НД-ийн "Х" тайланг яаж илгээх
- UB audit
- 4 days ago
- 1 min read

Өглөөний мэндээ.
НДШ-ийн "Х" тайланг яаж илгээх вэ гэдэг асуудтанд хариулт өгөх зорилгоор мэдээлэл орууллаа. Дагаад хийгээрэй.
Алхам 1: НД-ийн хаяг руугаа орно. https://portal.ndaatgal.mn/

Алхам 2: НД-ийн хаяг руугаа орж Дан буюу нэвтрэх мэйл хаягаараа орно. Би бол мэйл хаягаараа нэвтэрдэг.

Алхам 3: Миний НД-ийн илгээдэг тайлангууд талбарт гарч ирнэ.

Алхам 4: Талбар дахь "Тайлан засах" хэсгийг идэвхжүүлнэ.

Алхам 5: "Тайлан засах" хэсгийг идэвхжүүлэхэд компьютерийн доод хэсэгт Хадгалах, Тайлан шалгах, Илгээх, Х-Тайлан илгээх товчнууд гарч ирнэ. Би "Х-Тайлан илгээх" товчийг идэвхжүүлнэ.

Алхам 6: Би "Х-Тайлан илгээх" товчийг идэвхжүүлэхэд "Баталгаажуулах" хэсэг гарч ирж түүний "Тийм" товчийг дарна.

Алхам 7: Би "Баталгаажуулах" товчийг дарахад тухайн сарын "Х-Тайлан" идэвхжиж илгээгдэнэ. Ингээд болоо доо. Амжилт.

Амжилт. Тодруулах зүйл байвал. Асуугаарай. Бид хариулт өгөхөд бэлэн байх болно.
Comments