top of page
Search

Үнэ шилжилтийн тайлан

Өнөөдөр санхүүчид бидний татварын албанд тушаадаг "Үнэ шилжилтийн тайлан" гэж юу болох, хэн, хэрхэн, хэзээ хийж илгээх ёстой талаар мэдээлэл оруулж байна.


Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу үнэ шилжилтийн тайланг дараах 4 төрлөөр ангилдаг.

Үүнд:

  1. "Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан" /ҮШТ-01/

  2. "Дотоод үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-02/

  3. "Ерөнхий үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-03/

  4. "Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-04/


  • "Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан" /ҮШТ-01/


Хэн ?  Татвар төлөгчийн хяналтанд байгаа ажил гүйлгээ буюу харилцан хамааралтай этгээд хооронд ажил гүйлгээ хийсэн тохиолдолд

Хэрхэн ? Татвар төлөгч нь тайлангийн маягтаар харилцан хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэл болон тэдгээртэй тайлант хугацаанд хийсэн ажил гүйлгээний нэгтгэл, дэлгэрэнгүй мэдээллийг өссөн дүнгээр, хүснэгтэн хэлбэрээр гаргана. 

Дээрх тайланг бэлтгэхдээ "Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 2 дугаар хавсралтын дагуу, "Үнэ шилжилтийн тогтмол мэдээлэл"-ийг 3 дугаар хавсралтуудыг үндэслэн тайлагнана.

Хэзээ ? Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангийн хамт татварын албанд тушаана.


  • "Дотоод үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-02/


Хэн ?  

- Өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;

- Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;

- Гадаадын хөрөнгө оруулалттай;


Хэрхэн ? Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар тушаалаар батлагдсан “Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам”-ыг баримтлан тайланг бэлдэж мэдээллийг pdf, docx, xlsx форматаар файл хэлбэрээр хавсарган ирүүлнэ.


Дээрх тайланг бэлтгэхдээ "Дотоод үнэ шилжилтийн тайлан бэлтгэх заавар"-ыг 5 дугаар хавсралтын дагуу тайлагнана.

Хэзээ ? Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангийн хамт татварын албанд тушаана.


  • "Ерөнхий үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-03/

Хэн ?  

- Өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;

- Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;

- Гадаадын хөрөнгө оруулалттай;


Хэрхэн ? Татварын ерөнхий хуулийн 38.6-д заасны дагуу тайлан бэлтгэж, мэдээллийг pdf, docx, xlsx форматаар файл хэлбэрээр хавсарган ирүүлнэ.


Дээрх тайланг бэлтгэхдээ "Ерөнхий үнэ шилжилтийн тайлан бэлтгэх заавар"-ыг 7 дугаар хавсралтын дагуу тайлагнана.


Хэзээ ? Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангийн хамт татварын албанд тушаана.


  • "Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-04/


Хэн ?  

- Өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;

- Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;

- Гадаадын хөрөнгө оруулалттай;


Хэрхэн ? Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага /цаашид “ЭЗХАХБ” гэх/-аас гаргасан “Үнэ шилжилтийн зөвлөмж”, болон “Улс бүрээр тайлангийн хэрэгжилтийг хангах удирдамж” Guidance on the Implementation of Country-by-Country Reporting (PDF, 228KB)–ийн хамгийн сүүлийн хувилбарыг баримтлан тайланг ҮДГ-ийн оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлого, татвар, хөрөнгө, ашиг зэрэг санхүүгийн зарим шаардлагатай мэдээллийг татвар ногдуулагч улс бүрээр нэгтгэж, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг сонгож тайлагнана.


Дээрх тайланг бэлтгэхдээ "Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдлийн маягт"-ыг 10 дугаар хавсралтаар, "Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдлийн маягтыг нөхөх заавар"-ыг 11 дүгээр хавсралтын дагуу тайлагнана.

Хэзээ ? 

Монгол Улсад татварын зорилгоор оршин суудаг группийн оролцогч нь татварын албанд группийн эцсийн эзэмшигч компани, эсхүл томилогдсон /улс бүрээр тайлан гаргахаар/ компани мөн эсэхээ мэдэгдэнэ Уг мэдэгдлийг аж ахуйн нэгжийн тайлан тушаах эцсийн хугацаанаас өмнө гаргаж өгнө. Энэ тохиолдолд улс бүрээр тайлан гаргах нь группийн санхүүгийн тайлангийн сүүлийн өдрөөс хойш 12 сарын дараа ирүүлсэн байх ёстой.

Монгол Улсад татварын зорилгоор оршин суудаг группийн оролцогч нь татварын албанд группийн эцсийн эзэмшигч компани, эсхүл томилогдсон /улс бүрээр тайлан гаргахаар/ компани мөн эсэхээ мэдэгдэхээс гадна тайлагнагч компанийн татварын байнга оршин суудаг улсыг мэдээлэх үүрэгтэй Уг мэдэгдлийг аж ахуйн нэгжийн тайлан тушаах эцсийн хугацаанаас өмнө гаргаж өгнө. Энэ тохиолдолд улс бүрээр тайлан гаргах нь Монгол Улсын татварын алба бусад татварын албатай автоматаар мэдээлэл солилцох хүртэл хойшлогдоно.




0 comments

Comments


bottom of page