Өнөөдөр та бүхэнд цалин хөлсний тухай, ямар нэмэгдэл байдаг, мэргэжлийн үүднээс ямар журналын бичилт хийж бүртгэлд тусгадаг талаар мөн цалингийн бичилтийн тодорхой дүнгүүд санхүүгийн тайлан, татварын тайлан, НД-ийн тайлангууд хоорондоо хэр уялддаг талаар хэсэгхэн мэдээлэл өгч байна.
Цалин хөлсний бүрэлдэхүүн:
Үндсэн цалин + Нэмэгдэл +Нэмэгдэл хөлс+Шагнал урамшуулал+Ээлжийн амралт
Үндсэн цалин гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлэх бөгөөд үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс;
Нэмэгдэл гэж ажилтан, албан хаагчийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага, мэргэшлийн түвшин, хөдөлмөрийн нөхцөл, ажлын гүйцэтгэл зэргийг харгалзан нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлэх бөгөөд нэмэгдэлд хөдөлмөрийн нөхцөлийн, ажилласан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цолны, зэрэг дэвийн, мэргэшлийн зэргийн, эрдмийн зэргийн, ур чадварын нэмэгдэл болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл;
Нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн, эсхүл ажил хослон гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлсөд илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баярын өдрөөр ажилласны нэмэгдэл хөлс болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл хөлс;
Шагнал урамшуулал гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал; онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал
Ээлжийн амралтын цалин гэж ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу тооцон олгож байгаа цалин;
Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй.
Дансны бичилтийн тайлбар:
Олговол зохих цалин : 2,500,000 төгрөг
Цалингаас суутгасан НДШ: 2,500,000*11.5%
Цалингаас суутган ХХОАТ: =((2,500,000-Цалингаас суутгасан НДШ)*10% -татварын хөнгөлөлт)
Гарт олгох цалин: (Олговол зохих цалин- НДШ-ХХОАТ)
Байгууллагын төлөх НДШ: Олговол зохих цалин*12.5%
Тайлангуудын хоорондын уялдаа:
Олговол зохих цалин хаана очиж санхүүгийн тайлангийн хаана очиж таарах вэ гэвэл Орлогын дэлгэрэнгүй тайлангийн Ерөнхий удирдлагын зардал дотор Цалин хэсэгт, мөн Гүйлгээ балансын Цалингийн зардал за харин татварын тайланд бол ААНОАТ-ын цалингийн хэсэгт, НД ийн тайланд бол 6,17 тоот дугаартай ажил олгогчдын цалинг хассан дүнтэй тус тус тохирно.
Цалингаас суутгасан НДШ нь Гүйлгээ балансын НДШ-ийн өглөг дансны Кт талд бичигдэх бөгөөд байгууллагын төлөх НДШ-ийн дүнтэй нийлж НДШ-ийн өрийг нэмэгдүүлнэ.
...................................... гэх мэтээр таарна шүү. Нөхдөө.
Ерөнхий журналд бичигдэх байдал:
Comentarios