top of page

ХЗХ-ны СЗХ-нд өгдөг тусгай тайлан

  • Writer: UB audit
    UB audit
  • Sep 17
  • 1 min read

ree

Манай улсад Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулдаг 170 гаруй ХЗХ хоршоодууд байдаг байна. Тэдгээр байгууллагууд Улирал бүр санхүүгийн тайлан бэлтгэж боловсруулан СЗХ-нд тусгай тайлангуудынхаа хамт илгээдэг билээ. Харин энэ жил Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 3 дугаар улирлын тайлангаа шинэ системээр хүлээн авахаар болсон байна. Тайланг хүлээн авах систем (Fina DCS)-ийг шинэчлэн 8.0.3 хувилбарт шилжүүлсэн байна. Ингэснээр RegTech (Regulatory Technology) технологийн хүрээнд OST validator программыг ашиглан алдаатай, дутуу тайлан илгээх эрсдэлээс зайлсхийн, системийн ачааллыг бууруулж, нууцлал хамгаалалтаа сайжруулсан. Мөн системийн харагдах байдал шинэчлэгдэж илүү ойлгомжтой, ашиглахад хялбар болсон бөгөөд хэрэглэгч өөрийн эрхээрээ нэвтрэн байгууллагын холбоо барих мэдээлэл засах, нууц үгээ тохируулах боломжтой болсон байна.

Та бүхэн доорхи линкээр зааварыг сайтар үзээрэй.

Цахим тайлангийн систем руу орох дараалал өмнөхтэй адил frc.mn хуудсаараа дамжин орно.

Тайлан ачаалах болон тайланд алдаа гарсан үед хэрхэн алдааг шалгах талаар дэлгэрэнгүй видео заавар, гарын авлагатай доорх холбоосоор танилцана уу. Үүнд:

1. Системийн гарын авлага: Fina workshop.pptx

2. Видео заавар

Тайлан илгээх заавар: https://www.youtube.com/watch?v=_Iwi4QnCZZ4                       

Тайлангийн алдаа шалгах заавар (OST баталгаажуулагч): https://www.youtube.com/watch?v=OWwhBDkTKIs

ree

ree

ХЗХ-д Анхааруулга

  • ХЗХ-дын улирлын санхүүгийн тайлан ирүүлэх зааварчилгааг ЭНД ДАРЖ

  • ХЗХ-дын улирлын санхүүгийн тайлан илгээхэд гардаг түгээмэл гардаг алдаа, түүнийг засварлан илгээх талаар ЭНД ДАРЖ,

  • ХЗХ-дын дансны тайлбарын талаар ЭНД ДАРЖ тус тус үзнэ үү.

Асууж тодруулах зүйл байвал ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 51-263452 утсанд холбогдоно уу!



Эх сурвалж: FRC.mn

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page