top of page

САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАН ГАРГАХ ҮЕ ШАТУУД

  • Writer: UB audit
    UB audit
  • Dec 21, 2025
  • 2 min read

Санхүүгийн тайлан гаргах үе шатуудын талаар мэдээлэл оруулж байна.


  1. Ажил гүйлгээг тодорхойлох - Харилцах дансаа банкнаасаа татан авч стандартын дагуу боловсруулалт хийж "Харилцахын тайлан"-гаа бэлэн болгоно.

  2. Татварын нэгтгэл хүснэгт - Татварын сайтнаасаа бүх мэдээлэлийг нэг дор байхаар "Татварын нэгтгэл хүснэгт" бэлтгэн /манай сайтнаас татан аваад хийж бас болно/ боловсруулж санхүүгийн тайландаа татварын бүх мэдээлэлээ бэлтгээрэй.

  3. Цалингийн нэгтгэл хүснэгт - НД-ийн сайтнаасаа бүх мэдээлэлийг нэг дор байхаар "Цалингийн нэгтгэл хүснэгт" бэлтгэн /манай сайтнаас татан аваад хийж бас болно/ боловсруулж санхүүгийн тайландаа цалингийн мэдээлэлээ бэлтгээрэй.

  4. Ерөнхий журнал - Бэлтгэн боловсруулсан "Харилцахын тайлан"-гаа Ерөнхий журнал дээрээ оруулж холболтоо хийнэ.

  5. Ерөнхий журнал - Бэлтгэн боловсруулсан "Татварын нэгтгэл хүснэгт"-ээсээ эхлээд Орлогын мэдээллээ харилцахын орлоготойгоо тулган төлбөрийн баримт бичсэн эсэхийг тулган бичилтээ хийж орлогоо холбоно.

  6. Ерөнхий журнал - Бэлтгэн боловсруулсан "Цалингийн нэгтгэл хүснэгт"-ээсээ сар сараар нь Цалингийн мэдээллээ хуулан Ерөнхий журнал дээр цалингийн холболтоо хийнэ.

  7. Ерөнхий журнал - Харилцах дансааар орж ирээгүй орлого, зардлын дүнг төлбөрийн баримтаасаа ялган "Касс"-наасаа бичилт хийж холболтоо хийнэ.

  8. Ерөнхий журнал -Татварын төлөлт болон НД-ийн төлөлтүүдээ тулгаж эцсийн үлдэгдэлтэйгээ тулган дансны бичилтээ Ерөнхий журнал дээрээ бичилтээ хийж шалгана.

  9. Ерөнхий журнал - Үндсэн хөрөнгийн элэгдлээ тооцоолон бичилтүүдээ хийгээрэй.

  10. Ерөнхий журнал -Худалдааны байгууллага бол Бараа мтериал, Үйлдвэрлэлийн байгууллага бол түүхий материал, дуусаагүй үйлдвэрлэл, Бэлэн бүтээгдэхүүнийхээ дансуудыг хянан баталгаажуулж өртгөө зөв тооцоод Ерөнхий журнал дээрээ бичилтээ хийгээрэй.

  11. Ерөнхий журнал -Авлага өглөгийн хаалтаа хянаад хийгээрэй.

  12. Гүйлгээ баланс /Ажлын хүснэгт/ - Эхний үйлдэгдлээ Сангийн яамны сайтнаас хараад эсвэл өмнөх оны Гүйлгээ балансынхаа эцсийн үлдэгдлийг харж хуулна. Программын нягтлан бодогч нар эхний үлдэгдлээ хянаарай автоматаар татагдаж байгаач гэсэн тулган шалгана шүү.

  13. Гүйлгээ баланс /Ажлын хүснэгт/ - Ерөнхий журналаас татагдсан Гүйлгээний дүнгүүдийн хянаад тулган шалгана.

  14. Гүйлгээ баланс /Ажлын хүснэгт/ - Энэ талбарт нэлээд ажиллана.

Эхний үлдэгдэл зөв байна уу
Гүйлгээ зөв татагдаж уу
Дансны эхний эцсийн үлдэгдэл байх ёстой газраа байна уу
Хөрөнгийн дансдууд ДТ үлдэгдэлтэй байх ёстой байтал КТ байна уу
Өр төлбөр, Эзэмшигчдийн өмчийн дансдууд КТ үлдэгдэлтэй байх ёстой байтал ДТ байна уу
Авлага өглөгөө хааж уу
Элэгдэлээ зөв тооцосон байна уу
Цалингийн зардал бичигдэж үү
НДШ-ийн өрийн үлдэгдэл 2025 оны 12 дугаар сарын НД7-ийн үлдэгдэлтэй таарч байна уу
Татварын өрийн үлдэгдэл татварын өрийн үлдэгдэлтэй таарч байна уу гэх мэт....
  1. Санхүүгийн 4 тайлан, тодруулга - Санхүүгийн 4 тайлан болон тодруулгаа хийнэ. Тодруулгыг зөв хийсэн Гүйлгээ балансаасаа хараад л хийчихнэ шүү. Тэгэхээр дээр дарааллаар Санхүүгийн тайлангаа зөв бэлтгэ.

  2. ААНОАТ-ын тайлан ТТ-02а:  - Зөв бэлтгэн боловсруулсан санхүүгийн тайлангийн дараа ААНОАТ-ын тайлангаа гаргаж, татварын Зөрүүгийн тайлангаа гаргана. та нарт хэлэхэд зөрүүгийн тайланг нээг их хүндээр хүлээн авах шаардлагагүй шүү. Амархан аргыг бас зааж өгч болно.


  1. Цалин хөлсний татварын тайлан ТТ-11:  -Та "Цалингийн нэгтгэл"-ээ зөв цаг тухай бүрд нь хийчихсэн бол ТТ-11 маш амархан. Амархан аргыг бас зааж өгч болно.

  2. Нийслэл хотын албан татвар ТТ-28:  -Та "Татварын нэгтгэл"-ээ зөв цаг тухай бүрд нь хийчихсэн бол НХАТ-ТТ28 маш амархан.  Амархан аргыг бас зааж өгч болно.

  3. Тайлангуудаа илгээгээрэй.  -Тайлангуудаа илгээгээд зурган хэлбэрээр хадгалаарай. дараа нь хэрэг болж магад.



Амжилт: Ингээд л болоо доо.

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page