Өнөөдөр бүгдээрээ хадгаламж, зээлийн гэж юу болох, ямар санхүү, татварын тайлан гаргаж байгаа, мөн ямар санхүүгийн тайлангийн тодруулга, дансны жагсаалтын талаар тодорхой хүрээний мэдлэгтэй болцгооно.
ХЗХ-ны хуулинд зааснаар:
3.1.1."хадгаламж, зээлийн хоршоо" гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
3.1.2."хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө" гэж тухайн хадгаламж, зээлийн хоршооны активаас өр төлбөрийг хассан зөрүү буюу гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон нөөцийн сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан орлогын нийлбэрийг;
3.1.3."хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө" гэж хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг;
3.1.4."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж хадгаламж, зээлийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтантай эд хөрөнгө, садан төрлийн зэрэг хувийн ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийг.
Мөн хуулийн 5 дугаар зүйл "Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах"
5.1.Монгол Улсын иргэн хадгаламж, зээлийн хоршоог үүсгэн байгуулж болно.
5.2.Үүсгэн байгуулагчид нь дараах шаардлагыг хангаснаар үүсгэн байгуулах хурал хуралдуулах шийдвэр гаргана:
5.2.1.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын тоо 20 хүрсэн;
5.2.2.хуульд нийцүүлэн хадгаламж, зээлийн хоршооны дүрмийн төслийг боловсруулсан;
5.2.3.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагч хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлсэн.
Мөн хуулийн 6 дугаар зүйл "Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээ"
6.1.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээнд дараах зүйлийг тусгана:
6.1.1.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний бүртгэлийн дугаар, эрхэлсэн ажил, албан тушаал;
6.1.2.үүсгэн байгуулах хадгаламж, зээлийн хоршооны оноосон нэр;
6.1.3.үүсгэн байгуулах хадгаламж, зээлийн хоршооны оршин байх газрын хаяг;
6.1.4.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын эрх, үүрэг, хариуцлага;
6.1.5.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, тэдгээрийг захиран зарцуулах;
6.1.6.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын хооронд үүсэх маргааныг шийдвэрлэх.
ХЗХ-ны орлого:
Орлого гэж гишүүний оруулсан хувь оролцоотой холбоогүй байдлаар өмчийг нэмэгдүүлэх үр дүн бүхий хөрөнгийн гүйлгээний буюу сайжруулалт, эсхүл өр төлбөрийн бууралт хэлбэрээр тухайн тайлант үед үүссэн эдийн засгийн үр өгөөжийн өсөлтийг хэлнэ.
1/Хүүгийн орлого;
2/Хүүгийн бус орлого;
З/Бусад орлого;
4/Олз;
ХЗХ-ны зардал:
Зардал гэж өмч эзэмшигчдэд олгосон хуваарилалттай холбоогүй байдлаар өмчийг багасгах үр дүн бүхий хөрөнгийн зарлагын гүйлгээ буюу хорогдон багасалт, эсхүл өр төлбөрийн үүсэлт хэлбэрээр тухайн тайлант үед үүссэн эдийн засгийн үр өгөөжийн бууралтыг хэлнэ.
1/Хүүгийн зардал;
2/Эрсдлийн сангийн зардал;
З/Үйл ажиллагааны зардал
4/ Бусад зардал;
5/Гарз;
Мөн хуулийн 43 дугаар зүйл "Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө"
43.1.Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгийг Хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу бүртгэнэ.
43.2.Хадгаламж, зээлийн хоршооны нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нь нийт гишүүний оруулсан хувь хөрөнгийн 10 хувиас хэтэрч болохгүй.
43.3.Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн хөрөнгөд гарсан өөрчлөлт болон гишүүдийн тоонд орсон өөрчлөлтийн талаар хагас, бүтэн жилээр Хороонд мэдэгдэнэ.
Мөн хуулийн 44 дугаар зүйл "Гишүүний оруулсан хувь хөрөнгө, жилийн орлогоос хувь хүртэх"
44.1.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн нь тухайн хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг заавал оруулна.
44.2.Хадгаламж, зээлийн хоршооноос гишүүдэд хүртээх хувь хөрөнгийг зөвхөн тухайн жилийн цэвэр орлогоос хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан хэмжээгээр нөөцийн санг бүрдүүлсний дараа хуваарилж болно.
44.3.Тухайн жилд гишүүдэд хүртээх хөрөнгийн хэмжээг бүх гишүүдийн хурал тогтооно.
44.4.Тэргүүлэгчдийн зөвлөл гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн бүртгэлийг хөтлөх ба гишүүдийн оруулсан хувь хөрөнгөд ногдох хувь хөрөнгийг жилд нэгээс доошгүй удаа хувь тэнцүүлэн хуваарилна.
Мөн хуулийн 45 дугаар зүйл "Хадгаламж зээлийн хоршооны идэвхгүй гишүүний хөрөнгө"
45.1.Гишүүн нь дараалсан 12 буюу түүнээс дээш сарын хугацаанд тухайн хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцоогүй бол уг гишүүнийг тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэрээр идэвхгүй гишүүнд тооцож, гишүүний эрхийг түдгэлзүүлж болно.
45.2.Тэргүүлэгчдийн зөвлөл нь идэвхгүй гишүүнээр тооцох тухай шийдвэр гаргахаас ажлын 30 өдрийн өмнө тухайн гишүүнд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
Мөн хуулийн 46 дугаар зүйл "Хадгаламж, зээлийн хоршооны тайлан"
46.1.Хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд нийцсэн байна.
46.2.Хадгаламж, зээлийн хоршоо нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж тогтоосон хугацаанд Хороонд хүргүүлнэ. Хороо нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг шаардан авах эрхтэй.
46.3.Санхүүгийн тайлан дахь үзүүлэлт, тоон мэдээлэл буруу, алдаатай, эсхүл зохих журмыг зөрчиж гаргасан бол холбогдох зөрчлийг арилгах, залруулга хийхийг Хороо тухайн хадгаламж, зээлийн хоршооноос шаардаж болно.
ХЗХ-ны 2011 оны 10 дугаар сарын 27-ний өдөр батлагдан өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа ХЗХ-ны хуулийг файлаар оруулсан хараарай.
За одоо санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой Сангийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/49 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталж 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлэх, хяналт тавих ажлыг СЗХ-д үүрэг болгосон байна.
Журамд:
ХЗХ-ны үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам
Санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх заавар
Санхүүгийн тайлангийн А маягт
Нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт
Сангийн сайдын тушаал
ХЗХ-д мөрдөх дансны нэгдсэн жагсаалт
ХЗХ-ны санхүүгийн тайлан, түүний тодруулгыг бэлтгэх заавар:
ХЗХ-ны санхүүгийн тайлангийн А маягт:
ХЗХ-ны санхүүгийн тайлангийн А маягтыг EXCEL хэлбэрээр файлаар оруулсан хараарай.
ХЗХ-ны нягтлан бодох бүртгэлийн журмыг файлаар оруулсан хараарай.
Амжилт. Тодруулах зүйл гарвал манайтай холбоо бариарай.
Эх сурвалж: СЗХ, Сангийн яам
Comments