top of page

Аудитын олон улсын стандарт

  • Writer: UB audit
    UB audit
  • Jul 10, 2025
  • 2 min read

Updated: Aug 17, 2025

Аудитын олон улсын стандарт 200 -Хараат бус аудитын ерөнхий зорилго ба аудитыг Аудитын Олон Улсын Стандартын дагуу гүйцэтгэх
Аудитын олон улсын стандарт 200 -Хараат бус аудитын ерөнхий зорилго ба аудитыг Аудитын Олон Улсын Стандартын дагуу гүйцэтгэх

Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Холбооноос Аудитын Олон Улсын Стандартыг батлан гаргадаг.

200-299 - Ерөнхий зарчмууд ба үүрэг хариуцлага

300-399 - Үнэлэгдсэн эрсдэлд өгөх хариу ба эрсдлийн үнэлгээ

500-599 - Аудитын нотлох зүйл

600-699 - Бусдаар гүйцэтгүүлсэн ажил

700-799 - Аудитын дүгнэлт ба тайлагнал

800-899 - Тусгайлсан зүйлс


  1. АОУС 200:

    Аудитын зорилго нь : Санхүүгийн тайлангийн зорилтот хэрэглэгчдийн зүгээс санхүүгийн тайланд итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд явдал юм.

    • Санхүүгийн тайланг бүх материаллаг зүйлсийн хувьд холбогдох санхүүгийн тайлагналын үзэл баримтлалын дагуу бэлтгэсэн эсэх талаар аудитор санал дүгнэлтээ илэрхийлснээр

    • Хамгийн ерөнхий зорилго бол баримтлалын хувьд тухайн санхүүгийн тайланг бүх материаллаг зүйсийн хувьд үнэн зөв толилуулсан буюу уг үзэл баримтлалын дагуу үнэн, бодитой илэрхийлсэн эсэх талаарх аудиторын санал дүгнэлтийг

    Уг санал дүгнэлтүүдээ гаргах боломжийг аудиторт олгохын тулд АОУС болон холбогдох ёс зүйн шаардлагуудын дагуу аудитыг гүйцэтгэдэг.

    Аудит хийгдэх санхүүгийн тайлан нь байгууллагйн удирдлагын бэлтгэж, засаглах эрх бүхий этгээдүүдийн хянасан тухайн байгууллагын санхүүгийн тайлан юм. АУОС нь удирдлага буюу засаглах эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй бөгөөд тэдгээрийн үүрэг хариуцлагыг удирдан зохицуулах хууль, зохицуулалтыг үгүйсгэхгүй. Гэвч АОУС дагуу аудит нь удирдлага түүнчлэн зохистой тохиолдолд засаглах эрх бүхий этгээд тухайн аудит хийхэд чухал ач холбогдолтой тодорхой үүрэг хариуцлагыг хүлээг зөвшөөрснө гэсэн үг юм. Санхүүгийн тайлангийн аудит нь засаглах эрх бүхий этгээдүүдийг тэдний хүлэх хариуцлагаас чөлөөлөхгүй.

    Санхүүгийн тайлан нь залилан болон алдааны улмаас үүсэх материллаг буруу илэрхийллээс бүхэлдээ ангид эсэх талаарх үндэслэлтэй нотолгоог аудиторын санал дүгнэлтийн суурь болгон авахыг аудитороос шаарддаг бөгөөд үндэслэлтэй нотолгоо гэдэг нь баталгааны дээд түвшин юм.

    Аудиторын материаллаг байдлын тухай ухагдахууныг аудитыг төлөвлөж, гүйцэтгэх ба хэрэв байгаа бол санхүүгийн тайлан дахь алтваа засварлаагүй буруу илэрхийлэл болон аудитаар тогтоосон буруу илэрхийллийн үр нөлөөг үнэлэхэд аль алинд нь хэрэглэдэг. Буруу илэрхийлэл, түүнслэл орхигдуулалт нь дангаараа буюу нэгдсэн дүнгээрээ тухайн санхүүгийн тайланд үндэслэн гаргах хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөхөөр ул үндэслэлтэйгээр хүлээгдэж байвал ерөнхийдөө материаллаг гэж үзнэ. Аудиторын санал дүгнэлт нь бүхэлдээ тухайн санхүүгийн тайланг авч үздэг бөгөөд бүхэлдээ санхүүгийн тайланд материаллаг бус буруу илэрхийллийг илрүүлэх талаар аудитор хариуцлага хүлээхгүй.

    Үндэслэлтэй нотолгоо олж авахад аудиторыг дэмжихэд чиглэгдсэн зорилтууд, шаардлагууд, хэрэглээ ба бусад тайлбар маттериоыг агуулсан байдаг. АОУС нь бусад зүйлсүүдээс гадна аудитын төлөвлөлт ба гүйцэтгэлийн явцад аудиторыг мэргэжлийн үнэлэлт хийх, мэргэжлийн үл итгэх үзлээр хандахыг шаардана:

    • Залилан буюу алдааны улмаас үүсэх материаллаг буруу илэрхийллийн эрсдэлийг тухай байгууллага болон түүний орчин, тухайн байгууллагын дотоод хяналтын талаарх ойлголтод үндэслэн тогтоох ба үнэлэх

    • Үнэлсэн эрсдэлд тохирох хариултыг зохиомжлон, хэрэгжүүлсэнээр материаллаг буруу илэрхийлэл оршин байгаа эсэх талаарх аудитын хангалттай, зохистой нотолгоог олж авах

    • Олж авсан аудитын нотолгооноос гарсан дүгнэлтэнд үндэслэн тухайн санхүүгийн тайланд санал дүгнэлтээ илэрхийлэх



    Эх сурвалж: ММНБИ,"Аудитын төрлүүд" Б.Авирмэд, АОУС




Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page