top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

258 results found

  • ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

    Оройн мэндээ. Тэтгэвэр тогтоолгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ: Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл /гараар дэлгэрэнгүй бичих/ Хөдөлмөрийн дэвтэр /Шаардлагатай бол тушаалын хуулбар, шүүхийн шийдвэр/ Нийгмийн даатгалын дэвтэр /дэвтэрт тушаал бичээгүй эсвэл байцаагч тамга дараагүй бол харьяа НД-аас архивын лавлагаа/ Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/ Цэргийн алба хаасан архивын лавлагаа Цээж зураг /3х4/-1ш Ажил хийдэг бол чөлөөлөгдсөн тушаал, эх хувь Сайн дурын даатгуулагч бол /сайн дурын гэрээ цуцлуулах, эх хувь/ Оршин суугаа хорооны тодорхойлолт Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь /хуулбарын хамт/ байхгүй бол УБГ-аас төрсний гэрчилгээний лавлагаа /эмэгтэй/ Нөхцлөөр гарах бол нөхцлийн тодорхойлолт /Газрын дор, хортой, халуун, хүнд/ Тэтгэврийн данс нээлгэх Өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн загвар Амжилт: Эх сурвалж НДЕГ

  • Эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа дагаад шивээд илгээгээрэй.

    Санхүүгийн эмч нараа: Мэдэхгүй байгаа нь дагаад хийгээрэй. Амжилт Амжилт. Үүнийг дагаад л хийчих. Их амархан.

  • 2026 оны Хагас жилийн Санхүүгийн тайландаа ханшаа зөв тооцож тайлагнаарай.

    Бид Монгол банкны ханшийн мэдээг сүүлийн 9 жилийн байдлаар нэгтгэн орууллаа. Доллар, рубль, юанын ханшуудыг оруулж байн.а Сүүлийн 9 жилийн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 хувиар буурсан, рубль 0.28 хувиар, юань 5.59 хувиар тус тус өссөн байна. *Рубль: Доллар: Амжилт. Эх сурвалж: Монгол банк

  • Амралтын сар

    Өглөөний мэндээ. Ээлжийн амралтууд ар араасаа эхэлцгээж байна уу. Санхүүгийн эмч нараа. Хөдөлмөрийн хуулийн 99.5-д заасны дагуу амралтын хоногуудаа тооцуулж амарч эхлээд байна уу. Хөдөлмөрийн хуулийн 99.3: Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. 99.5.Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дараах нэмэгдэл амралт олгоно: 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр; 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр; 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр; 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр; 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр; 32 дахь жилээс ажлын 14 өдөр. 99.6.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дараах нэмэгдэл амралтыг олгоно: 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр; 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр; 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр; 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 12 өдөр; 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 15 өдөр; 32 дахь жилээс ажлын 18 өдөр. Амжилт. Эх сурвалж. Legalinfo.

  • Нүүрсний уурхай ямар ямар татвар төлдөг вэ?

    Оройн мэндээ. Өнөөдөр нүүрсний уурхайнууд ямар ямар татвар төлдөг тухай мэдээлэл оруулж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Нүүрсний уурхайнууд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ), Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), Нэмүү өртгийн албан татвар (НӨАТ), Гаалийн болон агаарын бохирдлын төлбөр, мөн тусгай зөвшөөрлийн хураамж зэрэг үндсэн татвар, хураамжуудыг төлдөг. Нүүрсний уурхайн үйл ажиллагаанд ногдуулдаг үндсэн татвар, төлбөрүүдийг доорх ангиллаар хуваан үздэг. 1. Уул уурхайн тусгай татварууд: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ): Борлуулсан болон ашигласан нүүрсний борлуулалтын үнэлгээнээс тодорхой хувиар тооцож улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Экспортолж буй нүүрсний АМНАТ-ийг хуульд заасан жишиг үнэд суурилан тооцдог. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр: Уурхайн олборлолт явуулж буй талбайн хэмжээнээс хамааран жил бүр нэгж талбай тутамд тогтмол хураамж төлдөг. 2. Ерөнхий татварууд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ): Уурхайн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ): Дотоодын зах зээлд борлуулсан бараа, үйлчилгээнд 10 хувиар ногдуулна. Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ): Ажилчдынхаа цалин хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган авч, төсөвт шилжүүлдэг. Байгаль орчин, тусгай зориулалтын төлбөрүүд: Агаарын бохирдлын төлбөр: Агаарт гаргаж буй хорт бодис, олборлосон түүхий нүүрсний килограмм тутамд тодорхой төлбөр хураамж ногдуулдаг. Байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээлтийн төлбөр: Уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж буй хохирлыг бууруулах, нөхөн сэргээх ажилд зарцуулагдах барьцаа болон хураамжууд багтана. Дээрх татваруудаас гадна экспортолж буй бүтээгдэхүүнд Гаалийн татвар, уурхайн хөрөнгө, техник хэрэгслээс хамааран Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Авто тээврийн хэрэгслийн татвар зэрэг төрөл бүрийн татварууд давхар ногддог. Татварын хууль тогтоомжийн нарийвчилсан заалт, нүүрсний жишиг үнийн шинэчлэлт зэргийг Татварын Ерөнхий Газар болон Ашигт малтмал, газрын тосны газар -ын албан ёсны вэбсайтаас тухай бүр шалгах боломжтой. "Зөвхөн уул уурхайд ногддог АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бий. Энэ нь борлуулалтын орлогоос тооцогддог учраас хамгийн хүнд ачаалал болдог. Нийтдээ 27-28 төрлийн татвар, төлбөр төлж байна. Олон улсад татварын ачааллыг “effective tax rate” буюу бодит татварын ачааллаар хэмждэг. Борлуулалтын орлогоос зардлаа хасаад үлдсэн татвар ногдох орлоготой төлсөн татвараа харьцуулж үздэг гэсэн үг. 2022 онд Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 19 орныг хамруулсан судалгаа хийсэн. Тэр судалгаагаар Монголын уул уурхайн татварын ачаалал 53-70 хувьтай гарч, хамгийн өндөр түвшинд орсон. Ашгийн татвар 25 хувь байгаа нь дангаараа өндөр биш ч бусад татвар, өсөн нэмэгдэх АМНАТ зэрэг дэлхийд хамгийн өндөр байна." Д.Алгаа Амжилт. Эх сурвалж: МТА.

  • Аж ахуй нэгж, байгууллагын тооллогондоо хамрагдаарай.

    Монгол Улсын хэмжээгээр 2024.04.15-2026.05.15 хүртэлх өдрүүдэд "Аж ахуй нэгж, байгууллагын тооллого"-ыг зохион байгуулж байгаа шүү Нөхдөө. Их амархан Алхам: https://2026.mn/ сайт руу ороод өөрийн байгууллагынхаа татварын эрхээр орж бүртгүүлнэ. Алхам : Алхам: Тооллогонд хамрагдах байгууллагынхаа нэр дээр дарахад дараах цонх гарна. 4. Алхам: Саналын нэг хэсэг байгаа түүнд төрд хүргэх саналаа сайхан сонгоод явуулаарай. Сонголттой. 5. Алхам: Эдийн засгийн үзүүлэлтүүдээ оруулчихна. 6. Алхам: Толгой болон охин хараат гэх ээ сонгоорой. Үгүй бол ..... сонголтоо зөв хийгээрэй. 7. Алхам: Илгээх ногоон товчоо дараад л илгээнэ 8. Алхам: Тооллогонд хамрагдсан гэрчилгээ гараад ирнэ түүнийгээ хадгалаад аваарай. Амжилт. Ингээд Тооллогондоо хамрагдчихлаа. Эх сурвалж: Монголын Үндэсний Статистикийн хороо

  • Танайх эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлсэн үү?

    Ажлын өдрийн мэнд ээ, Татварын ерөнхий хуулийн дагуу хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон билээ. 2025 оны байдлаар манай улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй (үйл ажиллагаа явуулж байгаа, зогсоосон болон бусад) нийт 263,433 байгууллага байна. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдэгдсэнээр 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэх ёстой 45,373 аж ахуй нэгж байна. Өөрөөр хэлбэл нийт бүртгэлтэй байгууллагуудын 17% нь мэдээллээ бүртгүүлж амжаагүй байна. Хэрэв та бүртгэл хийлгэсэн эсэхээ магадлах бол энд дарж эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэх ёстой байгууллагуудын жагсаалттай танилцана уу. Харин бүртгүүлж амжаагүй бол дараах баримтуудыг бүрдүүлэн аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаарай. Бүрдүүлэх бичиг баримтууд: Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (УБ-12 маягт) – маягтыг үнэн зөв бөглөж, шаардлагатай хавсралтын хамт ирүүлэх; https://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар болон F-регистр бүхий оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн хуулбар; Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий гадаадын хуулийн этгээдтэй бол тухайн улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, түүний орчуулгын баталгаажуулсан хувь. Амжилт хүсье! Эх сурвалж: УБЕГ

  • Татвараа урьдчилан төлөхөөр бол нэхэмжлэх яаж үүсгэх вэ?

    Эрхэм захирлууд, санхүүгийн эмч нар минь та бүхэн татварын өрөө төлөхөөр зэхэж байна уу. Анхаарлаа нэг хандуулаарай. Таны төлөх татвар том дүнгээр үүсэн байгаа шүү дээ харин өөрийнхөө боломжоор бага хэмжээгээр төлөх тохиолдолд хэрхэн "Урьдчилсан төлбөрийн нэхэмжлэх" үүсгэх талаар оруулж байна. Хөнжлийн хэрээрээ хөлөө жийнэ гэхдээ татвараа бага багаар төлнө шүү. Дарааллыг оруулья: Та татвараа бага дүнгээр нэхэмжлэх үүсгэн төлөөд байгаарай. Амжилт Манайхаан. Эх сурвалж. МТА

  • Энгийн хоршооны санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх маягт, дансны жагсаалт, Санхүүгийн тайлангийн А маягт, санхүүгийн тайлангийн тодруулга

    Өнөөдөр бүгдээрээ Хоршоо гэж юу болох, яагаад ХЗХ-ноос ялгаатай, ямар санхүү, татварын тайлан гаргаж байгаа, мөн ямар санхүүгийн тайлангийн тодруулга, дансны жагсаалтын талаар тодорхой хүрээний мэдлэгтэй болцгооно. Хоршооны хуулинд зааснаар: 4.1.1."хоршоо" гэж Иргэний хуулийн 36.4-т заасан " Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан" хуулийн этгээдийг ; 4.1.2."хоршооны гишүүн" гэж хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан, 16 насанд хүрсэн иргэнийг, дундын хоршооны тухайд хоршоо, хуулийн этгээдийг; 4.1.3."хоршооны бараа, бүтээгдэхүүн" гэж хоршоо, хоршооны гишүүний бэлтгэсэн түүхий эд, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүнийг; 4.1.4."хоршооны гишүүнд төлөх төлбөр" гэж хоршоо гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан, оюуны өмчийг ашигласны дараа түүнд төлөхөөр тохиролцсон хэлцлийн үнийн дүнг; 4.1.5."хоршооны зуучлалын орлого" гэж хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулсан орлогоос борлуулалтын үйл ажиллагаатай холбогдсон зардал, хоршооны гишүүнд төлөх төлбөрийг хассан дүнг; 4.1.6."болзошгүй эрсдэлээс хамгаалах сан" гэж хоршоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооны борлуулалтын орлогоос хуримтлуулах мөнгөн хөрөнгийг; 4.1.7."хоршооны гишүүнд ногдох орлого" гэж хоршооны борлуулалтын орлогоос болзошгүй эрсдэлээс хамгаалах сан, хоршооны гишүүнд төлөх төлбөр болон борлуулалтын үйл ажиллагаатай холбогдсон бусад зардлыг хасаж, албан татвар төлсний дараах орлогоос хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө, оролцоонд ногдох хэмжээгээр хуваарилах хөрөнгийг. Мөн хуулийн: 6.2.Анхан шатны хоршоог ес ба түүнээс дээш иргэн хамтран байгуулж болно. 8.1.Хоршоог үүсгэн байгуулагчид хоршоо үүсгэн байгуулах талаар гэрээ байгуулж, уг гэрээнд хоршооны зорилго, үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана. 9.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хоршоог үүсгэн байгуулагч хоршоо байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. 14.5.Хүсэлт гаргагч нь бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршооны гишүүний элсэлтийн хураамжийг төлж, хувь хөрөнгөө хоршоонд оруулснаар хоршооны гишүүний эрх баталгаажна. 24.1.Хоршооны гишүүн хоршоонд эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, хөдөлмөр оролцоо, ажил, үйлчилгээ, оюуны өмчийн хэлбэрээр хувь хөрөнгө оруулж болно. 24.2.Хоршооны гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийн дээд хэмжээ тухайн анхан шатны хоршооны өөрийн хөрөнгийн 15 хувь, дундын хоршооны өөрийн хөрөнгийн 49 хувиас хэтрэхгүй байна. Хоршооны орлого: Орлого гэж гишүүний оруулсан хувь оролцоотой холбоогүй байдлаар өмчийг нэмэгдүүлэх үр дүн бүхий хөрөнгийн гүйлгээний буюу сайжруулалт, эсхүл өр төлбөрийн бууралт хэлбэрээр тухайн тайлант үед үүссэн эдийн засгийн үр өгөөжийн өсөлтийг хэлнэ. 1/Борлуулалтын орлого; 2/Хоршооны зуучлалын орлого; 3/Түрээсийн орлого 4/Хүүгийн орлого 5/Ногдол ашгийн орлого З/Бусад орлого; 4/Олз; Хоршооны зардал: Зардал гэж өмч эзэмшигчдэд олгосон хуваарилалттай холбоогүй байдлаар өмчийг багасгах үр дүн бүхий хөрөнгийн зарлагын гүйлгээ буюу хорогдон багасалт, эсхүл өр төлбөрийн үүсэлт хэлбэрээр тухайн тайлант үед үүссэн эдийн засгийн үр өгөөжийн бууралтыг хэлнэ.  1/Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 2/Борлуулалт маркетингийн зардал 3/Ерөнхий удирдлагын зардал 4/Санхүүгийн зардал 5/Болзошгүй эрсдлээс хамгаалах сангийн зардал 6/ Бусад зардал; 7/Гарз; Мөн хуулийн 22 дугаар зүйл "Хоршооны өөрийн хөрөнгө" 22.1.1.хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө; 22.1.2.хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламжийн хэлбэрээр өгсөн хөрөнгө; 22.1.3.болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хуваарилсан хөрөнгө; 22.1.4.хоршооны хөгжлийн санд төвлөрүүлсэн хөрөнгө; 22.1.5.хоршооны ашиг, алдагдал. Мөн хуулийн 24 дугаар зүйл "Хоршоонд гишүүний оруулсан хувь хөрөнгө" 24.1.Хоршооны гишүүн хоршоонд эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, хөдөлмөр оролцоо, ажил, үйлчилгээ, оюуны өмчийн хэлбэрээр хувь хөрөнгө оруулж болно. 24.2.Хоршооны гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийн дээд хэмжээ тухайн анхан шатны хоршооны өөрийн хөрөнгийн 15 хувь, дундын хоршооны өөрийн хөрөнгийн 49 хувиас хэтрэхгүй байна. 24.3.Хоршооны гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийн хэлбэр, хэмжээг хоршооны дүрмээр энэ хуулийн 24.2-т заасны дагуу тогтооно. 24.4.Хоршооны эд хөрөнгөөс хоршооны гишүүнд оногдох хувь нь гишүүний оруулсан нийт хувь хөрөнгө, тухайн гишүүнд ногдох хоршооны жилийн ашиг, алдагдлын зөрүүг тооцсон дүнтэй тэнцүү байна. 32 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурал хуралдах хугацаа, газар 32.1.Бүх гишүүдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш зургаан сарын дотор хуралдуулна. 32.2.Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно. 32.3.Бүх гишүүдийн хурлыг өөр газар хуралдуулахаар товлоогүй бол хоршооны төв оршин байгаа газар хуралдуулна. Хоршооны тухай хууль 2021 оны 05 дугаар сарын 06-ний өдөр батлагдан өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа Хоршооны хуулийг файлаар оруулсан хараарай. За одоо санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой Сангийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн А/155 тоот тушаалын хавсралтаар батлагдсан " Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" -ыг хавсралт ёсоор шинэчлэн баталж 2022 оны 08 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлэх, хяналт тавих ажлыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар т үүрэг болгосон байна. Журамд: Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам Хоршооны санхүүгийн тайлан, тодруулгын бэлтгэх заавар Санхүүгийн тайлангийн А маягт Нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам Хоршооны санхүүгийн тайлан, тодруулгын бэлтгэх заавар Санхүүгийн тайлангийн А маягт Хоршоологч нараа амжилт. Эх сурвалж: Legalinfo .

  • Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

    Өнөөдөр Татварын Ерөнхий хуулиас татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай мэдээлэл оруулж байна. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт дараах хэлбэртэй ногдуулсан татварыг хорогдуулах; татварын хувь, хэмжээг бууруулах; тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх; татвар төлөгчийг татвараас чөлөөлөх; татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх; татварын хууль тогтоомжид заасан бусад. Татварын хөнгөллөт, чөлөөлөлт гэж юуг хэлэх вэ? Хувь хүн, байгууллагын өмч хөрөнгө, орлого, тухайн гүйлгээнд ноогдох татварыг бууруулах эсвэл хасахыг татварын чөлөөлөлт гэдэг. Дараах хөнгөлөлтийг эдэлнэ: Хувь хүн : Доор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө үр тариа; төмс, хүнсний ногоо, түүний үр; жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац; тэжээлийн ургамал; модны суулгац. Орон сууцны хөнгөлөлт Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд  түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ. Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа  хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг ХХОАТТ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна. Бусад хөнгөлөлт Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ. Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн баримтаар нотлогдож байгаа хандивтай тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлнэ. Албан татвар төлөгчийн дараах орлогод ногдох албан татварт хөнгөлөлт эдлүүлнэ: - донорын олговор; - даатгалын нөхөн төлбөр; - Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал. Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 6.3.2-т заасан орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө. Албан татвар төлөгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого, ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого, ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг, төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого, хоол, унааны мөнгө зэрэг орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Дараах орлогыг албан татвараас чөлөөлнө. хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж; хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого; гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж; Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз; Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого; нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого; Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч хувь хүний цалин, нэмэгдэл; Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний гадаад улсад олсон орлого. Эх сурвалж: МТА.mn

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page