top of page

Аудитын олон улсын стандарт -220

  • Writer: UB audit
    UB audit
  • 11 hours ago
  • 3 min read
ree

Аудитын олон улсын стандарт 220 - Санхүүгийн тайлангийн аудитын чанарын хяналт


АОУС 220:

Санхүүгийн тайлангийн аудитад тавигдах чанарын хяналтын горимуудын талаар аудиторын хүлээх үүрэг хариуцлагуудын талаар оруулсан байдаг.

Чанарын хяналтын тогтолцоо ба гэрээт ажлын багийн үүрэг:

Дараах нөхцлүүдийг хангагдсан гэвэл чанарын хяналтын тогтолцоог тууштай ажиллуулах ёстой.

  • Пүүс ба түүний боловсон хүчин нь мэргэжлийн стандартуудыг болон харгалзах хууль журмын шаардлагуудыг хангаж байгаа

  • Пүүсийн эсвэл гэрээт ажлын түншийн гаргасан тайлан нь тухайн нөхцөл байдалд тохиромжтой

Гэрээт ажлын багууд нь тухайн аудитын гэрээт ажилд холбогдох чанарын хяналтын горимуудыг хэрэгжүүлэх, пүүсийн чанарын хяналтын тогтолцоон дотроос хараат бус байдалтай холбогд х хэсгийнх нь үйл ажиллагааг явуулах боломж олгоход чиглэсэн мэдээллээр уг пүүсийг хангах үүрэгтэй.

Мэдээллээр хангаагүй бол гэрээт ажлын багууд нь тухайн пүүсийн чанарын хяналтын системд тулгуурлах эрхтэй.

Зорилго:

Аудиторын зорилго нь доорхи нөхцөл байдал биелэгдэж байгаа гэсэн ул үндэслэлтэй баталгаажуулалтаар аудиторыг хангах гэрээт ажлын түвшний чанарын хяналтын горимуудыг хэрэгжүүлэхэд оршино. Үүнд:

  • Аудит нь мэргэжлийн стандарт болон харгалзах хууль журмуудын шаардлагад нийцэж байгаа

  • Аудиторын гаргасан тайлан нь тухайн нөхцөл байдалд тохиромжтой

Тодорхойлолтууд:

Ажлын партнер: Аудиты ажил ба түүний гүйцэтгэл, мөн пүүсийн нэрийн өмнөөс гаргасан аудиторын тайланг хариуцсан бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн, хуулийн эсвэл зохицуулах байгууллагаас зохих эрх мэдэл авсан пүүсийн партнер буюу эсвэл пүүс дэх өөр хувь хүнийг хэлнэ.

Ажлын чанарын хяналтын шалгалт: Гэрээт ажлын багийн гаргасан мэргэжлийн чухал үнэлэмжүүдийг болон тухайн аудиторын тайланг томъёолох явцад багийн гаргасан дүгнэлтүүдтийн талаар бодитой дүгнэлт гаргах зорилго бүхий үйл явц. Гэрээт ажлын чанарын хяналтын шалгалтын явц нь биржид бүртгэлтэй байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудит болон мөн гэрээт ажлын чанарын

Ажлын чанарын хянан шалгагч: Тухайн гэрээт ажлын багийн чухал үнэлэмжүүдийг болон аудиторын тайланг боловсруулах явцад хзрсэн дүгнэлтүүдийг бодитой үнэлэх хангалттай бөгөөд зохистой туршлага, эрх мэдэл бүхий хэн нь ч гэрээт ажлын багын бүрэлдэхүүнд багтаагүй партнер, пүүс дэх өөр хүн, зохистой чадамж бүхий гадны хүн, эсвэл ийм хүмүүсээс бүрдсэн баг

Ажлын баг: Тухайн гэрээт ажлыг гүйцэтгэж буй бүх партхер болон ажилтнууд болон тухайн пүүс эсвэл сүлжээний хөлсөөр уг гэрээт ажилд аудитын горимуудыг гүйцэтгэж буй аливаа хувь хүмүүс. Энэ тодорхойлолтонд тухайн пүүс эсвэл сүлжээний пүүсийн хөлсөлж ажиллуулж буй аудиторын гадаад шинжээч багтахгүй.

Пүүс: Бие даан ажиллагч хувь хүн, түншлэл, корпораци буюу эсвэл мэргэжлийн нягтлан бодогчдын бусад байгууллага

Шалгалт: Дууссан аудитын гэрээт ажлын хувьд, гэрээт ажлын багууд тухайн пүүсийн чанарын хяналтын бодлогууд болон горимуудыг баримталсан тухайн нотолгоогоор хангах зорилго бүхий горимууд

Биржид бүртгэлтэй байгууллага: Хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн бирж дээр хувьцаа, үнэт цаас эсвэл өрийн бичиг нь зарагдаж буй эсвэл бүртгэгдсэн, эсвэл тэдгээр нь хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн бирж буюу түүнтэй адилтгах бусад байгуулагын журмын дагуу арилжаалагддаг байгууллага

Хяналт шинжилгээ: Пүүсийн чанарын хяналтын систем үр өгөөжтэй ажиллаж байгаа тухай ул үндэслэлтэй баталгаажуулалтаар хангах зорилгоор пүүсийн чанарын хяналтын тогтолцоог тасралтгүй ажиглан хянаж үнэдэх процесс бөгөөд үүнд дуусгасан гэрээт ажлуудаас үе тутам сонгон авч шалгах ажил багтана.

Сүлжээ пүүс: Сүлжээнд хамаарагдах пүүс ба байгууллага

Сүлжээ: Дараах чанаруудыг хангасан илүү том бүтэц:

  1. Хамтын ажиллагаанд чиглэсэн

  2. Ашиг эсвэл зардлаа хуваахын төлөө илэрхий чиглэсэн буюу эсвэл нийтлэг өмчлөх, хяналт буюу удирдлага, нийтлаг чанарын хяналтын бодлого ба горимууд, бизнесийн нийтлэг стратеги, нийтлэг брэнд нэр, эсвэл мэргэжлийн ажлах хүчнийхээ үлдэмж хэсгийг хуваалцдаг

Партнер: Мэргэжлийн үйлчилгээний гэрээт ажлыг гүйцэтгэх талаар пүүстэй гэрээлэх эрх бүхий аливаа хувь хүн

Боловсон хүчин: Партнер ба ажилтнууд

Мэргэжлийн стандартууд: Аудитын Олон Улсын Стандарт (АОУС) ба холбоотой ёс зүйн шаардлагууд

Холбоотой ёс зүйн шаардлагууд: Гэрээт ажлын баг болон харгалзах гэрээт ажлын чанарын хяналтын шалгагчийн баримтлах ёс зүйн шаардлагууд, энэ нь ерөнхийдөө Мэргэжлийн Нягтлан Бодогчдын Ёс Зүйн Олон Улсын Стандартын Зөвлөлөөс гаргасан (МНБЁЗД)-ийн санхүүгийн тайлангийн аудитад холбогдох А ба Б хэсгүүд ба эдгээрээс илүү хатуу шаардлага бүхий үндэсний шалгууруудаас бүрддэг.

Ажилтан: Түншээс бусад мэргэжилтнүүд, түүний дотох тухайн пүүсийн ажилуулж буй аливаа экспэртүүд

Шаардлага хангасан гадны хүн: Аудитын гэрээт ажлын партнерээр ажиллах чадамж, чадавхи бүхий тухайн пүүсийн гаднах хүн, жишээлбэл, өөр пүүсийн партнер, эсвэл нэг бол гишүүд нь санхүүгийн түүхэн мэдээллийн аудитыг гүйцэтгэж болох мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн байгууллагын буюу эсвэл холбогдох чанарын хяналтын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтан (зохистой туршлагатай)

Эх сурвалж: ММНБИ

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page