Аудитын олон улсын стандарт 210
- UB audit
- Jul 16
- 1 min read
Updated: Aug 17

Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Холбооноос Аудитын Олон Улсын Стандартыг батлан гаргадаг.
200-299 - Ерөнхий зарчмууд ба үүрэг хариуцлага
300-399 - Үнэлэгдсэн эрсдэлд өгөх хариу ба эрсдлийн үнэлгээ
500-599 - Аудитын нотлох зүйл
600-699 - Бусдаар гүйцэтгүүлсэн ажил
700-799 - Аудитын дүгнэлт ба тайлагнал
800-899 - Тусгайлсан зүйлс
АОУС 210:
Аудитын зорилго нь : Аудитор дараах байдлаар аудитын ажлыг гүйцэтгэх нөхцлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр аудитын ажлын хүсэлтийг хүлээн авах эсвэл өмнө эхэлсэн ажлаа үргэлжлүүлэхийг зорилго болгоно.
Аудитын ажлыг эхлэх урьдчилсан эсэхийг тогтоох
Аудитын ажлын нөхцөлийн талаар аудитор ба байгууллагын удирдлага, түүнчлэн шаардлагатай тохиолдолд аудитор ба засаглалыг хариуцсан этгээдийн хооронд ижил ойлголттой байгаа эсэхийг батагаажуулах
Тодорхойлолтууд:
Аудитын урьдчилсан нөхцлүүд:
Санхүүгийн тайланг бэлтгэхдээ байгууллагын удирдлага хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн тайлангийн үзэл баримтлал ашигласан байдал, байгууллагын удирдлага болон шаардлагатай тохиолдолд засаглалыг хариуцсан этгээдтэй аудитыг гүйцэтгэх урьдчилсан нөхцлийн талаар хийсэн тохиролцоо.
Удирдлага:
Байгууллагын удирдлага болон шаардлагатай тохиолдолд байгууллагын засаглалыг хариуцсан этгээд.
Эх сурвалж: ММНБИ,"Аудитын төрлүүд" Б.Авирмэд, АОУС
Comments