top of page

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

  • Writer: UB audit
    UB audit
  • 2 hours ago
  • 1 min read

Оройн мэндээ.

Тэтгэвэр тогтоолгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Тэтгэвэр  тогтоолгохыг хүссэн өргөдөл /гараар дэлгэрэнгүй бичих/ 

  2. Хөдөлмөрийн дэвтэр /Шаардлагатай бол тушаалын хуулбар, шүүхийн шийдвэр/ 

  3. Нийгмийн даатгалын дэвтэр /дэвтэрт тушаал бичээгүй эсвэл байцаагч тамга дараагүй бол харьяа НД-аас архивын лавлагаа/ 

  4. Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/ 

  5. Цэргийн алба хаасан архивын лавлагаа 

  6. Цээж зураг /3х4/-1ш 

  7. Ажил хийдэг бол чөлөөлөгдсөн тушаал, эх хувь 

  8. Сайн дурын даатгуулагч бол /сайн дурын гэрээ цуцлуулах, эх хувь/ 

  9. Оршин суугаа хорооны тодорхойлолт 

  10. Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь /хуулбарын хамт/ байхгүй бол УБГ-аас төрсний гэрчилгээний лавлагаа /эмэгтэй/ 

  11. Нөхцлөөр гарах бол нөхцлийн тодорхойлолт  

/Газрын дор, хортой, халуун, хүнд/ 

  1. Тэтгэврийн данс нээлгэх 

 

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн загвар


Амжилт: Эх сурвалж НДЕГ


Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page