Эрхэмүүдээ одоо та бүхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны А/191 тоот тушаалын талаар мэдээлэл оруулж байна.
Энэхүү журам нь ээлжийн амралт, ээлжийн амралтын цалинг ажил олгогч нь тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 99, 110 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг баримталдаг байна.
Ээлжийн амралтын хугацаа тооцох:
Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр тооцдог бөгөөд ээлжийн амралт олгох ажлын жил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа анх үүссэн өдрөөс эхлэн тооцно.
Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэх бол хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.
Ажлын бүтэн бус цагаар ажилладаг ажилтанд амралтын мөнгийг бодож олгохдоо ажиллсан цагийг ердийн ажилласан ажлын өдөрт шилжүүлж бодно.
Жишээ нь: Ганаа 25 жил ажилласан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлын нэг өдөрт 4 цаг, долоо хоногт 20 цаг ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2023 оны 9 дүгээр сарын 1-нээс ээлжийн амралт авна гэвэл.
Ердийн ажлын өдрийн 8 цагт бүтэн бус цагийн ажилтны ажиллах 4 цагийг харьцуулж, 0.5 (4/8) байгаа тул ажлын жилд олгох ээлжийн амралтын өдөр 7.5(15 өдөр*0.5) гарч байна. |
Ээлжийн амралтын 9 өдрийг 0.5-аар үржүүлж 4.5(9 өдөр*0.5) өдөр гарч байна. |
Ганаагийн ээлжийн амралтын нийт 12(7.5+4.5) өдрийн ээлжийн амралт авна шүү. |
Comentários