Амралтын өдрийн мэндээ.
Санхүүгийн баримт бичгүүдээ архивлан хадгалах хэрэг санхүүч бид нарт улмаар ЭРХЭМ компанийн захирлууд, хувьцаа эзэмшигч бид нарт байнга гардаг.
Монгол Улсад мөрдөгдөж байгаа "Архивын баримт нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт" гэж юу вэ, хэн хэзээ, яаж мөрдөн ажиллах талаар журмын хамт оруулж байна.
Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн А/91 "Архивын баримт нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт батлах тухай" тушаалыг оруулж байна. Татаад ашиглаарай. Эх сурвалж : http://backend.archives.gov.mn:8083/1709605327419jagsaalt.pdf
Архивын баримт нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтыг 1-р хавсралтаар
Шүүхийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг 2-р хавсралтаар
Прокурорын үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг 3-р хавсралтаар
Цагдаа, Дотоодын хэргийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг 4-р хавсралтаар
Шүүх шинжилгээний үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг 5-р хавсралтаар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг 6-р хавсралтаар тус тус батлан гаргаж 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөн ажиллаж байна.
Үндэсний архивын газрын даргын тушаалаар батлагдсан дараах баримт бичгүүд хүчингүй болсон байгаа шүү.
Үндэсний архивын газрын даргын 2007 оны 160 дугаар тушаалаар батлагдсан "Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт"
Үндэсний архивын газрын даргын 2005 оны 152 дугаар тушаалаар батлагдсан "Зураг төслийн байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалт"
Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/78 дугаар тушаалаар батлагдсан "Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны явцад үүсэн санхүүгийн нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт"
Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан "Боловсролын салбарын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт"
Архивын ерөнхий газрын даргын 2014 оны А/116 дугаар тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн салбарын баримт бичгийн нэр, төрөл, хадгалах хугацааны жагсаалт"
Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн А/91 "Архивын баримт нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт батлах тухай" тоот журам:
Нийтлэг үндэслэл:
Жагсаалтын бүтэц, хэрэглэх журам:
3. Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт:
НБББББ боловсруулахдаа анхаарай.
Амжилт: Тодруулах зйүл байвал асуугаарай.
Comments