top of page

Ус бохирдуулсны төлбөрийн тайлан ТТ25-ыг яаж тайлагнах, хэзээ, хэн

Writer: UB audit
UB audit
4 minutes ago
1 min read

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд ногдох төлбөрийг энэхүү тайлангийн маягтаар  дараа улирлын  эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд  хүргүүлэх бөгөөд Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтан өссөн дүнгээр тайлагнана гэж журманд заасан байна.


Тайлан нь дараах 2 мэдээ хэсгээс бүрдэнэ.

  1. Хаягдал усанд агуулагдах жинлэгдэх бодис, органик бодис, эрдэст бодис, хүнд металл бодис, аюултай бохирдуулах бодисын хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ"/ХМ-25(1)

  2. Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээгээр ногдуулсан төлбөрийн хавсралт мэдээ/ХМ-25(2)


    ХМ-25(1)


ХМ-25(2)
ХМ-25(2)

Ус бохирдуулсны төлбөрийн тайлангийн маягт, хавсралт мэдээг нөхөх зааврыг оруулж байна.


Хавсралт 1: Ус бохирдуулсны төлбөрийн тайлан

Хавсралт 2: Ус бохирдуулсны төлбөрийн тайлангийн мэдээ 25.1

Хавсралт 3: Ус бохирдуулсны төлбөрийн тайлангийн мэдээ 25.2

Хавсралт 4: Ус бохирдуулсны төлбөрийн тайлангийн маягт, хавсралт мэдээгэ нөхөх заавар

Амжилт.



Эх сурвалж: MTA



 
 
 

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page