top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

Search this site

264 results found

  • ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНСЫГ НЭЭХ, БҮРТГЭХ, ХӨТЛӨХ, ДААТГУУЛАГЧИЙН ГАРААНЫ ҮЛДЭГДЭЛ

    Өглөөний мэндээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн тэтгэвэрийн нэрийн данс нээх, бүртгэх хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг хэрхэн тооцох талаар журмын талаар мэдээлэл оруулж байна. Тэтгэвэрийн нэрийн данс нээх, бүртгэх хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг хэрхэн тооцохтой холбоогдсон харилцааг зохицуулах журам нь дараах хэсгүүдтэй: Нийтлэг үндэслэл Нэрийн данс нээх Нэрийн дансны гарааны үлдэгдэл тооцох Нэрийн дансны орлого бүртгэх, хөтлөх Нэрийн дансны орлогод хүү тооцох Хяналт Хариуцлага Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Энэхүү журмаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс (цаашид "нэрийн данс" гэх) нээх, гарааны үлдэгдэл тооцох, ажил олгогч, даатгуулагчийн тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэл (цаашид "шимтгэл" гэх)-ийг бүртгэх, нэрийн дансанд тооцсон хүүг бүртгэх, нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсэг (цаашид "мөнгөжүүлсэн орлого" гэх)-ийг бүртгэх, хяналт, хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Хоёр. Нэрийн данс нээх 2.1.Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасны дагуу 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн, шимтгэл төлсөн даатгуулагчид нэрийн данс нээнэ. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь : 27.1.Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын нэрийн данс /цаашид "нэрийн данс" гэх/-тай байна. 27.2.Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагч бүрд нэрийн данс нээнэ. Гурав. Нэрийн дансны гарааны үлдэгдэл тооцох  3.1.Нэрийн дансны гарааны үлдэгдлийг 2000 оноос өмнө ажил хөдөлмөр эрхэлсэн, албан журмаар эсхүл сайн дураар даатгуулж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид тооцно. Гарааны үлдэгдэл нь даатгуулагчийн нэрийн данс нээлгэсэн эхний үлдэгдэл байна.  3.2.Нэрийн дансны гарааны үлдэгдлийг тооцоход дараах үзүүлэлтүүдийг харгалзана.Үүнд:  3.2.1.Даатгуулагчийн 1995 он хүртэл ажиллаж шимтгэл төлснөөр тооцох хугацаа; 3.2.2.Даатгуулагчийн 1995-1999 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, итгэлцүүрээр өсгөсөн 5 жилийн дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого (цаашид "цалин хөлс" гэх); 3.2.3.1995-1999 онд мөрдөж байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ; 3.2.4.энэ журамд заасан гарааны үлдэгдэл тооцоход баримтлах 1995-1999 оны цалин хөлсний итгэлцүүр.  3.3.Нэрийн дансны гарааны үлдэгдлийг тооцоход энэ журмын 3.2-т заасан үзүүлэлтүүдийг харгалзан дараах томьёогоор бодно:  3.3.1.Нэрийн дансны гарааны үлдэгдэл: Г=(Б х )* 96% Г-нэрийн дансны гарааны үлдэгдэл; Б-сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээ; -2000 он хүртэл шимтгэл төлж, ажилласан нийт сарын тоо; 96%-Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27.3.2, 27.3.3, 27.3.4, 27.3.5, 27.3.6-д заасан шимтгэлийн орлогоос 4 хувийг хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэснийг хассан хувь.  3.3.2.Сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээг доорх томьёогоор бодно: -даатгуулагчийн 1995-1999 оны сарын цалин хөлсний хэмжээ; -гарааны үлдэгдэл тооцоход баримтлах 1995-1999 оны итгэлцүүр; 19.0%-1995-1999 онд мөрдөж байсан тэтгэврийн даатгалын шимтгэл /ажил олгогч-13.5, даатгуулагч-5.5/-ийн хувь хэмжээ.  3.4. Энэхүү журмын 3.2.1-д заасан шимтгэл төлсөн хугацааг дараах байдлаар сараар тооцно. Үүнд:  3.4.1.Даатгуулагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр (тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр, цэргийн батлах, цэргийн байгууллагын архивын лавлагаа, 1991-1994 оны аж ахуйн нэгж, байгууллагын цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт зэрэг)-ийг үндэслэнэ. 3.4.2.Даатгуулагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан, шимтгэл төлөлтийн тооцооны хуудас, нийгмийн даатгалын байгууллагын архивын лавлагаа зэргийг үндэслэн тооцно.  3.5.Энэхүү журмын 3.2.2-т заасан  сарын дундаж цалин хөлсний хэмжээг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:  3.5.1.Даатгуулагчийн 1995-1999 онд шимтгэл төлж ажилласан 5 жилийн итгэлцүүрээр өсгөсөн цалин хөлсний нийлбэрийг шимтгэл төлсөн сарын тоонд нь хувааж дундаж цалин хөлсний хэмжээг тооцно.              3.5.2.Даатгуулагчийн нэрийн дансны гарааны үлдэгдлийг тооцох итгэлцүүрээр өсгөсөн сарын цалин хөлсний дээд хэмжээ нь 1999 онд мөрдөж байсан даатгуулагчийн шимтгэл төлөх сарын цалин хөлсний дээд хэмжээ (425000 төгрөг)-нээс хэтрэхгүй байна. 3.5.3.1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажилласан боловч 1995 оноос 2000 хүртэлх хугацаанд шимтгэл төлөөгүй даатгуулагчийн сарын дундаж цалин хөлсийг Засгийн газрын тогтоосон 1999 онд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (12000 төгрөгөөр)-гээр тооцно. 3.6.Энэ журмын 3.2.4-т заасан гарааны үлдэгдэл тооцоход баримтлах цалин хөлсийг өсгөн тооцоход баримтлах итгэлцүүрийн хэмжээ: № Он Нэрийн дансны итгэлцүүр 1 1995 10.06 2 1996 4.60 3 1997 3.83 4 1998 3.54 5 1999 3.22 Дөрөв. Нэрийн дансны орлого бүртгэх, хөтлөх 4.1.Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд нэрийн дансны орлогыг дараах байдлаар бүртгэж, хөтөлнө. Үүнд: 4.1.1.Даатгуулагчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 2024 он хүртэл тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байхаар сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг баримтлан нийгмийн даатгалын байгууллага мэдээллийн нэгдсэн санд тухай бүр; 4.1.2.Ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18.1 дэх хэсэгт заасан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллага даатгуулагч тус бүрээр мэдээллийн нэгдсэн санд тухай бүр; 4.1.3.Нийгмийн даатгалын холбогдох сангаас тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийг даатгуулагч тус бүрээр нэрийн дансанд тухай бүр; 4.1.4.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 63.3 дахь хэсэгт заасан ажилтны шимтгэлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр даатгуулагч тус бүрээр тухай бүр; 4.1.5.Төрөөс төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг холбогдох журмын дагуу баталгаажуулан даатгуулагч тус бүрээр тухай бүр; 4.1.6.Энэхүү журмын 5.1-д заасан хүүгийн орлогыг даатгуулагч тус бүрээр нэрийн дансанд нь нийгмийн даатгалын байгууллага жилд нэг удаа; 4.1.7.2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш албан журмаар даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны амралттай, гурав хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч нь хариуцан төлж байгаа тохиолдолд тухайн даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаан дээр дараах орлогыг нэмж бүртгэнэ:              4.1.7.1.Албан журмаар даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны амралттай, гурав хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны нэрийн дансны орлогыг жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодуулсан сүүлийн 12 сарын цалин хөлсний дунджаас ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдийг 3 нас хүртэл хүүхэд асрах чөлөө дуустал сар бүр нэрийн дансанд нь бүртгэнэ. 4.2.Энэ журмын 4.1.1-4.1.5 дахь хэсэгт заасан тухайн жилийн тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийн дүнгээс мөнгөжүүлсэн орлого, илүү төлсөн шимтгэлийн буцаан олгох дүнг хассан дүнгээс хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэсэн 4 хувийг хасаж бүртгэнэ. 4.3.Энэ журмын 4.1.7, 4.5 дахь хэсэгт заасан орлогоос хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэсэн 4 хувийг хассан дүнгээр нэрийн дансанд бүртгэнэ. 4.4.Даатгуулагчийн давхар ажил эрхлэн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс илүү төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хассан дүнгээр бүртгэнэ. 4.5.Даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргах үед дараах орлогыг нэрийн дансны орлогод нэмж бүртгэнэ: 4.5.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн 1995 оноос өмнө цэргийн алба хаасан хугацаанд ногдох шимтгэлийг даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр дараах орлогоос тооцож нэрийн дансанд нь бүртгэнэ: 4.5.1.1.Цэргийн алба хаасан хугацааны цалин хөлсөнд Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэсэн дүнгээс тооцно; Санамж:Итгэлцүүрээр өсгөсөн цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 19.4 дэх хэсэг, Засгийн газрын холбогдох тогтоолыг баримтална. 4.5.1.2.Цэргийн алба хаасан хугацааг өсгөн тооцсон хугацааны шимтгэлийг тэтгэвэр тогтоолгох үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бүртгэнэ. 4.5.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доошгүй жил төлсөн, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн эхийн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар тооцсон хугацааг тэтгэвэр тогтоолгох үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож нэрийн дансанд нь нэг удаа бүртгэнэ; 4.5.3.Хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан хугацааны шимтгэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх хувь хэмжээгээр тооцож нэрийн дансанд нь нэг удаа бүртгэнэ; 4.5.4.Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг хөрөнгө оруулалтын өгөөжийн хамт нэрийн дансанд бүртгэнэ.  4.6.Нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэвэр тогтоолгохоос өмнө бүртгэсэн нэрийн дансны орлогоос тусад нь дараах байдлаар бүртгэнэ: 4.6.1.Нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийг энэ журмын 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт заасны дагуу бүртгэнэ; 4.6.2.Энэ журмын 4.7 дахь хэсэгт заасан орлогоос мөнгөжүүлсэн орлогыг хасахгүйгээр зөвхөн хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэсэн 4 хувийг хассан дүнгээр бүртгэнэ.  4.7.Нэрийн дансны зарлагын бүртгэлийг нийгмийн даатгалын байгууллага дараах байдлаар бүртгэнэ: 4.7.1.Нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодуулсан нэрийн дансны үлдэгдлээс сар бүр олгосон тэтгэврийн хэмжээгээр тухай бүр хасаж бүртгэнэ; 4.7.2.Энэ журмын 4.6 дахь хэсэгт заасан орлогоор тэтгэвэрт өөрчлөн тогтоолт хийлгэвэл тэтгэврийн өөрчлөгдсөн дүнгээр хасаж бүртгэнэ; 4.7.3.Нийгмийн даатгалын тайлангийн залруулга хийсэнтэй холбоотойгоор даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ буурсан бол буурсан орлогоос тооцсон тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого тухайн хугацааны өмнө тайлагнасан тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлогын зөрүүг хасаж бүртгэнэ. Тав. Нэрийн дансны орлогод хүү тооцох  5.1.Даатгуулагчийн тухайн жилийн тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийн дүнгээс мөнгөжүүлсэн орлого, илүү төлсөн шимтгэлийн буцаан олгох дүнг хассан дүнгээс хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэсэн 4 хувийг хасаж тухайн жилийн нэрийн дансанд бүртгэгдсэн шимтгэлийн орлогод хүү тооцно.  5.2.Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг дараах томьёогоор тооцно: Х-тухайн онд нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээ; И-өмнөх оны инфляцын түвшин; Д-Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3.1.20 дахь хэсэгт заасан арилжааны банкнаас албан ёсоор зарласан иргэдийн мөнгөн хадгаламжийн өмнөх оны жилийн дундаж хүүгийн хэмжээ; А-инфляцын түвшингээс сонгох хувь хэмжээ; Б-иргэдийн мөнгөн хадгаламжийн өмнөх оны жилийн дундаж хүүгийн хэмжээнээс сонгох хувь хэмжээ. Зургаа. Нэрийн дансны эцсийн үлдэгдэл тооцох  6.1.Даатгуулагчийн нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдлийг дараах томьёогоор тооцно: НДс2 = (НДС1 + БШО) × (100% + Х0) НДс2-нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдэл; НДс1-нэрийн дансны тухайн жилийн эхний үлдэгдэл; БШО-тухайн жилийн бүртгэсэн шимтгэлийн орлого; Х0- тухайн жилийн нэрийн дансанд тооцсон хүүгийн хэмжээ  6.2.Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нэрийн дансны эцсийн үлдэгдлийг дараах томьёогоор тооцно: НДс2c2 = НДС2 + M + Mө + НДтн НДс2c2 -тэтгэвэр тогтоолгох нэрийн дансны эцсийн үлдэгдэл; НДс2-нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдэл; M-мөнгөжүүлсэн орлого; Mө-мөнгөжүүлсэн орлогын хөрөнгө оруулалтын өгөөж; НДтн-нэрийн дансны орлогын тусгай нөхцөл (энэ журмын 4.5 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргах үеийн нэрийн дансны тусгай нөхцөлийн дагуу тооцсон орлого) Долоо. Хяналт 7.1.Энэ журмын хэрэгжилтэд нийгмийн даатгалын байгууллагуудын холбогдох чиг үүрэг бүхий нэгж, нийгмийн даатгалын болон нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч хяналт тавина. Найм. Хариуцлага 8.1.Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Файлаар татаад хараарай. Амжилт . Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17356127082301&showType=1

  • MS Excel - CONCATENATE(...)

    Асуулт: Тус тусдаа нүдэнд байгаа текстүүдийг нэг нүдэнд яаж нэгтгэх вэ? Ашиглах функц: CONCATENATE(...) 30 хүртэлх тусдаа текстийг нэгтгэнэ. Жишээ: 1. Эхний багананд нэрс, хоёрдугаар багананд дүүрэг эсвэл хороо гэх мэт утга байлаа. 2. =CONCATENATE(эхний нүд, " ", дараагийн нүд) Нийлүүлэх нүднүүдийн хооронд " "-ыг оруулж өгснөөр дундаа зайтай болно. Манай жишээн дээр бол =CONCATENATE(B2," ", C2)

  • MS Excel - TRIM(...)

    Асуудал: Таны ажиллаж байгаа файл дээр үгс хооронд нь хэрэггүй хоосон зайнууд байгаад байвал яаж маш хурдан цэвэрлэх вэ? Ашиглах функц: TRIM(...) Үг хоорондын нэг зайнаас бусад хэрэггүй хоосон зайг устгана. Жишээ: 1. " Хэрэггүй хоосон зай" гэдэг утгатай экселийн нүд байлаа. 2. =TRIM("хоосон зай цэвэрлэх нүдийг оруулна") Манай жишээн дээр бол =TRIM(B2)

  • MS EXCEL - SUMIFS(...)

    Сүлжээ дэлгүүр 8 салбартай бөгөөд салбар бүрийн, сар бүрийн борлуулалтын дүн танд байна. Тэгвэл зөвхөн нэгдүгээр салбарын борлуулалтын нийлбэр дүнг, маш хурдан аргаар яаж олох вэ? SUMIFS томъёог энэ тохиолдолд ашиглана. Хоёрдугаар зурагт харагдаж байгаачлан SUMIFS томъёо нь гурван хэсгээс бүрдэнэ. =sumifs(нийлбэр тооцох хэсэг, нөхцөл, шалгуур) Өөрөөр хэлбэл: =sumifs(борлуулалтын дүн, салбар, нэгдүгээр салбар) Ингээд манай жишээн дээр бол: =sumifs(C3:C16, B3:B16, G3)

  • MS Excel - LEFT(...)

    Асуулт: Урт тесктээс эхний 3 үсгийг л сонгож авах бол яах вэ? Ашиглах функц: LEFT(...) Текстийн эхний буюу зүүн талын тэмдэгтүүдийг гаргана. Жишээ: 1. Эхний багананд урт хаяг байлаа, харин бид дүүргийн нэрийг буюу эхний 3 үсгийг л түүж гаргахад болно. 2. =LEFT(текст байгаа нүд, эхний хэдэн тэмдэгтийг авах вэ гэдэг тоог бичнэ) Манай жишээн дээр бол =LEFT(B3, 3)

  • Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцоолох журам

    Эрхэмүүдээ одоо та бүхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны А/191 тоот тушаалын талаар мэдээлэл оруулж байна. Энэхүү журам нь ээлжийн амралт, ээлжийн амралтын цалинг ажил олгогч нь тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 99, 110 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг баримталдаг байна. Ээлжийн амралтын хугацаа тооцох: Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр тооцдог бөгөөд ээлжийн амралт олгох ажлын жил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа анх үүссэн өдрөөс эхлэн тооцно. Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэх бол хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна. Ажлын бүтэн бус цагаар ажилладаг ажилтанд амралтын мөнгийг бодож олгохдоо ажиллсан цагийг ердийн ажилласан ажлын өдөрт шилжүүлж бодно. Жишээ нь: Ганаа 25 жил ажилласан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлын нэг өдөрт 4 цаг, долоо хоногт 20 цаг ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2023 оны 9 дүгээр сарын 1-нээс ээлжийн амралт авна гэвэл. Ердийн ажлын өдрийн 8 цагт бүтэн бус цагийн ажилтны ажиллах 4 цагийг харьцуулж, 0.5 (4/8) байгаа тул ажлын жилд олгох ээлжийн амралтын өдөр 7.5(15 өдөр*0.5) гарч байна. Ээлжийн амралтын 9 өдрийг 0.5-аар үржүүлж 4.5(9 өдөр*0.5) өдөр гарч байна. Ганаагийн ээлжийн амралтын нийт 12(7.5+4.5) өдрийн ээлжийн амралт авна шүү. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389819382551&showType=1

  • СӨХ-ны Баримт бичгийн жагсаалт

    СӨХ-ны баримт бичгийн бүрдүүлэлтийн мэдээллийн жагсаалтыг оруулж байна. "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль"-д: "нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан барилгыг; "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг; "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог; "сууц өмчлөгчид ногдох хэсэг" гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээг; "дангаар өмчлөх сууцны сууцны бус зориулалттай хэсэг" гэж тухайн сууцны гал зуух, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулахыг; "орчны газар" гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг. "Иргэний тухай хууль"-д: Хөрш залгаа эд хөрөнгө: Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ. Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй. Хөршийн нөлөөллийг хориглон хязгаарлах буюу хориглон хязгаарлаж үл болох Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй. Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй. Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй. Барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй. Хөрш залгаа газар дээрх барилга байгууламж нурж нөгөө талын эзэмшил газарт унах аюул тулгарвал уг аюулыг зайлуулах бүхий л арга хэмжээ авахыг хөрш нь уг барилга байгууламжийн өмчлөгч буюу эзэмшигчээс шаардах эрхтэй. Орон сууцны тухай хууль: "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг; "орон сууцны дэд бүтэц" гэж орон сууцны дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээг; "орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа" гэж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг; "орон сууц өмчлөгч" гэж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллагыг; "орон сууцны байшингийн орчны тохижилт" гэж Барилгын тухай хуулийн 3.1.11-д заасан барилгын орчны тохижилтыг; "мэргэжлийн байгууллага" гэж орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээдийг; "хэрэглэгч" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13-т заасан иргэн, хуулийн этгээдийг; "хангагч" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.9, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.12-т заасан хуулийн этгээдийг; "техникийн өрөө" гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг; "ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны байшин" гэж барилгын техникийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрээр ашиглахыг хориглосон орон сууцны байшинг. СӨХ-ны бичиг баримтын жагсаалт: Файл хэлбэрээр байгаа татаж авч ашиглааарай.

  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн маягт (ТТ-03а), тайлангийн маягт нөхөх заавар

    Амралтын өдрийн мэндээ. Танай байгууллага НӨАТ байгууллага бол сар бүрийн 10 ний дотор "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а тайланг илгээх бөгөөд орлогыг хүлээн зөвшөөрч ибаримт бичихдээ сар бүрийн 5-7 ний өдрүүдийн хооронд бичнэ. Бидний 11-р сард илгээх тайлаг сонгогдон орж ирсэн байна. Бид 11 сарын НӨАТ-ын тайлан илгээх гэж байгаа учраас ибаримтыг бичихдээ 11-р сарыг сонгож бичнэ шүү. ТЕГ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 3-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а тайланд тайлагнаж, санхүүгийн тайландаа бүртгэн санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргаарай. Хавсралт-1: "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а Хавсралтыг файлаар оруулав.  "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а Хавсралтыг нөхөх зааврын хамт оруулав.  "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан" ТТ-03а-ын хавсралтуудыг хараарай. Нэмэгдсэн өртгийн албан татвар цаашид /НӨАТ/ гэх суутган төлөгчийн тайланг сарын дүнгээр төгрөгөөр гарган сар бүр татварын албанд илгээнэ. НӨАТ суутган төлөгчийн тайлан нь тухайн сарын борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо /А/, тухайн сарын худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо /Б/, санхүүгийн түрээсийн зүйлийн болон санхүүжилтын хэлэлцээрийн зүйлийн нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо /В/, тухайн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол /Г/, тайлангийн залруулга /Д/, тухайн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол /Е/, гэсэн 6 хэсгээс бүрдэнэ. ТЕГ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн  А/01 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтуудыг EXCEL хэлбэрээр орууллаа. Амжилт: Асуувал хариулт өгөхөд бэлэн байна. Эх сурвалж: mta.mn

  • Шинэлэгдсэн дотоод, гадаад томилолтын зардал

    Өдрийн мэндээ Шинэчлэгдсэн гадаад дотоод томилолтын талаар мэдээлэл оруулж байна. ДОТООД ТОМИЛОЛТ “Дотоод албан томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/52 дугаар тоот тушаал батлагдлаа. Төрийн албан хаагчийн дотоод албан томилолтын хоолны зардлыг суманд   30,000 төгрөг , аймгийн төвд 40,000 төгрөг , Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 50,000 төгрөгөөр , байрны зардлыг суманд 60,000 төгрөг, аймгийн төвд 130,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 150,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэн баталлаа. Файлаар оруулав. ГАДААД ТОМИЛОЛТ Гадаад томилолтыг файлаар оруулав. ААНОАТ-ын тухай хуулийн 13.2.2.албан томилолтын зардал нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх; заалтыг мөрдөн ажиллаарай. Амжилт: Асуувал хариулна. Эх сурвалж: Сангийн яам, Татварын ерөнхий газар

  • 2025 оны 1 сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа хуулиудаас

    Бид та бүхэнд 2025 оын 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдэж эхлэх хуулиудаас хүргүүлж байна. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай https://www.parliament.mn/nn/63645/ Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай- https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141379332791 ... Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140718292011 Төрийн болон орон нутгийн өмчийн Тухай хуульд нэмэлт, өөрчлөлт Оруулах тухай https://www.parliament.mn/nn/63645/ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай https://www.parliament.mn/nn/63645/ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай https://www.facebook.com/photo.php?fbid=876800591231592&set=pb.100067049763166.-2207520000&type=3 Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141370719561 ... Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141371365261 ... Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140722436571 Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Дагаж мөрдөх огноо: 2025-06-01 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140723492761 Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140189607421 Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140883147181&showType=1 Бид дараа нь санхүүтэй холбоотой хуулиудад орсон өөрчлөлт шинэчлэлт, нэмэлтүүдийг нэг бүрчлэн харуулж тайлбартай нь а бүхэнд хүргүүлэх болно.

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page