top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

Search this site

264 results found

  • Аудитын салбарынханы хийх ёстой, мэдэх ёстой, ажилдаа ашиглах ёстой зүйлсүүд

    Саяхан нэг хэлэлцүүлэгт оролцоо. "АУДИТЫН КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЭЛИЙН ТОД БАЙДАЛ, САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ" гэдэг хэлэлцүүлэгт байсан ба үнэхээр шинэлэг мэдээлэл олгосон 3 цагийн маш үр дүнтэй хэлэлцүүлэг байлаа. Хэлэлцүүлэгт дараах байгууллагын хүмүүс: СЭЗИС Ахисан Түвшний Сургууль /UFE Graduate School/ Сангийн яам СЗХ Аудитын компанийн захирлууд Судлаачид оролцлоо. Хэлэлцүүлэгт хэлэлцсэн асуудал: Аудитын байгууллагын одоо байгаа байдал болон ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаар судлаач багш мэргэжилтэнгүүд санал бодлоо харилцан солилцлоо. СЭЗИС ийн ТУЗ-ын дарга Р.Амаржаргал багшийн хэлсэн 3 үг хамгийн сонирхол татлаа. Хиймэл оюун ухаан Блокчэйн технологи Дата аналист Хиймэл оюун ухаан нь компьютерын програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг логик маягаар дууриалгасан ба бараг ижил түвшинд хүргэхийг хичээдэг технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг хийхэд зориулагддаг болно. Хиймэл оюун нь өөрөө өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ ялгаа нь өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ. Мөн өнөөгийн компьютер тоглоомууд нь үүний тод жишээ юм. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох аюулт магадлал байгаа. Хиймэл оюунд байвал зохих чадварууд: Өөрт дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөр илэрхийлдэг байх. Өөрийнхөө алдааг өөрөө олж засварладаг Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх Блокчэйн гэдэг нь бие даасан хэрэглэгчдийн сүлжээ хооронд цахим мэдээллийн сан үүсгэх болон хуваалцах боломжтой болгох мэдээллийн зохион байгуулалт юм. Блокчэйн нь төвлөрсөн бус өгөгдлийн сангийн технологид шинэ шийдэл болж өгсөн. Энэ шинэчлэлт нь хуучин технологийг шинэ арга замтай холбосноор илүү сайжирч хөгжиж байна. Одоо блокчэйнийг бие даасан хэрэглэгчдийн нэгдэл мэдээллийн санг хадгалж, мэдээллийг хуваалцаж мөн удирдаж ажиллах төвлөрсөн бус өгөгдлийн сан гэж ойлгож болно. Олон төрлийн блокчэйн байдаг: Нийтийн блокчэйн(Public blockchain): (жишээ нь Bitcoin ) нь давтагдашгүй токенуудаар ажиллах томоохон төвлөрсөн бус сүлжээ юм. Тэдгээр нь аль түвшний хэрэглэгчдэд нээлттэй ба тэдэнд дэмжлэг үзүүлэх нээлттэй эхийн кодууд байдаг. Хувийн блокчэйн(Private blockchain): нь ихэвчлэн жижиг хэмжээний сүлжээ байхаас гадна токен ашигладаггүй. Хэрэглэгчид нь нарийн хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрлийн блокчэйнүүд итгэмжлэгдсэн гишүүд болон нууцлагдсан дамжуулалттай холбоогоор баталгааждаг. Зөвшөөрөгдсөн блокчэйн(Permissioned blockchain): (жишээ нь Ripple) нь нийтийн болон хувийн блокчэйнүүдийн хосолмол шинжтэй, хувийн блокчэйнтэй ижил хяналттай боловч хянагч нь сүлжээний хэрэглэгч дотроосоо байдаг. Нийтийн блок-чэйнтэй ижлээр томоохон төвлөрсөн бус систем байх ба тэдгээр нь давтагдашгүй токен ашиглана. Код нь зарим нь нээлттэй эхийн, зарим нь нээлттэй эхийн бус байдаг. Дата аналист буюу Мэдээллийн шинжээч нь байгууллагуудад шийдвэр гаргахад нь туслах зорилгоор өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ хийж, тайлбарладаг. Тэд статистикийн аргууд, програм хангамжийн хэрэгсэл, програмчлалын хэлийг дараахь зорилгоор ашигладаг. Мэдээллийг цэвэрлэж, бэлтгэх Өгөгдлийг судалж, дүн шинжилгээ хийх Загвар, харилцаа холбоо, чиг хандлагыг тодорхойлох Дүрслэл болон хяналтын самбар үүсгэх Урьдчилан таамаглах загваруудыг боловсруулах Тайлан, танилцуулга бэлтгэх Аудитын салбарынхан бид нар эдгээр мэдлэг боловсролыг эзэмших хэрэгтэй болоод байна шүү. Аудиторуудаа. Асуувал хариулна. Эх сурвалж : https://mn.wikipedia.org/

  • Таны цалингаас суутгаж байгаа татвар буюу ХХОАТ

    Хөдөлмөр эрхлэлтийн болон шууд бус орлогын хэмжээнээс хамаарч дараах татварын хувь хэмжээгээр татвар төлж байна. Жилийн орлого Татварын хувь хэмжээ 0-120 сая төгрөг (сарын 0-10 сая) 10% 120сая-180сая (сарын 10-15 сая) 12сая төгрөг дээр нэмэх нь 120сая төгрөгөөс дээш давсан орлогын 15% 180сая төгрөгөөс дээш (сарын 15сая төгрөгөөс дээш) 21сая дээр нэмэх нь 180сая төгрөгөөс дээш орлогын 20% Жишээгээр тайлбарлая: Сар бүр 10,000,000 төгрөгийн цалинтай Доржийн татварыг тооцоольё. Сар бүр 15,000,000 төгрөгийн цалинтай Сүрэнгийн татварыг тооцоольё Сар бүр 20,000,000 төгрөгийн цалинтай Нарангийн татварыг тооцоольё Сарын цалин 10% тооцох % тооцох дүн % татвар Нийт татвар Дорж 10,000,000 10,000,000*10%=1,000,000 1,000,000 Сүрэн 15,000,000 10,000,000*10%=1,000,000 5,000,000 5,000,000*15%=750,000 1,000,000+750,000=1,750,000 Наран 20,000,000 1,750,000 5,000,000 5,000,000*20%=1,000,000 1,750,000+1,000,000=2,750,000 Татварын хуулийн дагуу татвар суутгагч этгээд нь хувь хүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогын татвар ногдуулалт, хөнгөлөлтийн тооцоог жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ. Зөвхөн байнга оршин суугч албан татвар төлөгчид хамаарах бөгөөд үүнд доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан хувь хүнийг хамааруулна: үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж байвал Харин Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч нь Монгол улсад болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон орлогодоо 20% -ийн татвар төлнө. Амжилт. Асуувал хариулна.

  • Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайланг хэрхэн тайлагнах вэ

    Өглөөний мэндээ. Үл хөдлөх хөрөнгө гэж юу вэ, үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгч гэж хэн бэ, үнэлгээг яаж тогтоох вэ, татварын хувь хэмжээ хэд вэ, албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт байдаг уу, татвараа хэзээ төлөх вэ, үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайланг хэзээ тушаах вэ, ямар нэртэй тайланг тушаадаг бол, татварын тайланг нөхөх заавар байна гэх мэт асуултанд хариулт өгье. Дараах асуултанд хариулт өгье. Асуулт : Үл хөдлөх хөрөнгө гэж юу вэ? Хариулт: Иргэний хуулийн 84.3 "Г азар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна" Асуулт : Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгч гэж хэн бэ ?  Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйл: 4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна: 4.1.1. өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар; 4.1.2. төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага; 4.1.3. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; 4.1.4. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн; 4.1.5. Монгол Улсад оршин суугч бус этгээд. Асуулт : Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг яаж тогтоох вэ ?  Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйл: 5.1. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно. 5.2. Иргэнд өмчүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно. Асуулт : Үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээ хэд вэ ?  Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйл: 6.1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна. 6.2.Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8-д заасан цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон хувь, хэмжээг 1 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтоож болно.... 6.4.Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслийн үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон хувь, хэмжээг 10 жил хүртэлх хугацаанд 0.6 хүртэлх хувиар бууруулан тогтоож болно. Асуулт : Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт байдаг уу ?  Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн7 дугаар зүйл: 7.1. Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө: 7.1.1. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө; 7.1.2.иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум, нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дахь орон сууц, нийслэл, нийслэлийн харьяа хот дахь хоёр орон сууц; 7.1.3. нийтийн эзэмшлийн барилга байгууламж. 7.1.5.чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж. 7.1.6.нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж. 7.2. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дараахь байдлаар хөнгөлнө: 7.2.1. гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар: 7.2.1.1. нийслэл, нийслэлийн харьяа хотод 95 хувиар; 7.2.1.2. нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 97 хувиар; 7.2.1.3. сум, тосгонд 98 хувиар. 7.2.2. газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар: 7.2.2.1. нийслэл, нийслэлийн харьяа хотод 30 хувиар; 7.2.2.2. нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 70 хувиар; 7.2.2.3. сум, тосгонд 85 хувиар. 7.2.3. газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар. 7.3.үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас эхний 5 жилд чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө. 7.4.Иргэдэд үйлчлэх спортын зориулалттай барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас эхний 5 жилд 100 хувиар хөнгөлнө. 7.5.Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дагуу баригдсан нийтийн номын сан, ахмадын төв, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, боловсрол, соёлын болон нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай, олон улсын стандартад нийцсэн барилга, байгууламжид ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах шийдвэр гарснаас хойш эхний 5 жилийн хугацаанд чөлөөлж болно. Асуулт : Үл хөдлөх хөрөнгийн албан татвараа татвараа хэзээ төлөх вэ ?  Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйл: 8.1. Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно. 8.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө. 8.3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор нэг удаа төлнө. 8.4. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна. Асуулт : Үл хөдлөх хөрөнгийн албан татвараа тайлангаа хэзээ илгээх вэ?  Хариулт: Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 9 дугаар зүйл: 9.1. Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана. Асуулт : Үл хөдлөх хөрөнгийн албан татвараа тайлагнах тушаал шийдвэр юу байна вэ?  Хариулт: Татварын ерөнхий газрын даргын тушаал 2022 оын 12 дугаар сарын 8-ны өдрийн А/190 Асуулт : Тушаалын хавсралт байна уу?  Хариулт: Байна. дараах 3 хавсралтууд байна Хавсралт1: МаягтТТ-23 Хавсралт2: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1) Хавсралт3: Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлангийн маягт нөхөх заавар Файлаар оруулсан шүү. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль файлаар орууллаа. Асуултаа асуугаарай. Хариулт өгөхөд бэлэн байгаа шүү. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/39

  • ААН нь төлсөн татварынхаа 90% буцаан авах

    Оройн мэндээ санхүүчдээ. Жилийн эцсийн ажлаа гялалзуулсаар л байна уу. Нэг мэдээлэл оруулья хүмүүс асуугаад байна хэрэгтэй нэгэнд хэрэг болно гэдэт итгэлтэй байна. Ямар байгууллага хамрагдах вэ гэвэл: Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар нийтлэг хувь хэмжээгээр ногдох орлого нь 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан татвар төлөгчийн ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө хэмээн заасан байдаг. 90 хувийн хөнгөлөлт гэдэг нь жилийн эцсийн тайландаа татвараа 10 хувиар ногдуулж төлөөд, дараа нь 90 хувийг буцаан авна гэсэн үг юм Хөнгөлөлтийг эдлэхэд тавигдах шаардлагууд: Жилийн эцсийн татварын тайлангаа хугацаанд нь буюу дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор илгээсэн байх ХМ-02(8) маягтын 1.1 хэсгийг бөглөсөн байх Тайлангаа илгээхдээ хөнгөлөлт эдлэх хүсэлтээ цахимаар илгээсэн байх Тухайн тайлант оны орлогын албан татвараа хоёрдугаар сарын 10-ны дотор төлсөн байх 3. Хэрвээ та дээрх бүх шаардлагыг хангасан боловч таны буцаан олголт ороогүй бол магадгүй дараах шалтгаануудаас болсон байж болно шүү: Хөнгөлөлт эдлэх хүсэлт илгээхдээ хуулийн заалтаа буруу бичсэн. Жишээлбэл, 22.1 гэж бичих ёстой байтал 28.4 гэж бичвэл цахим систем баталгаажуулахгүй, улмаар хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлж чадахгүй. • Төрийн санд байгууллагын дансыг бүртгүүлээгүй эсвэл байгууллагын буцаан олголт авах ёстой байтал хувийн дансаа оруулсан бол. • Бусад төрлийн татварын хөнгөлөлт эдэлсэн бол татварын хөнгөлөлтийг давхардуулан эдлэхгүй. ААНОАТ-аас бусад татварын өр маш өндөр байгаа бол, ААНОАТ-аа байнга засварладаг бол, И-баримтын худалдан авалтыг хуурамч бичилт хийдэг ААН-ээс хийсэн бол гэх мэт. Хөнгөлөлт эдлэх хүсэлт илгээхдээ хуулийн заалтаа буруу бичсэн. Жишээлбэл, 22.1 гэж бичих ёстой байтал 28.4 гэж бичвэл цахим систем баталгаажуулахгүй, улмаар хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлж чадахгүй. Төрийн санд байгууллагын дансыг бүртгүүлээгүй эсвэл байгууллагын буцаан олголт авах ёстой байтал хувийн дансаа оруулсан бол. Бусад төрлийн татварын хөнгөлөлт эдэлсэн бол татварын хөнгөлөлтийг давхардуулан эдлэхгүй. ААНОАТ-аас бусад татварын өр маш өндөр байгаа бол, ААНОАТ-аа байнга засварладаг бол И-баримтын худалдан авалтыг хуурамч бичилт хийдэг ААН-ээс хийсэн бол гэх мэт. 4. Хэрхэн буцаан авах вэ _ 1.ААНОАТ-ын тайлангийн ХМ-02 “Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол”-ын хавсралт мэдээг заавал бөглөсөн байх 2.Буцаан олголт авах хүсэлтээ татварын албанд цахимаар заавал илгээсэн байх Хэн эдлэхгүй вэ гэж үү Хүсэлт илгээх: Дансны бичилтж: Амжилт:

  • Санхүүгийн тайландаа ханшаа зөв тооцоорой.

    Амралтын өдрийн мэндээ. Бид Монгол банкны ханшийн мэдээг сүүлийн 7 жилийн байдлаар нэгтгэн орууллаа. Доллар, рубль, юанын ханшуудыг оруулж байн.а Доллар нь 7 жилийн өмнөх байдалтай харьцуулахад 29.3 хувиар, юань 18.0 хувиар тус тус өссөн бол рубль харин 25.61 хувиар буурсан байна. Юань: Амжилт. Эх сурвалж: Монгол банк

  • Ажилтныхаа татварын 12 оронтой дугаарыг олох гээд л байна уу.

    Өглөөний мэндээ. Эрхэмүүдээ та бүхэн Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан ТТ-11 ээ бөглөж илгээгээрэй эртхэн. Яагаад эртхэн илгээх ёстой вэ гэвэл: Татварын программ гацахгүй. Шинээр нягтлан бодогчоор эхэлж ажиллахаар гэрээ хийгээд ажиллаж эхлэхээр болсон бол НД төлсөн ажилтан албан хаагчдын талаарх татварын кодынхоо учрыг эртхэн олоод тайлангаа илгээх хэрэгтэй. Мөн шинээр нягтлан бодогчоор ажиллаж эхлэхэд тоон гарын үсэг хаана байгаа, түүнийг илгээх нууц үгээ баталгаажуулж өөрийн болгож авна. Санхүүгийн тайлан гаргахад ядахад санхүүгийн тайлангийн нэг хэсэг болох цалингийн талаарх мэдээллээ эртхэн нэг мөр болгож авна. Хамгийн гол асуудалд шинээр ажилтан нэмсэн бол түүний ТАТВАРЫН код болох 12 оронтой тоог олж авах асуудал тулгарна. Тэгвэл таньд энэ хүний регистрийн дугаар байхад л хангалттай. Үүнийг энэ сайтнаас олоод аваарай. https://etax.mta.mn/instruction/checkRegistration Амжилт манайхан

  • Хэн, хэзээ, ямар тайлангуудыг, яаж, тайлагнах вэ

    Өглөөний мэндээ. Хэн хэзээ, ямар татварын тайлангуудыг яаж тайлагнах талаар мэдээлэл оруулж байна. Асуух зүйл байвал манай пэйж болон веб хуудаснаас асууж болно шүү.

  • Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам

    Ажлын өдрийн мэндээ. Нэлээдгүй олон нягтлан бодогч нар асуугаад байгаа учраас орууллаа. "Аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам"-д одоохондоо өөрчллөт ороогүй байгаа шүү. Файлаар оруулав. https://legalinfo.mn/mn/detail?lawId=207204&showType=1 За харин "Аж ахуй нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам" нэртэй төсөл явж байгаа юм байна. Сангийн яаман дээр:. Эх сурвалж: Legalinfo.mn

  • Иргэний бүртгэлийн дугаар

    Эрхэм санхүүчдээ тайлангуудаа эхнээс нь илгээж эхлээд байна уу. Амжилт манайхаан. Эхлээгүй нь эхлээрэй. Хамгийн асуудалтай хүнээс хамаарал бүхий тайлан бол ТТ-11 буюу "Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан" шүү. Яагаад гэжүү. Энэхүү тайланг илгээхэд Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ТТ-11 тайлангийн хавсралт мэдээнд иргэний #РЕГИСТРИЙН_ДУГААРЫГ  биш 12 оронтой иргэний бүртгэлийн дугаарыг ашигладаг болсон байгаа шүү. Эртхэн гарсан орсон хүмүүсийн татварын дугаарыг олж аваад бэлтгэн тайландаа тусгаарай. Амжилт. Татварын сайтнаас нэг мэдээллэ олоод татаад оруулчихлаа. Эх сурвалж: Монголын татварын албаны сайт

  • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн код

    Амралтын өдрийн мэндээ. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн коднуудын мэдээлэл оруулж байна. "Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн код" ыг файлаар орууллаа. За дараа нь "Ажил мэргэжлийн код" ын болон ҮОМШӨ-ны хувь хэмжээг файлаар оруулж байна. Санхүүгийн мэргэжилтнүүдийн ажил мэргэжил: Улсын код: Улсын код /countryid/ Улсын нэр '001 Монгол '002 Орос '003 Хятад '004 Солонгос '005 Герман '006 АНУ '007 Англи '008 Франц '009 Тайван '010 Тайланд '011 Энэтхэг '012 Япон '013 Польш '014 Итали '015 Австрали '016 Вьетнам '017 Казакстан '018 Бусад '019 Молдав улс '020 Колумби улс '021 Армен улс '022 Азербайжан улс Эх сурвалж: НД-ийн сайт

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page