top of page
Writer's pictureUB audit

Санхүүгийн тайлангийн алдаагаа засаж залруулах хугацаа дууслаа шүү.

Өглөөний мэндээ.

Найзууд минь санхүүгийн баталгаажсан тайлангуудаа нэг хараарай.


ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ ЧИНЬ АЛДААТАЙ ЮМ БИШ БИЗ.


Яагаад алдаа үүсээд байгаа тухай нэг л жишээг бичье.

  1. Сангийн яамны сайт дахь Санхүүгийн тайлангийн эхний үлэгдэл таны байнга хийгээд байгаа Санхүүгийн программын үлдэгдэлтэй тоон үзүүлэлтүүд нь зөрөөд байна уу


    Тэгвэл одоо л алдаагаа засах боломж байна. Алдаагаа засах хугацаа ердөө таньд 30 хоног л үлдсэн байна.


Сангийн сайдын 2020 оны 46 дугаар "Аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэн хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам" тушаалын талаар мэдээлэл оруулж байна.


Аж ахуй нэгжийн захирлууд, санхүүгийн мэргэжилтэнгүүд, нягтлан бодогч нарт зориулж тогтмол мэдээлэл оруулж байгаа билээ.


Энэ удаа Сангийн сайдын 2020 оны 46 дугаар "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам"-д

  • 2.5.Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна.

Мөн журмын 3.4-т "дараах үзүүлэлтээр тайланг хянаж, хүлээн авна"

  • тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаагүй байх;

  • маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн байх;

  • өмнөх хугацааны тайлантай уялдаж байх;

  • тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн байх;

Мөн журмын 4-д "Санхүүгийн тайланд залруулга хийх":

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа залруулга хийлгэх бол залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүнийг тусгасан баримт, тайланг хэвлэмэл байдлаар харилцагч санхүүгийн байгууллагад биечлэн тушаана.

  • Харилцагч санхүүгийн байгууллагын бичиг хэргийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн албан тоот, энэ журмын 4.1-д заасан баримтыг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага тайлангийн залруулгыг ажлын 5 өдөрт багтаан хийнэ.

  • Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 20-ыг хүртэл, хагас жилийн санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ.

  • Залруулсан санхүүгийн тайлангийн талаар жагсаалт үйлдэн энэ журмын 3.10-д заасан журмын дагуу хуулбарлан хэвлэмэл байдлаар ирүүлсэн санхүүгийн тайлангийн хамт архивлан хадгална.

Дээрх журмыг зөрчсөн аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


Амжилт. Асуувал хариулт өгнө.

0 comments

Comments


bottom of page