Татварын үг хэллэг
- UB audit

- 1 day ago
- 2 min read

Татварын Ерөнхий хуулийн 6.1- д татварын хуулийн нэр томъёоны тодорхойлолтуудын талаар оруулья.
"ажил гүйлгээний ашиг хуваах арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний ашгийг тухайн ажил гүйлгээнд оролцсон харилцан хамаарал бүхий талуудад эдийн засгийн үндэслэлтэй хуваарилж, түүнтэй харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний ашгийн түвшинтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг
"ажил гүйлгээний цэвэр ашгийн арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний цэвэр ашгийн түвшний үзүүлэлтүүдийг түүнтэй харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний цэвэр ашгийн түвшний үзүүлэлтүүдтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг
"бодит үнэ тодорхойлох зарчим" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөл татварын зорилгоор түүнтэй харьцуулж болох бие даасан ажил гүйлгээний нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь багассан бол тухайн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг
"үнэ шилжилтийн тохируулга хийх арга" гэж бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг
"дамжуулан борлуулах үнийн арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний нийт ашгийн түвшинг түүнтэй борлуулалтын орлогын хувьд харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний нийт ашгийн түвшинтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг
"дотоод харьцуулалт хийх ажил гүйлгээ" гэж татвар төлөгчийн харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээ болон бие даасан этгээдтэй хийсэн ажил гүйлгээг
"жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг
"өртөг дээр нэмэх арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний нийт ашгийн түвшинг түүнтэй зардлын бүтцийн хувьд харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний нийт ашгийн түвшинтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг
"тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл" гэж төлөх татварын хэмжээг багасгах, татвар төлөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээ хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдлийг
"харьцуулагдах байдлын шинжилгээ" гэж харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээний нөхцөлийг харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөлтэй харьцуулан ялгаатай хүчин зүйлсийн нөлөө, зөрүүг арилгаж үнэн зөв залруулга хийх шинжилгээний аргыг
"харьцуулагдах бие даасан үнийн арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний үнэ болон үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг түүнтэй харьцуулагдах, бие даасан ажил гүйлгээний үнэ болон үнэд нөлөөлөгч хүчин зүйлстэй харьцуулан тодорхойлохыг
"хяналтад байгаа ажил гүйлгээ" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг
"бие даасан ажил гүйлгээ" гэж харилцан хамааралгүй этгээд хооронд хийсэн ажил гүйлгээг
"эдийн засгийн өгөөж олох" гэж үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, зардал хэмнэх, хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал, хугацааг багасгах замаар ашиг буюу ашигт ажиллагааг дээшлүүлсэн байхыг
"эцсийн эзэмшигч" гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг.
“тогтворжуулах татварын орчин” гэж татварын хувь, хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг
Эх сурвалж: Татварын Ерөнхий Хууль




Comments