Дөрвөн тайлан
Байгууллагын тухай мэдээллийг цэгцтэй бөгөөд өргөн хүрээнд авч болох нэг арга бол санхүүгийн тайлангуудыг унших юм. Үүнд дараах дөрвөн төрлийн тайлан хамаарна. Санхүүгийн байдлын тайлан — Balance sheet Орлогын тайлан — Income statement Өмчийн өөрчлөлтийн тайлан — Statement of changes in equity Мөнгөн урсгалын тайлан — Statement of cash flows Санхүүгийн байдлын тайлан буюу баланс нь компанийн хөрөнгө, бусдад өгөх өр төлбөр болон эзэмшигчдийн өмчийг тодорхой нэг хугацаагаар тасалбар болгон харуулдаг. Баланс нь Хөрөнгө=Өр төлбөр+Эзэмшигчдийн өмч гэсэн байдлаар тэнцдэг. Өөрөөр хэлбэл байгууллагын эзэмшигчдийн өмч нь хөрөнгөөс өр төлбөрийг хассан дүнтэй адил байна. Иймээс тухайн байгууллагын хөрвөх чадвар буюу өр зээлээ төлж барагдуулах чадвар, санхүүгийн байдлын тухай мэдээллийг балансаас харж болдог. Орлогын тайлан нь байгууллагын бизнесийн үйл явцаас үүдэн гарч буй санхүүгийн үйл ажиллагааг тодорхой хэсэг хугацааны уртад тооцоолон харуулна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага тайлант хугацаанд хэр хэмжээний ашигтай ажиллаж, энэ ашгийг олохын тулд ямар зардал гаргасныг орлогын тайлангаас харж болно. Орлогын тайланд тухайн толгой компаниас хараат байдаг охин компаниудын (охин компанийн 50иас дээш хувийг эзэмшдэг бол хараат гэж үзнэ) орлого зарлагын мэдээлэл мөн багтдаг. Гэвч тухайн охин компани толгой компанийн 100% эзэмшилд байдаггүй бол, толгой компани эзэмшлийн эрхгүй хувьцаанд цэвэр орлогоос зарцуулан бүртгэх ёстой. Өөрөөр хэлбэл толгой компани охин компанийнхаа орлого зарлагыг өөрсдийн орлогын тайланд бүртгэх бөгөөд охин компанийн бусад хувь эзэмшигчдэд цэвэр орлогоос хуваарилах ёстой юм. Энэ бүртгэл орлогын тайлангийн хамгийн сүүлийн мөрөнд тусна. Цэвэр орлого/зарлагын дүнг харуулан дуусаж буй орлогын тайланд багтаагүй бусад орлого/зарлага байж бас болох бөгөөд үүнийг дэлгэрэнгүй орлого хэмээн үздэг. Энэ төрлийн орлогыг нэг бол орлогын тайлантай хамт бүртгэж эсвэл тусад нь дэлгэрэнгүй орлогын тайлан хэмээн бүртгэж болно. Дэлгэрэнгүй орлогод эздийн өмчид нөлөөлөх боловч компанийн эзэмшигчидтэй шууд хийгээгүй гүйлгээ багтдаг. Өөрөөр хэлбэл эздийн өмчийг өсгөх эсвэл бууруулах боловч орлого юм уу зарлага гэж тооцогдохгүй гүйлгээнүүдийг дэлгэрэнгүй орлого хэсэгт бүртгэнэ. Хоёр тусдаа тайлан болон бүртгэгдэж байгаа үед дэлгэрэнгүй орлогын тайлан нь орлогын тайлангийн орлого эсвэл зарлагын дүнгээс эхлэн тооцогдоно. Өмчийн өөрчлөлтийн тайлан нь компанийн эзэмшигдийн өмч тодорхой хугацааны уртад хэрхэн өөрчлөгдсөнийг харуулдаг. Гол бүрэлдэхүүн нь хувьцаа эзэмшигчдийн төлсөн капитал (paid in capital) болон хуримтлагдсан ашиг (retained earnings) юм. Халаасны хувьцаа нь шинээр бүртгэгдэж буй эздийн өмчийн дүнгээр өсөх бол өмнө гаргасан хувьцааг дахин худалдаж авсан гүйлгээний дүнгээр буурдаг. Харин хуримтлагдсан ашиг нь орлогын дүнгээр өсөж хувьцаа эзэмшигчдэд төлсөн ногдол ашгийн дүнгээр буурна. Мөнгөн урсгалын тайлан нь байгууллагын бэлэн мөнгөний хэрэглээг харуулдаг. Ингэснээр байгууллагын төлбөр төлөх чадвар болон санхүүгийн уян хатан байдлын мэдээллийг өгдөг чухал эх сурвалж болно. Энэ тайланд мөнгөн урсгалыг ерөнхий 3 төрөлд хувааж үзнэ: үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн мөнгөн урсгал. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд урт хугацаат хөрөнгийн худалдан авалт, зарж борлуулах үйл ажиллагаа орох бол санхүүгийн үйл ажиллагаанд капиталыг олж авах болон төлж барагдуулахтай холбоотой үйл ажиллагаанууд багтана.
Bình luận