top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

252 results found

  • НББОУС -СТОУС

    Өнөөдөр Нягтлан бодох бүртгэлийн стандартуудын тухай мэдээлэл оруулж байна. Монгол улс маань НББОУС 25ш харин СТОУС 16ш нийт 41 ш стандартыг мөрдөн ажиллаж байна. НББОУС 1: Санхүүгийн Тайлангийн Толилуулга НББОУС 2: Бараа материал НББОУС 7: Мөнгөн гүйлгээний тайлан НББОУС 8: Нягтлан бодох бүртгэлийн бодлого, Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт ба алдаа НББОУС 10: Тайлагналын үеийн дараах үйл явдал НББОУС 12: Орлогын албан татвар НББОУС 16: Үндсэн хөрөнгө НББОУС 19: Ажилчдын тэтгэвэр, тэтгэмж НББОУС 20: Засгиййн газрын буцалтгүй тусламжийн нягтлан бодох бүртгэл ба Засгийн газрын туслалцааны тодруулга НББОУС 21: Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө НББОУС 23: Зээлийн өртөг НББОУС 24: Холбоотой талуудын тодруулга НББОУС 26: Тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн нягтлан бодох бүртгэлийн ба тайлагнал НББОУС 27: Тусдаа санхүүгийн тайлан НББОУС 28: Хараат компани ба хамтарсан үйлдвэр дэх хөрөнгө оруулалт НББОУС 29: Хэт инфляцтай эдийн засгийн үеийн санхүүгийн тайлагнал НББОУС 32: Санхүүгийн хэрэглүүр: Толилуулга НББОУС 33: Нэгж хувьцаанд ногдох ашиг НББОУС 34: Завсрын үеийн санхүүгийн тайлагнал НББОУС 36: Хөрөнгийн үнэ цэнийн бууралт НББОУС 37: Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө НББОУС 38: Биет бус хөрөнгө НББОУС 39: Санхүүгийн хэрэглүүр: Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт НББОУС 40: Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө НББОУС 41: Хөдөө аж ахуй СТОУС 1: Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг анх удаа мөрдөх нь СТОУС 2: Хувьцаанд суурилсан төлбөр СТОУС 3: Бизнесийн нэгдэл СТОУС 5: Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа СТОУС 6: Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ СТОУС 7: Санхүүгийн хэрэглүүр: Тодруулга СТОУС 8: Үйл ажиллагааны сегмент СТОУС 9: Санхүүгийн хэрэглүүр СТОУС 10: Нэгтгэсэн санхүүгийн тайлан СТОУС 11: Хамтын хэлэлцээр СТОУС 12: Бусад аж ахуй нэгжүүд дэх хувь оролцооны тодруулга СТОУС 13: Бодит үнэ цэнийн хэмжилт СТОУС 14: Зохицуулалтаар хойшлогдсон дансууд СТОУС 15: Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлого СТОУС 16: Түрээс СТОУС 17: Даатгалын гэрээ Эх сурвалж: Monicpa.mn

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд татвараас хөнгөлнө.

    Таньд өнөөдөр ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дахь заалтуудын тухай мэдээлэл оруулж байна. Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу "0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна" ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө . Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах; ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах; соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах; нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих; давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах; спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо,Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг; их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг; төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа; Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн хуульд заасан үйл ажиллагаа. Дараах шаардалгыг хангасан байна: тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх; зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх. Энэхүү хөнгөлөлтөд хамаарах хөрөнгө оруулалт, зардлыг татварын албанаас баталсан маягтын дагуу энэ хуулийн 26.1 "Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ ", 26.2-т " Татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ " заасан тайланд хавсаргаж тайлагнана. Амжилт: Эх сурвалж: Legalinfo

  • Татварын хөнгөлөлт

    Таньд өнөөдөр ААНОАТ-ын тухай хуулийн 22.5 дахь заалтуудын тухай мэдээлэл оруулж байна. Таны дараах орлогод татварын хөнгөлөлт үзүүлнэ: аймаг, хот, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж байгууллага албан татвар төлөгчийн тухайн аймаг, хот, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон үйл ажиллагааны орлогод заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, хот, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд 50 хувиар , 1000 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд 90 хувиар нийт 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухайн төрлийн албан татварыг байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлогод ногдох албан татварыг; улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш таван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг; Биеийн тамир, спортын тухай хуулийн 26.2-т заасан стандартыг хангасан спортын барилга байгууламж, спортын заал, талбай, дэд бүтцийг барьж байгуулсан аж ахуйн нэгж тухайн спортын барилга байгууламж, спортын заал, талбайг ашиглаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг; тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг; үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар: албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь , дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө. тур оператор байгууллагын үйл ажиллагааны орлого улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд гарааны компанийнаялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх үйлчилгээний орлогод ногдох албан татварыг цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлнө. oрон нутагт шинээр барьсан нийтийн зориулалттай орон сууц борлуулсны орлогод ногдох албан татварыг нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Дархан-Уул болон Орхон аймгийн төвийн сумын хилийн цэсийн дотор 2024-2026 онд 50 хувиар , 2027-2029 онд 20 хувиар , эдгээрээс бусад аймаг, сумын хилийн цэсийн дотор 2024-2026 онд 90 хувиар , 2027-2029 онд 50 хувиар ; нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон аймаг, сумын хилийн цэсийн дотор баригдсан нийтийн зориулалттай орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар , 2027-2029 онд 50 хувиар ; дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар , 2027-2029 онд 50 хувиар ; гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын тухайн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувиар ; гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зориулан гэрээний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагад борлуулсан, шилжүүлснээс олсон орлого Органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар , дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлнө соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн үндсэн үйл ажиллагаанд ногдох орлогын албан татварыг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах эхний 3 жилд 90 хувь , дараагийн 3 жилд 50 хувиар. албан татвар төлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 5 жилийн хугацаанд 90 хувиар . Дээрх хөнгөлөлтийг дараах үйл ажиллагаа яьуулж байвал хөнгөлөлт эдлэхгүй: ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа; согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох; тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох; газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах; ярианы үйлчилгээ эрхлэх; эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх; иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх; авто зам, замын байгууламжийг барих, засварлах. Эх суррвалж: MTA.mn

  • Татварын 90% хөнгөлөлт

    Өнөөдөр татварын хөнгөлөлтийн тухай мэдээлэл оруулж байна. Дараахь орлогыг: бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого; техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого; үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого; бусад орлого хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого; гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, учирсан хохирлын улмаас авсан нөхөн төлбөр; гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан Мөн доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, 1%-ийн татвар төлөөгүй Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө. ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах; согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох; газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах. Дээрх 90%-ийн татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд буюу 2026 оны 2 дугаар сарын 10-ний дотор төлсөн байх ба албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, дараа оны 2-р улиралд буцаан олгоно. Эх сурвалж Legal.info

  • САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАН ГАРГАХ ҮЕ ШАТУУД

    Санхүүгийн тайлан гаргах үе шатуудын талаар мэдээлэл оруулж байна. Ажил гүйлгээг тодорхойлох - Харилцах дансаа банкнаасаа татан авч стандартын дагуу боловсруулалт хийж " Харилцахын тайлан "-гаа бэлэн болгоно. Татварын нэгтгэл хүснэгт  - Татварын сайтнаасаа бүх мэдээлэлийг нэг дор байхаар " Татварын нэгтгэл хүснэгт " бэлтгэн /манай сайтнаас татан аваад хийж бас болно/ боловсруулж санхүүгийн тайландаа татварын бүх мэдээлэлээ бэлтгээрэй. Цалингийн нэгтгэл хүснэгт  - НД-ийн сайтнаасаа бүх мэдээлэлийг нэг дор байхаар " Цалингийн нэгтгэл хүснэгт " бэлтгэн /манай сайтнаас татан аваад хийж бас болно/ боловсруулж санхүүгийн тайландаа цалингийн мэдээлэлээ бэлтгээрэй. Ерөнхий журнал  - Бэлтгэн боловсруулсан "Харилцахын тайлан"-гаа Ерөнхий журнал дээрээ оруулж холболтоо хийнэ. Ерөнхий журнал  - Бэлтгэн боловсруулсан " Татварын нэгтгэл хүснэгт "-ээсээ эхлээд Орлогын мэдээллээ харилцахын орлоготойгоо тулган төлбөрийн баримт бичсэн эсэхийг тулган бичилтээ хийж орлогоо холбоно. Ерөнхий журнал  - Бэлтгэн боловсруулсан " Цалингийн нэгтгэл хүснэгт "-ээсээ сар сараар нь Цалингийн мэдээллээ хуулан Ерөнхий журнал дээр цалингийн холболтоо хийнэ. Ерөнхий журнал  - Харилцах дансааар орж ирээгүй орлого, зардлын дүнг төлбөрийн баримтаасаа ялган "Касс"-наасаа бичилт хийж холболтоо хийнэ. Ерөнхий журнал  -Татварын төлөлт болон НД-ийн төлөлтүүдээ тулгаж эцсийн үлдэгдэлтэйгээ тулган дансны бичилтээ Ерөнхий журнал дээрээ бичилтээ хийж шалгана. Ерөнхий журнал  - Үндсэн хөрөнгийн элэгдлээ тооцоолон бичилтүүдээ хийгээрэй. Ерөнхий журнал  -Худалдааны байгууллага бол Бараа мтериал, Үйлдвэрлэлийн байгууллага бол түүхий материал, дуусаагүй үйлдвэрлэл, Бэлэн бүтээгдэхүүнийхээ дансуудыг хянан баталгаажуулж өртгөө зөв тооцоод Ерөнхий журнал дээрээ бичилтээ хийгээрэй. Ерөнхий журнал  -Авлага өглөгийн хаалтаа хянаад хийгээрэй. Гүйлгээ баланс /Ажлын хүснэгт/  - Эхний үйлдэгдлээ Сангийн яамны сайтнаас хараад эсвэл өмнөх оны Гүйлгээ балансынхаа эцсийн үлдэгдлийг харж хуулна. Программын нягтлан бодогч нар эхний үлдэгдлээ хянаарай автоматаар татагдаж байгаач гэсэн тулган шалгана шүү. Гүйлгээ баланс /Ажлын хүснэгт/  - Ерөнхий журналаас татагдсан Гүйлгээний дүнгүүдийн хянаад тулган шалгана. Гүйлгээ баланс /Ажлын хүснэгт/  - Энэ талбарт нэлээд ажиллана. Эхний үлдэгдэл зөв байна уу Гүйлгээ зөв татагдаж уу Дансны эхний эцсийн үлдэгдэл байх ёстой газраа байна уу Хөрөнгийн дансдууд ДТ үлдэгдэлтэй байх ёстой байтал КТ байна уу Өр төлбөр, Эзэмшигчдийн өмчийн дансдууд КТ үлдэгдэлтэй байх ёстой байтал ДТ байна уу Авлага өглөгөө хааж уу Элэгдэлээ зөв тооцосон байна уу Цалингийн зардал бичигдэж үү НДШ-ийн өрийн үлдэгдэл 2025 оны 12 дугаар сарын НД7-ийн үлдэгдэлтэй таарч байна уу Татварын өрийн үлдэгдэл татварын өрийн үлдэгдэлтэй таарч байна уу гэх мэт.... Санхүүгийн 4 тайлан, тодруулга  - Санхүүгийн 4 тайлан болон тодруулгаа хийнэ. Тодруулгыг зөв хийсэн Гүйлгээ балансаасаа хараад л хийчихнэ шүү. Тэгэхээр дээр дарааллаар Санхүүгийн тайлангаа зөв бэлтгэ . ААНОАТ-ын тайлан ТТ-02а:  - Зөв бэлтгэн боловсруулсан санхүүгийн тайлангийн дараа ААНОАТ-ын тайлангаа гаргаж, татварын Зөрүүгийн тайлангаа гаргана. та нарт хэлэхэд зөрүүгийн тайланг нээг их хүндээр хүлээн авах шаардлагагүй шүү. Амархан аргыг бас зааж өгч болно. Цалин хөлсний татварын тайлан ТТ-11:  -Та " Цалингийн нэгтгэл"- ээ зөв цаг тухай бүрд нь хийчихсэн бол ТТ-11 маш амархан. Амархан аргыг бас зааж өгч болно. Нийслэл хотын албан татвар ТТ-28:  -Та " Татварын нэгтгэл"- ээ зөв цаг тухай бүрд нь хийчихсэн бол НХАТ-ТТ28  маш амархан.  Амархан аргыг бас зааж өгч болно. Тайлангуудаа илгээгээрэй.  -Тайлангуудаа илгээгээд зурган хэлбэрээр хадгалаарай. дараа нь хэрэг болж магад. Амжилт: Ингээд л болоо доо.

  • Та татварын төрлөө нэмэхээр хүсэлт өгмөөр байна уу? Тэгвэл та анхаарлаа наашаа хандуулаарай.

    За өнөөдөр татварын төрөл нэмэх талаар зурган хэлбэрээр орууллаа. Би өнөөдөр НӨАТ төлөгч болохоор хүсэлт гаргасан гэвэл: Алхам 1: Алхам 2: Алхам 4: Татварын төрөл: Энэ тоон мэдээлэл татварын авлага, өглөгөө тооцоолоход тун хэрэгтэй шүү. Амжилт Манайхаан. Эх суррвалж: MTA.mn

  • Танай байгууллага ямар татвар төлөгч вэ?

    Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд тодорхойлсноор: "аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани нөхөрлөл хоршоо төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг Эх сурвалж: legal.info

  • Та 1 %-ийн татвар төлөхийн тулд "Хялбаршуулсан горим"-оор тайлангаа эхлээд илгээгээрэй.

    Татвар төлөгч нь хялбаршуулсан горим ашиглан тайлан гаргаж байгаа тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.3-д зааснаар үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж 1 хувийн албан татвар ногдуулна. Татвар төлөгч та өөрөө тайлангийн хүсэлтээ өгсөн тохиолдолд 1 хувийн албан татвар ногдуулах эрхийг эдэлнэ шүү. Та хүсэлтээ 2025.12.31-нээс өмнө өгсөн байх ёстой. Одоо 14 хоног дутуу байна. ebarimt.mn - д илгээсэн борлуулалтын орлого болон хөндлөнгийн мэдээллийн санд бүртгэгдсэн борлуулалтын орлого, Суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан ТТ-12-ын ХМ-12(4)  хавсралт мэдээнд тухайн хувь хүний  орлогын нийт дүн тайлангийн 2-р мөрөнд шууд татагдах бөгөөд тухайн дүнг хянаад илгээх боломжтой. Амжилт. Эх сурвалж: MTA.mn

  • Тайлангаар гарсан татвараа хуулийн хугацаандаа нь төлж хэвшцгээе.

    Аж ахуй нэгж байгууллагын захирал, удирдлагуудаа татвараа хугацаандаа төлцгөөе. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлсон татвараа : Та урьдчилан төлөх тооцоолол хийгээгүй бол 02 дугаар сарын 10-ны дотор ААНОАТ-ын өрөө төлсөн байна. Хувь хүний албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлсон татвараа : Байгууллагын тухайд: дараа сарын 15-ны өдрийн дотор заавал төлсөн байна. Тухайлбал: байгууллага ТТ-11 тайлангаар гарсан татварын өрөө дараах хугацаанд төлнө. 2025 оны 3-р улирлын Цалин хөлсний тайлан ТТ-11 ийн татварын өрөө 2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр төлсөн байх ёстой байсан шүү. төлөөгүй бол одоо төлөөрэй. Мөн урьдчилан төлж бас болно. За харин 2025 оны 4-р улирлын тайлангаар гарах Цалин хөлсний тайлан ТТ-11 ийн татварын өрөө 2026 оны 03 дугаар сарын 15 -нд төлж дуусгасан байна шүү. нөхдөө. Хувь хүний тухайд: 26.1.2.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 16.1.2 / эрхийн шимтгэлийн орлогыг нийт дүнгээр /, 16.1.3/ ногдол ашгийн орлогыг нийт дүнгээр /;, 16.1.4/ хүүгийн орлогыг нийт дүнгээр ./-т тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.4-т / орлогын дүнд 10 хувиар; / заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор; 26.1.3.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 17.1.1-д / үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр / тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.1-д / орлогын дүнд 2 хувиар ;/ заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор ; 26.1.4.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 14 / Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод / , 18 дугаар зүйл/ Шууд бус орлого /- д тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.1 / Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна /-д заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор; 26.1.5.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 19.1.1/ урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр /-д тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.2-/ орлогын дүнд 5 хувиар /-т заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор; 26.1.6.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн татварын жилд гадаад улсад олсон энэ хуулийн 19.1.2 / эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр /-т тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.2.3 / орлогын дүнд 40 хувиар /-т заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор; 26.1.7.энэ хуулийн 15.6 / Хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно /-д тодорхойлсон орлогод энэ хуулийн 21.3 / орлогын дүнд 1 хувиар албан татвар ногдуулна /-т заасан хувиар албан татвар ногдуулж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор. 26.2.Энэ хуулийн 21.4 /ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд, хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд/ -т заасан бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж нь уг зөвшөөрлийг гэрчилгээний хамт олгон, тухай бүр албан татварыг хураан авч, холбогдох төсөвт төвлөрүүлнэ. АМНАТ-ын тухайд: Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад АМНАТ-ын тухай хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ.   Онлайнаар тайланг илгээх  АМНАТ төлөгч-худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан тайлангаа улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны тайлагнаж тайлангаар гарсан татвараа дараа сарын 20-ны дотор татварын байгууллагад төлнө. Нийслэл хотын албан татварын тухайд: Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана. НӨАТ-ын татварын тухайд: Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар д араа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүл ж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаан Эх сурвалж: Legalinfo

  • Хуулийн дагуу ямар байгууллагууд аудит хийлгэх ёстой вэ.

    Эрхэмүүдээ өнөөдөр аудит заавал хийлгэх ААН, байгууллагуудын талаар мэдээлэл оруулж байна. Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйл "Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх" -д зааснаар дараах байгууллагууд заавал аудит хийлгэнэ. Банк, ББСБ, Сангууд, ХЗХ, Даатгал, Даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх, ашигт малтмал хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, газрын тосны бүтээглэхүүний үйлдвэрлэл эрхлэх, үнэт цаас үйлдвэрлэх, эд хөрөнгийн хонжворт сугалаа гаргах, хөрөнгийн үнэлгээ, аудит, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрлтэй аж ахуй нэгж байгууллага; нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага; өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага; гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага; Гадаад дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн болон бүртгүүлэхээр хүсэлт гаргасан бүх төрлийн хувьцаат компани Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллага; Нийт хөрөнгийн орлогын хэмжээ 2.5 тэрбум төгрөгөөс дээш компани /Сангийн сайдын А/25 тоот журам/ Дээр заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангийн аудитыг дараах хугацаанд хийлгэнэ: хувьцаат компани нь тайлангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө банк жилийн эцсийн санхүүгийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа, иргэн санхүүгийн баримтдаа аудит хийлгэж болно шүү. Дараах эх сурвалжуудыг хараарай. Сангийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 06-ний өдрийн А/25 дугаар тушаал "Аж ахуй нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам" Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355848986171&showType=1     2. Аудитын тухай хууль Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/11192   Эх сурвалж: Амжилт .

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page