Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа шивж эхлээрэй ⌨️📝
- UB audit

- 7 days ago
- 2 min read
Updated: 3 days ago

Энэ линкээр ороод санхүүгийн тайлангаа оруулна. https://ebalance.mof.gov.mn

Алхам 1-3.

Алхам 4-6:

Алхам 7-8:

Алхам 9:



Тодруулгыг ингээд бөглөж болно шүү:
1 Тайлан бэлтгэх үндэслэл: Санхүүгийн тайлан дахь толилуулга ба ангилалыг нэг үеэс дараагийн үед тогтвортой хадгална.
2 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт: Тайлант хугацаанд өөрчлөлт ороогүй болно.
3.1 Тэмдэглэл(Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгөтэй холбоотой тайлбар, тэмдэглэлийг хийнэ.): Эдгээр хөрөнгийг нэрлэсэн үнээр бүртгэсэн болно.
4.4 Тэмдэглэл: (Дансны авлагыг төлөгдөх хугацаандаа байгаа, хугацаа хэтэрсэн, төлөгдөх найдваргүй гэж ангилна. Найдваргүй авлагын хасагдуулга байгуулсан арга, гадаад валютаар илэрхийлэгдсэн авлагын талаар болон бусад тайлбар, тэмдэглэлийг хийнэ.): Дансны авлагыг цэвэр боломжит үнэ цэнээр буюу мөнгөөр хүлээн авахаар тооцоолж буй дүнгээр нь харуулсан болно.
6.1 Тэмдэглэл: (Бараа материалын өртгийг тодорхойлоход ашигласан арга, бараа материалын бүртгэлийн систем, өртөг болон цэвэр боломжит үнийн аль багыг сонгох аргын талаар тайлбар, тэмдэглэл хийнэ.): Бараа материалын өртөгт худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай холбоотой гарсан зардлууд орсон.
7 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө /эсвэл борлуулах бүлэг хөрөнгө/ болон өр төлбөр: Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн хөрөнгийг бүртгэсэн болно.
9.1 Тэмдэглэл(Үндсэн хөрөнгийн анги бүрийн хувьд ашигласан хэмжилтийн суурь, элэгдэл тооцох арга, ашиглалтын хугацаа, дахин үнэлсэн бол дахин үнэлгээ хүчинтэй болсон хугацаа, хараат бус үнэлгээчин үнэлсэн эсэх талаар, үндсэн хөрөнгийн дахин ангилал, түүний шалтгаан, бусад тайлбар тэмдэглэлийг хийнэ.): Үндсэн хөрөнгийг хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан цэвэр дүнгээр бүртгэсэн болно.
10.1 Тэмдэглэл(Биет бус хөрөнгийн анги бүрийн хувьд ашигласан хэмжилтийн суурь, хорогдол тооцох арга, ашиглалтын хугацаа, дахин үнэлсэн бол дахин үнэлгээ хүчинтэй болсон хугацаа, хараат бус үнэлгээчин үнэлсэн эсэх, бусад биет бус хөрөнгийн бүрэлдэхүүн болон бусад тайлбар тэмдэглэлийг хийнэ.): Биет бус хөрөнгийг хуримтлагдсан хорогдол, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан дансны цэвэр дүнгээр бүртгэсэн.
12.1 Тэмдэглэл( Биологийн хөрөнгийн хэмжилтийн суурь болон бусад тайлбар, тэмдэглэлийг хийнэ.): Одоогоор манай байгуулагад бүртгэлтэй биологийн хөрөнгө бүртгэгдээгүй байна. /эсвэл .. бүртгэсэн/
14 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө: Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхны өртгөөр бүртгэнэ.
16.4.1 Тэмдэглэл(Урт хугацаат нөөцийн дүнг тодруулна. Нөөцийн төрлөөр тайлбар, тэмдэглэл хийнэ. ): Өнгөрсөн үйл явдлын дүнд үүрэг хариуцлагыг төлөх магадлалтай, төлбөрийн дүнг тооцоолох боломжтой болсон үед нь нөөц гэж хүлээн зөвшөөрнө.
16.5.1 Тэмдэглэл. Улсын байгууллага ангилалд Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагатай холбоотой өр болон татварын өрийг оруулна.*Гадаадын байгууллагад төлөх өртэй бол тайлбар хэсэгт зээлдэгчийн нэр, зээлийн зориулалтыг товч байдлаар оруулна.: Улсын байгууллагын өр төлбөрт татвар болон НД-ийн өрийн үлдэгдлийг оруулан бүртгэж байна.
16.6.1 Тэмдэглэл. * Улсын байгууллага ангилалд Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагатай холбоотой өр болон татварын өрийг оруулна.: Одоогоор энэ өр төлбөрийн мэдээлэл бүртгэгдээгүй байна.
17.4 Тэмдэглэл(Эздийн өмчийн бусад хэсгийн бүрэлдэхүүн тус бүрээр тодруулж тайлбар, тэмдэглэл хийнэ. ):Одоогоор энэ дансанд бүртгэл алга байна. /эсвэл.... бүртгэсэн байна/
21.2 Тэмдэглэл. (Орлогын татварын зардал (орлого) - ын бүрэлдэхүүн тус бүрээр тайлбар, тэмдэглэл хийнэ).: Тайлант үеийн татварын зардалд нийтлэг болон тусгай хувь хэмжээгээр ногдуулсан болно.
23 Болзошгүй хөрөнгө ба өр төлбөр: Тайлант хугацаанд гүйлгээ гараагүй болно.
24 Тайлагналын үеийн дараах үйл явдал: Тайлангийн өдрийн дараах үл залруулагдах үйл явдлын материаллаг ангилал тус бүрийн хувьд мөн чанар, санхүүгийн нөлөөллийн тооцооллыг тодруулдаг.
Амжилт: Асууж тодруулж болно. Хариулт өгөхөд бэлэн .




Comments