top of page

ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгийн бүртгэл №12

  • Writer: UB audit
    UB audit
  • Sep 20
  • 2 min read
Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн.
Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн.
  • ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  • ХӨРӨНГӨ

  • ӨР ТӨЛБӨР

  • ЭЗДИЙН ӨМЧ

  • ОРЛОГО БА ОЛЗ

  • ЗАРДАЛ БА ГАРЗ

  • БУСАД

  • ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ


ХӨРӨНГӨ: Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө

А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (БЗЭБЭБХ) гэж эргэлтийн бус хөрөнгийн дансны үнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар нөхөж авах зориулалттай хөрөнгийг хэлнэ. 

Хөрөнгийг худалдааны хэвийн нөхцөлөөр одоогийн байдлаар нь худалдан борлуулах боломжтой бөгөөд хөрөнгийг худалдан авах магадлал өндөр байх үед борлуулах зориулалттай хөрөнгийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгийг дансны үнэ ба бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн хоёрын аль багаар хэмжиж, тайлагнана. Өөрөөр хэлбэл борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн дансны үнэ нь анх болон дараагийн тайлант үеүдэд борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээс бага болсон тохиолдолд эдгээрийн зөрүүгээр хөрөнгийн үнэлгээг бууруулан гарзаар бүртгэнэ. Харин хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн дараагийн тайлант хугацаанд өссөн бол олзыг хүлээн зөвшөөрнө.

Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгөнд элэгдэл тооцохгүй.


В. БҮРТГЭЛ

Үндсэн хөрөнгийг борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн ангилалд шилжүүлж бүртгэсэн тохиолдолд үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулах зардлыг хассан дүн нь дансны үнээс өндөр гарсан бол БЗЭБЭБХ-ийг уг үндсэн хөрөнгийн дансны үнээр үнэлж, бүртгэнэ:

ree

ree

ree

ree

БЗЭБЭБХ ангилалд орсноос хойш худалдан борлуулаагүй, энэ ангиллын хөрөнгийн шалгуурыг хангахаа больсон эсвэл энэ зорилгоор эзэмшихээ болих үед уг хөрөнгийн ангиллыг өөрчилж, борлуулахаар эзэмшээгүй бол хүлээн зөвшөөрөх байсан элэгдэл, дахин үнэлгээний нэмэгдлийг тохируулсны дараах дансны үнээр үндсэн хөрөнгөнд бүртгэнэ. Хэрэв энэ үед олз үүссэн бол:


ree

Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно.

Эх сурвалж: Legalinfo

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page