top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

Search this site

266 results found

  • ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА №1

    Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ХӨРӨНГӨ Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг нэрлэсэн үнээр бүртгэнэ. Гадаад валютаар хийгдсэн ажил гүйлгээ- Гадаад валютаар илэрхийлэгдсэн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг тухайн үеийн Монголбанкны албан ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн хүлээн зөвшөөрөх ба төгрөг, валютаар давхар бүртгэнэ. Тайлагналын өдөр гадаад валютыг тухайн өдрийн албан ханшаар дахин үнэлэх ба ханшийн тэгшитгэлээр үүссэн зөрүүг тайлант хугацааны олз, гарзаар хүлээн зөвшөөрнө. Хоршооны тухай хуулийн 25, 27 дугаар зүйлд заасны дагуу "Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө", "Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө" зэрэг мөнгөн сангуудад хуваарилах, төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг захиран зарцуулах журмыг бүх гишүүдийн хурлаар батална. "Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө"-ийн үлдэгдлийг Хоршооны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэмжээнд байлгах зорилгоор санг байгуулах хувь хэмжээг жил бүр шинэчлэн, тогтооно. В. БҮРТГЭЛ ХӨРӨНГИЙН ОРЛОГО: Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo

  • ХОРШООНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

    Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ 2.1. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, авлага, бараа материал, урьдчилж төлсөн зардал/тооцоо, борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө зэрэг нь эргэлтийн хөрөнгөнд хамрагдана. 2.1.1. Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Мөнгө нь касс дах бэлэн мөнгө, банкин дахь харилцах дансанд байгаа мөнгө, хугацаагүй хадгаламж, 3 сар хүртэл хугацаагаар хязгаарласан тусгай зориулалт бүхий мөнгөн сангаас бүрдэнэ. Мөнгөтэй адилтгах хөрөнгөнд үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдэлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай богино хугацаатай хөрөнгө оруулалт хамаарна.  Тусгай зориулалт бүхий мөнгөн санд жижиг мөнгөн сан, болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө, хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө зэрэг мөнгөн сан орно. Хоршоо нь мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулах эрх үүссэн нөхцөлд хүлээн зөвшөөрнө. Мөнгөтэй адилтгах хөрөнгийг ихэвчлэн богино хугацаат өр төлбөрийг барагдуулах зорилгоор эзэмших ба бодит шинжээрээ мөнгөтэй адилтгах хөрөнгө болж чадахгүй өмчийн хөрөнгө оруулалтыг мөнгөтэй адилтгах хөрөнгө гэж үзэхгүй. Мөнгөтэй адилтгах хөрөнгө нь 3 сарын дотор мөнгөнд хөрвөх чадвартай, ямар нэг нөхцөлөөр хязгаарлагдаагүй байна. Жижиг мөнгөн сан гэж үнийн дүн багатай, жижиг зардлуудыг төлөхөд зориулагдсан тодорхой хязгаартай мөнгөн санг хэлнэ. Жижиг мөнгөн сангийн зарлагын гүйлгээг санг нөхөн дүүргэх өдөр бүртгэнэ. Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө гэж Хоршооны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасны дагуу хоршоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор хоршооны нийт борлуулалтын орлогоос хуваарилсан мөнгөн хөрөнгийг хэлнэ. Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө гэж Хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.д заасны хоршооны хөгжил, хоршооны гишүүний нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, амьдралын чанар, амьдрах орчныг сайжруулах зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн санг хэлнэ. Хоршоо "Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө", "Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө " зэрэг мөнгөн сангуудын хөрөнгийг банканд байршуулна. Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг нэрлэсэн үнээр бүртгэнэ. Гадаад валютаар хийгдсэн ажил гүйлгээ- Гадаад валютаар илэрхийлэгдсэн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг тухайн үеийн Монголбанкны албан ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн хүлээн зөвшөөрөх ба төгрөг, валютаар давхар бүртгэнэ. Тайлагналын өдөр гадаад валютыг тухайн өдрийн албан ханшаар дахин үнэлэх ба ханшийн тэгшитгэлээр үүссэн зөрүүг тайлант хугацааны олз, гарзаар хүлээн зөвшөөрнө. Хоршооны тухай хуулийн 25, 27 дугаар зүйлд заасны дагуу "Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө", "Хоршооны хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгө" зэрэг мөнгөн сангуудад хуваарилах, төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг захиран зарцуулах журмыг бүх гишүүдийн хурлаар батална. "Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн мөнгөн хөрөнгө"-ийн үлдэгдлийг Хоршооны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэмжээнд байлгах зорилгоор санг байгуулах хувь хэмжээг жил бүр шинэчлэн, тогтооно. Хоршооны тухай хуулийн : 25 дугаар зүйл.Болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хөрөнгө хуваарилах 25.1.Хоршооны тухайн жилийн борлуулалтын нийт орлогын 20 хүртэл хувийг болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хуваарилна. 25.2.Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгийг хоршооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, алдагдлыг нөхөх, эрсдэлийг бууруулахад ашиглана. 25.3.Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглаж үл болно. 25.4.Болзошгүй эрсдэлээс хамгаалах санд заавал байлгах хөрөнгийн хэмжээ нь хоршооны сүүлийн гурван жилийн борлуулалтын орлогын дунджийн 20 хувиас хэтрэхгүй байна. Мөн хуулийн 27 дугаар зүйл.Хоршооны хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлэх 27.1.Хоршооны хөгжил, хоршооны гишүүний нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, амьдралын чанар, амьдрах орчныг сайжруулах зорилгоор хоршоо хөгжлийн сантай байж болно. 27.2.Энэ хуулийн 26.1-д "Хоршооны гишүүнд ногдох орлогын хувь хэмжээг Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн саналыг харгалзан бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ" заасны дагуу хоршооны гишүүнд ногдох орлогыг хуваарилсны дараах орлогоос Хоршооны хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлнэ. 27.3.Хоршооны хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг захиран зарцуулах журмыг бүх гишүүдийн хурлаар батална. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo

  • ХОРШООНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

    Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ 1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ Хоршооны үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлд тусгаж, санхүүгийн тайлан, тодруулгыг үнэн зөв бэлтгэхэд энэхүү журмын зорилго оршино. Энэ журмыг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (цаашид СТОУС гэх бөгөөд энэ нь хүчин төгөлдөр СТОУС, НББОУС болон тэдгээрийн хэрэглээний тайлбаруудаас бүрдэнэ) болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хоршооны тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулсан болно. Энэ журамд нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчмыг тусгаж, дансдын нийтлэг бичилтүүдийг үзүүлсэн. Энэ журамд тусгагдаагүй зүйлсийг бүртгэхдээ холбогдох СТОУС-ын заалтыг дагаж мөрдөнө. Хоршоо нь энэхүү журам, дансны жишиг жагсаалтад үндэслэн СТОУС, ЖДААН-ийн СТОУС болон Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, журамд бүрэн нийцсэн нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам, дансны дэлгэрэнгүй жагсаалтыг боловсруулж, мөрдөнө. Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг хоршооны Тэргүүлэгчид хүлээнэ. Хоршоо нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгж нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлэгдсэн байна. Хоршоог татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд санхүүгийн тайланг тасралтгүй байх сууриар бэлтгэнэ. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт, алдааны залруулга Нягтлан бодох бүртгэлийн бодлого - Санхүүгийн тайлан бэлтгэх, толилуулахад тууштай мөрдөгдөх тухайн байгууллагын баталсан зүй тогтол болон тогтсон дэг журмын суурь юм. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт- нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг буцаан өөрчлөх зарчмын дагуу тусгана. Буцаан үйлчлэх горим гэж нягтлан бодох бүртгэлийн шинэ бодлогыг анхнаас нь хэрэглэж байсан мэтээр хамгийн эхний тайлант үеэс хойш гарсан бүх ажил гүйлгээ, үйл явдлыг шинэ бүртгэлийн бодлогоор нөхөж орлуулан, бүртгэхийг хэлнэ. Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт - Хөрөнгөөс хүлээгдэж буй ирээдүйн үр өгөөж болон өр төлбөрийн явц нь тухайн санхүүгийн нөхцөл байдалд үнэлгээ хийсний үр дүнд хөрөнгө, өр төлбөрийн дансдын үлдэгдэл болон хөрөнгийн хэрэглээний зарцуулалтын дүн өөрчлөгдөхийг нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэнэ. Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлтийг ирээдүйн тайлант үеүдэд хүлээн зөвшөөрнө. Шинэ нягтлан бодох бүртгэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс хойших цаг хугацаанд ажил гүйлгээ болон өөр бусад үйл явдлын тооцооллын өөрчлөлтийн нөлөөг гарсан тайлант хугацаа эсвэл ирээдүйн тайлант хугацаанд хүлээн зөвшөөрч бүртгэхийг ирээдүйд гүйцээн мөрдөх горим гэнэ. Нягтлан бодох бүртгэлийн алдааны залруулга- Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрөх, үнэлэх, толилуулах, тодруулахтай холбоотойгоор алдаа гарч болно. Нягтлан бодох бүртгэлийн алдааг боломжит хэмжээнд тухайн тайлант үед илрүүлж, санхүүгийн тайланг баталж, хэвлэн нийтлэхээс өмнө залруулна. Өмнөх тайлант үеүдэд хамаарах нягтлан бодох бүртгэлийн алдааг илрүүлсэн тайлант үед нь буцаан үйлчлэх горимоор залруулна. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo

  • Дансны харьцаа-Богино хугацаат өр төлбөр

    Өнөөдөр Богино хугацаат өр төлбөрийн дансны бүртгэлийн тухай мэдээлэл оруулж байна. Дансны өглөг = Бараа материал, ажил үйлчилгээг зээлээр Банкны богино хугацаат зээл= Банкнаас зээл авсан үед Вексель гэдэг нь төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлэх бөгөөд төлбөр тооцооны үнэт цаас юм. Худалдан авсан бараа материалын үнийг төлөх тухайгаа баталж, хүүтэй вексель гаргасан бол бараа материалын дансанд векселийн нэрлэсэн үнээр бүртгэнэ. Хүү тооцдоггүй векселийг бүртгэхдээ хөнгөлөлт тооцох ба Өрийн бичгийн эсрэг "Өрийн бичгийн хөнгөлөлт" гэсэн тохируулах дансыг ашиглана. Хойшлогдсон татварыг хүлээн зөвшөөрөх буюу Татварын өмнөх ашиг нь Татвар ногдуулах орлогоос их үед Хойшлогдсон татварыг хүлээн зөвшөөрөх буюу Татварын өмнөх ашиг нь Татвар ногдуулах орлогоос бага үед Хойшлогдсон татварын өглөг болон Хойшлогдсон татварын хөрөнгийн бууралтын үед Асуух зүйл байвал бичээрэй. Хариулт өгөхөд бэлэн байх болно.

  • Татварын тоон гарын үсгийг хаанаас авах вэ.

    Эрхэм ААНБ-ын захирлуудаа та бүхэн байгууллага байгуулаад татварын тайлангаа илгээдэг гол түлхүүр болох тоон гарын үсгийг хаанаас авдаг, хэрхэн авдаг, тоон гарын үсэг маань хаана хадгалагдаж байгааг мэдэж байна уу. Алхам1 : Татварын тайлангуудаа илгээх тоон гарын гэж юу вэ? Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.3."тоон гарын үсэг" гэж энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг хангасан цахим гарын үсгийг; 6.2.3.мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа мэдээлэлд өөрчлөлт оруулсан, мэдээллийн бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой байх. Алхам2: Татварын тайлангуудаа илгээх тоон гарын үсгийг яаж авдаг вэ? Өөрийн харьяа татварын байгууллага руугаа хүсэлт илгээнэ. Алхам3:  Татварын тайлангуудаа илгээх тоон гарын үсэг маань хаана байна вэ? Алхам4:  Татварын тайлангуудаа илгээх тоон гарын үсэг маань хаана байна вэ? Амжилт.

  • 2025 оны Хагас жилийн Санхүүгийн тайландаа ханшаа зөв тооцож тайлагнаарай.

    Бид Монгол банкны ханшийн мэдээг сүүлийн 8 жилийн байдлаар нэгтгэн орууллаа. Доллар, рубль, юанын ханшуудыг оруулж байн.а Доллар нь 8 жилийн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар, рубль 14.3 хувиар, юань 7.4 хувиар тус тус өссөн байна. *Рубль: Юань: Амжилт. Эх сурвалж: Монгол банк

  • Монгол Улсын банкнуудын регистрийн дугаар

    Хүүгийн орлогын тайлагнахын тулд бидэнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудын регистрийн дугаар хэрэг болоод байна уу. д/д Банкны нэр Регистрийн дугаар Хаяг 1 Худалдаа хөгжлийн банк 2635534 СБД, Сэнтрал тауэрын урд ХХБ, 11-331245 (1780) 2 Голомт банк 2075377 СБД, Хүүхдийн ордны урд, Парк плейс оффис 12 давхарт, 7575-1111 (1270) 3 Хас банк 2578697 Соёлын төв өргөөний ард, Хас банкны төв байр 4 давхарт, 7577-1888 (812) 4 Хаан банк 2693321 ХУД, Энхтайваны гүүрний урд, Хаан банк цамхаг 11-332333 (4979) 5 Төрийн банк 5341469 ЧД, Цэцэг төвийн зүүн талд, Төрийн банк 11-310103 6 Ариг банк ХУД, Их Хуралдай Бизнес төв 13-н давхарт, 7013-3060 7 М банк 6207618 СБД, 1-р хороо, Шангри-Ла Молл төв, 3 давхар, 318 тоот 8 Богд банк 5903858 ЧД, Сүхбаатарын талбайн баруун талд Бодь цамхаг, 4 давхарт, 7577-1199 9 Капитрон банк 4374185 СБД, Улсын циркийн зүүн талд Капитрон банк, 11-328373 (1081) 10 Тээвэр хөгжлийн банк 2078201 СБД, Шангри-Ла оффис, 15 давхарт, 7716-9999 11 Чингис хаан банк 2698072 СБД, Баянгол зочид буудлын урд, Гэрэгэ тауэр 4 давхарт, 7510-5555 Эх сурвалж: Монгол банк, банкуудын сайтууд

  • Аудитын олон улсын стандарт 200

    Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Холбооноос Аудитын Олон Улсын Стандартыг батлан гаргадаг. 200-299 - Ерөнхий зарчмууд ба үүрэг хариуцлага 300-399 - Үнэлэгдсэн эрсдэлд өгөх хариу ба эрсдлийн үнэлгээ 500-599 - Аудитын нотлох зүйл 600-699 - Бусдаар гүйцэтгүүлсэн ажил 700-799 - Аудитын дүгнэлт ба тайлагнал 800-899 - Тусгайлсан зүйлс АОУС 200: Тодорхойлолтууд: Холбогдох санхүүгийн тайлангийн үзэл баримтлал: Санхүүгийн тайланг бэлтгэхэд удирдлагын, тохиромжтой тохиолдолд засаглах эрх бүхий этгээдийн баталж мөрдсөн санхүүгийн тайлагналын үзэл баримтлал бөгөөд тухайн байгууллагын шинж чанар болон уг санхүүгийн тайлангийн зорилтыг харгалдан эүзэхэд хүлээн зөвшөөрөгдөх эсвэл хууль, зохицуулалтаар шаардсан байдаг. Үзэл баримтлалны шаардлагыг мөрдөхөд "үнэн зөв толилуулгын үзэл баримтлал" гэдэг нэр томъёог ашигладаг. Аудитын нотолгоо: Аудиторын санал дүгнэлтийг үндэслэх дүгнэлтэнд хүрэхийн тулд аудиторын ашигладаг мэдээлэл юм. Аудитын эрсдэл: Санхүүгийн тайлан материаллагаар буруу илэрхийлэгдсэн тохиолдолд аудитор аудитын тохиромжгүй санад дүгнэлт гаргах эрсдэл юм. Аудитор: Аудит хийж буй хүн буюу хүмүүс, ихэвчлэн гэрээт ажлын партнер буюу гэрээт ажлын багийн бусад гишүүд эсвэл пүүс байна. Илрүүлэлтийн эрсдэл: Аудитын урсдлийг хүлээн зөвшөөргдөх түвшин хүртэл бууруулахийн тулд аудиторын гүйцэтгэсэн горимууд нь оршин байгаа бөгөөд дангаараа буюу бусад буруу илэрхийллийн хамтаар материаллаг байх буруу илэрхийллийг илрүүлэхгүй байх эрсдэл Санхүүгийн тайлан: Түүхэн санхүүгийн мэдээллийн бүтэцчилсэн илэрхийлэл, үүнд холбогдох тодруулга хамаарах бөгөөд байгууллагын удийн засгийн нөөц буюу үүрэг хариуцлагыг хугацааны тодорхой агшинаар буюу тэдгээрийн тайлант хугацааны өөрчлөлтийг санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын дагуу илэрхийлж, хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Санхүүгийн түүхэн мэдээлэл: Тухайн байгууллагатай холбоотой өнгөрсөн хугацаанд тохиолдсон үйл явдал, өнгөрсөн тодорхой хугацаан дахь эдийн засгийн үйл явдал, нөхцөл байдлын талаарх санхүүгийн нэр томъёогоор илэрхийлэгдсэн мэдээлэл ихэвчлэн тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн системээс бий болдог. Удирдлага: Тухайн байгуулагын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий хүн. Буруу илэрхийлэл: Санхүүгийн тайланд тайлагнасан зүйлийн дүн, ангилал, толилуулга, тодруулга ба уг зүйлийн хувьд холбогдох санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын дагуу шаардах дү, ангилал, тодруулга, толилуулгын хоорондох зөрүү. Буруу илэрхийлэл нь алдаа эсвэл залилангаас үүнэ. Хийж гүйцэтгэх аудитын талаарх удирдлагын, зохистой тохиолдолд засаглах эрх бүхий этгээдийн хариуцлагатай холбоотой урьдчилсан нөхцөл: Удирдлага,эсвэл засаглах эрх бүхий этгээдүүд нь АОУС-ын дагуу аудитыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой дараах хариуцлагыг хүлээнэ гэдгээ ойлгосон байх ёстой. Санхүүгийн тайланг үнэн зөв толилуулах Санхүүгийн тайланг алдаа буюу залилангаас үүсэх материллаг буруу илэрхийллээс ангид бэлтгэх Мэргэжлийн үнэлэлт: Аудитын гэрээт ажлын тухайн нөхцөлд байдалд тохиромжтой бөгөөд үйл ажиллагааны талаарх мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргахдаа аудит, нягтлан бодох бүртгэл, ёс зүйн стандартын хүрээнд холбогдох сургалт, мэдлэг , туршлагаа ашиглах хэрэглээ Мэргэжлийн үл итгэх үзэл: Алдаа болон залилангийн улмаас үүсэх боломжит буруу илэрхийллийг харуулж болох нөхцөлд байдалд сэрэмжтэй хандах, эргэлзсэн санаа бодол болон аудитын нотолгооны шүүмжлэлтэй үнэлгээ бүхий байр суурь Үндэслэлтэй баталгаа: Санхүүгийн тайлангийн аудитын хүрээнд баталгааны өндөр боловч туйлын бүх юм. Материаллаг буруу илэрхийллийн эрсдэл: Аудит хийхээс өмнө санхүүгийн тайланг материаллагаар буруу илэрхийлсэн байх эрсдэл. Засаглах эрх бүхий этгээдүүд: Гүйцэтгэх эрх бүхий гишүүд ба эзэн менежер Эх сурвалж: ММНБИ,"Аудитын төрлүүд" Б.Авирмэд, АОУС

  • ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ 7 ҮНДЭСЛЭЛ

    Оройн мэндээ. Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоол Хавсралт 1: ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ Журмыг файлаар орууллаа: Хавсралт 2: ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ Журмыг файлаар орууллаа: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүйь, палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/216

  • НД-ийн "Х" тайланг яаж илгээх

    Өглөөний мэндээ. НДШ-ийн "Х" тайланг яаж илгээх вэ гэдэг асуудтанд хариулт өгөх зорилгоор мэдээлэл орууллаа. Дагаад хийгээрэй. Алхам 1: НД-ийн хаяг руугаа орно. https://portal.ndaatgal.mn/ Алхам 2: НД-ийн хаяг руугаа орж Дан буюу нэвтрэх мэйл хаягаараа орно. Би бол мэйл хаягаараа нэвтэрдэг. Алхам 3: Миний НД-ийн илгээдэг тайлангууд талбарт гарч ирнэ. Алхам 4: Талбар дахь "Тайлан засах" хэсгийг идэвхжүүлнэ. Алхам 5: "Тайлан засах" хэсгийг идэвхжүүлэхэд компьютерийн доод хэсэгт Хадгалах, Тайлан шалгах, Илгээх, Х-Тайлан илгээх товчнууд гарч ирнэ. Би "Х-Тайлан илгээх" товчийг идэвхжүүлнэ. Алхам 6: Би "Х-Тайлан илгээх" товчийг идэвхжүүлэхэд "Баталгаажуулах" хэсэг гарч ирж түүний "Тийм" товчийг дарна. Алхам 7: Би "Баталгаажуулах" товчийг дарахад тухайн сарын "Х-Тайлан" идэвхжиж илгээгдэнэ. Ингээд болоо доо. Амжилт. Амжилт. Тодруулах зүйл байвал. Асуугаарай. Бид хариулт өгөхөд бэлэн байх болно.

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page