top of page

Танайх эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлсэн үү?

  • Writer: UB audit
    UB audit
  • 9 minutes ago
  • 1 min read

Ажлын өдрийн мэнд ээ,



Татварын ерөнхий хуулийн дагуу хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон билээ. 2025 оны байдлаар манай улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй (үйл ажиллагаа явуулж байгаа, зогсоосон болон бусад) нийт 263,433 байгууллага байна. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдэгдсэнээр 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэх ёстой 45,373 аж ахуй нэгж байна. Өөрөөр хэлбэл нийт бүртгэлтэй байгууллагуудын 17% нь мэдээллээ бүртгүүлж амжаагүй байна.


Хэрэв та бүртгэл хийлгэсэн эсэхээ магадлах бол энд дарж эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэх ёстой байгууллагуудын жагсаалттай танилцана уу. Харин бүртгүүлж амжаагүй бол дараах баримтуудыг бүрдүүлэн аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаарай.


Бүрдүүлэх бичиг баримтууд:

  1. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (УБ-12 маягт) – маягтыг үнэн зөв бөглөж, шаардлагатай хавсралтын хамт ирүүлэх; https://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download

  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

  3. Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар болон F-регистр бүхий оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн хуулбар;

  4. Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий гадаадын хуулийн этгээдтэй бол тухайн улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, түүний орчуулгын баталгаажуулсан хувь.


Амжилт хүсье!


Эх сурвалж: УБЕГ

 
 
 

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page