
Хайлт
232 results found
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Бараа материал №8
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ БАРАА МАТЕРИАЛЫН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА. Цаг үеийн систем. Тус системийг ашиглах үед бараа материалын хөдөлгөөнийг "Бараа материал" дансаар биш, харин тайлангийн хугацаанд хөтлөгдөх түр дансуудыг ашиглан бүртгэлд тусгадаг. Өөрөөр хэлбэл цаг үеийн системийн үед бараа материалыг худалдан авч орлого болгохдоо "Худалдан авалт" дансанд, түүнийг олж бэлтгэхтэй холбоотойгоор гарсан зардлуудыг "Тээвэр бэлтгэл, ажиллагааны зардал" дансанд тус тус бүртгэнэ. Мөн цаг үеийн системийн үед бараа материалыг борлуулахдаа түүний өртөгтэй холбоотой бичилт хийхгүй бөгөөд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг үечилсэн байдлаар, үе хугацаа бүрийн эцэст тооцож үйл ажиллагааны үр дүнг тайлагнана. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- Аудитын олон улсын стандарт -220
Аудитын олон улсын стандарт 220 - Санхүүгийн тайлангийн аудитын чанарын хяналт АОУС 220: Санхүүгийн тайлангийн аудитад тавигдах чанарын хяналтын горимуудын талаар аудиторын хүлээх үүрэг хариуцлагуудын талаар оруулсан байдаг. Чанарын хяналтын тогтолцоо ба гэрээт ажлын багийн үүрэг: Дараах нөхцлүүдийг хангагдсан гэвэл чанарын хяналтын тогтолцоог тууштай ажиллуулах ёстой. Пүүс ба түүний боловсон хүчин нь мэргэжлийн стандартуудыг болон харгалзах хууль журмын шаардлагуудыг хангаж байгаа Пүүсийн эсвэл гэрээт ажлын түншийн гаргасан тайлан нь тухайн нөхцөл байдалд тохиромжтой Гэрээт ажлын багууд нь тухайн аудитын гэрээт ажилд холбогдох чанарын хяналтын горимуудыг хэрэгжүүлэх, пүүсийн чанарын хяналтын тогтолцоон дотроос хараат бус байдалтай холбогд х хэсгийнх нь үйл ажиллагааг явуулах боломж олгоход чиглэсэн мэдээллээр уг пүүсийг хангах үүрэгтэй. Мэдээллээр хангаагүй бол гэрээт ажлын багууд нь тухайн пүүсийн чанарын хяналтын системд тулгуурлах эрхтэй. Зорилго: Аудиторын зорилго нь доорхи нөхцөл байдал биелэгдэж байгаа гэсэн ул үндэслэлтэй баталгаажуулалтаар аудиторыг хангах гэрээт ажлын түвшний чанарын хяналтын горимуудыг хэрэгжүүлэхэд оршино. Үүнд: Аудит нь мэргэжлийн стандарт болон харгалзах хууль журмуудын шаардлагад нийцэж байгаа Аудиторын гаргасан тайлан нь тухайн нөхцөл байдалд тохиромжтой Тодорхойлолтууд: Ажлын партнер : Аудиты ажил ба түүний гүйцэтгэл, мөн пүүсийн нэрийн өмнөөс гаргасан аудиторын тайланг хариуцсан бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн, хуулийн эсвэл зохицуулах байгууллагаас зохих эрх мэдэл авсан пүүсийн партнер буюу эсвэл пүүс дэх өөр хувь хүнийг хэлнэ. Ажлын чанарын хяналтын шалгалт : Гэрээт ажлын багийн гаргасан мэргэжлийн чухал үнэлэмжүүдийг болон тухайн аудиторын тайланг томъёолох явцад багийн гаргасан дүгнэлтүүдтийн талаар бодитой дүгнэлт гаргах зорилго бүхий үйл явц. Гэрээт ажлын чанарын хяналтын шалгалтын явц нь биржид бүртгэлтэй байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудит болон мөн гэрээт ажлын чанарын Ажлын чанарын хянан шалгагч: Тухайн гэрээт ажлын багийн чухал үнэлэмжүүдийг болон аудиторын тайланг боловсруулах явцад хзрсэн дүгнэлтүүдийг бодитой үнэлэх хангалттай бөгөөд зохистой туршлага, эрх мэдэл бүхий хэн нь ч гэрээт ажлын багын бүрэлдэхүүнд багтаагүй партнер, пүүс дэх өөр хүн, зохистой чадамж бүхий гадны хүн, эсвэл ийм хүмүүсээс бүрдсэн баг Ажлын баг: Тухайн гэрээт ажлыг гүйцэтгэж буй бүх партхер болон ажилтнууд болон тухайн пүүс эсвэл сүлжээний хөлсөөр уг гэрээт ажилд аудитын горимуудыг гүйцэтгэж буй аливаа хувь хүмүүс. Энэ тодорхойлолтонд тухайн пүүс эсвэл сүлжээний пүүсийн хөлсөлж ажиллуулж буй аудиторын гадаад шинжээч багтахгүй. Пүүс: Бие даан ажиллагч хувь хүн, түншлэл, корпораци буюу эсвэл мэргэжлийн нягтлан бодогчдын бусад байгууллага Шалгалт: Дууссан аудитын гэрээт ажлын хувьд, гэрээт ажлын багууд тухайн пүүсийн чанарын хяналтын бодлогууд болон горимуудыг баримталсан тухайн нотолгоогоор хангах зорилго бүхий горимууд Биржид бүртгэлтэй байгууллага: Хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн бирж дээр хувьцаа, үнэт цаас эсвэл өрийн бичиг нь зарагдаж буй эсвэл бүртгэгдсэн, эсвэл тэдгээр нь хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн бирж буюу түүнтэй адилтгах бусад байгуулагын журмын дагуу арилжаалагддаг байгууллага Хяналт шинжилгээ: Пүүсийн чанарын хяналтын систем үр өгөөжтэй ажиллаж байгаа тухай ул үндэслэлтэй баталгаажуулалтаар хангах зорилгоор пүүсийн чанарын хяналтын тогтолцоог тасралтгүй ажиглан хянаж үнэдэх процесс бөгөөд үүнд дуусгасан гэрээт ажлуудаас үе тутам сонгон авч шалгах ажил багтана. Сүлжээ пүүс: Сүлжээнд хамаарагдах пүүс ба байгууллага Сүлжээ: Дараах чанаруудыг хангасан илүү том бүтэц: Хамтын ажиллагаанд чиглэсэн Ашиг эсвэл зардлаа хуваахын төлөө илэрхий чиглэсэн буюу эсвэл нийтлэг өмчлөх, хяналт буюу удирдлага, нийтлаг чанарын хяналтын бодлого ба горимууд, бизнесийн нийтлэг стратеги, нийтлэг брэнд нэр, эсвэл мэргэжлийн ажлах хүчнийхээ үлдэмж хэсгийг хуваалцдаг Партнер: Мэргэжлийн үйлчилгээний гэрээт ажлыг гүйцэтгэх талаар пүүстэй гэрээлэх эрх бүхий аливаа хувь хүн Боловсон хүчин: Партнер ба ажилтнууд Мэргэжлийн стандартууд : Аудитын Олон Улсын Стандарт (АОУС) ба холбоотой ёс зүйн шаардлагууд Холбоотой ёс зүйн шаардлагууд: Гэрээт ажлын баг болон харгалзах гэрээт ажлын чанарын хяналтын шалгагчийн баримтлах ёс зүйн шаардлагууд, энэ нь ерөнхийдөө Мэргэжлийн Нягтлан Бодогчдын Ёс Зүйн Олон Улсын Стандартын Зөвлөлөөс гаргасан (МНБЁЗД)-ийн санхүүгийн тайлангийн аудитад холбогдох А ба Б хэсгүүд ба эдгээрээс илүү хатуу шаардлага бүхий үндэсний шалгууруудаас бүрддэг. Ажилтан: Түншээс бусад мэргэжилтнүүд, түүний дотох тухайн пүүсийн ажилуулж буй аливаа экспэртүүд Шаардлага хангасан гадны хүн: Аудитын гэрээт ажлын партнерээр ажиллах чадамж, чадавхи бүхий тухайн пүүсийн гаднах хүн, жишээлбэл, өөр пүүсийн партнер, эсвэл нэг бол гишүүд нь санхүүгийн түүхэн мэдээллийн аудитыг гүйцэтгэж болох мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн байгууллагын буюу эсвэл холбогдох чанарын хяналтын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтан (зохистой туршлагатай) Эх сурвалж: ММНБИ
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Бараа материал №7
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ БАРАА МАТЕРИАЛЫН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА. Байнгын систем: Бараа материал худалдан авсан болон зарцуулсан үед уг өөрчлөлтийг тухай бүрт нь "бараа материал" дансанд, зарцуулалтыг "Борлуулсан бүтээгдэхүүний өртөг" дансанд хуримтлуулан бүртгэдэг. Мөн бараа материалын өртөгт орох шаардлагатай тээврийн зардал, даатгалын зардал зэргийг гарсан тухай бүрт нь бараа материал дансанд бүртгэнэ. Бараа материалын бүртгэлийн байнгын систем нь бараа материалыг тоо хэмжээ болон үнийн дүнгийн хувьд нарийвчлан бүртгэхийг шаарддаг. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- НӨАТ-ын тайлан-ТТ-3а "Буцаагдсан байна уу" тэгвэл ингээд засчих
Амралтын өглөөний мэндээ. Таны НӨАТ-ын тайлан ТТ-3а буцаагдсан байна уу. Энэ дарааллыг хараад засаарай. Дагаад хийгээрэй. Санхүүгийн эмч таньд амжилт хүсье. Асуувал бид хариулт өгнө.
- Танай байгууллагын санхүүгийн тайлангууд ямар гэрэл ассан байна нэг ороод хардаа.
Танай байгууллагын санхүүгийн тайлангууд ямар гэрэл ассан байгаа бол ............. Улаан, Шар , Ногоон гэрлүүдийн аль нэг заавал ассан байгаа. Өнөөдөр ШАР гэрлийн тухай оруулья. 1. Орлого үр дүнгийн тайлан Орлого тодорхойгүй байдлаар бага зэрэг нэмэгдсэн үү Улирлын чанартай орлого орлогын нэлээд хувийг эзэлж байна уу Орлоготой хамааралгүйгээр зардал өсөж байна уу Танай байгууллагын нийт ашиг буураад байна уу Танай байгууллагын үйл ажиллагааны зардал орлоготой харьцуулахад өсөөд байна уу 2. Санхүүгийн байдлын тайлан Бараа материалын худалдан авалтын өсөлт борлуулалтаас даваад байна уу Өдрийн борлуулалтын үлдэгдэл дундаж хэмжээнээс өсөлттэй байна уу Танай байгууллагын бараа материалын үлдэгдэл аажмаар нэмэгдээд байна уу Биет бус хөрөнгө өсөөд байна уу Холбоотой талуудтай хийсэн ер бусын гүйлгээнүүд гарч байна уу 3. Мөнгөн гүйлгээний тайлан Эргэлтийн хөрөнгийг үр ашиггүй зардалд ихээхэн хэмжээгээр гаргаад байна уу Танай байгууллага мөнгөн урсгалаа нэмэгдүүлэхийн тулд хөрөнгийн борлуулалт хйигээд байна уу Гэнэтийн том хэмжээний хөрөнгө худалдан авах байдал байна уу Танай байгууллагын үйл ажиллагааны мөнгөн урсгал бага байна уу Дээрх асуултуудад нэг хариулт өгөөд үздээ. ТИЙМ байна гэвэл танай байгууллагын санхүү тэр чигтээ Шар гэрэл ассан байнаа гэсэн үг. Асуувалт хариулт өгөхөд бэлэн байна.
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Бараа материал №6
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: БАРАА А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Бараа материалд бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө, үйлдвэрлэл, боловсруулалтын дамжлагад байгаа зүйлс болон үйл ажиллагаа явуулахад ашиглах гэж байгаа материал, хангамжийн зүйлс хамрагдана. Бараа материалыг борлуулсан буюу солилцсон үед түүний өртгийг холбогдох орлогыг хүлээн зөвшөөрсөн тайлант үеийн өртөг, зардлаар хүлээн зөвшөөрнө. Үйлчилгээ үзүүлдэг хоршооны хувьд үйлчилгээ үзүүлсэн буюу үйлчилгээний тооцоог нэхэмжилсэн үед холбогдох өртөг, зардлыг хүлээн зөвшөөрнө. Бараа материалын өртгийг бууруулсан үед гарзыг уг бууруулах бичилтийг хийсэн тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрнө. Хоршооны гишүүдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах Хоршооны гишүүдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах үед орлогыг ямар аргаар бүртгэж байгаагаас шалтгаалан гишүүдээс авсан бараа материалыг ялгаатай байдлаар бүртгэнэ. Эдгээр аргуудын талаарх дэлгэрэнгүйг орлого хэсгээс харна уу. Агентын бүртгэлийн арга Гишүүний хоршоогоор дамжуулан худалдан борлуулах ноос, ноолуур, мал, мах, арьс шир гэх мэт бараа бүтээгдэхүүнийг хоршооны хөрөнгө гэж үзэхгүй тул хоршооны бараа материалын дансанд бүртгэхгүй. Гэхдээ уг бараа бүтээгдэхүүнийг балансын гадуур дэлгэрэнгүй бүртгэл хөтлөн, тооцоо хийнэ. Нийт орлогын дүнгээр бүртгэх арга Хоршоо нь гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулахдаа нийт мөнгөн орлогын дүнгээр орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх үед гишүүнд төлөх төлбөрийн дүнгээр бараа материалыг үнэлж, орлогод бүртгэж, харин борлуулсан үед нь зарлагадна. Өөрөөр хэлбэл гишүүн бус этгээдийн бараа, бүтээгдэхүүнтэй нэгэн адил бүртгэнэ. Гишүүн бус этгээдийн бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулах Хоршоо нь гишүүн бус этгээдээс худалдан авсан ноос, ноолуур, мал, мах зэрэг бараа бүтээгдэхүүнийг орлогод бүртгэж, борлуулсан үед нь зарлагадна. Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Бараа материалын анх орлогод авах өртөгт худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай холбогдож гарсан бүх зардал орно. Худалдан авалтын өртөгт бараа материалыг худалдан авсан үнэ, импортын хураамж болон бусад татвар, тээврийн олон ачиж буулгах зардал, худалдан авахтай шууд холбогдон гарах бусад зардлууд хамаарна. Худалдааны хөнгөлөлт, урамшуулал болон бусад адилтгах зүйлсийг хасаж тооцно. НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй хоршоо нь худалдан авсан бараа материалд ногдох НӨАТ-ыг бараа, материалын өртөгт оруулан тооцно. Гадаад валютаар худалдан авсан бараа материал, хангамжийн зүйлийг худалдан авсан өдрийн Монголбанкны албан ханшаар төгрөгт хөрвүүлэн бүртгэнэ. Хувиргалтын зардал нь үйлдвэрлэл эрхэлдэг хоршооны хувьд гарах бөгөөд түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэлийн өртгийг бэлэн бүтээгдэхүүн болгон хувиргах зардлыг хэлнэ. Хувиргалтын зардалд шууд хөдөлмөрийн зардал, тогтмол болон хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд багтана. Үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардалд элэгдэл, үйлдвэрийн барилга ба тоног төхөөрөмжийн урсгал засвар, үйлдвэрийн удирдлагын зардал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс хамаарахгүйгээр харьцангуй тогтвортой байдаг үйлдвэрлэлийн шууд бус зардлууд орно. Үйлдвэрлэлийн хувьсах нэмэгдэл зардалд үйлдвэрлэлийн шууд бус зардал болох шууд бус хөдөлмөр, шууд бус материалын зардал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс шууд эсвэл ойролцоогоор дагаж өөрчлөгддөг зардлууд орно. Бусад зардал гэдэг нь бараа материалыг одоогийн байршил болон нөхцөлд авчрахтай холбогдож гарсан бусад зардлыг хэлэх ба үүнийг бараа материалын өртөгт оруулан тооцно. Бараа материалын өртөгт ордоггүй бөгөөд тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрөгддөг дараах зардлууд байдаг. Үүнд: Хаягдал материал, хөдөлмөр болон үйлдвэрлэлийн бусад зардлын хэвийн бус дүн; Үйлдвэрлэлийн нэг дамжлагаас дараагийн шат дамжлагад шилжүүлэх үед зайлшгүй гарах зардлаас бусад хадгалалтын зардал ; Бараа материалыг одоогийн байршил болон нөхцөлд авчрахтай холбогдож гараагүй удирдлагын нэмэгдэл зардал; Борлуулалтын зардал; Бараа материалын солилцоо Хоршоо нь бараа, бүтээгдэхүүнийг мөнгөөр бус түүхий эдээр солилцсон тохиолдолд хүлээн авсан хөрөнгийг бодит үнэ цэнээр нь үнэлж, уг дүнгээр бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлогыг бүртгэнэ. Биологийн хөрөнгөөс бий болгосон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэж биологийн хөрөнгөөс хүлээн авсан бүтээгдэхүүнийг хэлнэ. Тухайлбал, үр жимс, ноос, ноолуур, мах, сүү гэх мэт. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бараа материалд бүртгэх ба анхны удаа бодит үнэ цэнээс хүлээн авалтын цэг дээрх борлуулалтын зардлыг хасаж тооцсон дүнгээр хүлээн зөвшөөрнө. Бараа материалын өртгийг тооцох аргууд Худалдан борлуулсан, үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан бараа материалын өртгийг тооцохдоо дундаж өртгийн арга, эхэлж авсныг эхэлж зарлагадах арга, тусгай тэмдэглэгээний аргаас аль тохиромжтойг сонгож хэрэглэнэ. 1.1. Жинлэсэн дундаж өртгийн аргын үед тайлант үеийн эхэнд байсан бараа материал болон тайлант үеийн туршид худалдан авсан эсвэл үйлдвэрлэсэн бараа материалын жинлэсэн дундаж өртгөөр нэгжийн өртгийг тодорхойлно. Хоршоонд бараа материалын бүртгэлийн ямар системийг ашиглаж байгаагаас хамааран жинлэсэн дундаж өртгийг худалдан авалт хийсэн тухай бүрт болон тодорхой үе хугацаагаар тооцож байдаг. 1.2. Эхэлж авсныг эхэлж зарлагадах (ЭАЭЗ) . Энэ аргын үед эхэлж авсан болон эхэлж үйлдвэрлэсэн барааг эхэлж худалдана гэж үздэг тул тайлант үеийн эцэст үлдэх бараа материал нь хамгийн сүүлд худалдан авсан үнэ буюу үйлдвэрлэсэн өртгөөр илэрхийлэгдэнэ. 1.3. Тусгай тэмдэглэгээний аргаар харилцан орлуулах боломжгүй бараа материал болон тусгай төслөөр үйлдвэрлэсэн ба тусгаарласан бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг тодорхойлно. Өөрөө үйлдвэрлэсэн эсвэл худалдаж авсныг үл харгалзан тусгай зориулалтаар тусгаарласан бараа материалыг үнэлэхэд энэ арга тохиромжтой. Бараа материалын бүртгэлийн систем Бараа материалын бүртгэлийн үндсэн хоёр систем байдаг. Үүнд: 1.4. Байнгын систем. Бараа материал худалдан авсан болон зарцуулсан үед уг өөрчлөлтийг тухай бүрт нь "бараа материал" дансанд, зарцуулалтыг "Борлуулсан бүтээгдэхүүний өртөг" дансанд хуримтлуулан бүртгэдэг. Мөн бараа материалын өртөгт орох шаардлагатай тээврийн зардал, даатгалын зардал зэргийг гарсан тухай бүрт нь бараа материал дансанд бүртгэнэ. Бараа материалын бүртгэлийн байнгын систем нь бараа материалыг тоо хэмжээ болон үнийн дүнгийн хувьд нарийвчлан бүртгэхийг шаарддаг. 1.5. Цаг үеийн систем. Тус системийг ашиглах үед бараа материалын хөдөлгөөнийг "Бараа материал" дансаар биш, харин тайлангийн хугацаанд хөтлөгдөх түр дансуудыг ашиглан бүртгэлд тусгадаг. Өөрөөр хэлбэл цаг үеийн системийн үед бараа материалыг худалдан авч орлого болгохдоо "Худалдан авалт" дансанд, түүнийг олж бэлтгэхтэй холбоотойгоор гарсан зардлуудыг "Тээвэр бэлтгэл, ажиллагааны зардал" дансанд тус тус бүртгэнэ. Мөн цаг үеийн системийн үед бараа материалыг борлуулахдаа түүний өртөгтэй холбоотой бичилт хийхгүй бөгөөд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг үечилсэн байдлаар, үе хугацаа бүрийн эцэст тооцож үйл ажиллагааны үр дүнг тайлагнана. Дотоодын хэрэгцээнд бараа материал зарцуулах Хоршоо нь өөрийн дотоод хэрэгцээнд зарцуулсан бараа материалыг өртгөөр нь холбогдох зардалд тусгана. Үйлдвэрлэл, үйлчилгээний өртөг тооцох Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хоршооны өртгийн бүртгэлийн зохион байгуулалт нь бусад төрлийн аж ахуй нэгж, байгууллагын өртгийн бүртгэлийн зохион байгуулалттай үндсэндээ ижил юм. Үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /ҮНЗ/ гэж ангилан үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийн төв нэг бүрээр хуримтлуулан бүртгэнэ. Хоршоо нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа чиглэлээс хамаарч үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний өртгийг тодорхойлох аргачлалыг өөрсдөө тогтооно. Дан ганц үйлдвэрлэл, эрхэлдэг хоршоо ҮНЗ-ыг хуваарилахыг шаардахгүй бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг хялбарчлан дуусаагүй үйлдвэрлэл дансанд шууд бүртгэнэ. Дараа үеийн үнэлгээ Тайлант хугацааны эцэст бараа материалын цэвэр боломжит үнэ цэнийг тооцож, өртөг болон цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар нь үнэлнэ. Өөрөөр хэлбэл бараа материалын үнэлгээ (цэвэр боломжит үнэ) нь өртгөөс доогуур байгаа нөхцөлд хасагдуулга байгуулах замаар дансны үнийг бууруулж бүртгэнэ. Цэвэр боломжит үнэ цэнэ гэж бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад борлуулахаар тооцсон үнээс түүнийг иж бүрдэл болгохоор тооцсон зардал ба борлуулахад шаардагдах зардлыг хассан дүнг хэлнэ. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Авлага №5
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: АВЛАГА А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Зээлээр үзүүлсэн ажил үйлчилгээ, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэн авах мөнгөн дүнг авлага дансанд бүртгэнэ. Өөрөөр хэлбэл орлого гэж хүлээн зөвшөөрсөн боловч төлөгдөөгүй байгаа дүнгээр дансны авлагыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Дансны авлага нь хоршооны үндсэн үйл ажиллагааны явцад борлуулсан бараа, бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээний төлөө худалдан авагч болон холбоотой талаас авах мөнгөн дүн юм. Орлого хүлээн зөвшөөрөн авлагаар бүртгэгдсэн дүнгийн цуглуулагдах байдлын талаар эргэлзээ үүссэн тохиолдолд уг үл цуглуулагдах дүнг найдваргүй авлагын зардал гэж хүлээн зөвшөөрнө. Хоршоо нь авлага барагдуулалтын хувийн түүх, онцлогт тохируулан найдваргүй авлагын зардлыг хэрхэн тооцож бүртгэх тухай өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогоороо тодорхойлж мөрдөнө. Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Авлагыг хүлээн авсан болон авахаар тооцсон цэвэр боломжит үнэ цэнээр үнэлнэ. Авлагын цэвэр боломжит үнэ цэнэ гэдэг нь төлөгдөх боломжтой авлагын дүнгээр тодорхойлогдох ба гэрээнд заасан авлагын нийт дүнгээс авлагын хөнгөлөлт, хорогдуулалт, найдваргүй гэж үзсэн, төлөгдөх боломжгүй авлагыг хассан дүн юм. Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлагыг тайлант хугацааны эцэст Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлэн төгрөг, гадаад валютаар давхар бүртгэнэ. ХХОАТ, ААНОАТ, НДШ болон бусад татварыг урьдчилж эсвэл илүү төлсөн бол Татвар, шимтгэлийн авлага дансанд бүртгэнэ. Улирал ба жилийн эцэс дэх татвар НДШ-ийн авлагын дүн нь татвар, НДШ-ийн тухайн байгууллагуудын баталгаажуулсан дүнтэй тэнцүү байна. АВЛАГА ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА. НАЙДВАРГҮЙ АВЛАГА ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА. Найдваргүй авлагыг бүртгэх 2 арга байна. 1.Шууд арга : Энэ аргын үед авлагын данснаас шууд зардалд шилжүүлэн бүртгэдэг. Өөрөөр хэлбэл өр эзэмшигч хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй гэж зарлагдсан, татан буугдсан зэрэг тохиолдолд тухайн иргэн, байгууллагаас авах авлагыг найдваргүй гэж тооцон данснаас хасна Нөөцийн буюу хасагдуулгын арга: Энэ аргын үед жинхэнэ хэрэгжилтийн зарчим болон орлого, зардал зохицох зарчмын дагуу тайлант хугацааны үйл ажиллагаатай уялдуулан найдваргүй авлагын нөөцийг тооцон бүртгэдэг. Өөрөөр хэлбэл тайлант хугацааны зээлээрх борлуулалт болон авлагын дансны үлдэгдлээс тодорхой хувь хэмжээгээр найдваргүй авлагын зардлыг тооцон, нөөц байгуулж, авлага найдваргүй болсон үед түүнийг зардал хэлбэрээр бус байгуулсан нөөцийн бууралт гэж үзэн бичилт хийдэг. ТАТВАР, НДШ-ЫН АВЛАГА ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА. Татвар, шимтгэлийн авлага дансыг татварын төрөл тус бүрээр данс нээж бүртгэнэ. Тайлант хугацаанд тухайн төрлийн татварын авлага ба өр төлбөрийн дансдын аль алинд нь гүйлгээ гарсан үед тайлант хугацааны эцэст үлдэгдэл багатай дансыг үлдэгдэл ихтэй данс руу хааж үлдэгдэлгүй болгоно. Тайлант хугацааны эцэст тухайн төрлийн татварын авлага ба өр төлбөрийн дансыг хооронд нь хаахад БУСАД АВЛАГА ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- Танай байгууллагын санхүүгийн тайлангууд ямар гэрэл ассан байна нэг ороод хардаа.
Танай байгууллагын санхүүгийн тайлангууд ямар гэрэл ассан байгаа бол ............. Улаан, Шар, Ногоон гэрлүүдийн аль нэг заавал ассан байгаа. Өнөөдөр УЛААН гэрлийн тухай оруулья. 1. Орлого үр дүнгийн тайлан Орлого тодорхойгүй байдлаар нэмэгдсэн үү Тодорхойгүй байдлаар ашиг буурсан уу Тодорхойгүй байдлаар орлогыг хүлээн зөвшөөрсөн үү Танай байгууллага үйл ажиллагааны өндөр зардалтай байна уу 2. Санхүүгийн байдлын тайлан Авлагын хэмжээ хурдацтай нэмэгдсэн үү Танай байгууллагад илүүдэл бараа материал их хэмжээгээр байна уу Танай байгууллагын өрийн түвшин өндөр байна уу Гэнэт томоохон эсвэл тайлбарлаж чадахгүй, мэдэгдэхгүй үнийн дүнтэй хөрөнгийг данснаас хассан байна уу Танай байгууллагын удирдлагууд нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо байнга өөрчлөлт оруулаад байна уу 3. Мөнгөн гүйлгээний тайлан Танай байгууллагын ашиг нэмэгдэж байгаа боловч үйл ажиллагааны зардлууд дагаад өсөөд байна уу Танай байгууллага санхүүжилт, хөрөнгө орууллатаас ихээхэн хамааралтай байна уу Танай байгууллага үйл ажиллагааны зардал болон хөрөнгө оруулалтын дараа чөлөөтэй зарцуулах боломжтой мөнгөн хөрөнгө бага байна уу Дээрх асуултуудад нэг хариулт өгөөд үздээ. ТИЙМ байна гэвэл танай байгууллагын санхүү тэр чигтээ УЛААН гэрэл ассан байнаа гэсэн үг. Асуувалт хариулт өгөхөд бэлэн байна.
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Хоршооны хөгжлийн сан №4
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН САНГИЙН МӨНГӨН ХӨРӨНГИЙН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙНА. Хоршооны тухай хуулийн 27.1 "Хоршооны хөгжил, хоршооны гишүүний нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, амьдралын чанар, амьдрах орчныг сайжруулах зорилгоор хоршоо хөгжлийн сантай байж болно" Хоршооны гишүүдэд ногдох орлогыг хуваарилсны дараах орлогоос Хоршооны хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлнэ. Хоршооны хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг захиран зарцуулах журмыг бүх гишүүдийн хурлаар батална" гэж заасан байдаг. Хоршооны хөгжлийн санд төвлөрүүлсэн хөрөнгө нь Хоршооны өөрийн хөрөнгө болно. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinf
- Аудитын олон улсын стандарт 210
Аудитын олон улсын стандарт 210 - Аудитын ажлын нөхцөлийг тохирох Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Холбооноос Аудитын Олон Улсын Стандартыг батлан гаргадаг. 200-299 - Ерөнхий зарчмууд ба үүрэг хариуцлага 300-399 - Үнэлэгдсэн эрсдэлд өгөх хариу ба эрсдлийн үнэлгээ 500-599 - Аудитын нотлох зүйл 600-699 - Бусдаар гүйцэтгүүлсэн ажил 700-799 - Аудитын дүгнэлт ба тайлагнал 800-899 - Тусгайлсан зүйлс АОУС 210: Шаардлагууд : Аудитын урьдчилсан нөхцлүүд байгаа эсэхийг тогтоохын тулд аудитор нь. Санхүүгийн тайланг бэлтгэхэд ашигласан санхүүгийн тайлангийн үзэл баримтлал нь зохимжтой, хүлээн зөвшөөрөгдөхүйц эсэхийг тодорхойлох Удирдлага өөрийн үүрэг, хариуцлагаа хүлээн зөвшөөрч, ойлгож байгаа гэдгийг зөвшөөрүүлж авах Үүнд: Санхүүгийн тайлангийн үзэл баримтлалынхаа дагуу санхүүгийн тайлангаа бэлтгэсэн, бодитой толилуулсан эсэх, удирдлагууд нь санхүүгийн тайлангаа залилан болон алдаанаас үүдэлтэй материаллаг буруу илэрхийллээс ангид бэлтгэсэн эсэхийг тодруулна. Мөн аудиторыг санхүүгийн тайланг бэлтгэхтэй холбоотой мэдээллээр хангаж өгөх, удирдлагаас хүсч болох нэмэлт мэдээллээр хангах, аудитын нотолгоо олж авахад хязгаарлалт бэрхшээлгүй байх нөхцөд боломжоор хангах. Аудитын ажлыг хүлээн авахын өмнө аудитын хамрах хүрээнд хязгаарлалт хийсэн энэхүү хязгаарлалт нь аудит дүгнэлт өгөхөөс татгалзахад хүргэнээ хэмээн аудитор итгэж байвал аудиторын гэрээт ажлыг хүлээн авахгүй. Хэрэв урьдчилсан нөхцлүүд байхгүй бол аудитын нөхцлийг байгууллагын удирдлага болон засаглалыг хариуцсан этгээдтэй тохиролцоно. Аудитын ажлын захидал буюу бичгээр илэрхийлсэн гэрээний бусад тохиромжтой хэлбэрээр баримтжуулах бөгөөд дараах зүйлсүүдийг заавал агуулсан байна. Санхүүгийн тайлангийн аудитын зорилт, хамрах хүрээ Аудиторын хүлээх үүрэг хариуцлага Удирдлагын хүлээх үүрэг хариуцлага Санхүүгийн тайланг бэлтгэхэд ашигладаг санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын тодорхойлолт Аудиторын зүгээс үйлчлүүлэгчид гаргаж өгөхөөр төлөвлөж буй тайлангийн хэлбэр болон агуулгыг дурьдах, тайлан нь хэлбэр болон агуулгын хувьд төлөвлөж буйгаас зөрж болох нөхцлүүдийг мэдэгдэх Аудитын ажлын нөхцөл өөрчлөгдсөнийг хүлээн авах: Үндэслэлтэй шалтгаан үгүй бол аудитын ажлын нөхцөлд өөрчлөлт оруулахыг аудитор зөвшөөрөхгүй. Аудитын ажил дуусахаас өмнө түүнийг арйа доогуур түвшний баталгаа гаргах ажил болгон өөрчлөх санал хүлээн авсан бол аудитор ингэх үндэслэлтэй шалтгаан бий эсэхийг судалж үзэх хэрэгтэй. Аудитын ажлын нөхцөл өөрчлөгдсөн бол аудитор болон удирдлага шинэ нөхцлүүдийг тохиролцох ба аудитын ажлын захидалд буюу бичгээр илэрхийлсэн гэрээний бусад тохиромжтой хэлбэрээр баримтжуулна. Аудитор ажлын нөхцөлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй боолмжгүй , анх тохиролцсон аудитын ажлаа үргэлжлүүлэхийг удирдлага зөвшөөрөхгүй бол аудитор нь холбогдох хууль,тогтоомжийн хүрээнд аудитын ажлаас татгалзах, засаглал хариуцсан этгээд, хувьцаа эзэмшигчид, зохицуулах байгууллага зэрэг холбогдох талуудад нөхцөл байдлыг мэдэгдэх гэрээгээр заасан үүрэг хариуцлагыг судална. Ажлыг хүлээн авахаас өмнөх анхаарах нэмэлт асуудлууд: Санхүүгийн тайлагналын стандарт дээр нэмж шаардах хууль тогтоомж байгаа эсэхийг тодруулж, удирдлагуудтай ярилцах Эх сурвалж: ММНБИ,"Аудитын төрлүүд" Б.Авирмэд, АОУС








