Татварын 90% хөнгөлөлт
- UB audit

- Dec 22, 2025
- 1 min read

Өнөөдөр татварын хөнгөлөлтийн тухай мэдээлэл оруулж байна.
Дараахь орлогыг:
бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;
техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;
үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
бусад орлого
хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого;
гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, учирсан хохирлын улмаас авсан нөхөн төлбөр;
гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан
Мөн доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, 1%-ийн татвар төлөөгүй Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө.
ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;
согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;
газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.
Дээрх 90%-ийн татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд буюу 2026 оны 2 дугаар сарын 10-ний дотор төлсөн байх ба албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, дараа оны 2-р улиралд буцаан олгоно.
Эх сурвалж Legal.info




Comments