
Хайлт
258 results found
- Цалин хөлс, түүнтэй адилтгах орлого
Өдрийн мэндээ. Өнөөдөр бид Цахин хөлсний талаар мэдээлэл оруулж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.1.17." цалин хөлс, түүнтэй адилтгах орлого" гэж Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговор, хөлс, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос сар, улирал, жил тутам, эсхүл тухайн тохиолдол бүрд олгож байгаа шагнал, урамшуулал, хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогыг; гэж тодорхойлсон байна. "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 4.1.9." хөдөлмөрийн гэрээ " гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог; Иргэний хуулийн 343.1. "Иргэн, хуулийн этгээд харилцан ажил гүйцэтгэх, ахуй амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үйл явцад үүссэн эрх зүйн зохицуулалтын нэг чухал хэлбэр бол ажил гүйцэтгэх гэрээ юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ. " Иргэний хуулийн 359.1. " Хөлсөөр ажиллах гэрээ гээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх ба гэрээнд талууд хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болох бөгөөд талууд хөлс төлөх тухай ярьж байсан ч хэмжээг нь тогтоогоогүй бол энд эрх бүхий байгууллагын жишиг үнийн жагсаалт эсвэл зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө. Хөлсөөр ажиллах гэрээг ердийн нөхцөлд бичгээр байгуулж болно. Харин хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой. " Нийгмийн даатгалын төрөлд дараах Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан журмаар даатгуулна: өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан; Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар, Монгол Улсад байрладаггүй өөрийн төлөөний газраар дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж, төлөөний газарт ажиллаж байгаа ажилтан; Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, салбар, төлөөлөгчийн газар, төлөөний газарт ажиллаж байгаа ажилтан; нэг ба түүнээс дээш сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтан; хууль бусаар ажлаас халагдсан хүн; хилс хэргээр мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хүн. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн; бүх шатны сонгуулийн хэсэг, хороонд ажиллахаар томилогдсон Монгол Улсын иргэн; хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн; ажил олгогч, хүнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч. НД-ийн тухай хуулийн 19 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн: 19.1.Даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулна: 19.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5 дахь хэсэг " Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана." , 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг " Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ." , 111 -т "Ажлын бүтэн бус цагийн ажилтны цагаар болон хийснээр тооцох цалингийн нэгжийн үнэлгээ нь ижил ажлын байранд бүтэн цагаар ажилладаг ажилтныхаас багагүй байх ба жлын бүтэн бус цагийн ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, эсхүл ажилласан цагаар нь тооцож ажилтантай тохиролцсон хугацаанд олгоно. мөн нэг сараас дээш хугацаагаар ажиллах бүтэн бус цагийн ажилтны цалин хөлсийг" , 112 -т "Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болох ба мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлс нь чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, мал, бусад эд хөрөнгө байж болох бөгөөд тэдгээрийн үнийг зах зээлийн дунджаас илүүгүй байхаар тооцно. мөн мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлсөнд тамхи, согтууруулах ундаа, бүх төрлийн эм, хуулиар хориглосон эд зүйл, бараа бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлтэй худалдах бараа, бүтээгдэхүүн олгохыг хориглоно" ., 113-т "ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд ажил олгогч ажилтанд ажиллаагүй хугацаанд нь ногдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох ба хууль тогтоомжийн дагуу гэрч, хохирогчийн хамгаалалтад байсны улмаас ажиллаагүй хугацаанд ажилтны авах байсан цалин хөлстэй тэнцэх олговор, эсхүл өөр ажилд шилжин ажилласны улмаас цалин хөлс нь буурсан бол цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажилтанд хууль тогтоомжийн дагуу олгоно" , 114-т "Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох цалин хөлс болон үндсэн цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор олгох ба Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно"., 115-т " ажлын цагийг нь богиносгосон ажилтны цалин хөлсийг цагаар, эсхүл хийснээр нь тооцож олгох бөгөөд богиносгосон цагт ногдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нэмж олгоно." , 116-д "Ажил олгогчоос үл шалтгаалан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэл, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас, эсхүл ажилтнаас үл шалтгаалах сул зогсолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүнд үндсэн цалингийнх нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний олговор олгох бөгөөд олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй ба сул зогсолтын хугацаанд ажилтнаар өөр ажил гүйцэтгүүлсэн бол уг ажилд нь тохирсон цалин хөлс олгох бөгөөд цалин хөлс нь буурсан бол урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно. Сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд олговор олгохгүй харин улирлын шинжтэй ажил үүргийг гүйцэтгэдэг, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож ажил олгогч төлөх тухайн ажилтны буруугаас сул зогссон бол түүнд олговор олгохгүй, 117 дугаар зүйлд "ажилтныг өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол цалин хөлснийх нь зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгох ба донорын үүрэг гүйцэтгэх хугацаанд ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно. Ажил олгогч энэ хуульд зааснаас өөр төрлийн олговрыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож болно. 19.1.2.Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс; 19.1.3.ажил олгогчоос даатгуулагчид мөнгөн хэлбэрээр олгосон хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого, сар, улирал, жилийн ажлын үр дүнг харгалзан олгосон шагнал, урамшуулал; 19.1.4.үндсэн ажлаас бусад хуулийн этгээд, хүнээс олгосон энэ хуулийн 19.1.1-д заасан цалин хөлс, олговор; 19.1.5.Төрийн албаны тухай хуулийн 57.2-т заасан цалин хөлс; 19.1.6.бүх шатны сонгуулийн хэсэг, хороонд ажилласан ажилтанд олгосон урамшуулал; 19.1.7.сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлж, гэрээгээр тохирсон орлого. 19.2.Даатгуулагч, ажил олгогчийн шимтгэл ногдох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна. 19.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтны шимтгэл ногдох цагийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна. 19.4.Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна. Амжилт: Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230709635751
- Эд хариуцагчийн дүрэм
Өглөөний мэндээ. Өнөөдөр та бүхэнд Сангийн сайдын 2000 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 69 тоот тушаалаар батлагдсан "Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм"-ийн тухай танилцуулж байна. Энэ дүрэм нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй: Ерөнхий зүйл Мөнгөн хөрөнгө, үнэт цаас, бараа, түүхий эд материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд хогшил, хүнсний зүйл, түлш, шатах тослох материал болон үр тариа, тэжээл бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэдгээрийн хүлээн авалт, хадгалалт, зарцуулах ажлыг гардан хариуцсан нярав, худалдагч, агент, аж ахуйн дарга, үр тарианы эрхлэгч гэх мэт албан тушаалтныг эд хариуцагч гэнэ. Ажил олгогч нь эд хариуцагчтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулж, эрх үүрэг хариуцлагыг энэ дүрмийн дагуу тодорхой зааж өгнө. Гэрээнд: а. Гэрээний зорилго б. Ажил олгогчийн хүлээх эрх үүрэг, хариуцлага в. Эд хариуцагчийн хүлээх эрх үүрэг, хариуцлага г. Хоёр талын эрхийг тодорхой тусгаж, харилцан хүлээн зөвшөөрч, тохиролцсоны үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байвал зохино. Эд хариуцагчийг ажлаас халагдах, өөрчлөгдөхөд байгууллагын захиргаанаас томилогдсон комисс түүний хариуцлагад байгаа зүйлийн тооллого тооцоог бүрэн хийж, ажиллаж байсан байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага хариуцсан үүрэгт ажлыг хэрхэн гүйцэтгэж байсан талаар албан ёсны тодорхойлолт гаргаж өгнө. Тодорхойлолтод хариуцаж байсан зүйл, ажилласан хугацаа, үүрэгт ажлыг хууль дүрмийн дагуу бүрэн хийж байсан эсэх, тооллого тооцоны үр дүн, дутагдал шамшигдал, өр төлбөртэй эсэх, ажлын хариуцлага, сахилга бат зэргийг бичиж, өмч хөрөнгийг хариуцуулах найдвартай эсэх талаар дүгнэлт өгсөн байвал зохино..... Эд хариуцагчийн хүлээх үүрэг Эд хариуцагч нь өмч хөрөнгийг хамгаалах, бүртгэж тооцоолох, хэмнэлттэй зарцуулах, ашиглалтанд хяналт ажилд байнга, суралцан өөрийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, бүртгэл тооцооны ажлын анхны мэдэгдэхүүн, нягтлан бодох бүртгэлийн талаар зохих мэдлэгийг заавал эзэмшин байгууллагын захиргаа болон санхүү, бүртгэлийн хэлтэс / ерөнхий нягтлан бодогч, хариуцагч нягтлан бодогч \- ийн шууд удирдлагын дор ажлаа явуулж байна. Эд хариуцагч нь ажиллаж байгаа байгууллагынхаа дотоод дүрэмд бүрэн захирагдаж, өөрийн гүйцэтгэх ажил үүрэг, сар, улирал, жилийн төлөвлөгөөт ажлыг цаг хугацаанд нь биелүүлж, удирдлагад тайлагнаж, мэдээллээр ханган, тэдэнтэй байнга хамтран ажиллана..... Эд хариуцагчийн эрх Өмч хөрөнгийн хамгаалалт, ашиглалт, зарцуулалтын ажлыг сайжруулах, туршлага, шинэ санаачлагыг нэвтрүүлэх санал гаргах, үүрэг авах. Эд хөрөнгийн хамгаалалт, зарцуулалтын талаар зайлшгүй шаардагдах орон байр, тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэл, цоож, лац, ломбо, бүртгэлийн маягт заавар зэргээр хангаж өгөхийг байгууллагын удирдлагад мэдэгдэх, шаардах. Бараа материалын үнэ бүхий зүйлийг хүлээн авах, тавин олгох, борлуулах үед шалгалт тооллогыг тогтмол хийж, тоо хэмжээ зөрсөн буюу чанар байдлаа алдсан зүйлд акт тогтоохыг шаардах, Эд хариуцагчдад хориглох зүйл Эд хөрөнгийн тооллого хийж байгаа буюу тооцоо бодож эцсийн үр дүн тогтоогдоогүй үед уг ажлыг хийж буй комиссын зөвшөөрөл хяналтгүйгээр ажил гүйлгээ хийх агуулах, ажлын байрыг дур мэдэн нээх буюу комиссын гишүүдийн оролцоогүйгээр нэвтрэх, Өөрийн хариуцан эзэмшиж байгаа мөнгө, үнэт цаас, бараа материалын эд зүйлийн нэр төрөл, тоо хэмжээ, хадгалагдаж байгаа орон байрны талаархи мэдээллийг бусдад мэдэгдэх. Агуулах болон ажлын байрнаас бараа материалын үнэ бүхий зүйлийг тогтоосон журмыг зөрчиж шууд жижиглэн худалдаалах түүнчлэн бараа материал, тоног төхөөрөмж, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, үр тариа, шатахуун зэргийг тодорхой шийдвэргүйгээр аж ахуйн нэгж болон хүмүүсээс дур мэдэн худалдан авч бэлтгэх, худалдах. Сүүлийн жилүүдэд эд хариуцагч нартай холбоотой ашиглан, залилангийн шинжтэй үйлдлүүд маш их гарч байгаа учраас гэрээгээ сайн хийгээрээ Эрхэм захирлууд, санхүүгийн албаны эрх бүхий албан тушаалтангуудаа та бүхнийг хяналтгүй ажлаа цаг тухай бүрд нь хийдэггүй ажлаа мэдэхгүй байгаа байдлаас шалтгаалан хүмүүс эд хөрөнгөөрөө хохирч байна шүү. Эх сурвалж: legalinfo.mn "Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм"-ийг файлаар оруулсан байгаа шүү.
- Үнэ шилжилтийн тайлан
Өнөөдөр санхүүчид бидний татварын албанд тушаадаг "Үнэ шилжилтийн тайлан" гэж юу болох, хэн, хэрхэн, хэзээ хийж илгээх ёстой талаар мэдээлэл оруулж байна. Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу үнэ шилжилтийн тайланг дараах 4 төрлөөр ангилдаг. Үүнд: "Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан" /ҮШТ-01/ "Дотоод үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-02/ "Ерөнхий үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-03/ "Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-04/ "Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан" /ҮШТ-01/ Хэн ? Татвар төлөгчийн хяналтанд байгаа ажил гүйлгээ буюу харилцан хамааралтай этгээд хооронд ажил гүйлгээ хийсэн тохиолдолд Хэрхэн ? Татвар төлөгч нь тайлангийн маягтаар харилцан хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэл болон тэдгээртэй тайлант хугацаанд хийсэн ажил гүйлгээний нэгтгэл, дэлгэрэнгүй мэдээллийг өссөн дүнгээр, хүснэгтэн хэлбэрээр гаргана. Дээрх тайланг бэлтгэхдээ "Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 2 дугаар хавсралтын дагуу, "Үнэ шилжилтийн тогтмол мэдээлэл"-ийг 3 дугаар хавсралтуудыг үндэслэн тайлагнана. Хэзээ ? Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангийн хамт татварын албанд тушаана. "Дотоод үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-02/ Хэн ? - Өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой; - Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой; - Гадаадын хөрөнгө оруулалттай; Хэрхэн ? Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар тушаалаар батлагдсан “Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам” -ыг баримтлан тайланг бэлдэж мэдээллийг pdf, docx, xlsx форматаар файл хэлбэрээр хавсарган ирүүлнэ. Дээрх тайланг бэлтгэхдээ "Дотоод үнэ шилжилтийн тайлан бэлтгэх заавар"-ыг 5 дугаар хавсралтын дагуу тайлагнана. Хэзээ ? Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангийн хамт татварын албанд тушаана. "Ерөнхий үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-03/ Хэн ? - Өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой; - Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой; - Гадаадын хөрөнгө оруулалттай; Хэрхэн ? Татварын ерөнхий хуулийн 38.6-д заасны дагуу тайлан бэлтгэж, мэдээллийг pdf, docx, xlsx форматаар файл хэлбэрээр хавсарган ирүүлнэ. Дээрх тайланг бэлтгэхдээ "Ерөнхий үнэ шилжилтийн тайлан бэлтгэх заавар"-ыг 7 дугаар хавсралтын дагуу тайлагнана. Хэзээ ? Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангийн хамт татварын албанд тушаана. "Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан" /ҮШТ-04/ Хэн ? - Өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой; - Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой; - Гадаадын хөрөнгө оруулалттай; Хэрхэн ? Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага /цаашид “ЭЗХАХБ” гэх/-аас гаргасан “Үнэ шилжилтийн зөвлөмж”, болон “Улс бүрээр тайлангийн хэрэгжилтийг хангах удирдамж” Guidance on the Implementation of Country-by-Country Reporting (PDF, 228KB)–ийн хамгийн сүүлийн хувилбарыг баримтлан тайланг ҮДГ-ийн оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлого, татвар, хөрөнгө, ашиг зэрэг санхүүгийн зарим шаардлагатай мэдээллийг татвар ногдуулагч улс бүрээр нэгтгэж, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг сонгож тайлагнана. Дээрх тайланг бэлтгэхдээ "Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдлийн маягт"-ыг 10 дугаар хавсралтаар, "Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдлийн маягтыг нөхөх заавар"-ыг 11 дүгээр хавсралтын дагуу тайлагнана. Хэзээ ? Монгол Улсад татварын зорилгоор оршин суудаг группийн оролцогч нь татварын албанд группийн эцсийн эзэмшигч компани, эсхүл томилогдсон /улс бүрээр тайлан гаргахаар/ компани мөн эсэхээ мэдэгдэнэ Уг мэдэгдлийг аж ахуйн нэгжийн тайлан тушаах эцсийн хугацаанаас өмнө гаргаж өгнө. Энэ тохиолдолд улс бүрээр тайлан гаргах нь группийн санхүүгийн тайлангийн сүүлийн өдрөөс хойш 12 сарын дараа ирүүлсэн байх ёстой. Монгол Улсад татварын зорилгоор оршин суудаг группийн оролцогч нь татварын албанд группийн эцсийн эзэмшигч компани, эсхүл томилогдсон /улс бүрээр тайлан гаргахаар/ компани мөн эсэхээ мэдэгдэхээс гадна тайлагнагч компанийн татварын байнга оршин суудаг улсыг мэдээлэх үүрэгтэй Уг мэдэгдлийг аж ахуйн нэгжийн тайлан тушаах эцсийн хугацаанаас өмнө гаргаж өгнө. Энэ тохиолдолд улс бүрээр тайлан гаргах нь Монгол Улсын татварын алба бусад татварын албатай автоматаар мэдээлэл солилцох хүртэл хойшлогдоно. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=15641
- Эзэмшигчдийн өмчийн бүртгэлүүд
Өглөөний мэнд. Өнөөдөр бид Санхүүгийн тайлангийн "Эзэмшигчдийн өмч"-ийн хэсэгт дэх бүртгэлийн тухай, ХХК, ХК, ГХОХХК, Хоршоо, СӨХ, ТББ-уудад хэрхэн бүртгэх, юу юугаар хамтран үүсгэн байгуулж болох талаар оруулсан байгаа. ХХК-Хязгаарлагдмал хувьцаат компани Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлдэг бөгөөд Хувь нийлүүлсэн хөрөнгө буюу хувьцаагаа мөнгөөр, бараагаар, үндсэн хөрөнгөөр, биет бус хөрөнгөөр, Патент буюу Оюуны өмчөөр нийлүүлж компаниа үүсгэн байгуулж болно. Иргэн Гэрэл Мөнгөөр харин Насан Үндсэн хөрөнгөөр хувьцаагаа нийлүүлж бүртгүүлэх хүсэлтэй байгаа бол: Иргэн Дорж Бараагаар харин Дулмаа Биет бус хөрөнгөөр хувьцаагаа нийлүүлж бүртгүүлэх хүсэлтэй байгаа бол: Иргэн Билэгт Авлагаар харин Ганаа Биет бус хөрөнгийн нэг хэлбэр болох Патентаар хувьцаагаа нийлүүлж бүртгүүлэх хүсэлтэй байгаа бол: ХЗХ-Хадгаламж зээлийн хоршоо Хадгаламж зээлийн хоршоо гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлдэг бөгөөд хоршоонд гишүүнээр элсэхдээ хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг байршуулсан хоршоонд элсэнэ. ХЗХ үүсгэн байгуулахд 20 гишүүнтэйгээр байгуулах бөгөөд тусгйа зөвшөөртэй байгууллага. Хоршоо Хоршоо гэж Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэх бөгөөд хоршооны гишүүд нь хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан, 16 насанд хүрсэн иргэн, харин дундын хоршооны тухайд бол хоршоо, хуулийн этгээдүүдийг хэлнэ. Хоршооны хуулийн дагуу 9 гишүүнтэйгээр хоршоог үүсгэн байгуулдаг харин нэг хоршоо нэг ХХК хамтран дундын хоршоог үүсгэн байгуулж болно. Иргэн Билэгт мөнгөөр харин Сүрэн Бараагаа нийлүүлж хоршоондоо гишүүн болох хүсэлтэй байгаа бол: Иргэн Ганаа Оюуны өмч болох Патентаа харин Сансар хоршоонд ашиглагдах боломжтой Тоног төхөөрөмжөө нийлүүлж хоршоондоо гишүүн болох хүсэлтэй байгаа бол: Иргэн Бат Хоршоондоо ажлын байр болох барилга харин Наран хоршоонд ашиглагдах боломжтой Түүхий эд материалаа нийлүүлж хоршоондоо гишүүн болох хүсэлтэй байгаа бол: Иргэн Уран Хоршоондоо 4 хонь, 2 ямаа тоолон хүлээлгэн өгч хоршоондоо гишүүнээр элсэн орж байгаа бол Туяа хоршоондоо Үрийн будаагаа нийлүүлж хоршоондоо гишүүн болох хүсэлтэй байгаа бол: ТББ-Төрийн бус байгууллага Төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлдэг бөгөөд дотроо 2 төрөл байна. *"нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага *"гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллага Иргэн Дулмаа, Сүрэн болон бусад 7 хүн, 1 ХХК нийлж ГҮТББ байгууллаа. Манай ГҮТББ-ийн үйл ажиллагааг дэмжиж иргэн Бат 900.000 төгрөг бидэнд хандивлав. Мөн бид дүрэнд заасан үйл ажиллагаа явуулж жижигхээн орлого оллоо. Манай ГҮТББ-ийн үйл ажиллагааг тогтворжин ГТХАН рүү төсөл бичиж 5,000 еврогийн төслийн эхний санхүүжилт орж ирлээ. Бид Сангийн яамны шалгаруулалтанд орсон "Иргэдийн санхүүгийн боловсоолд оруулах бидний хувь нэмэр" гэсэн нэртэй 100.0 сая төгрөгийн төсөл маань шалгарч эхний санхүүжилт орж ирлээ. Ингээд бүртгээд байгуулаад явна даа. Тодруулах зүйл байвал бидэнтэй холбоо бариарай. Бид хариулт өгөхөд бэлэн байгаа болно.
- Төлбөрийн баримт ба Зарлагын баримтын ялгаа
Өглөөний мэндээ. Өнөөдөр төлбөрийн баримт болон зарлагын баримтуудын хоорондох ялгаануудын талаар бичиж байна. Төлбөрийн баримт гэж юу вэ? Тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ. Зарлагын баримт гэж юу вэ? Бараа, материалын үнэт зүйлсийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, няраваас нөгөөд шилжүүлэх, өөрийн хэрэгцээнээс илүү буюу хэрэгцээнд тохирохгүй зүйлийг худалдан борлуулах, нэгжийн орц норм тогтоогдоогүй материал үнэт зүйлийг үйлдвэрт тавьж олгох, зохих шийдвэрийн дагуу өөр газар шилжүүлэхэд зарлагын баримтыг эд хариуцагч зөвшөөрөл шийдвэрийг үндэслэн 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг хүлээн авагчид "Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл"-ийн хамт олгоно. Төлбөрийн баримт гэж юу вэ? /зурган хэлбэрээр/ Зарлагын баримт гэж юу вэ?/зурган хэлбэрээр/ Төлбөрийн баримтыг хэзээ, хэн бичиж өгөх вэ? Орлого хүлээн авсан хэн бүхэн бичиж өгнө. Хуулийн этгээд , хувь хүн 2 уулаа бичиж өгнө. Хуулийн этгээд та төлбөрийн баримтыг хэрхэн, яаж олгох буюу бичиж өгөх вэ гэвэл: 1. Цахим төлбөрийн баримтын нэгдсэн системээс өөрийн нэвтрэх нэр нууц кодоор орж үйлдэнэ. 2. Хуулийн этгээд төлбөрийн баримт үүсгэхдээ Баримт үүсгэх хэсгийн Хувь хүнд, Бизнесийн үйл ажиллагаанд, Нэхэмжлэх, Хувь хүнд олгосон орлого, Урьдчилж орсон орлого сонголтуудын аль нэгийг сонгож бичиж хийж эхэлнэ. 3. Хуулийн этгээд нь мөнгө орж ирсэн цаг тухай бүрд нь төлбөрийн баримт буюу бидний хэлж заншсанаар ИБАРИМТАА бичиж өгөх үүрэгтэй. Иргэн бизнес эрхлэгч та төлбөрийн баримтыг хэрхэн, яаж олгох буюу бичиж өгөх вэ гэвэл: 1. Цахим төлбөрийн баримтын нэгдсэн системээс өөрийн нэвтрэх нэр нууц кодоор орж үйлдэнэ. 2. Иргэн бизнес эрхлэгч төлбөрийн баримт үүсгэхдээ QR кодыг худалдан авагчид уншуулан ТБ үүсгэж илгээнэ. 3. Иргэн бизнес эрхлэгч Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж ашиглан цаг тухай бүрд төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Төлбөрийн баримт болон зарлагын баримт яагаад авах ёстой вэ гэвэл: - Тухайн хуулийн этгээд нь мөнгийг хэрхэн юунд зарцуулснаа санхүүгийн анхан шатны баримтаар баталгаажуулж ААНОАТ болон НӨАТ-ын тайлангаа боловсруулж улмаар Санхүүгийн тайлангаа стандартын дагуу тайлагнахад - Харин хувь хүн нь жилд ганцхан гаргаж тайлагнаж байгаа ХХОАТ-ын тайлангаа тайлагнаж татвараа төлөх буюу буцаан авахад Амжилт.
- Сонгуулийн зардлын тухай
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн зардал, түүний тоон мэдээлэлтэй холбоотой мэдээллүүдийг оруулж байна. Энэ жил холимог тогтолцоо буюу 48 гишүүн жагсаалтаар, 78 гишүүн тойргоос нэр дэвшихээр болж бид 126ш УИХ-ын гишүүнтэй болж байна даа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6,434.5 сая төгрөг , тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7-1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосон байна. Нам, эвслийн нийт зардлаар харуулбал: Харин нэр дэвшигчдийн нийт зардлаар харуулбал: Нэр дэвшигчид маань анхаараарай. Нэр дэвшигчидийн санхүүгийн мэдээллийг боловсруулж байгаа нөхдүүд минь анхаараарай бүх харилцах данснаас гарч байгаа мөнгөн гүйлгээнүүд баталгаажсан санхүүгийн баримт болох ибаримтаар баталгаажина шүү. Нэр дэвшигчидийн санхүүгийн мэдээллийг сайн эхнээс нь санхүүгийн хариуцлагатай боловсруулаарай. Туршлагаас харахад анхнаас нь санхүүгийн мэдээллийг цаг тухайд нь сайн бүрдүүлээгүй байдлаас үүдэн гарсан гараагүй нэр дэвшигчид зарим нь асуудалд өртөн багагүй хэмжээний өр төлбөр тавигдаж санхүүдээ нэлээдгүй хэмжээний хохирол учирдаг байгаа шүү. Нэр дэвшигчдийн сонгуулийн тайландаа Хувийн аудитын компаниудаар аудит хийлгэн Төрийн аудитын байгууллага руу тайлангаа илгээнэ шүү. Амжилт. Сонгуулийн тухай хуулийн 42-т "Сонгуулийн зардлын зарцуулалт" : 42.1.Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардалд зориулан бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрээр зарцуулна. 42.2.Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна: 42.2.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах; 42.2.2.нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчлах; 42.2.3.сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах; 42.2.4.бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал; 42.2.5.дээр дурдсан зардалтай холбоотой бусад. 42.3.Мөнгөн бусаар хүлээн авсан хандивыг, хандивын гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна. 42.4.Энэ хуулийн 42 дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Ингээд бид 126 ш УИХ-ын гишүүдтэй болж төр засгийн ажил амжилтай хурдтай сайхан явагдаж эхэлнээ гэдэгтээ итгэлтэй байна шүү. Эх сурвалж: legalinfo. ikon.mn
- Санхүүгийн тайландаа аудит заавал хийлгэх аж ахуй нэгжүүдийн анхааралд
Сангийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 46 тоот тушаалаар " Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам" батлагдсан билээ. Энэхүү журмаас зөвхөн өнөөдөр энэхүү заалтыг танилцуулж байна. Тус журмын 2.5-д "Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна" гэсний дагуу ТАНАЙ байгууллагын санхүүгийн тайлан нь гэрээ байгуулагдсаны дараа ШИВЭХ эрх нээгдэж эрхэм НЯБКО та САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТОДРУУЛГАНААСАА ЭХЭЛЖ ШИВЭЖ эхэлнэ шүү. Тийм учраас эртхэн аудитын байгууллагатайгаа холбоо барьж гэрээгээ хийгээрэй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.1-д дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага /Банк, ББСБ, ХЗХ, ХК, Даатгал, Үнэт цаас, ашигт малтмалын хайгуул хийдэг ХХК, Аудит, ТМЗ, Хонжворт сугалаа, Нийт хөрөнгийн хэмжээ 500.0 сая төгрөг, нийт орлогын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөс дээш бол танай байгууллага ЗААВАЛ аудит хийлгэнэ. 2. нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага 3. өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага; 4. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага; 5. Иргэний хуулийн 36.2-т заасан сан; 6. хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж, байгууллага. Мөн хуулийн 10.2-т дараах хугацаанд аудит хийлгэнэ. хувьцаат компани нь тайлангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө; өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө; банк жилийн эцсийн санхүүгийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор; бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор. Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийх хугацааны асуудлыг Төсвийн тухай болон бусад хуулиар зохицуулна. Эх сурвалж: Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Сангийн сайдын 2020 оны 46 тоот тушаал Сангийн сайдын 2020 оны 46 тоот тушаалыг оруулав. https://legalinfo.mn/mn/detail?lawId=210883&showType=1
- Эдийн засгийн шинжилгээ хийх журам
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн А/314, А/178 дугаар тушаалаар "Эдийн засгийн шинжилгээ хийх журам" батлагдсан. Энэхүү журманд дараах зүйлсүүд тусгагдсан байна. Нийтлэг үндэслэл Шинжилгээний объект, түүнд тавигдах шаардлага Шинжээчийн эрх, үүрэг Шинжилгээ хийх үе шат, арга Шинжээчийн дүгнэлт Бусад Журмын зорилго нь эрүүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 6.1 дэх " Шүүх шинжилгээ /цаашид "шинжилгээ" гэх/ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байх бөгөөд шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна" заасан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.1 дэх "Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ" заасан шинжээчээр томилогдсон этгээд шинжилгээ хийхдээ энэхүү журмыг мөрдлөгө болгоно. Шинжилгээ хийхдээ дараах хууль тогтоом, дүрэм, журмыг мөрдлөгө болгоно. Шүүх шинжилгээний тухай хууль Төсвийн тухай хууль Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль Татварын ерөнхий хууль Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль Шинжилгээний объект нь: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12-т заасан нийтлэг шаардлага Мөн хуулийн 34.2-т заасан тусгай шаардлага Дараах шаардлагыг хангасан байна. Эрх бүхий байгууллагын гаргасан акт, дүгнэлт нь гарын үсэг зурагдаж, хувийн эсвэл байгууллагын тэмдгээр баталгаажсан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд заасан санхүүгийн тайлан, бусад тайлангууд, хөрөнгө, өр төлбөр, тооцоо, тооллогын баримт, тооцоо бодсон акт, нягтлан бодох бүртгэлийн журнал, данс, хураангүй ба дэлгэрэнгүй бүртгэл, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай бусад холбогдох цахим болон цаасан баримт, лавлагаа, тодорхойлолтууд байх эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргахад хамрагдсан шинжилгээний объектийг бүрэн ирүүлсэн байх гадаад хэл дээр үйлдсэн бол Монгол хэл дээр баталгаат товчоогоор хийлгэж, эх хувийн хамт ирүүлсэн байх Архивын бичиг баримт хөтлөлтийн тухай хууль, журам, заавар, стандарт, батлагдсан маягтын дагуу хөтөлсөн анхан шатны баримтын шаардлага хангасан байх шинжээчид тавьсан асуулт нь эрх бүхий байгууллагын акт, дүгнэлтийн хүрээнд байх Шинжилгээний байгууллагын шинжилгээний хувиарлалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол шийдвэр, хүсэлтийг хүлээн авахдаа эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гараагүй, шинжилгээний объектгүй, ирүүлсэн шинжилгээний объект нь тоо хэмжээ, нэрийн хувьд тохирохгүй бол хүлээн авахгүй буцаана. Үргэлжлэл бий... Журмыг татаад файлаар оруулсан байгаа. Эх сурвалж: Шүүх шинжилгээний ерөнхий газар
- Санхүүгийн тайландаа залруулга хийх
Аж ахуй нэгжийн захирлууд, санхүүгийн мэргэжилтэнгүүд, нягтлан бодогч нарт зориулж тогтмол мэдээлэл оруулж байгаа билээ. Энэ удаа Сангийн сайдын 2020 оны 46 дугаар "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам"-д 2.5.Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ байгуулсан аудитын компанийн нэрийн баталгаажуулалтыг санхүүгийн тайлангийн И-баланс системд хийлгэсэн байна. Мөн журмын 3.4-т "дараах үзүүлэлтээр тайланг хянаж, хүлээн авна" тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаагүй байх; маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн байх; өмнөх хугацааны тайлантай уялдаж байх; тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн байх; Мөн журмын 4-д "Санхүүгийн тайланд залруулга хийх": Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа залруулга хийлгэх бол залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүнийг тусгасан баримт, тайланг хэвлэмэл байдлаар харилцагч санхүүгийн байгууллагад биечлэн тушаана. Харилцагч санхүүгийн байгууллагын бичиг хэргийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн албан тоот, энэ журмын 4.1-д заасан баримтыг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага тайлангийн залруулгыг ажлын 5 өдөрт багтаан хийнэ. Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 20-ыг хүртэл, хагас жилийн санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ. Залруулсан санхүүгийн тайлангийн талаар жагсаалт үйлдэн энэ журмын 3.10-д заасан журмын дагуу хуулбарлан хэвлэмэл байдлаар ирүүлсэн санхүүгийн тайлангийн хамт архивлан хадгална. Дээрх журмыг зөрчсөн аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 1.21. "нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах, уг залруулгыг зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулах, алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулах үүргээ биелүүлээгүй;" бол ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эх сурвалж: Сангийн яам
- Цалингийн аудит
Байгууллагын цалин хөлс, нэмэгдэл урамшуулалтай холбоотойгоор тусгайлсан аудит хийж болно. Аудитыг байгууллагууд тусгайлан данс бүртгэл, үйл ажиллагаандаа хийлгэдэг тухайлбал: Мөнгөн хөрөнгийн үйл ажиллагаандаа Борлуулалтын орлогын үйл ажиллагаандаа Худалдан авалтын үйл ажиллагаандаа Авлага, болон өглөгийн үйл ажиллагаандаа ХЗХ, ББСБ, Банк нь зээлийн үлдэгдэл болон үйл ажиллагаандаа зориулж СӨХ нь оршин суугчдынхаа авлагын үлдэгдэлд аудит хийлгэж ХЗХ нь хуримтлуулж тооцсон хүүгийн авлагын үйл ажил ажиллагаанд Бараа материал, түүхий эдийн үйл ажиллагаандаа Урьдчилж төлсөн зардал дансны үйл ажиллагаандаа Борлуулахад бэлэн бараа материалын үйл ажиллагаандаа Үндсэн хөрөнгийн үйл ажиллагаандаа Биет бус хөрөнгийн үйл ажиллагаандаа Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаандаа Хайгуулын зардлын үйл ажиллагаандаа ХЗХ нь гишүүдийн хадгаламжын үйл ажиллагаандаа зориулж Цалингийн үйл ажиллагаандаа Татварын өрийн үлдэгдэлд зориулж аудит хийлгэж ХЗХ нь хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийн үйл ажил ажиллагаанд Банкны урт болон богино хугацаат зээлийн үлдэгдэлд зориулж Эзэмшигчдийн өмчийн үйл ажиллагаандаа ХЗХ нь сангуудын үйл ажиллагаанд зориулж Ямар нөхцөлд ашигтай ажиллах вэ гэдэгтээ хүртэл аудит хийлгэж байна. Өнөөдөр бол Цалингийн үйл ажиллагаанд зориулсан аудитын талаар тодорхой хэдэн мэдээллийг оруулж байна. Байгуулага хэдэн ажилтан албан хаагчидтай, цалингийн фонд, тушаал шийдвэрийг авч үзнэ. Тухайн байгууллагын цалин хөлстэй холбоотой орсон гарсан тушаал, шийдвэрүүдийг авч үзнэ. Ажлын байрны тодорхойлолтуудыг авч үзэж хэрхэн захирагддаг ажил үүргээ гүйцэтгэдэг, хэрхэн хяналт тавьдаг талаар мэдээллийг авч үзнэ. Цалингийн өөрчлөлтийн талаархи мэдээллийг авч үзнэ. НД-ийн тайлангийн кодыг авч тухайн байгууллагын НД-ийн тайлангийн мэдээллүүдэд боловсрлуулалт хийж эхэлнэ. НД-ийн өр, авлагын үлдэгдэл нь санхүүгийн тайланд тусгагдсан эсэхийг шинжлэн судалж тулгалт хийх За одоо нягтлан бодогчийн ажил дээр төвлөрч ажиллана эхлээд ерөнхий журналын хэсгээс Цалингийн зардал, НДШ-ийн ангилал, ХХОАТ болон гарт олгосон цалинг шалгаж эхэлнэ. Цагийн бүртгэлийн хэсгийг шалгаж тулган тухайн сарын илүү, дутуу цагийн мэдээллийг тогтоож цалингийн бодолтыг хөөн шалгана. Цалингийн нэмэгдэлүүдийг тушаал шийдвэр дүрэм журамтай нийцэж байгаа эсэхийг шалгаж татваруудыг тулган шалган Гарт олгосон цалинг шалгаж дуусгана. Цалингийн сар бүрийн нэгтгэл хүснэгт, цалингийн урьдчилгаа, авлагууд үүссэн шалтгааныг тогтоож суутгалуудыг тулган шалгана. Цалингийн хүснэгтийг тулган шалгаад Ерөнхий журнал руу хөөн шалгана. Орлогын дэлгэрэнгүй тайланд тусгагдсан цалингийн зардал, ААНОАТ-ын тайланд тусгагдсан цалингийн зардлуудыг тулган шалгана. Мөнгөн гүйлгээний тайланд гарт олгосон цалинг хэрхэн ямар дүнгээр бичсэнийг мөнгөн хөрөнгийн бүртгэлтэй тулган шалгаж зөрүүг тогтооно. Зөрүүгүй бол онц сайн байнаа гэсэн үг юм. Цалингийн зардлыг тухайн тайлант хугацаанд ямар байх талаар гаргасан төсөв төлөвлөгөөтэй тулган шалгаж нийт зардалд хэдэн хувь эзэлж байгааг цаашид хэрхэн хэд хүртэл цалин болон урамшууллыг нэмбэл танай байгууллагын орлого, ашиг нэиэгдэх талаар дүгнэлт гаргаж зөвлөмж өгөөд л ажил дууслаа гэсэн үг.









