top of page
Search

Жилийн эцсийн санхүүгийн тайлан илгээх



Эрхэм санхүүчид ээ бид 2023 оны 2-р улирал буюу эхний хагас жилийн санхүүгийн тайланг шинэ системд 2-хон сарын өмнө илгээсэн.

Харин одоо жилийн эцсийн санхүүгийн тайлангийн тайлант хугацаа дуусахад 111 хоног үлдэж байна.

Шинэ системд санхүүгийн тайлангуудыг шивэхэд бид ямар тайлангуудыг бэлэн байлгах, санхүүгийн тайлангийн уялдаа холбоогоор тайлангуудыг хянах, харах, гарч байсан алдаадад дүн шинжилгээ хийж татварын тайлантай бусад бусад тайлангуудтай тулгах, талаар зөвлөгөө оруулж байна.

  1. Санхүүгийн тайлангийн шинэ систем нь төгрөг, мөнгөөр шивэгдэж байгаа учраас санхүүгийн тайлангаа төгрөг мөнгөөр гаргасан байх.

  2. Эхний үлдэгдлийг төгрөг мөнгөөр шивэх учраас 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тодруулгын хамт байх шаардлагатай.

  3. Санхүүгийн 4 тайлан болон тодруулгыг бүрэн гүйцэд үнэн зөв төгрөг, мөнгөөр нөхсөн байх.

  4. Харилцах, Касс, Ерөнхий журнал, Гүйлгээ балансыг заавал бэлтгэж, боловсруулж гаргасан байх.

  5. ААНОАТ-ын тайлангийн тоон үзүүлэлтүүд Санхүүгийн тайлантай таарсан үнэн зөв байх.

  6. ААНОАТ-ын борлуулалтын орлогын дүн, НӨАТ-ын борлуулалтын орлогын дүн, Орлогын тайлангийн орлогын дүнтэй таарч улмаар Ибаримтын орлогын дүнтэй таарсан байх.

  7. Мөнгөн гүйлгээний тайланд тусгагдсан Ажилтан албан хаагчдад олгосон цалин хөлсний дүн НД-ийн дүн болон урамшууллын дүнтэй таарсан байх

  8. Мөнгөн гүйлгээний тайлан дахь НД-д төлсөн дүн НД-ийн тайлангийн төлсөн мөнгөтэй таарсан байх

  9. Мөнгөн гүйлгээний тайлан дахь Татварт төлсөн мөнгө Татвар сайт дахь тодорхойлолтын төлсөн мөнгөтэй таарч улмаар төлсөн нэхэмжлэхийн дүнтэй таарсан байх.

  10. Мөнгөн гүйлгээний тайлан дахь худалдан авсан хөрөнгийн дүн Үндсэн хөрөнгийн тодруулга хэсгийн нэмэгдсэн үндсэн хөрөнгийн дүнтэй таарах буюу хандив, бэлэглэл, хоорондын тооцоогоор орж ирсэн дүнгээр зөрөх

Мэргэжлийн өндөр түвшинд санхүүгийн тайлангаа гаргаарай. Тэгэхгүй бол буцаагдаж улмаар торгуульд орох эрсдэл их байна.

0 comments

Comments


bottom of page