Нийгмийн даатгалын шимтгэлээ сардаа багтаан хугацаандаа төлөх
- UB audit

- Jan 3
- 2 min read

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21.1 Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.
Мөн хуулийн 21.20. Сайн дураар даатгуулагч энэ хуулийн 19.1.7-д заасан орлогоос сайн дураар даатгуулах гэрээгээр тохирсон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын зохих санд төлнө.
Сайн дурын даатгуулагч бол :
Хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 792,000 төгрөгөөс 13.5 хувиар бодож 106,920 төгрөгийг өөрөө төлнө. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг/эх-ийн сайн дурын даатгуулагч бол :
Хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 792,000 төгрөгөөс 2 хувиар бодож 15,840 төгрөгийг өөрөө төлнө. 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжийн сайн дурын даатгуулагч бол :
Хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 792,000 төгрөгөөс 7.25 хувиар бодож 57,420 төгрөгийг өөрөө төлнө. Малчин даатгуулагч бол :
Хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 792,000 төгрөгөөс 7.75 хувиар бодож 61,380 төгрөгийг өөрөө төлнө. Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эх/эцэг даатгуулагч бол :
Хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 792,000 төгрөгөөс 9.5 хувиар бодож 75.240 төгрөгийг байгууллага төлнө таны өмнөөс. Жирэмсэн болон амаржсаны амралттай байгаа ажилтан бол :
Хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 792,000 төгрөгөөс 12.5 хувиар бодож 99,000 төгрөгийг байгууллага төлнө таны өмнөөс. Ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа ажилтан, төрийн албан хаагч даатгуулагч бол :
Хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 792,000 төгрөгөөс 9.5 хувиар бодож 75.240 төгрөгийг байгууллага төлнө таны өмнөөс. Нэг ба түүнээс дээш сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан даатгуулагч бол :
Хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 792,000 төгрөгөөс 12.5 хувиар бодож 99,000 төгрөгийг байгууллага төлнө таны өмнөөс. Улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан/ажил зогссон үеийн даатгуулагч бол :
Хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 792,000 төгрөгөөс 12.5 хувиар бодож 99,000 төгрөгийг байгууллага төлнө таны өмнөөс. Амжилт. ЭХ сурвалж: Legalinfo




Comments