top of page

Эрхэм захирлуудаа Гэрээт нягтлан бодогчоосоо дараах зүйлсүүдийг байнга авч архивлаж байгаарай.

Writer's picture: UB auditUB audit

Амралтын өдрийн буюу ажлын өдрийн мэндээ

За эрхэм байгууллагын захирлуудаа та бүхэн минь эхний ээлжинд санхүүгийн үйл ажиллагаандаа анхаарал хандуулаарай.

Байгууллагынхаа санхүүгийн үйл ажиллагаанд яаж анхааралаа хандуулаарай вэ гэвэл:

  • Санхүүгийн зөвлөгчтэй болж санхүүгийн үйл ажиллагаа болон санхүү, татвар, НД-ын тайлангийн боловсруулалтанд анхаарах

  • Санхүү, татвар болон бусад холбогдох тайлангуудын үнэн зөв эсэхэд анхаарч улирал бүр санхүүгийн зөвлөгөө авах

  • Эдийн засгийн тооцоолол хийж түүндээ дүн шинжилгээ хийж боломжоо эрэхийлэх ажлыг зохион байгуулах

  • Хууль дүрмийн дагуу ямар боломж байгааг харж түүндээ тохируулан байгуулагынхаа үйл ажиллагааг өргөжүүлэх талаар анхаарч ажиллах гэх мэт

Энэ удаа би Санхүүгийн тайлангийн боловсруулалтын талаар оруулж байна. Дараа дараагийн удаад бусад 3 мэдээллийн талаар оруулах болно.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд санхүү, татвар, НД болон бусад санхүүгийн үйлчилгээг хэн хэн хийж болох талаар оруулсан байдаг. Жнь:

  • 3.1.8."ерөнхий нягтлан бодогч" гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг;

  • 3.1.14."гэрээт нягтлан бодогч" гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй мэргэжлийн нягтлан бодогчийг;

  • 3.1.15."нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага" гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг.

Ерөнхий нягтлан бодогч нь дараах эрх, үүрэгтэй.

20 дугаар зүйл.Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг

20.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна:

20.1.1.нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах;

20.1.2.нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах;

20.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах;

20.1.4.хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх;

20.1.5.энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага үндэслэлгүй хариуцлага хүлээлгэсэн, эсхүл ажлаас нь чөлөөлсөн гэж үзвэл холбогдох байгууллагад эрхээ хамгаалуулахаар хүсэлт гаргах.

20.2.Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ:

20.2.1.энэ хуулийн 17.1-д заасан эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх;

20.2.2.аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

20.2.3.холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах;

20.2.4.нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах;

20.2.5.дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах;

20.2.6.эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах;

20.2.7.аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээний зөвлөгөө туслалцаа авах;

20.2.8.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

20.2.9.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

20.2.10.аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх;

20.2.11.өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах;

20.2.12.аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх;

20.2.13.эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4. "Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна". Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр гаргах тохиолдолд цахим гарын үсэг хэрэглэж баталгаажуулна.

Эрхэм захирлууд та бүхэн Санхүү хариуцсан нягтлан бодогчоосоо дараах дарааллаар тогтмол хугацаанд санхүүгийн тайлангаа авч байгаарай.

  1. Боловсруулсан ХАРИЛЦАХЫН ТАЙЛАНГАА /файлаар+цаасаар/

  2. Боловсруулсан КАССЫН ТАЙЛАНГАА /файлаар+цаасаар/

  3. Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, тооцоо нийлсэн акт /файлаар+цаасаар/

  4. Бараа материалын дэлгэрэнгүй тайлан, тооцоо бодсон акт /файлаар+цаасаар/

  5. Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлангаа /файлаар+цаасаар/

  6. Татварын өрийн үлдэгдлийг /файлаар+цаасаар/

  7. Ерөнхий журнал /файлаар/

  8. Гүйлгээ баланс /файлаар+цаасаар/

  9. Санхүүгийн 4 тайлан тодруулгын хамт /файлаар+цаасаар/

Эдгээр баримтууд юунд хэрэгтэй вэ гэвэл:

  1. Таны өдөр шөнөгүй цаг заваа баран нэг насаа зориулаад найз нөхөдтэйгээч тавлаг сууж амжихгүй хийгээд байгаа ажлын чинь үр дүнг гаргахад

  2. Татвар санхүү болон төрийн байгууллагын өмнө асуудалд өртөхгүй байхад

  3. Аудитын шалгалт орж зөвлөн туслах, төлбөр акт тавихад

  4. Хөрөнгө оруулалт авч байгууллагаа өртгөтгөхөд

  5. Ашиглан залилан, байгууллагын хөрөнгийг хуваахад, нэгтгэхэд, хэд хичнээн байгааг харахад

  6. САНХҮҮГИЙН ЭРСДЛЭЭС танай хамт олныг, улмаар чамайг, гэр бүлийг чинь хамгаалахад

Тийм болохоор доорх 3 албан тушаалтан, хамтран ажилладаг байгууллагаасаа санхүүгийн мэдээллээ архивлан хадгалаарай.


Ерөнхий нягтлан бодогч

Гэрээт нягтлан бодогч


Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага


Амжилт ЗАХИРЛУУДАА.


0 comments

Comments


Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page