top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

232 results found

  • Татварын тоон гарын үсгийг хаанаас авах вэ.

    Эрхэм ААНБ-ын захирлуудаа та бүхэн байгууллага байгуулаад татварын тайлангаа илгээдэг гол түлхүүр болох тоон гарын үсгийг хаанаас авдаг, хэрхэн авдаг, тоон гарын үсэг маань хаана хадгалагдаж байгааг мэдэж байна уу. Алхам1 : Татварын тайлангуудаа илгээх тоон гарын гэж юу вэ? Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.3."тоон гарын үсэг" гэж энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг хангасан цахим гарын үсгийг; 6.2.3.мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа мэдээлэлд өөрчлөлт оруулсан, мэдээллийн бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой байх. Алхам2: Татварын тайлангуудаа илгээх тоон гарын үсгийг яаж авдаг вэ? Өөрийн харьяа татварын байгууллага руугаа хүсэлт илгээнэ. Алхам3:  Татварын тайлангуудаа илгээх тоон гарын үсэг маань хаана байна вэ? Алхам4:  Татварын тайлангуудаа илгээх тоон гарын үсэг маань хаана байна вэ? Амжилт.

  • 2025 оны Хагас жилийн Санхүүгийн тайландаа ханшаа зөв тооцож тайлагнаарай.

    Бид Монгол банкны ханшийн мэдээг сүүлийн 8 жилийн байдлаар нэгтгэн орууллаа. Доллар, рубль, юанын ханшуудыг оруулж байн.а Доллар нь 8 жилийн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар, рубль 14.3 хувиар, юань 7.4 хувиар тус тус өссөн байна. *Рубль: Юань: Амжилт. Эх сурвалж: Монгол банк

  • Монгол Улсын банкнуудын регистрийн дугаар

    Хүүгийн орлогын тайлагнахын тулд бидэнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудын регистрийн дугаар хэрэг болоод байна уу. д/д Банкны нэр Регистрийн дугаар Хаяг 1 Худалдаа хөгжлийн банк 2635534 СБД, Сэнтрал тауэрын урд ХХБ, 11-331245 (1780) 2 Голомт банк 2075377 СБД, Хүүхдийн ордны урд, Парк плейс оффис 12 давхарт, 7575-1111 (1270) 3 Хас банк 2578697 Соёлын төв өргөөний ард, Хас банкны төв байр 4 давхарт, 7577-1888 (812) 4 Хаан банк 2693321 ХУД, Энхтайваны гүүрний урд, Хаан банк цамхаг 11-332333 (4979) 5 Төрийн банк 5341469 ЧД, Цэцэг төвийн зүүн талд, Төрийн банк 11-310103 6 Ариг банк ХУД, Их Хуралдай Бизнес төв 13-н давхарт, 7013-3060 7 М банк 6207618 СБД, 1-р хороо, Шангри-Ла Молл төв, 3 давхар, 318 тоот 8 Богд банк 5903858 ЧД, Сүхбаатарын талбайн баруун талд Бодь цамхаг, 4 давхарт, 7577-1199 9 Капитрон банк 4374185 СБД, Улсын циркийн зүүн талд Капитрон банк, 11-328373 (1081) 10 Тээвэр хөгжлийн банк 2078201 СБД, Шангри-Ла оффис, 15 давхарт, 7716-9999 11 Чингис хаан банк 2698072 СБД, Баянгол зочид буудлын урд, Гэрэгэ тауэр 4 давхарт, 7510-5555 Эх сурвалж: Монгол банк, банкуудын сайтууд

  • Аудитын олон улсын стандарт 200

    Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Холбооноос Аудитын Олон Улсын Стандартыг батлан гаргадаг. 200-299 - Ерөнхий зарчмууд ба үүрэг хариуцлага 300-399 - Үнэлэгдсэн эрсдэлд өгөх хариу ба эрсдлийн үнэлгээ 500-599 - Аудитын нотлох зүйл 600-699 - Бусдаар гүйцэтгүүлсэн ажил 700-799 - Аудитын дүгнэлт ба тайлагнал 800-899 - Тусгайлсан зүйлс АОУС 200: Тодорхойлолтууд: Холбогдох санхүүгийн тайлангийн үзэл баримтлал: Санхүүгийн тайланг бэлтгэхэд удирдлагын, тохиромжтой тохиолдолд засаглах эрх бүхий этгээдийн баталж мөрдсөн санхүүгийн тайлагналын үзэл баримтлал бөгөөд тухайн байгууллагын шинж чанар болон уг санхүүгийн тайлангийн зорилтыг харгалдан эүзэхэд хүлээн зөвшөөрөгдөх эсвэл хууль, зохицуулалтаар шаардсан байдаг. Үзэл баримтлалны шаардлагыг мөрдөхөд "үнэн зөв толилуулгын үзэл баримтлал" гэдэг нэр томъёог ашигладаг. Аудитын нотолгоо: Аудиторын санал дүгнэлтийг үндэслэх дүгнэлтэнд хүрэхийн тулд аудиторын ашигладаг мэдээлэл юм. Аудитын эрсдэл: Санхүүгийн тайлан материаллагаар буруу илэрхийлэгдсэн тохиолдолд аудитор аудитын тохиромжгүй санад дүгнэлт гаргах эрсдэл юм. Аудитор: Аудит хийж буй хүн буюу хүмүүс, ихэвчлэн гэрээт ажлын партнер буюу гэрээт ажлын багийн бусад гишүүд эсвэл пүүс байна. Илрүүлэлтийн эрсдэл: Аудитын урсдлийг хүлээн зөвшөөргдөх түвшин хүртэл бууруулахийн тулд аудиторын гүйцэтгэсэн горимууд нь оршин байгаа бөгөөд дангаараа буюу бусад буруу илэрхийллийн хамтаар материаллаг байх буруу илэрхийллийг илрүүлэхгүй байх эрсдэл Санхүүгийн тайлан: Түүхэн санхүүгийн мэдээллийн бүтэцчилсэн илэрхийлэл, үүнд холбогдох тодруулга хамаарах бөгөөд байгууллагын удийн засгийн нөөц буюу үүрэг хариуцлагыг хугацааны тодорхой агшинаар буюу тэдгээрийн тайлант хугацааны өөрчлөлтийг санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын дагуу илэрхийлж, хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Санхүүгийн түүхэн мэдээлэл: Тухайн байгууллагатай холбоотой өнгөрсөн хугацаанд тохиолдсон үйл явдал, өнгөрсөн тодорхой хугацаан дахь эдийн засгийн үйл явдал, нөхцөл байдлын талаарх санхүүгийн нэр томъёогоор илэрхийлэгдсэн мэдээлэл ихэвчлэн тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн системээс бий болдог. Удирдлага: Тухайн байгуулагын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий хүн. Буруу илэрхийлэл: Санхүүгийн тайланд тайлагнасан зүйлийн дүн, ангилал, толилуулга, тодруулга ба уг зүйлийн хувьд холбогдох санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын дагуу шаардах дү, ангилал, тодруулга, толилуулгын хоорондох зөрүү. Буруу илэрхийлэл нь алдаа эсвэл залилангаас үүнэ. Хийж гүйцэтгэх аудитын талаарх удирдлагын, зохистой тохиолдолд засаглах эрх бүхий этгээдийн хариуцлагатай холбоотой урьдчилсан нөхцөл: Удирдлага,эсвэл засаглах эрх бүхий этгээдүүд нь АОУС-ын дагуу аудитыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой дараах хариуцлагыг хүлээнэ гэдгээ ойлгосон байх ёстой. Санхүүгийн тайланг үнэн зөв толилуулах Санхүүгийн тайланг алдаа буюу залилангаас үүсэх материллаг буруу илэрхийллээс ангид бэлтгэх Мэргэжлийн үнэлэлт: Аудитын гэрээт ажлын тухайн нөхцөлд байдалд тохиромжтой бөгөөд үйл ажиллагааны талаарх мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргахдаа аудит, нягтлан бодох бүртгэл, ёс зүйн стандартын хүрээнд холбогдох сургалт, мэдлэг , туршлагаа ашиглах хэрэглээ Мэргэжлийн үл итгэх үзэл: Алдаа болон залилангийн улмаас үүсэх боломжит буруу илэрхийллийг харуулж болох нөхцөлд байдалд сэрэмжтэй хандах, эргэлзсэн санаа бодол болон аудитын нотолгооны шүүмжлэлтэй үнэлгээ бүхий байр суурь Үндэслэлтэй баталгаа: Санхүүгийн тайлангийн аудитын хүрээнд баталгааны өндөр боловч туйлын бүх юм. Материаллаг буруу илэрхийллийн эрсдэл: Аудит хийхээс өмнө санхүүгийн тайланг материаллагаар буруу илэрхийлсэн байх эрсдэл. Засаглах эрх бүхий этгээдүүд: Гүйцэтгэх эрх бүхий гишүүд ба эзэн менежер Эх сурвалж: ММНБИ,"Аудитын төрлүүд" Б.Авирмэд, АОУС

  • ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ 7 ҮНДЭСЛЭЛ

    Оройн мэндээ. Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоол Хавсралт 1: ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ Журмыг файлаар орууллаа: Хавсралт 2: ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ Журмыг файлаар орууллаа: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүйь, палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/216

  • НД-ийн "Х" тайланг яаж илгээх

    Өглөөний мэндээ. НДШ-ийн "Х" тайланг яаж илгээх вэ гэдэг асуудтанд хариулт өгөх зорилгоор мэдээлэл орууллаа. Дагаад хийгээрэй. Алхам 1: НД-ийн хаяг руугаа орно. https://portal.ndaatgal.mn/ Алхам 2: НД-ийн хаяг руугаа орж Дан буюу нэвтрэх мэйл хаягаараа орно. Би бол мэйл хаягаараа нэвтэрдэг. Алхам 3: Миний НД-ийн илгээдэг тайлангууд талбарт гарч ирнэ. Алхам 4: Талбар дахь "Тайлан засах" хэсгийг идэвхжүүлнэ. Алхам 5: "Тайлан засах" хэсгийг идэвхжүүлэхэд компьютерийн доод хэсэгт Хадгалах, Тайлан шалгах, Илгээх, Х-Тайлан илгээх товчнууд гарч ирнэ. Би "Х-Тайлан илгээх" товчийг идэвхжүүлнэ. Алхам 6: Би "Х-Тайлан илгээх" товчийг идэвхжүүлэхэд "Баталгаажуулах" хэсэг гарч ирж түүний "Тийм" товчийг дарна. Алхам 7: Би "Баталгаажуулах" товчийг дарахад тухайн сарын "Х-Тайлан" идэвхжиж илгээгдэнэ. Ингээд болоо доо. Амжилт. Амжилт. Тодруулах зүйл байвал. Асуугаарай. Бид хариулт өгөхөд бэлэн байх болно.

  • СӨХ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анкет

    Эрхэм СӨХ-тэй холбоотой бүрдүүлэх бичиг баримтын нэгээхэн хэсэг болох СӨХ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анкетыг ашиглахад хялбар болгож, MS Word хэлбэрээр хувирган бэлтгэснийг хүргэж байна. Доорх файлыг татаж авна уу .

  • Тэтгэврийн нас, түүний тооцоолол

    Амралтын өдрийн мэндээ. Та тэтгэврийн даатгалын шимтгэлийг өөрөө та хүсвэл тэтгэврээ тогтоолгон авах боломжтой. тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч; тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй; төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй; нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, мөн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч. Харин энэхүү шаардлагыг хангаагүй ч 10-аас дээш 20 хүртэл жил НД төлсөн даатгуулагч 65 насанд хүрсэн бол хувь тэнцүүлэн тогтоолгон авах боломжтой. Өндөр насны тэтгэвэр бодох арга: цалинд үндэслэсэн; нэрийн дансанд үндэслэн тэтгэвэрээ тогтоолгоно. Өндөр насны тэтгэврийг бодоход даатгуулагч 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн бол та ЦАЛИНД ҮНДЭСЛЭН тэтгэврээ тогтоолгон харин 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн нэрийн дансанд үндэслэн тэтгэврээ тогтоолгоно. 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төрсөн даатгуулагч та 2 аргаас аль нэгийг нь сонгож болно. Өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар бодох: Өндөр насны бүрэн тэтгэврийн сарын хэмжээ: Тцб =Ц*(45%+(Ш241+*0.125%)) Тцб-цалинд үндэслэсэн аргаар тооцсон бүрэн тэтгэврийн сарын хэмжээ; Ц-энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого; Ш241+-241  ба түүнээс дээш шимтгэл төлсөн сарын тоо. Өндөр насны хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн сарын хэмжээ: Тцх =Ц*0.1875%*Шсар Тцх-цалинд үндэслэсэн аргаар тооцсон хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн сарын хэмжээ; Ц-энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого; Шсар-шимтгэл төлсөн сарын тоо. Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно. нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар тооцож бодно. 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно. 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ. Өндөр насны тэтгэврийн хэмжээг нэрийн дансны аргаар бодох: ТНД=НДC3 /12K ТНД-нэрийн дансны аргаар тооцсон сарын тэтгэврийн хэмжээ; НДC3-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 27.8-д заасны дагуу тооцсон нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдэл болон мөнгөжүүлсэн орлогын нийлбэр дүн; К-тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл. Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол уг хугацаанд бүртгэгдсэн нэрийн дансны орлогыг тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллээс тэтгэвэр авсан хугацааг хассан илэрхийлэлд хувааж тооцсон дүнгээр сарын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт: Өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ: Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д " Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ" зааснаар бүртгүүлсэн; 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан. тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна. тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно. нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцна. Тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулагч ТА дараах баримт бичгийг бүрдүүлнэ. 1. Нийгмийн даатгалын дэвтэр; 2. Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр; 3. Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт; 4. Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн болзлоор тэтгэвэр тогтоолгоход хүүхдүүдийн төрсний гэрчилгээ.  Мөн нэмж дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:  1. Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;  2. Иргэний үнэмлэх; 3. Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр; 4. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ; 5. Нийгмийн даатгалын дэвтэр; 6. Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогод шимтгэл ногдуулах хуудас; 7. Цэргийн батлах; 8. Тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр; 9. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ; 10. Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол.  Холбоотой хууль: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль Амжилт. Эх сурвалж Legalinfo.mn

  • Тэтгэвэрт гарчихаад хөдөлмөр эрхэлж байгаа даатгуулагч та НДШ гэж 0.8 хувийг л цалингаасаа суутгуулна.

    Шинэ 7 хоногийн мэндээ. Тэтгэвэрт гараад хөдөлмөр эрхэлж байгаа бол үндсэн цалингаасаа 0.8 хувийг НДШ-д суутгуулан цалингаа авна харин таныг ажиллуулсан хэмээн байгууллага 1.5 хувийг төлдөг байна. Хүснэгтээр харуулбал: Өмнөх НДШ-ийн тооцоолол Одоо НДШ-ийн тооцоолол Зөрүү  Хөдөлмөрийн хөлс   792,000.00   792,000.00  -  Цалингаас суутгах ЭМНДШ   73,656.00   6,336.00   67,320.00   Татвар тооцох дүн   718,344.00   785,664.00   (67,320.00)  ХХОАТ 10%   71,834.40   78,566.40   (6,732.00)  Хөнгөлөлт   18,000.00   18,000.00  -  Цалингаас суутгах ХХОАТ   53,834.40   60,566.40   (6,732.00)  Суутгалын дүн   127,490.40   66,902.40   60,588.00   Гарт олгох цалин   664,509.60   725,097.60   (60,588.00)  Байгууллагын төлөх ЭМНДШ   81,576.00   11,880.00   69,696.00   Нийт НД-д төлөх дүн   155,232.00   18,216.00   137,016.00  Бидний төлөх НДШ 137,013 төгрөгөөр буурсан байгаа биз дээ. Амжилт Хөдөлмөр эрхлэгч ахмадуудаа.

  • ААНОАТ-ын хувь хэмжээ

    Амралтын өдрийн мэндээ ААНОАТ-ын хувь хэмжээний талаар мэдээлл оруулж байна. 1 хувиар татвар төлөх 10 хувиар татвар төлөх 10 болон 25 хувиар татвар төлөх 1 хувиар татвар төлөх: Өмнөх жилийн үйл ажиллагааны орлого 50,0 сая  төгрөг хүрээгүй бол; Тайлант оны 3-р улиралд багтаан харьяалах татварын албандаа хүсэлт гаргаж зөвшөөрөгдснөөр дараагийн татварын жилээс эхлэн хялбаршуулсан горим ашиглан үйл ажиллагааны орлогын нийт дүнгээс 1%-ийн албан татвар төлж жилд 1 удаа тайлан ирүүлнэ. Дараах албан татвар төлөгч хүсэлт гаргахгүй Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах тээвэрлэх, борлуулах Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох Газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах   ЭРХЭМ та жилд 1 удаа тайлан гаргаж илгээнэ. Албан татвар ногдох орлого 300,0 сая  төгрөг хүртэл бол; Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасан татвар ногдуулах орлогоос 1%- ийн албан татвар төлж жилд 2 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ-ийн тухай хуульд заасны дагуу албан татварын чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Дараах салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж хамаарахгүй Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах тээвэрлэх, борлуулах Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох Газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах ЭРХЭМ та жилд 2 удаа тайлан гаргаж илгээж татварын чөлөөлөлтөнд хамрагдах боломжтой. 10 хувиар татвар төлөх: Албан татвар ногдуулах орлого 6,0 тэрбум төгрөг хүртэл бол; Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасаж 10%- ийн албан татвар төлөх ба жилд 2 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ- ын хуульд заасан албан татвараас чөлөөлөх, төлсөн татвараас буцаан олгох замаар албан татварын хөнгөлөлт эдлэх, гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой. ЭРХЭМ та жилд 2 удаа тайлан гаргаж илгээж татварын чөлөөлөлтөнд хамрагдаж улмаар хөнгөлөлт эдэлж гадаад улсад ногдуулсан төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой. 10 болон 25 хувиар татвар төлөх: Албан татвар ногдох орлого 6,0 тэрбум төгрөгөөс дээш бол; Хуулиар зөвшөөрөгдсөн тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлаа хасаж татвар ногдуулах орлогын 6,0 тэрбум төгрөг хүртэлх дүнд 10% (600,0 сая төгрөг +), түүнээс дээших орлогод  25%- ийн албан татвар төлөх ба жилд 4 удаа тайлан ирүүлнэ. Мөн ААНОАТ- ын хуульд заасан албан татвараас чөлөөлөх, төлсөн татвараас буцаан олгох замаар албан татварын хөнгөлөлт эдлэх, гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой. ЭРХЭМ та жилд 4 удаа тайлан гаргаж илгээж татварын чөлөөлөлтөнд хамрагдаж улмаар хөнгөлөлт эдэлж гадаад улсад ногдуулсан төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах боломжтой. Амжилт.

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page