Аудитын олон улсын стандарт 210
- UB audit
- 2 minutes ago
- 2 min read

Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Холбооноос Аудитын Олон Улсын Стандартыг батлан гаргадаг.
200-299 - Ерөнхий зарчмууд ба үүрэг хариуцлага
300-399 - Үнэлэгдсэн эрсдэлд өгөх хариу ба эрсдлийн үнэлгээ
500-599 - Аудитын нотлох зүйл
600-699 - Бусдаар гүйцэтгүүлсэн ажил
700-799 - Аудитын дүгнэлт ба тайлагнал
800-899 - Тусгайлсан зүйлс
АОУС 210:
Шаардлагууд : Аудитын урьдчилсан нөхцлүүд байгаа эсэхийг тогтоохын тулд аудитор нь.
Санхүүгийн тайланг бэлтгэхэд ашигласан санхүүгийн тайлангийн үзэл баримтлал нь зохимжтой, хүлээн зөвшөөрөгдөхүйц эсэхийг тодорхойлох
Удирдлага өөрийн үүрэг, хариуцлагаа хүлээн зөвшөөрч, ойлгож байгаа гэдгийг зөвшөөрүүлж авах
Үүнд: Санхүүгийн тайлангийн үзэл баримтлалынхаа дагуу санхүүгийн тайлангаа бэлтгэсэн, бодитой толилуулсан эсэх, удирдлагууд нь санхүүгийн тайлангаа залилан болон алдаанаас үүдэлтэй материаллаг буруу илэрхийллээс ангид бэлтгэсэн эсэхийг тодруулна. Мөн аудиторыг санхүүгийн тайланг бэлтгэхтэй холбоотой мэдээллээр хангаж өгөх, удирдлагаас хүсч болох нэмэлт мэдээллээр хангах, аудитын нотолгоо олж авахад хязгаарлалт бэрхшээлгүй байх нөхцөд боломжоор хангах.
Аудитын ажлыг хүлээн авахын өмнө аудитын хамрах хүрээнд хязгаарлалт хийсэн энэхүү хязгаарлалт нь аудит дүгнэлт өгөхөөс татгалзахад хүргэнээ хэмээн аудитор итгэж байвал аудиторын гэрээт ажлыг хүлээн авахгүй.
Хэрэв урьдчилсан нөхцлүүд байхгүй бол аудитын нөхцлийг байгууллагын удирдлага болон засаглалыг хариуцсан этгээдтэй тохиролцоно.
Аудитын ажлын захидал буюу бичгээр илэрхийлсэн гэрээний бусад тохиромжтой хэлбэрээр баримтжуулах бөгөөд дараах зүйлсүүдийг заавал агуулсан байна.
Санхүүгийн тайлангийн аудитын зорилт, хамрах хүрээ
Аудиторын хүлээх үүрэг хариуцлага
Удирдлагын хүлээх үүрэг хариуцлага
Санхүүгийн тайланг бэлтгэхэд ашигладаг санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын тодорхойлолт
Аудиторын зүгээс үйлчлүүлэгчид гаргаж өгөхөөр төлөвлөж буй тайлангийн хэлбэр болон агуулгыг дурьдах, тайлан нь хэлбэр болон агуулгын хувьд төлөвлөж буйгаас зөрж болох нөхцлүүдийг мэдэгдэх
Аудитын ажлын нөхцөл өөрчлөгдсөнийг хүлээн авах:
Үндэслэлтэй шалтгаан үгүй бол аудитын ажлын нөхцөлд өөрчлөлт оруулахыг аудитор зөвшөөрөхгүй.
Аудитын ажил дуусахаас өмнө түүнийг арйа доогуур түвшний баталгаа гаргах ажил болгон өөрчлөх санал хүлээн авсан бол аудитор ингэх үндэслэлтэй шалтгаан бий эсэхийг судалж үзэх хэрэгтэй.
Аудитын ажлын нөхцөл өөрчлөгдсөн бол аудитор болон удирдлага шинэ нөхцлүүдийг тохиролцох ба аудитын ажлын захидалд буюу бичгээр илэрхийлсэн гэрээний бусад тохиромжтой хэлбэрээр баримтжуулна.
Аудитор ажлын нөхцөлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй боолмжгүй , анх тохиролцсон аудитын ажлаа үргэлжлүүлэхийг удирдлага зөвшөөрөхгүй бол аудитор нь холбогдох хууль,тогтоомжийн хүрээнд аудитын ажлаас татгалзах, засаглал хариуцсан этгээд, хувьцаа эзэмшигчид, зохицуулах байгууллага зэрэг холбогдох талуудад нөхцөл байдлыг мэдэгдэх гэрээгээр заасан үүрэг хариуцлагыг судална.
Ажлыг хүлээн авахаас өмнөх анхаарах нэмэлт асуудлууд:
Санхүүгийн тайлагналын стандарт дээр нэмж шаардах хууль тогтоомж байгаа эсэхийг тодруулж, удирдлагуудтай ярилцах
Эх сурвалж: ММНБИ,"Аудитын төрлүүд" Б.Авирмэд, АОУС
Comments