top of page

Танай байгууллагын санхүүгийн тайлангууд ямар гэрэл ассан байна нэг ороод хардаа.

  • Writer: UB audit
    UB audit
  • Aug 30
  • 1 min read
ree

Танай байгууллагын санхүүгийн тайлангууд ямар гэрэл ассан байгаа бол ............. Улаан, Шар, Ногоон гэрлүүдийн аль нэг заавал ассан байгаа.

Өнөөдөр ШАР гэрлийн тухай оруулья.

1. Орлого үр дүнгийн тайлан

Орлого тодорхойгүй байдлаар бага зэрэг нэмэгдсэн үү
Улирлын чанартай орлого орлогын нэлээд хувийг эзэлж байна уу 
Орлоготой хамааралгүйгээр зардал өсөж байна уу
Танай байгууллагын нийт ашиг буураад байна уу
Танай байгууллагын үйл ажиллагааны зардал орлоготой харьцуулахад өсөөд байна уу

2. Санхүүгийн байдлын тайлан

Бараа материалын худалдан авалтын өсөлт борлуулалтаас даваад байна уу
Өдрийн борлуулалтын үлдэгдэл дундаж хэмжээнээс өсөлттэй байна уу
Танай байгууллагын бараа материалын үлдэгдэл аажмаар нэмэгдээд байна уу
Биет бус хөрөнгө өсөөд байна уу
Холбоотой талуудтай хийсэн ер бусын гүйлгээнүүд гарч байна уу 

3. Мөнгөн гүйлгээний тайлан

Эргэлтийн хөрөнгийг үр ашиггүй зардалд ихээхэн хэмжээгээр гаргаад байна уу
Танай байгууллага мөнгөн урсгалаа нэмэгдүүлэхийн тулд хөрөнгийн борлуулалт хйигээд байна уу
Гэнэтийн том хэмжээний хөрөнгө худалдан авах байдал байна уу
Танай байгууллагын үйл ажиллагааны мөнгөн урсгал бага байна уу

Дээрх асуултуудад нэг хариулт өгөөд үздээ. ТИЙМ байна гэвэл танай байгууллагын санхүү тэр чигтээ Шар гэрэл ассан байнаа гэсэн үг.


Асуувалт хариулт өгөхөд бэлэн байна.



Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page