Аудитын олон улсын стандарт 200
- UB audit

- Jul 15, 2025
- 2 min read
Updated: Aug 17, 2025

АОУС 200:
Шаардлагууд:
Санхүүгийн тайлангийн аудитад хамаарах ёс зүйн шаардлагууд: Аудитор нь зохих ёс зүйн шаардлагуудыг загаж мөрдөх ёстой ба мөн санхүүгийн тайлангийн аудитын гэрээт ажилтай холбогдох хараат бус байдлын талаарх шаардлагууд хамаарна.
Мэргэжлийн үл итгэх үзэл: Аудитор нь санхүүгийн тайланг материаллагаар буруу илэрхийлэхэд хүргэх нөхцөл байдал оршиж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх мэргэжлийн үл итгэх үзлээр аудитыг төлөвлөж, гүйцэтгэх хэрэгтэй.
Мэргэжлийн үнэлэлт: Аудитор нь санхүүгийн тайлангийн аудитыг төлөвлөж, гүйцэтгэхдээ мэргэжлийн үнэлэлт хэрэглэнэ.
Аудитын хангалттай, зохистой нотолгоо ба аудитын эрсдэл: Үндэслэлтэй баталгаа олж авахын тулд аудитор нь аудитын эрсдлийг зөвшөөрөгдсөн доод түвшин хүртэл бууруулах аудитын хангалттай, зохистой нотолгоо олж авах хэрэгтэй бөгөөд ингэснээр аудиторын санал дүгнэлтийг үндэслэх ул үндэслэлтэй дүгнэлтүүдэд аудитор хүрэх боломжтой болдог.
АОУС-ын аудитыг гүйцэтгэх:
Аудитад хамааралтай
Аудитор нь аудитад хамааралтай АОУС-ыг дагаж мөрдөх ёстой. АОУС нь үр дүнтэй бөгөөд стандартаар авч үзсэн нөхцөл байдал оршин байгаа тохиолдолд АОУС нь уг аудитад хамааралтай байна.
Аудитор нь АОУС-ын зорилтуудыг ойлгож, түүний шаардалгуудыг зөв хэрэглэхийн тулд АОУС-ын бүтэн текстийн талаар ойлголттой байдаг бөгөөд үүнд түүний хэрэглээ болон бусад тайлбар материал хамаарна.
Хэрэв аудитор нь энэхүү АОУС болон түүний аудитад хамааралтай бусад бүх АОУС-ын шаардлагуудыг даган мөрдөөгүй бол аудиторын тайландаа АОУС-ыг дагаж мөрдсөн гэж илэрхийлж болохгүй.
Тусдаа АОУС-уудад илэрхийлсэн зорилтууд
Аудиторын ерөнхий зорилтуудад хүрэхийн тулд аудитор нь аудитын төлөвлөж, гүйцэтгэхдээ хамаарах АОУС-уудад илэрхийлсэн зорилтуудыг ашиглах ба дараах зүйлсийн хувьд АОУС-уудын хоорондох харилцан хамаарлыг харгалзах ёстой. Үүнд: тухайн стандарт шаардсанаас гадна уг АОУС-д илэрхийлсэн зорилтуудын хувьд аливаа бусад аудитын горимууд шаардлагатай эсэхийг тодорхойлох, аудитын хангалттай, зохистой нотолгоо олж авсан эсэхийг үнэлэх зэрэг болно.
Хэвийн бус нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд аудитор нь АОУС-ын шаардлага нэг бүрийг дагаж мөрдөнө. Үүнд: АОУС нь бүхэлдээ хамааралгүй, шаардага нь нөхцөл болон уг нөхцөлд оршин байгаагүй учраас энэ нь хамааралгүй байх
Хэвийн бус нөхцөл байдалд аудитор нь АОУС-ын хамаарах шаардлагуудыг гажих шаардлагатай эсэхийг шүүн тунгааж болох юм. Ийл нөхцөл байдалд аудитор нь тухайн шаардлагын зорилтонд хүрэхийн тулд аудитын сонголтот горимуудыг гүйцэтгэх хэрэгтэй.
Зоритыг үл биелүүлэх
Хамраах АОУС-ын зорилтод хүрч чадаагүй бол аудитор нь аудиторын ерөнхий зорилтуудад хэрэхэд саад болох эсэх, ингэснээр АОУС-ын дагуу аудитор санал дүгнэлтээ өөрчлөх буюу гэрээт ажлаас татгалзах, шаардлагатай эсэхийг үнэлэх ёстой. Зорилтыг үл биелүүлэх нь АОУС 230-ын дагуу баримтжуулалт шаардах чухал асуудал юм.
Эх сурвалж: ММНБИ




Comments