Тэтгэврийн нас, түүний тооцоолол
- UB audit
- 16 hours ago
- 4 min read
Updated: 3 hours ago

Амралтын өдрийн мэндээ.
Та тэтгэврийн даатгалын шимтгэлийг өөрөө та хүсвэл тэтгэврээ тогтоолгон авах боломжтой.
тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч;
тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй;
төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;
нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй;
нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;
нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;
сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, мөн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч.
Харин энэхүү шаардлагыг хангаагүй ч 10-аас дээш 20 хүртэл жил НД төлсөн даатгуулагч 65 насанд хүрсэн бол хувь тэнцүүлэн тогтоолгон авах боломжтой.
Өндөр насны тэтгэвэр бодох арга:
цалинд үндэслэсэн;
нэрийн дансанд үндэслэн тэтгэвэрээ тогтоолгоно.
Өндөр насны тэтгэврийг бодоход даатгуулагч 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн бол та ЦАЛИНД ҮНДЭСЛЭН тэтгэврээ тогтоолгон харин 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн нэрийн дансанд үндэслэн тэтгэврээ тогтоолгоно.
1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төрсөн даатгуулагч та 2 аргаас аль нэгийг нь сонгож болно.
Өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар бодох:
Өндөр насны бүрэн тэтгэврийн сарын хэмжээ:
Тцб =Ц*(45%+(Ш241+*0.125%))
Тцб-цалинд үндэслэсэн аргаар тооцсон бүрэн тэтгэврийн сарын хэмжээ;
Ц-энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого;
Ш241+-241 ба түүнээс дээш шимтгэл төлсөн сарын тоо.
Өндөр насны хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн сарын хэмжээ:
Тцх =Ц*0.1875%*Шсар
Тцх-цалинд үндэслэсэн аргаар тооцсон хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн сарын хэмжээ;
Ц-энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого;
Шсар-шимтгэл төлсөн сарын тоо.
Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно.
нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар тооцож бодно.
2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно.
2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно.
Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.
Өндөр насны тэтгэврийн хэмжээг нэрийн дансны аргаар бодох:
ТНД=НДC3 /12K
ТНД-нэрийн дансны аргаар тооцсон сарын тэтгэврийн хэмжээ;
НДC3-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 27.8-д заасны дагуу тооцсон нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдэл болон мөнгөжүүлсэн орлогын нийлбэр дүн;
К-тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл.
Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол уг хугацаанд бүртгэгдсэн нэрийн дансны орлогыг тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллээс тэтгэвэр авсан хугацааг хассан илэрхийлэлд хувааж тооцсон дүнгээр сарын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.
Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт:
Өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:
Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д " Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ" зааснаар бүртгүүлсэн;
20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан.
тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.
тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно.
нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцна.
Тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулагч ТА дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
1. Нийгмийн даатгалын дэвтэр;
2. Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр;
3. Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;
4. Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн болзлоор тэтгэвэр тогтоолгоход хүүхдүүдийн төрсний гэрчилгээ.
Мөн нэмж дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;
2. Иргэний үнэмлэх;
3. Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр;
4. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ;
5. Нийгмийн даатгалын дэвтэр;
6. Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогод шимтгэл ногдуулах хуудас;
7. Цэргийн батлах;
8. Тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;
9. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ;
10. Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол.
Холбоотой хууль:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль
Амжилт. Эх сурвалж Legalinfo.mn
Comments