top of page

Аудитын олон улсын стандарт 210

  • Writer: UB audit
    UB audit
  • 4 days ago
  • 2 min read
Аудитын олон улсын стандарт 210 - Аудитын ажлын нөхцөлийг тохирох
Аудитын олон улсын стандарт 210 - Аудитын ажлын нөхцөлийг тохирох

Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Холбооноос Аудитын Олон Улсын Стандартыг батлан гаргадаг.

200-299 - Ерөнхий зарчмууд ба үүрэг хариуцлага

300-399 - Үнэлэгдсэн эрсдэлд өгөх хариу ба эрсдлийн үнэлгээ

500-599 - Аудитын нотлох зүйл

600-699 - Бусдаар гүйцэтгүүлсэн ажил

700-799 - Аудитын дүгнэлт ба тайлагнал

800-899 - Тусгайлсан зүйлс


АОУС 210:

Аудитын ажлын нөхцлийг тохиролцох:

  1. Аудитор аудитын ажлын нөхцөлийг байгууллагын удирдлага эсвэл шаардлагатай бол засаглалыг хариуцсан этгээдтэй тохиролцоно.

  2. Тухайн байгууллагын удирдлага өөрсдйин үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажлын нөхцлийг аудитын ажлын нөхцлийг аудитын ажлын захидалд буюу бичгээр илэрхийлсэн гэрээний бусад тохиромжтой хэлбэрээр баримтжуулах бөгөөд дараах зүйлсийг заавал агуулсан байна.

Санхүүгийн тайлангийн аудитын зорилт, хамрах хүрээ
Аудиторын хүлээх үүрэг хариуцлага
Удирдлагын хүлээх үүрэг хариуцлага
Санхүүгийн тайланг бэлтгэхэд ашигладаг санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын тодорхойлолт
Аудиторын зүгээс үйлчлүүлэгчид гаргаж өгөхөөр төлөвлөж буй аливаа тайлангийн хэлбэр болон агуулгыг дурьдах, тайлан нь хэлбэр болон агуулгын хувьд төлөвлөж буй тайлан болон агуулгаас зөрж болох нөхцлүүдийг мэдэгдэх 
  1. Дээр дурьдсан аудитын нөхцлийг хууль, тогтоомжинд хангалттай нарийвчлан заасан, хууль тогтоомжийг мөрддөг бөгөөд удирддага нь өөрсдийн үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрч, ойлгосон нөхцөлд аудитор тэдгээрийг бичгээр илэрхийлсэн гэрээнд бичих шаардлагагүй.


Давтан хийх аудит:

  1. Давтан хийх аудитын хувьд, нөхцөл байдал аудитын ажлын нөхцлийг шинэчлэхийг шаардаж буй эсэх, аудитын тоо мөрдөж байгаа ажлын нөхцлийг үйлчлүүлэгчид сануулах хэрэгтэй эсэхийг аудитор үнэлж үзвэл зохино.

Аудитын ажлын нөхцөл өөрчлөгдсөнийг хүлээн авах:

  1. Үндэслэлтэй шалтгаан үгүй бол аудитын ажлын нөхцөлд өөрчлөлт оруулахыг аулитор зөвшөөрөхгүй.

  2. Аудитын ажил дуусахаас өмнө түүний арай доогуур түвшний баталгаа гаргах ажил болгон өөрчлөх санал хүлээн авсан бол аудитор ингэх үндэслэлтйн шалтгаан буй эсэхийг судалж үзэх шаардлагатай.

  3. Аудитын ажлын нөхцөл өөрчлөгдсөн бол аудитор болон удирдлага ажлын шинэ нөхцлүүдийг тохиролцох ба аудитын ажлыг захидалд буюу бчигээр илэрхийлсэн гэрээний бусад тохиромжтой хэлбэрээр баримтжуулна.

  4. Хэрэв аудитор ажлын нөхцөлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх боломжгүй бөгөөд анх тохиролцсон аудитын ажлаа үргэлжлүүлэхийг удирдлага зөвшөөрөхгүй бол аудитор нь:

Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аудитын ажлаас татгалзах 
Байгууллагын засаглалыг хариуцсан этгээд, хувьцаа эзэмшигчид буюу зохицуулах байгууллага зэрэг бусад талууд нөхцөл байдлыг мэдэгдэх гэрээгээр засан буюу бусад үүрэг бий эсэхийг судалж үзнэ.  




Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page