
Хайлт
247 results found
- СӨХ-ийн ибаримт буюу төлбөрийн баримт шивэх код
Өдрийн мэндээ. СӨХ-ийн Ибаримт шивэх код өөрчлөгдсөн байна шүү. Нөхдөө. “Төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ. Эрхэм оршин суугч таньд сугалааны дугааргүй дараах ибаримт бичигдэн ирэх болно шүү. Та ингээд л СӨХ гэгч газартайгаа тооцоо хийж өгсөн мөнгөний маань зарцуулт хэр явж байгааг хянах, шаардах эрх үүснэ. СӨХ-ийн төлбөрөө цаг алдалгүй төлж эрхээ эдэлж үүргээ биелүүлцгээе.
- НӨАТ-ийн тайлан болон Ибаримтын нэгтгэл хүснэгт
Эрхэм санхүүчид, компанийн захирлууд, санхүүгийн шинжээчид та бүхэнд НӨАТ-ын тайлан болон Ибаримт хоёрын хоорондын зөрүү, түүнийг хэрхэн хянах, алдааг олж тайлангаа зөв илгээх, Танай байгууллагын НӨАТ-ын үлдэгдэл хэд байгаа, хэд байхаар төлөвлөж байгаа, төлсөн мөнгө хэд болж байгааг зөвхөн нэг хүснэгтээр л хянах боломжтой байдаг гэдгийг харуулахад зориулж ашиглахад хялбар болгож, MS Excel хэлбэрээр хувирган бэлтгэснийг хүргэж байна. Доорх файлыг татаж авна уу .
- Тухайн татварын жилийн ногдох орлогын 1 хувь хүртлэх хэмжээнээс хэтрэхгүй хөнгөлнө.
ААНОАТ-ын тухай 22.9 " Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна" заасан. Танай байгууллага, хувь хүн дараах зүйлсүүдэд хандив, тусламж үзүүлбэл: 1. Ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах 2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах 3. Соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах 4. Нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих; 5. Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах 6. Спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо,Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг 7. Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг 8. Их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг 9. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа 10. Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа 11. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн хуульд заасан үйл ажиллагаа Нөхөн сэргээх зардалд дараах зардлыг тооцохгүй: тусгай зөвшөөрөл эзэмшигч, гэрээлэгчийн байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын зардалд хуримтлуулах мөнгөн хөрөнгийг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйл ажиллагааны зардалд оруулан хасаж тооцуулж байгаа учраас тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг хөнгөлүүлсэн учраас тус тус тооцохгүй . Зардлын хөнгөлөлтөнд орохын тулд дараах шаардлгыг хангасан байна: тусгай зөвшөөрөл эзэмшигч, гэрээлэгчийн байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын зардалд хуримтлуулах мөнгөн хөрөнгийг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйл ажиллагааны зардалд оруулан хасаж тооцуулж байгаа учраас тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг хөнгөлүүлсэн учраас тус тус тооцохгүй . 1. тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх 2. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх 3. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх 4. зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх Нэхэмжлэх , ибаримтаа ингээд л шивчихнэ. Болж байна уу. Татварын хөнгөлөлтөд хамаарах хөрөнгө оруулалт, зардлыг ААНОАТ-ын тайлан ТТ02 тайланд хавсаргаж улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ. Татварын хөнгөлөлтийг давхардуулан эдлүүлэхгүй. Амжилт: Эх сурвалж: Legalinfo
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Үндсэн хөрөнгийн бүртгэл №16
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ Эргэлтийн бус хөрөнгөнд үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, биологийн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэглүүр гэх мэт хөрөнгүүд хамрагдана. ҮНДСЭН ХӨРӨНГӨ В.БҮРТГЭЛ Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг бүртгэхдээ хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлэн дахин тооцохоор сонгосон бол үндсэн хөрөнгийн анхны өртөг болон хуримтлагдсан элэгдлийг хувь тэнцүүлэн өсгөнө. Хуримтлагдсан элэгдлийг тэглэж, хөрөнгийг шинээр бүртгэхээр сонгосон бол эхлээд хуримтлагдсан элэгдлийн дансаа хаана. Давтан хийгдсэн дахин үнэлгээгээр тухайн хөрөнгийн үнэлгээ буурсан бол: Дахин үнэлсэн хөрөнгийг данснаас хассан тохиолдолд дахин үнэлгээний нэмэгдэл дансны үлдэгдлийг бусад өмчдансанд хаана: Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Үндсэн хөрөнгийн бүртгэл №17
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ Эргэлтийн бус хөрөнгөнд үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, биологийн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэглүүр гэх мэт хөрөнгүүд хамрагдана. ҮНДСЭН ХӨРӨНГӨ В.БҮРТГЭЛ Үндсэн хөрөнгийн элэгдэл, үнэ цэнийн бууралт Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцоолсон үед: Дахин үнэлсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг дахин үнэлгээний нэмэгдэл данс руу хаана: Хандив, тусламжаар хөрөнгө авсан үед тухайн хөрөнгийг бодит үнэ цэнээр үнэлж, бүртгэнэ: Өөрөө бүтээн босгож байгаа хөрөнгө буюу дуусаагүй барилга: Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Үндсэн хөрөнгийн бүртгэл №15
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ Эргэлтийн бус хөрөнгөнд үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, биологийн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэглүүр гэх мэт хөрөнгүүд хамрагдана. ҮНДСЭН ХӨРӨНГӨ В.БҮРТГЭЛ Үндсэн хөрөнгийн солилцоо Үндсэн хөрөнгүүдийн солилцоог арилжааны шинжтэй гэж үзвэл авсан хөрөнгийг бодит үнэ цэнээр нь үнэлж бүртгэнэ. Хэрэв авсан хөрөнгийн бодит үнэ цэнэ нь өгсөн хөрөнгийн үлдэгдэл өртгөөс их бол зөрүүгээр олз бүртгэнэ. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Үндсэн хөрөнгийн бүртгэл №14
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ Эргэлтийн бус хөрөнгөнд үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, биологийн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэглүүр гэх мэт хөрөнгүүд хамрагдана. ҮНДСЭН ХӨРӨНГӨ В.БҮРТГЭЛ Үндсэн хөрөнгийг худалдан авах, бэлтгэх Үндсэн хөрөнгө худалдан борлуулах, данснаас хасах Үндсэн хөрөнгийг гадагш худалдах, шилжүүлэх, акталж устгах үед түүний анхны өртгийн хэмжээгээр данснаас хасах бөгөөд хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын данс хаагдсан байна. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Үндсэн хөрөнгийн бүртгэл №13
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ Эргэлтийн бус хөрөнгөнд үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, биологийн хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэглүүр гэх мэт хөрөнгүүд хамрагдана. ҮНДСЭН ХӨРӨНГӨ А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Үндсэн хөрөнгө гэж нэгээс дээш тайлангийн хугацаанд ашиглагдахаар хүлээгдэж байгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, бусдад түрээслүүлэх эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж байгаа биет хөрөнгийг хэлнэ. Үндсэн хөрөнгөнд газрын сайжруулалт, барилга, байгууламж, машин механизм, ажлын байрны тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга, эд хогшил, компьютер, түүний дагалдах хэрэгсэл, болон бусад үндсэн хөрөнгүүд орно. Хөрөнгөнд холбогдох эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхыг тухайн байгууллага хүртэх магадлалтай ба хөрөнгийн өртөг эсвэл бодит үнэ цэнийг найдвартай хэмжих боломжтой тохиолдолд үндсэн хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Барилга байгууламжийг өөрөө барьж, бий болгож байгаа хоршоо тухайн барилгын гүйцэтгэлийн ажил дуусаж үндсэн хөрөнгөнд шилжүүлэх хүртэлх хугацаанд уг барилгатай холбоотой гарсан бүх зардлыг хуримтлуулан бүртгэснээр дуусаагүй барилгыг хүлээн зөвшөөрнө. Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Үндсэн хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхдөө өртгөөр нь хэмжинэ. Үндсэн хөрөнгийн өртөг Үндсэн хөрөнгийн өртөг нь дараах зүйлсээс бүрдэнэ: - гаалийн татвар, буцаан олгогдохгүй татварыг нэмж, худалдааны хөнгөлөлт, буцаалтыг хассан худалдан авалтын үнэ, - удирдлагын төлөвлөсөн арга маягаар ажиллуулах боломжтой болгоход шаардлагатай тийм байршил болон нөхцөл байдалд уг хөрөнгийг авчрахад шууд хамааралтай аливаа өртөг зардал - үндсэн хөрөнгийн зүйлийг буулгаж задлах, холдуулж зайлуулах ба түүний байрлаж байсан газар талбайг хэвийн байдалд оруулах өртөг зардлын тооцоолсон дүн. Шууд хамаарах зардалд үндсэн хөрөнгийг худалдан авах, барьж байгуулахтай шууд холбогдон гарсан ажилчдын зардал, талбай бэлтгэх зардал, анхны хүргэлт, тээвэрлэлт, суурилуулалт ба угсралт, хэвийн ажиллагааг шалгах зардал, мэргэжлийн үйлчилгээний төлбөр зэрэг орно. Дараа үеийн зардал. Үндсэн хөрөнгийг сайжруулах, өөрчлөх, сэргээн босгох, нөхөн орлуулах, засварлах зэрэг өмчлөлийн хугацаанд гарсан зардал нь хөрөнгийн ашиглах хугацааг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгийн үр ашиг ба аюулгүй байдлыг дээшлүүлэх, эсвэл бүтээгдэхүүний чанарыг сайжруулж байвал нэмж капиталжуулсан хэмжээгээр хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ. Энэ шинжийг агуулаагүй бусад бүх засвар, үйлчилгээний урсгал зардлыг тайлант үеийн зардлаар бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ. Дахин үнэлгээ хийх давтамж нь дахин үнэлж буй хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс шалтгаална. Хэрэв дахин үнэлсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь түүний дансны үнээс ихээхэн ялгаатай бол дахин үнэлгээг зайлшгүй хийнэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед тухайн хөрөнгийн харьяалагдаж байгаа үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай. Үндсэн хөрөнгийн анги гэдэг нь ижил шинж чанар болон хоршооны үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах байдлаар нь ангилсан бүлэглэл юм. Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ нэмэгдсэн байвал өсөлтийг бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрч, өмчийн хэсэгт дахин үнэлгээний нэмэгдэл нэрээр хуримтлуулан бүртгэнэ. Гэхдээ тухайн хөрөнгийн дахин үнэлгээний бууралтыг өмнө нь ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрсөн бол тэр хөрөнгийн дахин үнэлгээний өсөлтийг мөн адил ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө. Хэрэв үндсэн хөрөнгийн дансны үнэ дахин үнэлгээний үр дүнд буурсан байвал энэ бууралтыг ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тухайн хөрөнгийн өмнөх дахин үнэлгээний нэмэгдлийн кредит дүнгийн хэмжээгээр бусад дэлгэрэнгүй орлого хэсэгт хүлээн зөвшөөрч болно. Бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрсөн бууралт нь өмчийн хэсэг дэх дахин үнэлгээний нэмэгдэл дансны хуримтлагдсан дүнг бууруулна. Хэрэв үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн бол дахин үнэлгээний өдрөөрх хуримтлагдсан элэгдлийг дор дурдсан аргын аль нэгээр бүртгэнэ. Хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны нийт үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлж дахин тооцох ба ингэснээр дахин үнэлгээний дараах хөрөнгийн дансны үнэ нь дахин үнэлсэн дүнтэй тэнцүү болно. Энэ аргыг ихэвчлэн элэгдүүлсэн өртгөөс индексийн тусламжтайгаар хөрөнгийг дахин үнэлэх үед хэрэглэдэг. Хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны нийт үнээс хасах ба гарсан цэвэр дүнг хөрөнгийн дахин үнэлсэн дүн гарах хүртэл тооцно. Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралт. Хоршоо нь үнэ цэнэ буурсан гэх нотолгоо байгаа бол тухайн хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоолж, дансны үнэтэй харьцуулан, үнэ цэнийн бууралтыг тодорхойлно. Нөхөгдөх дүн гэж хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалттай холбоотой зардлыг хассан дүн ба ашиглалтын үнэ цэнийн аль их дүнг хэлнэ. Хөрөнгийн дансны үнэ нь нөхөгдөх дүнгээс хэтэрсэн тохиолдолд үнэ цэнийн бууралтын зардлыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Хэрэв үнэ цэнийн буурсан гэх нотолгоо өөрчлөгдсөн бол үнэ цэнийн бууралтыг буцааж болох ба буцаалт нь хуримтлагдсан үнэ цэнийн бууралтаас хэтрэхгүй. Дахин үнэлсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзыг дахин үнэлгээний бууралт гэж үзнэ. Бусад тохиолдолд үнэ цэнийн бууралтын гарзыг орлогын тайланд зардлаар шууд хүлээн зөвшөөрнө. Үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрсний дараа хөрөнгийн шинэчлэгдсэн дансны үнийг хөрөнгийн ашиглахаар тооцсон үлдэх хугацаанд системтэйгээр хуваарилах зорилгоор хөрөнгийн ирээдүйн тайлант хугацаанд элэгдлийн зардлыг өөрчлөн тохируулна. Элэгдэл. Хөрөнгийг ашиглагдах боломжит хугацааны туршид тухайн хөрөнгийн анхны өртгөөс элэгдэл тооцож, өртөг зардалд системтэйгээр шингээнэ. Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн хөрөнгөнд элэгдэл байгуулахгүй. Хоршоо хөрөнгийн өгөөжийг хэрхэн хүртэхийг харгалзаж үзсэний үндсэн дээр үндсэн хөрөнгийг ашиглах зохистой хугацааг тогтоож, түүнд элэгдэл тооцох тохиромжтой аргыг сонгон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусган тууштай мөрдөнө. Хөрөнгийн үлдэх өртөг болон ашиглалтын хугацааг санхүүгийн жил бүрийн эцэст эргэн нягталж, хэрэв тэдгээрийг өөрчлөх тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж үзэн гүйцээх горимоор бүртгэнэ. Ашиглалтын хугацаа гэж хөрөнгийн ашиглагдах боломжтой хугацаа, эсвэл тухайн хөрөнгийг ашиглаад бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, түүнтэй адилтгах зүйлсийн нэгжийг хэлнэ. Үлдэх өртөг гэж хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст түүнийг данснаас хасахтай холбоотой аливаа зардлыг хассаны дараа түүнээс олж авахаар байгууллагын хүлээж буй цэвэр дүнг хэлнэ. Хоршооны үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулах бодлого нь татварын хуулиар тогтоосон хувь хэмжээнээс зөрүүтэй бол зөрүүг татварын түр зөрүүгээр бүртгэж тайлагнана. Энэ талаарх дэлгэрэнгүйг орлогын албан татвар хэсгээс харна уу. 5.1. Элэгдүүлэх дүн. Элэгдүүлбэл зохих дүнг үндсэн хөрөнгийн анхны өртөг, үндсэн хөрөнгийн өртөгт хамаарах дахин үнэлгээ, нэмэлт өртгийн хэмжээг харгалзсан бусад зүйлийг тооцсон анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүнгээр илэрхийлнэ. Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглахаар тооцсон хугацааны туршид системтэйгээр хуваарилна. Үндсэн хөрөнгийн үлдэх өртөг, ашиглалтын хугацаа, элэгдүүлэх арга өөрчлөгдвөл нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж үзээд гүйцээх горимоор бүртгэнэ. 5.2. Үлдэгдэл өртөг. Анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж үлдэгдэл өртгийг тодорхойлно. Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг тухайн хөрөнгийг худалдах буюу ашиглалтаас хасах, шилжүүлэх, дахин үнэлэх үеийн тооцоололд ашиглана. Хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн үндсэн хөрөнгөнд дахин элэгдэл тооцохгүй ба үндсэн хөрөнгийн анхны өртөг, хуримтлагдсан элэгдлийн дүнг уг хөрөнгийг ашиглалтаас гаргах хүртэл санхүүгийн байдлын тайланд толилуулна. 5.3. Элэгдүүлэх хугацаа. Хоршоо үндсэн хөрөнгийн элэгдлийг тухайн үндсэн хөрөнгийг ашиглахад бэлэн болсон үеэс түүнийг данснаас хасах хүртэлх хугацаанд тооцох ба элэгдүүлэх хугацааг тухайн хоршоо ашиглахаар төлөвлөж буй хугацаа, үйлдвэрлэх бүтээгдэхүүн, гүйцэтгэх ажил үйлчилгээний тоо хэмжээ, удирдлагын гаргасан шийдвэр, үйлдвэрлэгчээс тогтоосон хугацаа зэрэгт үндэслэн тогтооно. 5.4. Элэгдэл тооцох арга. Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглахаар тооцсон хугацааных нь туршид системтэйгээр хуваарилахдаа элэгдэх тооцох янз бүрийн аргыг хэрэглэж болно. Эдгээр аргад шулуун шугамын арга, үлдэгдлийг бууруулах арга, бүтээгдэхүүний нэгжийн арга орно. Шулуун шугамын аргаар хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааных нь туршид тогтмол хэмжээтэй элэгдэл тооцдог. Үлдэгдлийг бууруулах аргаар элэгдэл тооцох аргын үед хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааны туршид байгуулсан элэгдэл нь жилээс жилд буурдаг. Бүтээгдэхүүний нэгжийн аргаар элэгдлийг тооцоход хөрөнгийн хүлээгдэж буй ашиглалт буюу гарцад үндэслэж зардлыг тооцдог. Үндсэн хөрөнгийн солилцоо. Үндсэн хөрөнгийн зүйлийг ижил бус төрлийн үндсэн хөрөнгийн зүйл эсвэл бусад хөрөнгөөр солих эсвэл хэсэгчлэн солих замаар олж авч болно. Үндсэн хөрөнгийг солилцоог арилжааны зорилготой гэж үзвэл хүлээн авсан хөрөнгийг бодит үнэ цэнээр нь бүртгэж, хөрөнгийн солилцооны олз, гарзыг хүлээн зөвшөөрнө. Хэрэв хүлээн авсан хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлох боломжгүй бол өгсөн хөрөнгийн дансны үнэтэй тэнцүү дүнгээр хүлээн авсан хөрөнгийг хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд хөрөнгийн солилцооны олз, гарз үүсэхгүй. Мөн арилжааны бус зорилгоор хийсэн хөрөнгийн солилцоонд дансны үнийн үнэлгээг ашиглах ба энэ үед олз, гарз үүсэхгүй. Буцалтгүй тусламж, бэлэг хандиваар олж бэлтгэх. Хоршоо нь үнэ төлбөргүйгээр буюу буцалтгүй тусламж, бэлэг, хандиваар үндсэн хөрөнгө хүлээн авсан бол хөрөнгийг бодит үнэ цэнээр нь үнэлж бүртгэнэ. Ашиглалтаас хасах ба данснаас хасах. Хөрөнгийг данснаас хассанаар түүнээс хүлээгдэж буй эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавх байхгүй болсны улмаас хөрөнгийг ашиглалтаас бүр мөсөн хассан эсвэл данснаас хассан тохиолдолд үндсэн хөрөнгийн тухайн зүйлийг санхүүгийн байдлын тайлангаас хасна. Үндсэн хөрөнгийн зүйлийг ашиглалтаас хасах эсвэл данснаас хасах үед үүсэх олз буюу гарзыг хөрөнгийн дансны ба данснаас хасахад үүссэн цэвэр орлого хоёрын зөрүүгээр тодорхойлно. Өөрөө бүтээн босгож байгаа хөрөнгө буюу дуусаагүй барилга Бүтээн босгож буй хөрөнгийг олж авах, барилгын ажлыг гүйцэтгэх, үйлдвэрлэхтэй шууд хамааралтай зээлийн зардал нь тухайн хөрөнгийн өртгийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Зээлийн өртөгт үр ашигт хүүгийн аргаар тооцсон зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, гадаад валютаар илэрхийлэгдсэн зээлийн ханшийн зөрүү зэрэг багтана. Хоршоо өөрийн барилга, байгууламж барих, бүтээн босгохтой шууд холбоотой гарсан зээлийн зардлыг тухайн хөрөнгийн өртгийн нэг хэсэг болгон капиталжуулдаг. Хөрөнгийг барьж босгох үйл явц зогссон эсвэл бүрэн дууссан үед зээлийн өртгийн капиталжуулалтыг зогсооно. Тайлангийн үед капиталжуулсан зээлийн өртгийн дүн нь тайлант хугацаанд гарсан зардлаас хэтрэхгүй. Тайлангийн үеийн бодит зээлийн зардлаас тэр зээлийн богино хугацаат хөрөнгө оруулалтын орлогыг хасаж, капиталжуулах зардлыг тооцно. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo
- ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгийн бүртгэл №12
Сангийн сайдын 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (БЗЭБЭБХ) гэж эргэлтийн бус хөрөнгийн дансны үнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар нөхөж авах зориулалттай хөрөнгийг хэлнэ. Хөрөнгийг худалдааны хэвийн нөхцөлөөр одоогийн байдлаар нь худалдан борлуулах боломжтой бөгөөд хөрөнгийг худалдан авах магадлал өндөр байх үед борлуулах зориулалттай хөрөнгийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгийг дансны үнэ ба бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн хоёрын аль багаар хэмжиж, тайлагнана. Өөрөөр хэлбэл борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн дансны үнэ нь анх болон дараагийн тайлант үеүдэд борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээс бага болсон тохиолдолд эдгээрийн зөрүүгээр хөрөнгийн үнэлгээг бууруулан гарзаар бүртгэнэ. Харин хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн дараагийн тайлант хугацаанд өссөн бол олзыг хүлээн зөвшөөрнө. Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгөнд элэгдэл тооцохгүй. В. БҮРТГЭЛ Үндсэн хөрөнгийг борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн ангилалд шилжүүлж бүртгэсэн тохиолдолд үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулах зардлыг хассан дүн нь дансны үнээс өндөр гарсан бол БЗЭБЭБХ-ийг уг үндсэн хөрөнгийн дансны үнээр үнэлж, бүртгэнэ: БЗЭБЭБХ ангилалд орсноос хойш худалдан борлуулаагүй, энэ ангиллын хөрөнгийн шалгуурыг хангахаа больсон эсвэл энэ зорилгоор эзэмшихээ болих үед уг хөрөнгийн ангиллыг өөрчилж, борлуулахаар эзэмшээгүй бол хүлээн зөвшөөрөх байсан элэгдэл, дахин үнэлгээний нэмэгдлийг тохируулсны дараах дансны үнээр үндсэн хөрөнгөнд бүртгэнэ. Хэрэв энэ үед олз үүссэн бол: Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo









