САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ЗАЛРУУЛГЫН ХУГАЦАА ДУУСАХАД 8-ХАН ХОНОГ ҮЛДЛЭЭ.
- UB audit
- 6 hours ago
- 1 min read

Сангийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/205 тоот "Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах" журмын талаар мэдээлэл оруулж байна.
Энэхүү журмын зорилго нь
Аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлангийн цахим системд нэвтрэх, тайланг хүргүүлэх болон харилцагч санхүүгийн байгууллага тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, цахим архив үүсгэх, түүний аюулгүй байдлыг хангахад
Тайлагнагч байгууллагын гүйцэтгэх удирдлага нь тайлангийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах ба системээр хүргүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна:
тайлагнагч байгууллага нь санхүүгийн тайлангийн маягтаа зөв сонгосон байх
санхүүгийн тайлан, тодруулга, мэдээллийг бодитой, үнэн зөв илэрхийлж, бүрэн гүйцэд шивсэн байх
өмнөх тайлант үеийн санхүүгийн тайлантай уялдаатай байх
өссөн дүнгээр тайлагнасан байх
санхүүгийн тайланг хуулийн хугацаанд нь хүргүүлсэн байх
аудитын хуулийн этгээдээр аудитын гэрээний огноо, дугаар, хүчинтэй хугацааг оруулсан, тус мэдээллийг ерөнхий нягтлан бодогч зөвшөөрсөн байх
Санхүүгийн тайлангийн залруулгыг 2 төрлөөр хийж гүйцэтгэнэ:
1. Системд тайлан нь хүлээн авсан төлөвтэй үед нэг удаа залруулга хийж болно. Энэ үед цахим системд хүсэлт илгээхгүй шивж буй төлөвт шууд шилжинэ. 2. Тайлагнагч байгууллага нь харилцагч санхүүгийн байгууллагад хүсэлт илгээж хүлээн авсан тайлангаа хүсэлт илгээж залруулга хийнэТайлагнагч байгууллага мөн өөрийн хүсэлтээр системд дараах дарааллын дагуу залруулга хийнэ. Үүнд:
аудитын хуулийн этгээд нь системд аудитын дүгнэлтийг оруулсан байх;
системд тайлагнагч байгууллага нь залруулах хүсэлтээ илгээсэн байх;
тайлагнагч байгууллага нь системд аудитын дүгнэлтэд үндэслэн тайланд залруулга хийж, хүргүүлсэн байх.
Санхүүгийн тайлангийн залруулгын эцсийн хугацаа тухайн оны 12 дугаар сарын 01-ны өдөр байна.
Бүртгэлийн мэргэжилтэн нь тайлагнагч байгууллагын залруулсан тайланг системд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор хянаж дараагийн төлөвт шилжүүлнэ.
Файл: САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ
Эх сурвалж: Legalinfo
