Тайлангаар гарсан татвараа хуулийн хугацаандаа нь төлж хэвшцгээе.
- UB audit

- Dec 4, 2025
- 4 min read

Аж ахуй нэгж байгууллагын захирал, удирдлагуудаа татвараа хугацаандаа төлцгөөе.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлсон татвараа :
Та урьдчилан төлөх тооцоолол хийгээгүй бол 02 дугаар сарын 10-ны дотор ААНОАТ-ын өрөө төлсөн байна. Хувь хүний албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлсон татвараа :
Байгууллагын тухайд:
дараа сарын 15-ны өдрийн дотор заавал төлсөн байна. Тухайлбал: байгууллага ТТ-11 тайлангаар гарсан татварын өрөө дараах хугацаанд төлнө. 2025 оны 3-р улирлын Цалин хөлсний тайлан ТТ-11 ийн татварын өрөө 2025 оны 11 дүгээр сарын 15-ний
өдөр төлсөн байх ёстой байсан шүү. төлөөгүй бол одоо төлөөрэй. Мөн урьдчилан төлж бас болно.
За харин 2025 оны 4-р улирлын тайлангаар гарах Цалин хөлсний тайлан ТТ-11 ийн татварын өрөө 2026 оны 03 дугаар сарын 15 -нд төлж дуусгасан байна шүү. нөхдөө. Хувь хүний тухайд:
26.1.2.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн
16.1.2 /эрхийн шимтгэлийн орлогыг нийт дүнгээр/,
16.1.3/ногдол ашгийн орлогыг нийт дүнгээр/;,
16.1.4/хүүгийн орлогыг нийт дүнгээр./-т тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.4-т /орлогын дүнд 10 хувиар;/ заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
26.1.3.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 17.1.1-д /үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр/ тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.1-д /орлогын дүнд 2 хувиар;/ заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
26.1.4.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 14 /Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод/, 18 дугаар зүйл/Шууд бус орлого/-д тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.1 /Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна/-д заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
26.1.5.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 19.1.1/урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр/-д тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.2-/орлогын дүнд 5 хувиар/-т заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
26.1.6.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 19.1.2 /эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр/-т тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.3 /орлогын дүнд 40 хувиар/-т заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
26.1.7.энэ хуулийн 15.6 /Хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно/-д тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.3 /орлогын дүнд 1 хувиар албан татвар ногдуулна/-т заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор.
26.2.Энэ хуулийн 21.4 /ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд, хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд/ -т заасан бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж нь уг зөвшөөрлийг гэрчилгээний хамт олгон, тухай бүр албан татварыг хураан авч, холбогдох төсөвт төвлөрүүлнэ.
АМНАТ-ын тухайд:
Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад АМНАТ-ын тухай хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ.
Онлайнаар тайланг илгээх
АМНАТ төлөгч-худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан тайлангаа улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны тайлагнаж тайлангаар гарсан татвараа дараа сарын 20-ны дотор татварын байгууллагад төлнө. Нийслэл хотын албан татварын тухайд:
Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана.НӨАТ-ын татварын тухайд:
Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаанЭх сурвалж: Legalinfo




Comments