top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

Search this site

259 results found

  • ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгийн бүртгэл №12

    Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө   (БЗЭБЭБХ)   гэж эргэлтийн бус хөрөнгийн дансны үнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар нөхөж авах зориулалттай хөрөнгийг хэлнэ.  Хөрөнгийг худалдааны хэвийн нөхцөлөөр одоогийн байдлаар нь худалдан борлуулах боломжтой бөгөөд хөрөнгийг худалдан авах магадлал өндөр байх үед борлуулах зориулалттай хөрөнгийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгийг дансны үнэ ба бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн хоёрын аль багаар хэмжиж, тайлагнана. Өөрөөр хэлбэл борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн дансны үнэ нь анх болон дараагийн тайлант үеүдэд борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээс бага болсон тохиолдолд эдгээрийн зөрүүгээр хөрөнгийн үнэлгээг бууруулан гарзаар бүртгэнэ. Харин хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүн дараагийн тайлант хугацаанд өссөн бол олзыг хүлээн зөвшөөрнө. Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгөнд элэгдэл тооцохгүй. В. БҮРТГЭЛ Үндсэн хөрөнгийг борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн ангилалд шилжүүлж бүртгэсэн тохиолдолд үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулах зардлыг хассан дүн нь дансны үнээс өндөр гарсан бол БЗЭБЭБХ-ийг уг үндсэн хөрөнгийн дансны үнээр үнэлж, бүртгэнэ: БЗЭБЭБХ ангилалд орсноос хойш худалдан борлуулаагүй, энэ ангиллын хөрөнгийн шалгуурыг хангахаа больсон эсвэл энэ зорилгоор эзэмшихээ болих үед уг хөрөнгийн ангиллыг өөрчилж, борлуулахаар эзэмшээгүй бол хүлээн зөвшөөрөх байсан элэгдэл, дахин үнэлгээний нэмэгдлийг тохируулсны дараах дансны үнээр үндсэн хөрөнгөнд бүртгэнэ. Хэрэв энэ үед олз үүссэн бол: Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo

  • ХЗХ-ны СЗХ-нд өгдөг тусгай тайлан

    Манай улсад Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулдаг 170 гаруй ХЗХ хоршоодууд байдаг байна. Тэдгээр байгууллагууд Улирал бүр санхүүгийн тайлан бэлтгэж боловсруулан СЗХ-нд тусгай тайлангуудынхаа хамт илгээдэг билээ. Харин энэ жил Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 3 дугаар улирлын тайлангаа шинэ системээр хүлээн авахаар болсон байна. Тайланг хүлээн авах систем (Fina DCS)-ийг шинэчлэн 8.0.3 хувилбарт шилжүүлсэн байна. Ингэснээр RegTech (Regulatory Technology) технологийн хүрээнд OST validator программыг ашиглан алдаатай, дутуу тайлан илгээх эрсдэлээс зайлсхийн, системийн ачааллыг бууруулж, нууцлал хамгаалалтаа сайжруулсан. Мөн системийн харагдах байдал шинэчлэгдэж илүү ойлгомжтой, ашиглахад хялбар болсон бөгөөд хэрэглэгч өөрийн эрхээрээ нэвтрэн байгууллагын холбоо барих мэдээлэл засах, нууц үгээ тохируулах боломжтой болсон байна. Та бүхэн доорхи линкээр зааварыг сайтар үзээрэй. Цахим тайлангийн систем руу орох дараалал өмнөхтэй адил frc.mn  хуудсаараа дамжин орно. Тайлан ачаалах болон тайланд алдаа гарсан үед хэрхэн алдааг шалгах талаар дэлгэрэнгүй видео заавар, гарын авлагатай доорх холбоосоор танилцана уу. Үүнд: 1. Системийн гарын авлага: Fina workshop.pptx 2. Видео заавар Тайлан илгээх заавар: https://www.youtube.com/watch?v=_Iwi4QnCZZ4                         Тайлангийн алдаа шалгах заавар (OST баталгаажуулагч): https://www.youtube.com/watch?v=OWwhBDkTKIs ХЗХ-д Анхааруулга ХЗХ-дын улирлын санхүүгийн тайлан ирүүлэх зааварчилгааг   ЭНД ДАРЖ ХЗХ-дын улирлын санхүүгийн тайлан илгээхэд гардаг түгээмэл гардаг алдаа, түүнийг засварлан илгээх талаар  ЭНД ДАРЖ , ХЗХ-дын дансны тайлбарын талаар ЭНД ДАРЖ  тус тус үзнэ үү. Асууж тодруулах зүйл байвал ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 51-263452 утсанд холбогдоно уу! Эх сурвалж: FRC.mn

  • Таниас ямар ч авьяас шаардахгүй

    Цаг баримтлах Ажлын ёс зүй Хүчин чармайлт Биеийн хэлэмж Эрч хүч Хандлага Хүсэл тэмүүлэл Өөрчлөгдөх, бүтээлч сэтгэлгээтэй байх Нэмэлт зүйлс хийх Бэлэн байх Цаг баримтлах Аливаа ажил, уулзалт, хурал зэрэгт яг товлосон цагтаа очдог байх нь тантай уулзаж байгаа хүмүүст эерэг хандлагыг төрүүлж чаддаг. Ажлын ёс зүй Төрийн болон хувийн ажил эрхэлдэг хүн бүр ажлын байран дээр баримтлах ёс зүйг дагаж мөрдөх хэрэгтэй. Хүчин чармайлт Өөрийн хийж чадахгүй зүйлсийг хийж сурахын тулд шинэ зүйлсийг туршиж үзэн, болохгүй хүртэл нь хүчин чармайлт гарган мэрийх нь чухал. Биеийн хэл Бидний бие үгнээс илүү ярьж бусдад таныг илэрхийлэх илрэл болж байдаг. Тиймээс бусадтай харилцахдаа биеийн зөв хэлэмжээрхарилцсанаар хоорондын харилцаагаа сайжруулж болох давуу талтай. Эрч хүч Бид зарим зүйлсийг хийхийг хүсдэг учраас өөрчлөгдөж, хүсэл мөрөөдлөөрөө тэтгэгдэж, өөрсдийнхөө зорилгодоо хөтлөгдөн эерэг ирээдүйг бий болгож, эрч хүчээр биеэ цэнэглэж байх хэрэгтэй. Хандлага Хандлага бол таныг илэрхийлэх хамгийн чухал зүйл. Хүсэл мэтүүлэл Өөрийн хүсэл тэмүүллийн төлөө шантралгүй тэмүүлж, бууж өгөхгүй байх нь тийм ч хэцүү зүйл биш. Нэмэлт зүйл Дээрх зүйлүүдээс гадна авьяас шаардагдахгүй бүхий зүйлсийг хийж өөрийгөө хөгжүүлж, сайжрах боломжтой. Бэлэн байх Бид шинэ зүйлс сурч мэдэн, өөрийгөө хөгжүүлэх зэрэгт үргэлж бэлэн байх хэрэгтэй. Та амьдралдаа хэрэгжүүлэх нь таниас ямар ч авьяас чадварыг шаардахгүй бөгөөд та богино хугацаанд амжилтад хүрч, өөртэйгөө болон бусад хүмүүстэй харилцах харилцаа сайжирна.

  • Аудитын олон улсын стандарт 210

    Аудитын олон улсын стандарт 210 - Аудитын ажлын нөхцөлийг тохирох Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Холбооноос Аудитын Олон Улсын Стандартыг батлан гаргадаг. 200-299 - Ерөнхий зарчмууд ба үүрэг хариуцлага 300-399 - Үнэлэгдсэн эрсдэлд өгөх хариу ба эрсдлийн үнэлгээ 500-599 - Аудитын нотлох зүйл 600-699 - Бусдаар гүйцэтгүүлсэн ажил 700-799 - Аудитын дүгнэлт ба тайлагнал 800-899 - Тусгайлсан зүйлс АОУС 210: Аудитын ажлын нөхцлийг тохиролцох: Аудитор аудитын ажлын нөхцөлийг байгууллагын удирдлага эсвэл шаардлагатай бол засаглалыг хариуцсан этгээдтэй тохиролцоно. Тухайн байгууллагын удирдлага өөрсдйин үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажлын нөхцлийг аудитын ажлын нөхцлийг аудитын ажлын захидалд буюу бичгээр илэрхийлсэн гэрээний бусад тохиромжтой хэлбэрээр баримтжуулах бөгөөд дараах зүйлсийг заавал агуулсан байна. Санхүүгийн тайлангийн аудитын зорилт, хамрах хүрээ Аудиторын хүлээх үүрэг хариуцлага Удирдлагын хүлээх үүрэг хариуцлага Санхүүгийн тайланг бэлтгэхэд ашигладаг санхүүгийн тайлангийн үзэл баримтлалын тодорхойлолт Аудиторын зүгээс үйлчлүүлэгчид гаргаж өгөхөөр төлөвлөж буй аливаа тайлангийн хэлбэр болон агуулгыг дурьдах, тайлан нь хэлбэр болон агуулгын хувьд төлөвлөж буй тайлан болон агуулгаас зөрж болох нөхцлүүдийг мэдэгдэх Дээр дурьдсан аудитын нөхцлийг хууль, тогтоомжинд хангалттай нарийвчлан заасан, хууль тогтоомжийг мөрддөг бөгөөд удирддага нь өөрсдийн үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрч, ойлгосон нөхцөлд аудитор тэдгээрийг бичгээр илэрхийлсэн гэрээнд бичих шаардлагагүй. Давтан хийх аудит: Давтан хийх аудитын хувьд, нөхцөл байдал аудитын ажлын нөхцлийг шинэчлэхийг шаардаж буй эсэх, аудитын тоо мөрдөж байгаа ажлын нөхцлийг үйлчлүүлэгчид сануулах хэрэгтэй эсэхийг аудитор үнэлж үзвэл зохино. Аудитын ажлын нөхцөл өөрчлөгдсөнийг хүлээн авах: Үндэслэлтэй шалтгаан үгүй бол аудитын ажлын нөхцөлд өөрчлөлт оруулахыг аулитор зөвшөөрөхгүй. Аудитын ажил дуусахаас өмнө түүний арай доогуур түвшний баталгаа гаргах ажил болгон өөрчлөх санал хүлээн авсан бол аудитор ингэх үндэслэлтйн шалтгаан буй эсэхийг судалж үзэх шаардлагатай. Аудитын ажлын нөхцөл өөрчлөгдсөн бол аудитор болон удирдлага ажлын шинэ нөхцлүүдийг тохиролцох ба аудитын ажлыг захидалд буюу бчигээр илэрхийлсэн гэрээний бусад тохиромжтой хэлбэрээр баримтжуулна. Хэрэв аудитор ажлын нөхцөлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх боломжгүй бөгөөд анх тохиролцсон аудитын ажлаа үргэлжлүүлэхийг удирдлага зөвшөөрөхгүй бол аудитор нь: Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аудитын ажлаас татгалзах Байгууллагын засаглалыг хариуцсан этгээд, хувьцаа эзэмшигчид буюу зохицуулах байгууллага зэрэг бусад талууд нөхцөл байдлыг мэдэгдэх гэрээгээр засан буюу бусад үүрэг бий эсэхийг судалж үзнэ.

  • Аудит үе шат

    Ангилал: Partner -Партнер Аудитын байгууллагад 15 жил бараг ажилласан байна шүү. Director -Захирал Senior manager - Ахлах менежер Manager - Менежер Supervising senior - Ахлах менежер Senior - Ахлах хянагч Associate - Аудитын туслах Аудитын ажлын урсгал: Гэрээт ажлын өмнөх үе Гэрээт ажил Гэрээт ажлын дараах үе Гэрээт ажил: 1. Гэрээт ажлыг эхлүүлэх 2. Эрсдлийн үнэлгээ 3. Тестлэх 4. Дуусгалт 1.Гэрээт ажлыг эхлүүлэх: Гэрээт ажлын өмнөх үе шатын баримтжуулалт Гэрээт ажлын хамрах хүрээ, цар хүрээг тодорхойлох Цаг хугацаа, нөөцийг тодорхойлох 2.Эрсдлийн үнэлгээ: Дансны үлдэгдэлийг оруулах Материаллаг байдал Томоохон данс, үлдэгдлийг тодорхойлох Төлөвлөлтийн шинжилгээ Эрсдлийн үнэлгээний ерөнхий горимууд Байгууллага болон түүний орчныг үнэлэх Байгууллагын түвшний хяналт Төлөвлөсөн аудитын арга хандлага Дээд түвшний хяналтууд Үйл явцуудыг тестлэх Мэргэжилтний оролцоо МТ-ийн ерөнхий хандлага Эрсдлийн үнэлгээ төлөвлөлтийн хэлэлцүүлэг 3.Тестлэх: Хяналтын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг тестлэх Биет горимууд Томоохон нөлөөлөлтэй бус материаллаг дансдын хувьд биет горим гүйцэтгэх Бусад биет горимууд 4.Дуусгалт: Материаллаг түвшинг дахин үнэлэх Эрсдлийн үнэлгээг дахин тооцох Дуусгалтын шинжилгээний горим Ерөнхий үнэлгээ Санхүүгийн тайлагналын үйл явц Тайлагнал Гэрээт ажлын дараах үе: eAudit файлыг хаах Гэрээт ажлыг хаах Асуувал хариулна. Амжилт

  • ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Мал, амьтадын бүртгэл №10

    Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ Эргэлтийн сүргийн мал, амьтад, туслах аж ахуйн бүртгэл дансны мэдээлэл оруулж байна. Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo

  • Ахмадын сан

    "Ахмад настанд дэмжлэг, хөнгөллөт олгох журам" "Ахмадын сан байгуулах" тухай мэдээлэл оруулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 243 тоот тогтоолоор "Ахмад насанд хөнгөлөлт үзүүлэх журмыг хавсралтын хамт батлан гаргаж 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлээд байна. Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам -Хавсралт 1 Ахмадын сан байгуулан ажиллах журам -Хавсралт 2 Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам -Хавсралт 1 Гурав: Ахмад насанд дэмжлэг олгох   3.1.Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгслийн зардлыг ахмад настанд олгоход Засгийн газраас баталсан жагсаалт, жишиг үнийн хөнгөлөлтийн хэмжээг баримтална.  3.2.Ахмад настан хөл, гар, шүдний протезийг өөрийн сонгосон байгууллага, шүдний эмнэлгээр хийлгэж хөнгөлөлтийг нөхөн авна.  3.3.Ахмад настан харааны шил, сонсголын аппаратыг төрөлжсөн мэргэшлийн эмчийн дүгнэлтээр өөрийн сонгосон байгууллагаас худалдан авч, хөнгөлөлтийг нөхөн авна. 3.4.Ахмад настан тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгслийг өөрийн сонгосон байгууллага, эмийн сангаас худалдан авч, хөнгөлөлтийг нөхөн авна.  3.5.Эдэлгээний чанар алдагдаагүй, хэрэглэж байсан тэргэнцэр, тусгай хэрэгслийг бусдаас худалдан авсан тохиолдолд энэ журмын 3.1-д заасан хөнгөлөлтийн хэмжээг 50 хувиар бууруулан ахмад настанд олгоно.  3.6.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Ахмад настны тухай хуулийн 8.2-т заасан стандартын шаардлагыг хангасан, эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд үйлчилгээ үзүүлэх хүсэлт ирүүлсэн амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг жил бүр гарган, гэрээ байгуулна. Жагсаалт гаргах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулна. (Засгийн газрын 2025 оны 268 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)  3.7.Энэ журмын 3.6-д заасан гэрээнд эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулахад ахмад настны төлөх төлбөрийн хэмжээг тусгана.  3.8.Ахмад настан энэ журмын 3.6-д заасан байгууллагаас сонгон төлбөрийг тухайн байгууллагын дансанд шилжүүлж, эрхийн бичиг авах хүсэлтээ цахимаар, эсхүл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан гаргана.   3.9.Ахмад настны тухай хуулийн 10.1.2-т заасан сувиллын эрхийн бичгийн жишиг үнийг ахмад настанд 50 хувиар, хүндэт донор ахмад настанд 100 хувиар тооцон жилд нэг  удаа нөхөн олгоно.  3.10.Ахмад настны төлсөн сувиллын эрхийн бичгийн үнийн дүн нь Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дээд хэмжээнээс бага бол ахмад настны төлсөн хэмжээгээр, илүү бол Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дээд хэмжээгээр тооцно. Дотоодын сувилалд амарч сувилуулсан ахмад настны тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг нийтийн тээврийн, эсхүл агаарын тээврийн тарифт үнээр тооцож олгоно. (Засгийн газрын 2025 оны 268 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)  3.11.Ахмад настны тухай хуулийн 10.1.3-т заасан нийслэлээс алслагдсан зайг Монгол Улсын авто замын сүлжээнд заасан нийслэлээс аймаг, аймгаас тухайн иргэний оршин суугаа сумын төв хүртэлх замын уртаар тооцно.  3.12.Ахмад настны тухай хуулийн 8.1.3-т заасан  орон сууцны хөлс төлөх, түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжийг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настан болон хүндэт донор ахмад настанд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр жилд нэг удаа олгоно.  3.13.Нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг ахмад настанд түлш худалдан авах эрхийн бичгийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж олгоно.  3.14.Ахмад настны тухай хуулийн 8.1.4-т заасан оршуулгын мөнгөн тусламжийг Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүнд, эсхүл аймаг, дүүргийн Засаг даргын захирамжаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон иргэнд өргөдлийг нь үндэслэн олгоно. 3.15.Ганц бие ахмад настан нас барсан тохиолдолд сум, хорооны Засаг даргын захирамжаар оршуулах ажлыг хариуцахаар томилогдсон иргэнд оршуулгын мөнгөн тусламжийг олгож болно.  3.16.Энэ журмын 3.6-д заасан сувиллын газар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас ижил хугацаанд ахмад настны нэр дээр санхүүжилт авсан тохиолдолд тухайн байгууллагад нийгмийн халамжийн сангаас үзүүлэх хөнгөлөлтийг давхардуулан олгохгүй.                             Дөрөв. Алдар цолтон ахмад настанд хөнгөлөлт олгох   4.1.Алдар цолтон ахмад настанд нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа хот хоорондын тээврийн, эсхүл агаарын тээврийн тарифт үнээр тооцон нөхөн олгоно. 4.2.Алдар цолтон ахмад настанд дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа нөхөн олгохдоо энэ журмын 3.9-д заасан хэмжээг баримтална.  4.3.Алдар цолтон ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа Засгийн газраас тогтоосон хэмжээгээр хөнгөлөлт олгоно.  4.4.Ахмад настанд Ахмад настны тухай хуулийн 8.1.3, 10.1.2-т заасан дэмжлэгийг Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.2, 5.4.3-т заасан хөнгөлөлттэй давхардуулан олгохгүй. Тав.Дэмжлэг, хөнгөлөлт олгоход үндэслэх бичиг баримт   5.1.Ахмад настан энэ журамд заасан хүсэлт гаргахад шаардагдах өргөдөл, иргэний үнэмлэхийн мэдээллийг сум, хорооны нийгмийн ажилтан нэгдсэн системээс татан бүрдүүлнэ.    5.2.Протез, ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:  5.2.1.протез, ортопед, тэргэнцэр, нэн шаардлагатай хэрэгсэл шаардлагатай тухай төрөлжсөн мэргэшлийн эмчийн дүгнэлт;  5.2.2.төлбөр төлсөн баримт;  5.2.3.энэ журмын 3.5-д заасан тэргэнцэр, тусгай хэрэгслийн тухайд түүнийг ашиглаж байгааг нотлох зураг, сум, хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт.  5.3.Амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргахад эрхийн бичгийн өөрийн хариуцах төлбөрийг төлсөн баримтыг үндэслэнэ.  5.4.Орон сууцны хөлс төлөх, түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжийг олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:  5.4.1.хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагддаг тухай сум, хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт;  5.4.2.алдар цолтон ахмад настны тухайд алдар цолны үнэмлэх;  5.4.3.хүндэт донор ахмад настны тухайд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, салбар төвийн тодорхойлолт.  5.5.Магадлан итгэмжлэгдсэн сувиллын хөнгөлөлт олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:  5.5.1.сувиллын төлбөр төлсөн баримт;  5.5.2.замын зардал төлсөн баримт;  5.5.3.хүндэт донор ахмад настны тухайд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, салбар төвийн тодорхойлолт;  5.5.4.алдар цолтон ахмад настны тухайд алдар цолны үнэмлэх.  5.6.Оршуулгын мөнгөн тусламж олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:  5.6.1.нас барсны гэрчилгээ;  5.6.2.хүсэлт гаргасан иргэний өргөдөл, иргэний үнэмлэх;  5.6.3.нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй талаарх тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (суманд нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт; 5.6.4.ганц бие ахмад настан нас барсан тохиолдолд оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын шийдвэр. 5.7.Энэ журмын 5.6.3-т заасан тодорхойлолтыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэ журмын 6.4-т заасны дагуу системээс татан бүрдүүлнэ. 5.8.Ахмад настны тухай хуулийн 10.1.3-т заасан унааны нэг талын зардлыг  олгоход дараах бичиг баримт үндэслэнэ: 5.8.1.нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай тухай аймгийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэр; 5.8.2. замын зардал төлсөн баримт. 5.9.Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.4.1-д заасан ирэх, буцах замын зардал олгоход дараах баримт бичгийг үндэслэнэ: 5.9.1.алдар цолны үнэмлэх; 5.9.2.замын зардал төлсөн баримт. 5.10.Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан авах боломжтой мэдээллийг иргэнээс шаардахгү й Ахмадын сан байгуулан ажиллах журам -Хавсралт 2 Нэг: Нийтлэг үндэслэл 1.1.Аж ахуйн нэгж, байгууллага, төсвийн байгууллага (цаашид "байгууллага" гэх)-аас ахмадын санг байгуулан ажиллуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихад энэ журмыг баримтална. 1.2.Байгууллага нь  Ахмад настны тухай хуулийн 14.7-д заасан мөнгөн хөрөнгөөр ахмадын сан байгуулна. 1.3.Ахмадын сангийн хөрөнгө нь тухайн байгууллагын төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг байна. 1.4.Байгууллага нь  ахмад настны тооноос  хамааран ахмадын санг цалингийн сангийн хэдэн хувиар тогтоох асуудлыг хоёр жилд нэг удаа байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлтэй хэлэлцэн тогтоож, тухай байгууллагын нийт ажилтны хуралд танилцуулна.  1.5.Төсвийн байгууллага ахмадын сангийн хөрөнгийг Төрийн сангийн дансанд  байршуулна . Хоёр.Ахмадын сангийн хөрөнгийн бүрдүүлэлт 2.1.Ахмадын сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ: 2.1.1.аж ахуйн нэгж, байгууллага, өөрийн төсөв, үйл  ажиллагааны орлогоос, төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээгээр ахмадын санд төвлөрүүлсэн хөрөнгө; 2.1.2.ахмадын сангийн тухайн жилийн зарцуулагдаагүй чөлөөт үлдэгдэл хөрөнгө; 2.1.3.гадаад, дотоодын байгууллага болон иргэдээс санд өгсөн мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламж; 2.1.4.аж ахуйн, нэгж байгууллагын хувьд сангийн хөрөнгийн үлдэгдлийг банканд хадгалуулсны хүүгийн орлого; 2.1.6.бусад эх үүсвэр. Гурав.Ахмадын сангийн хөрөнгийн зарцуулалт 3.1.Ахмадын сангийн хөрөнгийг Ахмад настны тухай хуулийн  12.1, 14.6-д заасан дараах арга хэмжээнд зарцуулна: 3.1.1.байгууллага, салбартаа онцгой үр бүтээл гарган олон жил идэвх зүтгэлтэй ажилласан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж олгох; 3.1.2.цагаан сар, ахмадын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх, бэлэг дурсгалын зүйл гардуулах; 3.1.3.нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг ахмад настанд түлш худалдан авахад зориулан мөнгөн дэмжлэг үзүүлэх; 3.1.4.хувиараа хөдөлмөр эрхлэх болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ахмад настанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх; 3.1.5.шинээр хашаа, байшин барих, засварлах, орон сууцныхаа нөхцөлийг сайжруулахад зориулж ахмад настанд дэмжлэг үзүүлэх; 3.1.6.эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаагаар өвчтэй байгаа ахмад настанд эмчилгээний зардалд зориулж мөнгөн тусламж үзүүлэх; 3.1.7.ахмад настан өөрөө эсхүл, түүний нөхөр (эхнэр) нь нас барсан тохиолдолд мөнгөн тусламж олгох; 3.1.8.ахмадуудын дунд идэвхтэй насжилтыг дэмжих амралт, аялал, урлаг, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх; 3.1.9.амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай болон харж хандах ах дүү, төрөл садангүй, ганц бие ахмад настанд мөнгөн тусламж үзүүлэх; 3.1.10.хуульд заасан хүрээнд ахмад настанд чиглэсэн бусад хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх. 3.2.Төсвийн байгууллага ахмадын сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын зардал шийдвэрлэхгүй. 3.3.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төсвийн ерөнхийлөн захирагч энэ журмын 3.1.3, 3.1.9-д заасан мөнгөн дэмжлэгийн хэмжээг тогтоож, дотоод журам, ажилтнуудын нийгмийн хамгааллын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. 3.4.Ахмадын сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглах, зарцуулахыг хориглоно. 3.5.Ахмадын сангаас дэмжлэг, тусламж авахыг хүссэн ахмад настан тухайн байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлд хүсэлт гаргана. 3.6. Энэ журмын 3.5-д заасан хүсэлтийг тухайн байгууллагын ахмадын хороо, зөвлөлийн албан ёсны саналыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төсвийн байгууллагын шууд захирагч шийдвэрлэнэ. 3.7.Байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд ахмадын сангийн хөрөнгийг ахмадуудын бүртгэлийн хамт тухайн байгууллагын эрх, үүргийг шилжүүлэн авсан хуулийн этгээдэд шилжүүлнэ.  3.8.Байгууллага татан буугдсан тохиолдолд ахмадын сангийн үйл ажиллагааг зогсоож, цаашид харьяалах байгууллагагүй болсон тухай ахмадуудад мэдэгдэн, тэдгээрийн бүртгэлийг харьяа сум, дүүргийн Засаг даргад шилжүүлнэ. 3.9.Татан буугдсан байгууллагын ахмад настанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг нутгийн захиргаа, ахмадын байгууллага хамтран зохион байгуулна. 3.10.Төсвийн байгууллага нь ахмадын санд шилжүүлэх хөрөнгийг төсвийн төлөвлөлтийн Фискал программын "Ахмадын сан" гэсэн зориулалтад тусган батлуулж, тухайн байгууллагын ахмадын санд шилжүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлнэ. 3.11.Төсвийн байгууллагын  ахмадын санд шилжүүлэх хөрөнгийг төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 42.3-т заасны дагуу төсөвтөө зохицуулалт хийх санал гаргаж, шийдвэрлүүлнэ. 3.12.Төсвийн байгууллагын удирдлага нь ахмадын сан байгуулан ажиллуулах тухай тушаалыг баталж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт хүргүүлж, ахмадын сангийн дансыг нээлгэнэ. Дөрөв.Сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт, тайлан 4.1.Ахмадын сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төсвийн байгууллагын шууд захирагч хариуцан гүйцэтгэнэ.  4.2.Ахмадын сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт, шалгалтын чиг үүргийг төсвийн байгууллагын харьяа улсын байцаагч, аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтан тус тус хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ. 4.3.Ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг олгох, ахмадын сангийн гүйцэтгэлийг тайлагнах асуудлыг тухайн байгууллагын санхүүгийн нэгж болон ахмадын хороо хамтран хариуцан гүйцэтгэнэ. 4.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь ахмадын сангийн үйл ажиллагааны тайлан, мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлд тайлагнана. 4.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ахмадын байгууллага энэ журмын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавина. 4.6.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Ахмад настны тухай хуулийн       16 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ. Бүгдээрээ уншиж судалцгаая. Төсвийн мөнгө үргүй зардал зарцуулагдах ёсгүй. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355675371981

  • ХОРШООНЫ ДАНСНЫ ХАРЬЦАА -Урьдчилж төлсөн зардал/тооцоо бүртгэл №11

    Сангийн сайдын 2022 оны  8 дугаар сарын 01-ны өдрийн А/155 дугаар тушаалаар "Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам" батлагдсан. Журам нь 8 бүлгээс бүрдсэн. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР ЭЗДИЙН ӨМЧ ОРЛОГО БА ОЛЗ ЗАРДАЛ БА ГАРЗ БУСАД ҮЛГЭРЧИЛСЭН ЖИШЭЭ ХӨРӨНГӨ: УРЬДЧИЛЖ ТӨЛСӨН ЗАРДАЛ/ТООЦОО А. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Урьдчилж төлсөн зардал/тооцоо   гэж хөрөнгө оруулалтын бус зориулалтаар төлсөн мөнгө буюу бэлтгэн нийлүүлэгчид төлсөн боловч бараа, ажил үйлчилгээгээ хараахан аваагүй урьдчилгаа болон урьдчилан төлсөн зардлыг хэлнэ. Үйл ажиллагааны зардлыг урьдчилан төлбөл урьдчилж төлсөн зардлаар хүлээн зөвшөөрч, зардал хэрэгжсэн үед холбогдох тайлант үед зардалд тохируулан бүртгэнэ. Бараа материал, бусад зүйлсийг худалдан авахаар төлсөн урьдчилгааг урьдчилж төлсөн тооцоонд хамааруулна. Урьдчилж төлсөн зардал/тооцоонд хамрагдах зүйл. Тайлант хугацаанд хамааруулан зардал гэж зөвшөөрч бүртгэхээс өмнө төлбөрийг нь урьдчилж төлсөн даатгал, түрээс, бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн урьдчилгаа, гишүүдийн төлбөр тооцоо, бусад урьдчилгаа төлбөрийг хамруулна. Б. ХЭМЖИЛТ БА ҮНЭЛГЭЭ Урьдчилж төлсөн зардал, тооцоог мөнгөөр төлсөн дүнгээр хэмжинэ. Гадаад валютаар төлсөн урьдчилгаа төлбөрийг тухайн төлсөн өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлэн бүртгэнэ. В. БҮРТГЭЛ Гишүүдийн бүртгэл: Урьдчилж төлсөн зардал Урьдчилж төлсөн тооцоо Дараагийн дугааруудад бусад мэдээллийг нэг бүрчлэн оруулах болно. Эх сурвалж: Legalinfo

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page