top of page

Нүүрсний уурхай ямар ямар татвар төлдөг вэ?

  • Writer: UB audit
    UB audit
  • 1 day ago
  • 2 min read

Оройн мэндээ.

Өнөөдөр нүүрсний уурхайнууд ямар ямар татвар төлдөг тухай мэдээлэл оруулж байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Нүүрсний уурхайнууд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ), Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), Нэмүү өртгийн албан татвар (НӨАТ), Гаалийн болон агаарын бохирдлын төлбөр, мөн тусгай зөвшөөрлийн хураамж зэрэг үндсэн татвар, хураамжуудыг төлдөг. 


Нүүрсний уурхайн үйл ажиллагаанд ногдуулдаг үндсэн татвар, төлбөрүүдийг доорх ангиллаар хуваан үздэг.

1. Уул уурхайн тусгай татварууд:

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ): Борлуулсан болон ашигласан нүүрсний борлуулалтын үнэлгээнээс тодорхой хувиар тооцож улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Экспортолж буй нүүрсний АМНАТ-ийг хуульд заасан жишиг үнэд суурилан тооцдог.

  • Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр: Уурхайн олборлолт явуулж буй талбайн хэмжээнээс хамааран жил бүр нэгж талбай тутамд тогтмол хураамж төлдөг.


2. Ерөнхий татварууд


  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ): Уурхайн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төлнө.

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ): Дотоодын зах зээлд борлуулсан бараа, үйлчилгээнд 10 хувиар ногдуулна.

  • Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ): Ажилчдынхаа цалин хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган авч, төсөвт шилжүүлдэг.


  1. Байгаль орчин, тусгай зориулалтын төлбөрүүд:


  • Агаарын бохирдлын төлбөр: Агаарт гаргаж буй хорт бодис, олборлосон түүхий нүүрсний килограмм тутамд тодорхой төлбөр хураамж ногдуулдаг.

  • Байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээлтийн төлбөр: Уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж буй хохирлыг бууруулах, нөхөн сэргээх ажилд зарцуулагдах барьцаа болон хураамжууд багтана.


Дээрх татваруудаас гадна экспортолж буй бүтээгдэхүүнд Гаалийн татвар, уурхайн хөрөнгө, техник хэрэгслээс хамааран Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Авто тээврийн хэрэгслийн татвар зэрэг төрөл бүрийн татварууд давхар ногддог. Татварын хууль тогтоомжийн нарийвчилсан заалт, нүүрсний жишиг үнийн шинэчлэлт зэргийг Татварын Ерөнхий Газар болон Ашигт малтмал, газрын тосны газар -ын албан ёсны вэбсайтаас тухай бүр шалгах боломжтой.


"Зөвхөн уул уурхайд ногддог АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бий. Энэ нь борлуулалтын орлогоос тооцогддог учраас хамгийн хүнд ачаалал болдог. Нийтдээ 27-28 төрлийн татвар, төлбөр төлж байна. Олон улсад татварын ачааллыг “effective tax rate” буюу бодит татварын ачааллаар хэмждэг. Борлуулалтын орлогоос зардлаа хасаад үлдсэн татвар ногдох орлоготой төлсөн татвараа харьцуулж үздэг гэсэн үг. 2022 онд Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 19 орныг хамруулсан судалгаа хийсэн. Тэр судалгаагаар Монголын уул уурхайн татварын ачаалал 53-70 хувьтай гарч, хамгийн өндөр түвшинд орсон. Ашгийн татвар 25 хувь байгаа нь дангаараа өндөр биш ч бусад татвар, өсөн нэмэгдэх АМНАТ зэрэг дэлхийд хамгийн өндөр байна." Д.Алгаа


Амжилт.

Эх сурвалж: МТА.

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page