Хувь хүн бүр ибаримтаар нотлогдож байгаа орлогоо хянаарай.
- UB audit

- Nov 1
- 4 min read
Updated: 5 days ago

Өнөөдөр ХХОАТ-ын тухай мэдээлэл оруулж байна.
Дараах асуултанд хариулт өгье.
ХХОАТ-ын хуулийн зорилго юу вэ?
Хувь хүний орлогод албан татвар ногдуулах, албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.
Хэнд хамааралтай вэ?
Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч
Татвар ногдох орлого нь юу вэ?
* цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;
*үйл ажиллагааны орлого;
*хөрөнгийн орлого;
*хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;
*шууд бус орлого;
*бусад орлого.
Албан татвар ногдох орлогыг яаж тодорхойлох вэ?
* цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого- цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээс
*үйл ажиллагааны орлого- Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг хассан дүнгээс
*хөрөнгийн орлого- Хөрөнгө ашиглуулсны, эсхүл түрээслүүлсний нийт орлогоос тухайн хөрөнгийг ашиглуулах, эсхүл түрээслүүлэхтэй холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр, эрхийн шимтгэлийн орлогыг нийт дүнгээр, ногдол ашгийн орлогыг нийт дүнгээр, хүүгийн орлогыг нийт дүнгээр, албан татвар төлөгчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж татан буугдсан бол албан татвар ногдуулах орлогыг албан татвар төлөгчийн эзэмшилд байгаа хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилсан орлогын дүнгээс уг хувьцаа болон хөрөнгийг анх худалдан авсан үнэ, хувь нийлүүлэхдээ гаргасан зардлыг хассан дүнгээр тус тус орлогыг тодорхойлно.
*хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого- үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр, газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн,хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хассан дүнгээр, эрх авахтай холбогдуулан төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох зардлуудыг хассан дүнгээр, хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогоос уг хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хассан дүнгээр,хамтран эзэмшиж байсан хувьцаа, үнэт цаас борлуулсан дүнгээс тухайн татвар төлөгчид ногдох хэсгийн дүнгээр, Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Засгийн газрын гишүүн батална аргачлалаар тус тус орлогыг тодорхойлно.
*шууд бус орлого- үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн, орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрын хөлс, түлшний зардлын төлбөр, үзвэр үйлчилгээний олговор, ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр, ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр, арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү, ажил олгогчийн төлсөн эсайн дурын даатгалын хураамж, гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр, Монгол Улсад нүүж ирэх болон буцахтай холбогдон гарах зардлын төлбөр, эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл, Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ажил олгогчоос ажилтанд олгож байгаа цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцөлөөр хоолоор хангасан, амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчилсэн, орон сууц худалдан авах, барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү, эрүүл мэндийн байгууллагад төлсөн эмчилгээний зардалд зориулж олгосон тусламж, дэмжлэг, ажил олгогчоос олгож байгаа албан томилолтын зардал, хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн зардал, хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор ажил олгогчийн төлсөн сайн дурын амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын болон мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамжууд зэргээр орлогыг тодорхойлно.
*бусад орлого- урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого, бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогуудаар тус тус бусад орлогыг тодорхойлно.
Албан татварын орлогын хувь, хэмжээг хэлээд өгөөч?
Тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.
*Үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын 2 хувиар
*Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогын 5 хувиар
*Эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогын 40 хувиар
*Үйл ажиллагааны орлогоос зардлыг хасч үлдэх орлогын 10 хувиар
*Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогын нийт дүнгээс, мөн Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогын 20 хувиар
*Хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж 1 хувиар тус тус ногдуулна.
Чөлөөлөлт байна уу?
*Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж
*Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого
*Гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж
*Засгийн газар, нийслэл, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз
*Гэр бүлийн этгээдүүдийн хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого
*Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого
*Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчид
*Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчд гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний гадаад улсад олсон орлого
*Гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зориулан гэрээний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагад борлуулсан, шилжүүлснээс олсон орлого
*Хялбаршуулсан байдлаар тайлан гаргасан болон бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого
Албан татвар суутган тооцох, төсөвт төлөх нь хэзээ вэ?
Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ
Албан татварын тайлан хүргүүлэх хугацаа нь хэзээ вэ?
Дараа оны 02 дугаар сарын 15-нө өдрийн дотор татварын албанд цахим хэлбэрээр хүргүүлнэ.
Албан татварын буцаан олголт байна уу?
*Албан татвар төлөгч, суутган төлөгч нь хуульд заасны дагуу хүргүүлсэн тайлангаар албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяа татварын алба дараах журмаар нягталж, эцсийн тооцоог хийж илүү бол буцаан авна.
Эх сурвалж: Legalinfo




Comments