top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

232 results found

  • Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт үйлчилгээний зардлын хэмжээ

    СӨХ-ны төлбөрийн хэмжээ, түүний зарцуулалт, хэн, хэзээ, хэрхэн төлж байгаа, төлөхгүй байгаа талаар системтэй мэдээлэл оруулахыг зорьж байна. Өнөөдөр шинэ хуулийн төсөлд орж байгаа үйлчилгээний зардлын талаар оруулж байна. 34 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээний зардлын хэмжээ 34.1. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд шаардлагатай, нэг гишүүний сар бүр төлөх төлбөрийн хэмжээг энэ хуулийн 34.2-т заасан аргачлалыг харгалзан сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тогтооно . 34.2. Энэ хуулийн 34.1-д заасан зардлын доод хэмжээг тооцох аргачлалыг барилгын асуудал эрхэлсэн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална. Одоогоор мөрдөж байгаа: СӨХ-д төлөх ёстой төлбөр: СӨХ-ийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №6 тоот тогтоолын хавсралт 01-д бичсэнээр, СӨХ нь: -Айл өрхийн 1м2-аас авах ЗҮХуримтлалын төлбөр 200-300 төгрөг -Цэвэрлэгээний хөлс нэг өрхөөс 1500-10000 төгөг, -Жижүүр, харуулын урамшуулал цалин нэг өрхөөс 5000-100000 төгрөг -Лифтний төлбөр нэг өрхөөс 8000-10000 төгрөг -СӨХ-ны дэвсгэр нутгийн эзэмшлийн газар баригдсан ТҮЦ болон бусад объектоос 1м2-аас 3000-8000 төгрөг авах ёстой юм байна. Хэрэв сууц өмчлөгчид хуулийн хүрээнд засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй. 34.3. Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө. 34.4. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд доор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно: 34.4.1. дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөгчийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол; 34.4.2. сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол. 34.5. Сууц өмчлөгч өөрийн сууцыг ашиглаагүй, эсхүл бусдад ашиглуулаагүй тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийн цахилгаан шат, явган хүний шат ашигласны зардлын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Эх сурвалж: https://lawforum.parliament.mn/project/614/

  • Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүд

    Та бүхэнд өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдийн талаар бичиж байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий назрын сайтад байгаа мэдээллээс хэсэгчлэн оруулж байна. Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрүүд: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр Ногоон ажлын байр хөтөлбөр Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр гэх мэт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 2. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 3. Ногоон ажлын байр хөтөлбөр Дарааллаар хөтөлбөрүүдийг оруулсан шүү. Найзуудаа аваад ашиглаад ажил хэрэг болгоорой. Эх сурвалж: https://hudulmur-halamj.gov.mn/

  • Оршин суугчдаа "Хөндлөнгийн аудит" хийлгэж СӨХ-ныхоо асуудлаа цэгцлүүлээрэй.

    Өнөөдөр СӨХ-ны хөндлөнгийн аудитын талаар мэдээлэл оруулж байна. Нэлээд гүй хүмүүс СӨХ-д хөндлөнгийн аудит хийлгэх тухай холбогдож асууж лавлан хаана хандах вэ хэмээн асууж тодруулж байна. Асууж байгаа хүмүүсийн 99 хувь нь оршин суугчид байна. Энэ байдлаас харахад СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд улмаар СӨХ-ны өөрийнх нь үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргаж судалгаа хийж ажил хэрэг болгох ёстой юм байнаа гэж ойлгож байна. Нэг сонин тал нь бараг СӨХ-ны Удирдлага болох УЗ, ХЗ, Гүйцэтгэх удирдлага бараг холбогдохгүй байгаа нь хачирхалтай санагдаж байна шүү. Аудит хийлгэхийн тулд эхлээд хаана хандах тухай асуултанд хариулт өгөхөд эхлээд УЗ, ХЗ, дүүргийн СӨХ хариуцсан мэргэжилтэн, СӨХ-ны холбоо, 1111 рүү хандсаны дараа хандаарай. Оршин суугчид нэгдэж нийлж асуудлаа шийдүүлээрэй. Аудитаар юу шийдэгдэх вэ гэвэл: 1. Танай СӨХ-ны санхүү, татварын тайлан үнэн зөв байгаа эсэхэд дүгнэлт гаргаж зөвлөгөө өгнө. 2. Танай оршин суугчдын авлагын үлдэгдлийг үнэн зөв гаргах ба санхүүгийн тайлангаасаа хэрхэн зөрж байгааг гаргаж өгнө. 3. Танай СӨХ-ны мөнгөний орлого, зарцуулалт хэрхэн явагдаж байгаа татварын баримттай тулган баталгаажуулна. 4. Мөнгөн урсгалыг гаргаж тайлагнана. 5. Хэн хэрхэн хэзээ хэдэн айл өрх СӨХ-ийн мөнгөө төлж байгаа, хэн төлөхгүй байгаа, яагаад төлөхгүй байгаа талаар гаргаж өгнө. Одоо СӨХ-тэй холбоотой хуулийн төсөл явж байгаа шүү төлбөрөө төлөөгүй айл өрхүүдийг Монголбанкны мэдээллийг санд оруулна гэвэл асуудал нэлээд тавигдах учраас эртхэн санхүүгийн асуудлаа шийдэж хэн хэдэн төгрөгийн авлага, өглөгтэй байгаа тодруулж байгаарай нэг л өдөр хууль хэрэгжиж эхэлнэ шүү. Амжилт. Оршин суугчдаа эрхээ эдэлж үүргээ биелүүлээрэй.

  • Мэдлэгээ хэрхэн мөнгөжүүлэх вэ

    Амралтын өглөөний мэндээ. Өөрийнхөө сурсан мэдсэнээрээ дараах зүйлсүүдийг хүмүүст өгч болж байна. Зааварчилгаа өгөх Зөвлөгөө өгөх Онлайн курс хичээллүүлэх Цахим ном гаргах Дижитал бүтээгдэхүүн бий болгох Мэдлэг хуваалцах үйлчилгээ санал болгох Мэргэжлийнхээ чиглэлээр асуудлыг шийдэхэд нь дадлагажуулах, дасгалжуулах Онлайн хичээл оруулж зарах Мэдлэгээрээ гарын авлага боловсруулан зарах, онлайн орчинд байршуулах Мэдлэгээ бүтээгдэхүүн болгон зарах YouTube, Medium ашиглан мэдлэгээ дижитал бүтээгдхүүн болгон зарах Insagram ийг бүрэн дүүрэн ашиглах Өөрийн блогтой болж платформаараа дамжуулан контент хийж мөнгөтэй болох. За амжилт.

  • АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООХ

    Өглөөний мэндээ. Сангийн сайдын 2025 оны 02 дүгээр сарын 06-ний өдрийн А/25 тоот тушаал "Аж ахуй нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлт тогтоох журам"-ын талаар мэдээлэл оруулж байна. Аж ахуйн нэгж, байгуллагын ангилал шаргуур үзүүлэлтийг тогтоох журам нь дараах хэсгүүдтэй: Ерөнхий зүйл Аж ахуй нэгж байгууллагын ангилал Аж ахуй нэгж, байгууллагын шалгуур үзүүлэлтийг тогтоох Хариуцлага Нэг. Ерөнхий зүйл 1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагыг ангилах, шалгуур үзүүлэлтийг тогтоох ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт: Энэ ангилалд доор дурдсан аж ахуйн нэгж, байгууллагыг заавал хамруулна: 4.2.1.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани; 4.2.2.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани; 4.2.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.6, 8.14, 8.15 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиглэлээр зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага; 4.2.4.төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж; 4.2.5.эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага; 4.2.6.улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага; 4.2.7.арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага. 1.2.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тухайн байгууллагын санхүүгийн тайланд үндэслэн И-Баланс цахим систем /цаашид "цахим систем" гэх/-ээр тогтооно. Хоёр. Аж ахуй нэгж байгууллагын ангилал 2.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад Улсын бүртгэлийн ерөнхий газрын ХУР системд бүртгэлтэй хуулийн этгээд болон цахим татварын И-Такс системд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд хамаарна. Үүнд: 2.1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2.1-4.2.7-д заасан аж ахуйн нэгж, байгууллага; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт: Энэ ангилалд доор дурдсан аж ахуйн нэгж, байгууллагыг заавал хамруулна: 4.2.1.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани; 4.2.2.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани; 4.2.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.6, 8.14, 8.15 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиглэлээр зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага; 4.2.4.төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж; 4.2.5.эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага; 4.2.6.улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага; 4.2.7.арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага. 2.1.2.Иргэний хуулийн 36.2-т заасан сан, нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагууд; Иргэний хуулийн 36.2 дахь хэсгийн 36.2.Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ. 2.1.3.энэ журмын 3.1-т заасны дагуу "санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага" гэсэн ангилалд хамаарах байгууллагууд. Гурав. Аж ахуй нэгж, байгууллагын шалгуур үзүүлэлтийг тогтоох 3.1.Аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалтын орлогын хэмжээ 2.5 тэрбум төгрөгөөс дээш бол санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага гэсэн ангилалд хамаарна. 3.2.Аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг анх удаа тогтоохдоо борлуулалтын орлогын хэмжээг өмнөх жилийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн борлуулалтын орлого /цэвэр/ гэсэн мөрөнд тусгагдсан  дүнгээр цахим системээр тогтооно. 3.3.Аж ахуйн нэгж, байгууллагын  борлуулалтын орлогын хэмжээ тухайн тайлант жилд өөрчлөгдсөн тохиолдолд тайлант жилийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн борлуулалтын орлого /цэвэр/ гэсэн мөрөнд тусгагдсан  дүнгээр цахим системээр тогтооно. 3.4.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон энэ тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтийг дагаж мөрдөх бөгөөд Аудитын олон улсын стандартын дагуу санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ. Дөрөв. Хариуцлага 4.1.Энэ журамд зааснаар холбогдох ангилалд тохирох санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нарт холбогдох хуульд заасан хариуцлагыг тооцно. Файлаар татаад хараарай. Амжилт . Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355848986171&showType=1

  • НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МӨРДӨХ ТАКСИНААС БУСАД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

    Өглөөний мэндээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 25/14 тоот тогтоол "Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай"-ын талаар мэдээлэл оруулж байна. Жич: "Зориулалтын карт"-д нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах албан ёсны төлбөрийн биет болон биет бус карт, төлбөрийн апликейшн /QR/, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, оюутан сурагчийн картууд хамаарна.   Файлаар татаад хараарай. Амжилт . Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17356126961711&showType=1

  • АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ

    Өглөөний мэндээ. Монгол Улсын Засгийн Газрын тогтоол 2024 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 214 тоот дахь "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-ын талаар журмын талаар мэдээлэл оруулж байна. Энэхүү журам нь дараах 2 хэсгээс бүрдэж байна. Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын хавсралт АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ 1. АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НИЙТЛЭГ ЖУРМЫН ХАВСРАЛТ 1 дүгээр хавсралт: Боловсруулсан, хянасан тэмдэг 2 дугаар хавсралт: "Хуулбар хувь" тэмдэг - Хэмжээ (70x40мм) 3 дугаар хавсралт: Хэвлэмэл хуудасны бүртгэл - Хэмжээ А4(210x297мм) 4 дүгээр хавсралт: Хэвлэмэл хуудасны зарцуулалтын мэдээ - Хэмжээ А4(210x297мм) 5 дугаар хавсралт: Хэвлэмэл хуудас зарцуулсан тухай бүртгэл - Хэмжээ А4(297x210мм) 6 дугаар хавсралт: Ирсэн бичгийн бүртгэл - Хэмжээ А4(297x210мм) 7 дугаар хавсралт: Хяналтын карт - Хэмжээ А4(297x210мм) 8 дугаар хавсралт: Өргөдөл, гомдлын бүртгэл - Хэмжээ А4(210x297мм) 9 дүгээр хавсралт: Байгууллагад баримт бичиг хүлээн авсан бүртгэлийн тэмдэг - Хэмжээ (50x40мм) 10 дугаар хавсралт: Албаны цахим шуудангаар иирсэн баримт бичгийн бүртгэл - Хэмжээ А4(297x210мм) 11 дүгээр хавсралт: Явуулсан баримт бичгийн бүртгэл - Хэмжээ А4(210x297мм) 12 дугаар хавсралт: Захирамжлалын баримт бичгийн бүртгэл - Хэмжээ А4(210x297мм) 13 дугаар хавсралт: Байгууллагын баримт бичгийн эргэлтийн хэмжээг тооцох хүснэгт - Хэмжээ А4(210x297мм) 14 дүгээр хавсралт: Шийдвэрлэх хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлын мэдээ - Хэмжээ А4(210x297мм) 15 дугаар хавсралт: Хариу ирээгүй баримт бичгийн мэдээ - Хэмжээ А4(210x297мм) 16 дугаар хавсралт: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээ - Хэмжээ А4(297x210мм) 17 дугаар хавсралт: Байгууллагын хэмжээнд баримт бичгийг хянан шийдвэрлэсэн тухай мэдээ тайлан- Хэмжээ А4(297x210мм) 18 дугаар хавсралт: Ирсэн албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээ - Хэмжээ А4(297x210мм) 19 дүгээр хавсралт: Захирамжийн баримт бичгийн шийдвэрлэлтийн мэдээ - Хэмжээ А4(297x210мм) 20 дугаар хавсралт: Захирамжийн баримт бичгийн шийдвэрлэлтийн нэгдсэн мэдээ - Хэмжээ А4(297x210мм) 21 дүгээр хавсралт: Зохион байгуулалт, мэдээлэл-лавлагааны баримт бичгийн бүртгэл - Хэмжээ А4(297x210мм) 22 дугаар хавсралт: Зохион байгуулалтын баримт бичгийн шийдвэрлэлтийн мэдээ - Хэмжээ А4(297x210мм) 23 дугаар хавсралт: Зохион байгуулалтын баримт бичгийн шийдвэрлэлтийн нэгдсэн мэдээ- Хэмжээ А4(297x210мм) 24 дүгээр хавсралт: Албаны цахим шуудангаар явуулсан баримт бичгийн бүртгэл - Хэмжээ А4(297x210мм) Файлаар татаад хараарай. 2. АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ 1: Нийтлэг үндэслэл 2: Албан хэрэг хөтлөлтийн талаар байгууллагын удирдлага, ажилтны хүлээх чиг үүрэг 3: Байгууллагын үйл ажиллагааг баримтжуулах 4: Баримт бичгийн эргэлтийн зохион байгуулалт 5: Баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих ажлын зохион байгуулалт 6: Албан хэрэг хөтлөлтийн явцад баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт 7: Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ашиглах мэдээллийн системд тавигдах шаардлага 8: Бусад зүйл Файлаар татаад хараарай. Амжилт . Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17356031220081

  • Төрийн бус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх маягт, дансны жагсаалт, А, Б маягт, санхүүгийн тайлангийн тодруулга

    Өнөөдөр бүгдээрээ Төрийн бус байгуулага гэж юу болох, ямар санхүү, татварын тайлан гаргаж байгаа, мөн ямар санхүүгийн тайлангийн тодруулга, дансны жагсаалтын талаар тодорхой хүрээний мэдлэгтэй болцгооно. Төрийн бус байгууллагын хуулинд зааснаар: 1/"төрийн бус байгууллага" гэж иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг; 2/"нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг; 3/"гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллагыг. Мөн хуулийн 5 дугаар зүйл "Төрийн бус байгууллага байгуулах, оролцох эрх" 1.Монгол улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй. 2.Төрийн бус байгууллага байгуулах иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно. 3.Төрийн бус байгууллагад албадан оруулахыг хориглоно. 4.Төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. 5.Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод байх ба түүний гишүүд болон иргэд хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно. 6.Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харъяалалгүй хүмүүс Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно. Мөн хуулийн 19 дүгээр зүйл " Төрийн бус байгууллагын орлого" Төрийн бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно: 1/гишүүний татвар, хандив; 2/иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив; З/дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого; 4/зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө; Мөн хуулийн 20 дугаар зүйл " Төрийн бус байгууллагын зарлага" 1.Төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна. 2.Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно. 3.Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мөн хуулийн 23 дугаар зүйл " Төрийн бус байгууллагын тайлан" 1.Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгнө. 2.Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана: 1/төрийн бус байгууллагын хаяг; 2/үйл ажиллагааны тухай товч мэдээлэл; 3/жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар: а/ хандивын; б/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны; в/ өвлүүлсэн эд хөрөнгө. 4/700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт; 5/удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг. Төрийн бус байгууллагын 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр батлагдан өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа ТББ-ын хуулийг файлаар оруулсан хараарай. За одоо санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын28-ны өдрийн 386 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн бус байгууллагад мөрдөгдөх "Нягтлан бодох бүртгэлийн дансны нэгдсэн жагсаалт"-ыг 1 дүгээр, "Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар"-ыг 2 дугаар, "Санхүүгийн тайлангийн А маягт"-ыг 3 дугаар, "Санхүүгийн тайлангийн Б маягт"-ыг 4 дүгээр хавсралтуудын талаар мэдээлэл оруулж байна. Сангийн сайдын тушаал ТББ-д мөрдөх дансны нэгдсэн жагсаалт Төрийн бус байгууллагад мөрдөх дансны жагсаалтыг файлаар оруулсан хараарай. ТББ-ын санхүүгийн тайлан, түүний тодруулгыг бэлтгэх заавар: ТББ-ын санхүүгийн тайлан, түүний тодруулгыг бэлтгэх зааврыг файлаар оруулсан хараарай. ТББ-ын санхүүгийн тайлангийн А маягт: ТББ-ын санхүүгийн тайлангийн А маягтыг EXCEL хэлбэрээр файлаар оруулсан хараарай. ТББ-ын санхүүгийн тайлангийн Б маягт: ТББ-ын санхүүгийн тайлангийн Б маягтыг EXCEL хэлбэрээр файлаар оруулсан хараарай. Амжилт. Тодруулах зүйл гарвал манайтай холбоо бариарай.

  • ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНСЫГ НЭЭХ, БҮРТГЭХ, ХӨТЛӨХ, ДААТГУУЛАГЧИЙН ГАРААНЫ ҮЛДЭГДЭЛ

    Өглөөний мэндээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн тэтгэвэрийн нэрийн данс нээх, бүртгэх хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг хэрхэн тооцох талаар журмын талаар мэдээлэл оруулж байна. Тэтгэвэрийн нэрийн данс нээх, бүртгэх хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг хэрхэн тооцохтой холбоогдсон харилцааг зохицуулах журам нь дараах хэсгүүдтэй: Нийтлэг үндэслэл Нэрийн данс нээх Нэрийн дансны гарааны үлдэгдэл тооцох Нэрийн дансны орлого бүртгэх, хөтлөх Нэрийн дансны орлогод хүү тооцох Хяналт Хариуцлага Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Энэхүү журмаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс (цаашид "нэрийн данс" гэх) нээх, гарааны үлдэгдэл тооцох, ажил олгогч, даатгуулагчийн тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэл (цаашид "шимтгэл" гэх)-ийг бүртгэх, нэрийн дансанд тооцсон хүүг бүртгэх, нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсэг (цаашид "мөнгөжүүлсэн орлого" гэх)-ийг бүртгэх, хяналт, хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Хоёр. Нэрийн данс нээх 2.1.Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасны дагуу 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн, шимтгэл төлсөн даатгуулагчид нэрийн данс нээнэ. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь : 27.1.Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын нэрийн данс /цаашид "нэрийн данс" гэх/-тай байна. 27.2.Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагч бүрд нэрийн данс нээнэ. Гурав. Нэрийн дансны гарааны үлдэгдэл тооцох  3.1.Нэрийн дансны гарааны үлдэгдлийг 2000 оноос өмнө ажил хөдөлмөр эрхэлсэн, албан журмаар эсхүл сайн дураар даатгуулж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид тооцно. Гарааны үлдэгдэл нь даатгуулагчийн нэрийн данс нээлгэсэн эхний үлдэгдэл байна.  3.2.Нэрийн дансны гарааны үлдэгдлийг тооцоход дараах үзүүлэлтүүдийг харгалзана.Үүнд:  3.2.1.Даатгуулагчийн 1995 он хүртэл ажиллаж шимтгэл төлснөөр тооцох хугацаа; 3.2.2.Даатгуулагчийн 1995-1999 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, итгэлцүүрээр өсгөсөн 5 жилийн дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого (цаашид "цалин хөлс" гэх); 3.2.3.1995-1999 онд мөрдөж байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ; 3.2.4.энэ журамд заасан гарааны үлдэгдэл тооцоход баримтлах 1995-1999 оны цалин хөлсний итгэлцүүр.  3.3.Нэрийн дансны гарааны үлдэгдлийг тооцоход энэ журмын 3.2-т заасан үзүүлэлтүүдийг харгалзан дараах томьёогоор бодно:  3.3.1.Нэрийн дансны гарааны үлдэгдэл: Г=(Б х )* 96% Г-нэрийн дансны гарааны үлдэгдэл; Б-сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээ; -2000 он хүртэл шимтгэл төлж, ажилласан нийт сарын тоо; 96%-Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27.3.2, 27.3.3, 27.3.4, 27.3.5, 27.3.6-д заасан шимтгэлийн орлогоос 4 хувийг хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэснийг хассан хувь.  3.3.2.Сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээг доорх томьёогоор бодно: -даатгуулагчийн 1995-1999 оны сарын цалин хөлсний хэмжээ; -гарааны үлдэгдэл тооцоход баримтлах 1995-1999 оны итгэлцүүр; 19.0%-1995-1999 онд мөрдөж байсан тэтгэврийн даатгалын шимтгэл /ажил олгогч-13.5, даатгуулагч-5.5/-ийн хувь хэмжээ.  3.4. Энэхүү журмын 3.2.1-д заасан шимтгэл төлсөн хугацааг дараах байдлаар сараар тооцно. Үүнд:  3.4.1.Даатгуулагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр (тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр, цэргийн батлах, цэргийн байгууллагын архивын лавлагаа, 1991-1994 оны аж ахуйн нэгж, байгууллагын цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт зэрэг)-ийг үндэслэнэ. 3.4.2.Даатгуулагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан, шимтгэл төлөлтийн тооцооны хуудас, нийгмийн даатгалын байгууллагын архивын лавлагаа зэргийг үндэслэн тооцно.  3.5.Энэхүү журмын 3.2.2-т заасан  сарын дундаж цалин хөлсний хэмжээг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:  3.5.1.Даатгуулагчийн 1995-1999 онд шимтгэл төлж ажилласан 5 жилийн итгэлцүүрээр өсгөсөн цалин хөлсний нийлбэрийг шимтгэл төлсөн сарын тоонд нь хувааж дундаж цалин хөлсний хэмжээг тооцно.              3.5.2.Даатгуулагчийн нэрийн дансны гарааны үлдэгдлийг тооцох итгэлцүүрээр өсгөсөн сарын цалин хөлсний дээд хэмжээ нь 1999 онд мөрдөж байсан даатгуулагчийн шимтгэл төлөх сарын цалин хөлсний дээд хэмжээ (425000 төгрөг)-нээс хэтрэхгүй байна. 3.5.3.1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажилласан боловч 1995 оноос 2000 хүртэлх хугацаанд шимтгэл төлөөгүй даатгуулагчийн сарын дундаж цалин хөлсийг Засгийн газрын тогтоосон 1999 онд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (12000 төгрөгөөр)-гээр тооцно. 3.6.Энэ журмын 3.2.4-т заасан гарааны үлдэгдэл тооцоход баримтлах цалин хөлсийг өсгөн тооцоход баримтлах итгэлцүүрийн хэмжээ: № Он Нэрийн дансны итгэлцүүр 1 1995 10.06 2 1996 4.60 3 1997 3.83 4 1998 3.54 5 1999 3.22 Дөрөв. Нэрийн дансны орлого бүртгэх, хөтлөх 4.1.Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд нэрийн дансны орлогыг дараах байдлаар бүртгэж, хөтөлнө. Үүнд: 4.1.1.Даатгуулагчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 2024 он хүртэл тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байхаар сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг баримтлан нийгмийн даатгалын байгууллага мэдээллийн нэгдсэн санд тухай бүр; 4.1.2.Ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18.1 дэх хэсэгт заасан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллага даатгуулагч тус бүрээр мэдээллийн нэгдсэн санд тухай бүр; 4.1.3.Нийгмийн даатгалын холбогдох сангаас тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийг даатгуулагч тус бүрээр нэрийн дансанд тухай бүр; 4.1.4.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 63.3 дахь хэсэгт заасан ажилтны шимтгэлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр даатгуулагч тус бүрээр тухай бүр; 4.1.5.Төрөөс төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг холбогдох журмын дагуу баталгаажуулан даатгуулагч тус бүрээр тухай бүр; 4.1.6.Энэхүү журмын 5.1-д заасан хүүгийн орлогыг даатгуулагч тус бүрээр нэрийн дансанд нь нийгмийн даатгалын байгууллага жилд нэг удаа; 4.1.7.2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш албан журмаар даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны амралттай, гурав хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч нь хариуцан төлж байгаа тохиолдолд тухайн даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаан дээр дараах орлогыг нэмж бүртгэнэ:              4.1.7.1.Албан журмаар даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны амралттай, гурав хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны нэрийн дансны орлогыг жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодуулсан сүүлийн 12 сарын цалин хөлсний дунджаас ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдийг 3 нас хүртэл хүүхэд асрах чөлөө дуустал сар бүр нэрийн дансанд нь бүртгэнэ. 4.2.Энэ журмын 4.1.1-4.1.5 дахь хэсэгт заасан тухайн жилийн тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийн дүнгээс мөнгөжүүлсэн орлого, илүү төлсөн шимтгэлийн буцаан олгох дүнг хассан дүнгээс хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэсэн 4 хувийг хасаж бүртгэнэ. 4.3.Энэ журмын 4.1.7, 4.5 дахь хэсэгт заасан орлогоос хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэсэн 4 хувийг хассан дүнгээр нэрийн дансанд бүртгэнэ. 4.4.Даатгуулагчийн давхар ажил эрхлэн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс илүү төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хассан дүнгээр бүртгэнэ. 4.5.Даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргах үед дараах орлогыг нэрийн дансны орлогод нэмж бүртгэнэ: 4.5.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн 1995 оноос өмнө цэргийн алба хаасан хугацаанд ногдох шимтгэлийг даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр дараах орлогоос тооцож нэрийн дансанд нь бүртгэнэ: 4.5.1.1.Цэргийн алба хаасан хугацааны цалин хөлсөнд Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэсэн дүнгээс тооцно; Санамж:Итгэлцүүрээр өсгөсөн цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 19.4 дэх хэсэг, Засгийн газрын холбогдох тогтоолыг баримтална. 4.5.1.2.Цэргийн алба хаасан хугацааг өсгөн тооцсон хугацааны шимтгэлийг тэтгэвэр тогтоолгох үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бүртгэнэ. 4.5.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доошгүй жил төлсөн, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн эхийн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар тооцсон хугацааг тэтгэвэр тогтоолгох үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож нэрийн дансанд нь нэг удаа бүртгэнэ; 4.5.3.Хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан хугацааны шимтгэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх хувь хэмжээгээр тооцож нэрийн дансанд нь нэг удаа бүртгэнэ; 4.5.4.Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг хөрөнгө оруулалтын өгөөжийн хамт нэрийн дансанд бүртгэнэ.  4.6.Нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэвэр тогтоолгохоос өмнө бүртгэсэн нэрийн дансны орлогоос тусад нь дараах байдлаар бүртгэнэ: 4.6.1.Нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийг энэ журмын 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт заасны дагуу бүртгэнэ; 4.6.2.Энэ журмын 4.7 дахь хэсэгт заасан орлогоос мөнгөжүүлсэн орлогыг хасахгүйгээр зөвхөн хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэсэн 4 хувийг хассан дүнгээр бүртгэнэ.  4.7.Нэрийн дансны зарлагын бүртгэлийг нийгмийн даатгалын байгууллага дараах байдлаар бүртгэнэ: 4.7.1.Нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодуулсан нэрийн дансны үлдэгдлээс сар бүр олгосон тэтгэврийн хэмжээгээр тухай бүр хасаж бүртгэнэ; 4.7.2.Энэ журмын 4.6 дахь хэсэгт заасан орлогоор тэтгэвэрт өөрчлөн тогтоолт хийлгэвэл тэтгэврийн өөрчлөгдсөн дүнгээр хасаж бүртгэнэ; 4.7.3.Нийгмийн даатгалын тайлангийн залруулга хийсэнтэй холбоотойгоор даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ буурсан бол буурсан орлогоос тооцсон тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого тухайн хугацааны өмнө тайлагнасан тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлогын зөрүүг хасаж бүртгэнэ. Тав. Нэрийн дансны орлогод хүү тооцох  5.1.Даатгуулагчийн тухайн жилийн тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийн дүнгээс мөнгөжүүлсэн орлого, илүү төлсөн шимтгэлийн буцаан олгох дүнг хассан дүнгээс хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэсэн 4 хувийг хасаж тухайн жилийн нэрийн дансанд бүртгэгдсэн шимтгэлийн орлогод хүү тооцно.  5.2.Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг дараах томьёогоор тооцно: Х-тухайн онд нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээ; И-өмнөх оны инфляцын түвшин; Д-Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3.1.20 дахь хэсэгт заасан арилжааны банкнаас албан ёсоор зарласан иргэдийн мөнгөн хадгаламжийн өмнөх оны жилийн дундаж хүүгийн хэмжээ; А-инфляцын түвшингээс сонгох хувь хэмжээ; Б-иргэдийн мөнгөн хадгаламжийн өмнөх оны жилийн дундаж хүүгийн хэмжээнээс сонгох хувь хэмжээ. Зургаа. Нэрийн дансны эцсийн үлдэгдэл тооцох  6.1.Даатгуулагчийн нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдлийг дараах томьёогоор тооцно: НДс2 = (НДС1 + БШО) × (100% + Х0) НДс2-нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдэл; НДс1-нэрийн дансны тухайн жилийн эхний үлдэгдэл; БШО-тухайн жилийн бүртгэсэн шимтгэлийн орлого; Х0- тухайн жилийн нэрийн дансанд тооцсон хүүгийн хэмжээ  6.2.Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нэрийн дансны эцсийн үлдэгдлийг дараах томьёогоор тооцно: НДс2c2 = НДС2 + M + Mө + НДтн НДс2c2 -тэтгэвэр тогтоолгох нэрийн дансны эцсийн үлдэгдэл; НДс2-нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдэл; M-мөнгөжүүлсэн орлого; Mө-мөнгөжүүлсэн орлогын хөрөнгө оруулалтын өгөөж; НДтн-нэрийн дансны орлогын тусгай нөхцөл (энэ журмын 4.5 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргах үеийн нэрийн дансны тусгай нөхцөлийн дагуу тооцсон орлого) Долоо. Хяналт 7.1.Энэ журмын хэрэгжилтэд нийгмийн даатгалын байгууллагуудын холбогдох чиг үүрэг бүхий нэгж, нийгмийн даатгалын болон нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч хяналт тавина. Найм. Хариуцлага 8.1.Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Файлаар татаад хараарай. Амжилт . Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17356127082301&showType=1

  • MS Excel - CONCATENATE(...)

    Асуулт: Тус тусдаа нүдэнд байгаа текстүүдийг нэг нүдэнд яаж нэгтгэх вэ? Ашиглах функц: CONCATENATE(...) 30 хүртэлх тусдаа текстийг нэгтгэнэ. Жишээ: 1. Эхний багананд нэрс, хоёрдугаар багананд дүүрэг эсвэл хороо гэх мэт утга байлаа. 2. =CONCATENATE(эхний нүд, " ", дараагийн нүд) Нийлүүлэх нүднүүдийн хооронд " "-ыг оруулж өгснөөр дундаа зайтай болно. Манай жишээн дээр бол =CONCATENATE(B2," ", C2)

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page