаар өмчийг багасгах үр дүн бүхий хөрөнгийн зарлагын гүйлгээ буюу хорогдон багасалт, эсхүл өр төлбөрийн үүсэлт хэлбэрээр тухайн тайлант үед үүссэн эдийн засгийн үр өгөөжийн бууралтыг хэлнэ.
1/Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
2/Борлуулалт маркетингийн зардал
3/Ерөнхий удирдлагын зардал
4/Санхүүгийн зардал
5/Болзошгүй эрсдлээс хамгаалах сангийн зардал
6/ Бусад зардал;
7/Гарз;
Мөн хуулийн 22 дугаар зүйл "Хоршооны өөрийн хөрөнгө"
22.1.1.хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө;
22.1.2.хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламжийн хэлбэрээр өгсөн хөрөнгө;
22.1.3.болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хуваарилсан хөрөнгө;
22.1.4.хоршооны хөгжлийн санд төвлөрүүлсэн хөрөнгө;
22.1.5.хоршооны ашиг, алдагдал.
Мөн хуулийн 24 дугаар зүйл "Хоршоонд гишүүний оруулсан хувь хөрөнгө"
24.1.Хоршооны гишүүн хоршоонд эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, хөдөлмөр оролцоо, ажил, үйлчилгээ, оюуны өмчийн хэлбэрээр хувь хөрөнгө оруулж болно.
24.2.Хоршооны гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийн дээд хэмжээ тухайн анхан шатны хоршооны өөрийн хөрөнгийн 15 хувь, дундын хоршооны өөрийн хөрөнгийн 49 хувиас хэтрэхгүй байна.
24.3.Хоршооны гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийн хэлбэр, хэмжээг хоршооны дүрмээр энэ хуулийн 24.2-т заасны дагуу тогтооно.
24.4.Хоршооны эд хөрөнгөөс хоршооны гишүүнд оногдох хувь нь гишүүний оруулсан нийт хувь хөрөнгө, тухайн гишүүнд ногдох хоршооны жилийн ашиг, алдагдлын зөрүүг тооцсон дүнтэй тэнцүү байна.
32 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурал хуралдах хугацаа, газар
32.1.Бүх гишүүдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш зургаан сарын дотор хуралдуулна.
32.2.Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.
32.3.Бүх гишүүдийн хурлыг өөр газар хуралдуулахаар товлоогүй бол хоршооны төв оршин байгаа газар хуралдуулна.
Хоршооны тухай хууль 2021 оны 05 дугаар сарын 06-ний өдөр батлагдан өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа Хоршооны хуулийг файлаар оруулсан хараарай.
За одоо санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой Сангийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн А/155 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" -ыг хавсралт ёсоор шинэчлэн баталж 2022 оны 08 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлэх, хяналт тавих ажлыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт үүрэг болгосон байна.
Журамд:
Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам
Хоршооны санхүүгийн тайлан, тодруулгын бэлтгэх заавар
Санхүүгийн тайлангийн А маягт
Нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт


Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам

Хоршооны санхүүгийн тайлан, тодруулгын бэлтгэх заавар

Санхүүгийн тайлангийн А маягт
Хоршоологч нараа амжилт.
Эх сурвалж: Legalinfo .




Comments