Хуулийн дагуу ямар байгууллагууд аудит хийлгэх ёстой вэ.
- UB audit

- Nov 22, 2025
- 2 min read

Эрхэмүүдээ өнөөдөр аудит заавал хийлгэх ААН, байгууллагуудын талаар мэдээлэл оруулж байна.
Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйл "Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх" -д зааснаар дараах байгууллагууд заавал аудит хийлгэнэ.
Банк, ББСБ, Сангууд, ХЗХ, Даатгал, Даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх, ашигт малтмал хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, газрын тосны бүтээглэхүүний үйлдвэрлэл эрхлэх, үнэт цаас үйлдвэрлэх, эд хөрөнгийн хонжворт сугалаа гаргах, хөрөнгийн үнэлгээ, аудит, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрлтэй аж ахуй нэгж байгууллага;
нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага;
өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;
гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;
Гадаад дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн болон бүртгүүлэхээр хүсэлт гаргасан бүх төрлийн хувьцаат компани
Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан
төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллага;
Нийт хөрөнгийн орлогын хэмжээ 2.5 тэрбум төгрөгөөс дээш компани /Сангийн сайдын А/25 тоот журам/
Дээр заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангийн аудитыг дараах хугацаанд хийлгэнэ:
хувьцаат компани нь тайлангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө
өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө
банк жилийн эцсийн санхүүгийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор
бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор
Бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа, иргэн санхүүгийн баримтдаа аудит хийлгэж болно шүү.
Дараах эх сурвалжуудыг хараарай.
Сангийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 06-ний өдрийн А/25 дугаар тушаал "Аж ахуй нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам"
2. Аудитын тухай хууль
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/11192
Эх сурвалж: Амжилт .




Comments