
Хайлт
232 results found
- Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүд буюу оршин суугчид бид нар
Өглөөний мэндээ СӨХ-ны талаар маш олон асуултууд санал гомдол хаашаа хандах вэ гээд асуудал үүсээд яахаа мэдэхгүй байгаа хүмүүст зориулаад мэдээлэл байнга оруулж байгаа. СӨХ-ны гишүүд буюу бид нар ямар эрх үүрэгтэй вэ гэхээр хуульд ингэж заасан байна. "СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ" хуулийн 13.1.Сууц өмчлөгч нь дараахь эрхтэй: 13.1.1.Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд заасан эрх; 13.1.2.холбоо болон бусад сууц өмчлөгчдөөс зөвшөөрөл авахгүйгээр дангаар өмчлөх сууцаа захиран зарцуулах; 13.1.3.хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах; 13.1.4.засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; 13.1.5.хуульд заасан бусад эрх. 13.2.Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй: 13.2.1.Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх; 13.2.2.бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх; 13.2.3.дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох; 13.2.4.өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх; 13.2.5.гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах; 13.2.6.сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх; 13.2.7.сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх; 13.2.8.сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ холбоонд мэдэгдэх; 13.2.9.хуульд заасан бусад үүрэг. 13.3.Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна. Бүгдээрээ оршин суугчдаа эхлээд эрх үүргээ хуулийн дагуу мэдэцгээе. СӨХ-ны сонгуульт ажилтнууд болон гүйцэтгэх түвшний ажилтан албан хаагчиддаа хуулийн хүрээнд шийдэгдэх боломжтой хэлбэрээр асуудлыг тавьж хуулийн хүнээд шийдүүлцгээе. Амжилт: Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/463
- Дотоод аудитаас та юу хүлээж болох вэ
Өдрийн мэнд. Дотоод аудит гэж юу болох, ямар стандартуудыг мөрдөн ажилладаг, та юу хүлээж болох вэ талаар товчхон мэдээлэл оруулья. Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой арга хандлагаар байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал ба дотоод хяналтын үйл явцыг үнэлэх ба сайжруулахад тусалдаг. Засаглал, эрсдлийн удирдлага болон дотоод хяналтын системийн талаар дотоод аудитын нэгж хэрхэн авч үзэхийг стандартад дараах байдлаар заасан байдаг. Үүнд: •2110-Засаглал - Дотоод аудитын нэгж байгууллагын засаглалын үйл явцыг үнэлэн, сайжруулах зөвлөмжийг өгөх ёстой. •2120-Эрсдэлийн удирдлага – Дотоод аудитын нэгж байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл явцын үр нөлөөтэй байдлыг үнэлэн, сайжруулахад хувь нэмэр оруулах ёстой. •2130-Дотоод хяналт – Дотоод аудитын нэгж дотоод хяналтын үр нөлөөтэй ба үр ашигт байдалд үнэлгээ хийх, тэдгээрийн байнгын сайжруулалтад дэмжлэг үзүүлэх замаар үр нөлөөтэй дотоод хяналтын системийг бий болгоход байгууллагад туслалцаа үзүүлэх ёстой. ДОТООД АУДИТЫН ҮНЭ ЦЭНЭ Аливаа байгууллагын удирдлага нь эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын үйл явц үр ашигтай байгаа эсэх талаар дотоод аудитаас бодит мэдээлэл авдаг. ДОТООД АУДИТ НЬ Байгууллагын үйл ажиллагаа удирдлагын төлөвлөснөөр явагдаж байгаа эсэхэд баталгаа өгдөг мөн хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, зардлыг бууруулах, орлого, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч үйл ажиллагаанд бодит үнэлгээ өгдөг. ДОТООД АУДИТЫН НЭГЖЭЭС ЮУ ХҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ БАТАЛГААЖУУЛАЛТ: Эрсдэл, Хяналт, Засаглал Дотоод аудит нь байгууллагад стратегийн, үйл ажиллагааны, санхүүгийн зорилгодоо хүрэхэд нь эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын байдалд баталгаажуулалт өгдөг. ЭРСДЭЛ, ХЯНАЛТ, ЗАСАГЛАЛ Дотоод аудит нь засаглалын 4-н тулгуурын нэг болж дээд шатны удирдлага гүйцэтгэх удирдлага хөндлөнгийн аудитын хамт байгууллагад хүчтэй хяналт, үнэн зөв тайлагналтай байж эрсдэлийг бууруулан хөрөнгө оруулалтыг өгөөжийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад эрсдэлийг илрүүлж удирдахад тусалдаг. Хяналтын үр ашигтай байдал болон дүрэм журмын даган мөрдөлтөд төвлөрч, сайжруулах арга замыг зөвлөдөг. БОДИТ БАЙДАЛ: Шударга, Хариуцлагатай, Хараат бус байдал Дотоод аудит нь дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагыг бодит зөвлөгөөгөөр хангах бие даасан хараат бус дотоод зөвлөх болж өгдөг. ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ, ХАРААТ БУС БАЙДАЛ Мэргэжлийн стандарт болон ёс зүйн дүрмээр мэргэшсэн байдал болон шударга байдлыг эрхэмлэдэг. Дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад зорилгодоо хүрэхэд нь хариуцлагатайгаар тусалдаг. Хараат бус байдлыг хангахын тулд дотоод аудитын нэгжийн дарга нь дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад ажлаа шууд тайлагнадаг ЗӨВЛӨГӨӨ: Дүн шинжилгээ, Үнэлгээ, Хөдөлгөх хүч Дотоод аудит нь бизнес, мэдээллийн үйл явцад хийсэн дүн шинжилгээ, дүгнэлтэд тулгуурлан зөвлөгөө өгч байгууллагын үр ашгийг сайжруулах хөдөлгөгч хүч болдог. ДҮН ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ХӨДӨЛГӨХ ХҮЧ Мэдээлэлд дүн шинжилгээ хийн үйл явцыг сайжруулахад дэмжлэг болдог. Бизнес, түүний зорилгын талаар ойлголт авснаар үйл ажиллагааны үр ашгийг үнэлдэг. Үйл явцыг үнэлэн, илрүүлэлтийг тайлагнаж, зөвлөгөө өгч сайжруулалт, ахиц дэвшлийн хөдөлгөх хүч болдог. ДОТООД АУДИТОРУУД НЬ Төрөл бүрийн мэдлэг, ур чадвар, туршлагатай байдаг. Эрсдэл, хяналт, бүтээмжийн мэргэжилтнүүд ба асуудлыг шийдвэрлэгчид байдаг. Байгууллагын удирдлагад зорилгодоо хүрэхэд нь болон дээд шатны удирдлагад хяналтын үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь тус болдог. Үйл явцад дүн шинжилгээ хийнэ. Зардлын дүн шинжилгээ хийнэ. Хөндлөнгийн аудиторуудад дэмжлэг үзүүлнэ. Хууль тогтоомж, дүрэм журмын даган мөрдөлтийг баталгаажуулна. Гэрээний нөхцөл, заалтын хэрэгжилтийг баталгаажуулна. Бүртгэлийг биет хөрөнгөтэй тулган баталгаажуулна. Бүртгэл мэдээллийн үнэн зөв байдлыг баталгаажуулна. Гүйцэтгэл болон тэргүүн туршлагыг харьцуулна. Хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах зөвлөгөө өгнө. Зардлыг бууруулах, орлого ашгийг нэмэгдүүлэх арга замыг зөвлөнө. Эх сурвалж: Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын сайтнаас

