top of page
368237272_721682126638169_5627033990721968113_n_edited_edited.jpg

Хайлт

258 results found

  • Санхүүгийн "Баталгаажсан" бүх тайлангууд буцсан байгаа шүү.

    Сайн байцгаана уу. Эрхэм санхүүгийн эмч нар минь ээ. Хэд хоног жаахан амарцгааж байна уу. Одоо бас нэг ажил эхэлсэн байна шүү. Санхүүгийн байдлын тайлангийн "Богино хугацаат өр төлбөр" хэсэгт дүн байгаа бол анхаарлаа хандуулаарай Эрхэм таны 2023 оны Санхүүгийн тайлан буцсан байгаа шүү. Одоо тэгвэл яах вэ гэжүү: "Шивж буй" гэсэн төлөвт орсон байвал та "Тайлан" хэсэг рүүгээ орж шивэлтээ эхлүүлж тайлангаа засна. Айх гайхах шаардлагагүй. Тоогоо тааруулж тавиад л болно. 2. "Шивэлтээ эхлүүлэх" товчийг дарж Санхүүгийн байдлын тайлангийн Богино хугацаат Өр төлбөрийн дүнг хараарай. Шарласан байгаа. 3. Одоо засаж эхлэх ба "Тодруулга" хэсэг дээр очиж Өр төлбөрийн дүнг хараарай. Бид 2024 оны 2 дугаар сарын 10-ний өдөр Санхүүгийн тайлангийн өр төлбөр хэсгийг "Тодруулга" хэсгээс эхлэн бөглөж зарим хэсгийг буюу НДШ-ийн өр, Урьдчилж орсон орлого зэргийг шууд гараас бичээд оруулахад тайлан маань илгээгдэж байснаа санаж байна уу. Одоо харин энэ товч маань ажиллаж эхэлсэн байна. 4. "Тодруулга" хэсэгт Дансны өглөг, татвар, бусад зээл гэх өр төлбөрүүд бүгд дэлгэрэнгүй бүртгэгдэж байсан бол 16.5 буюу "Богино хугацаат өр төлбөр" хэсэгт бүгд нийт дүнгээрээ бичигдэж байна шүү. 5. Дээрх "Тодруулга"-ыг зөв бөглөж дуусан гэмц Шар өнгө хар өнгөөр солигдон хадгалагдах болно. 7. Та санхүүгийн тайлангийн Богино хугацаат өр төлбөрөө бүрэн гүйцэд зөв хийлээ. АМЖИЛТ. Жич: Х тайланд хамааралгүй .

  • Эрхэм захирлуудаа Гэрээт нягтлан бодогчоосоо дараах зүйлсүүдийг байнга авч архивлаж байгаарай.

    Амралтын өдрийн буюу ажлын өдрийн мэндээ За эрхэм байгууллагын захирлуудаа та бүхэн минь эхний ээлжинд санхүүгийн үйл ажиллагаандаа анхаарал хандуулаарай. Байгууллагынхаа санхүүгийн үйл ажиллагаанд яаж анхааралаа хандуулаарай вэ гэвэл: Санхүүгийн зөвлөгчтэй болж санхүүгийн үйл ажиллагаа болон санхүү, татвар, НД-ын тайлангийн боловсруулалтанд анхаарах Санхүү, татвар болон бусад холбогдох тайлангуудын үнэн зөв эсэхэд анхаарч улирал бүр санхүүгийн зөвлөгөө авах Эдийн засгийн тооцоолол хийж түүндээ дүн шинжилгээ хийж боломжоо эрэхийлэх ажлыг зохион байгуулах Хууль дүрмийн дагуу ямар боломж байгааг харж түүндээ тохируулан байгуулагынхаа үйл ажиллагааг өргөжүүлэх талаар анхаарч ажиллах гэх мэт Энэ удаа би Санхүүгийн тайлангийн боловсруулалтын талаар оруулж байна. Дараа дараагийн удаад бусад 3 мэдээллийн талаар оруулах болно. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд санхүү, татвар, НД болон бусад санхүүгийн үйлчилгээг хэн хэн хийж болох талаар оруулсан байдаг. Жнь: 3.1.8."ерөнхий нягтлан бодогч" гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг; 3.1.14."гэрээт нягтлан бодогч" гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй мэргэжлийн нягтлан бодогчийг; 3.1.15."нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага" гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг. Ерөнхий нягтлан бодогч нь дараах эрх, үүрэгтэй. 20 дугаар зүйл.Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг 20.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна: 20.1.1.нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах; 20.1.2.нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах; 20.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах; 20.1.4.хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх; 20.1.5.энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага үндэслэлгүй хариуцлага хүлээлгэсэн, эсхүл ажлаас нь чөлөөлсөн гэж үзвэл холбогдох байгууллагад эрхээ хамгаалуулахаар хүсэлт гаргах. 20.2.Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ: 20.2.1.энэ хуулийн 17.1-д заасан эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх; 20.2.2.аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах; 20.2.3.холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах; 20.2.4.нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах; 20.2.5.дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; 20.2.6.эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах; 20.2.7.аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээний зөвлөгөө туслалцаа авах; 20.2.8.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх; 20.2.9.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах; 20.2.10.аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх; 20.2.11.өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах; 20.2.12.аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх; 20.2.13.эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4. " Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна ". Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр гаргах тохиолдолд цахим гарын үсэг хэрэглэж баталгаажуулна. Эрхэм захирлууд та бүхэн Санхүү хариуцсан нягтлан бодогчоосоо дараах дарааллаар тогтмол хугацаанд санхүүгийн тайлангаа авч байгаарай. Боловсруулсан ХАРИЛЦАХЫН ТАЙЛАНГАА /файлаар+цаасаар/ Боловсруулсан КАССЫН ТАЙЛАНГАА /файлаар+цаасаар/ Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, тооцоо нийлсэн акт /файлаар+цаасаар/ Бараа материалын дэлгэрэнгүй тайлан, тооцоо бодсон акт /файлаар+цаасаар/ Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлангаа /файлаар+цаасаар/ Татварын өрийн үлдэгдлийг /файлаар+цаасаар/ Ерөнхий журнал /файлаар/ Гүйлгээ баланс /файлаар+цаасаар/ Санхүүгийн 4 тайлан тодруулгын хамт /файлаар+цаасаар/ Эдгээр баримтууд юунд хэрэгтэй вэ гэвэл: Таны өдөр шөнөгүй цаг заваа баран нэг насаа зориулаад найз нөхөдтэйгээч тавлаг сууж амжихгүй хийгээд байгаа ажлын чинь үр дүнг гаргахад Татвар санхүү болон төрийн байгууллагын өмнө асуудалд өртөхгүй байхад Аудитын шалгалт орж зөвлөн туслах, төлбөр акт тавихад Хөрөнгө оруулалт авч байгууллагаа өртгөтгөхөд Ашиглан залилан, байгууллагын хөрөнгийг хуваахад, нэгтгэхэд, хэд хичнээн байгааг харахад САНХҮҮГИЙН ЭРСДЛЭЭС танай хамт олныг, улмаар чамайг, гэр бүлийг чинь хамгаалахад Тийм болохоор доорх 3 албан тушаалтан, хамтран ажилладаг байгууллагаасаа санхүүгийн мэдээллээ архивлан хадгалаарай. Ерөнхий нягтлан бодогч Гэрээт нягтлан бодогч Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага Амжилт ЗАХИРЛУУДАА.

  • Танай байгууллага ХАГАС жилээр Санхүүгийн тайлан өгөх юм биш биз

    Өдрийн мэндээ. Хагас жилээр санхүү, татварын тайлангаа илгээх үү ? Бүх аж ахуй нэгжүүд /ХХК, ХК, ББСБ, ХЗХ, ТББ, хоршоо ....... / бол ТТ-02 буюу "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан" илгээнэ шүү. За харин Санхүүгийн тайланг бол дараах шалгуур хангасан ААНБ илгээнэ шүү. Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тушаал "Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам"-ын 3.4.1 " Нийт хөрөнгийн хэмжээ 0.5 тэрбум төгрөгөөс дээш; 3.4.2.Борлуулалтын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөс дээш; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2.1-4.2.7-д заасан 4.2.1. Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани 4.2.2. Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргас ан компани 4.2.3. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.6, 8.14, 8.15 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиглэлээр зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага; 4.2.4. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж 4.2.5. Эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага 4.2.6. улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага; 4.2.7. арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага      Эрхэм та 2023 оны санхүүгийн тайлангаа хүлээн авсан аваагүйг хянаарай Аваагүй бол та 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа илгээх боломжгүй шүү.    Дараах эх сурвалжуудыг хараарай. Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тушаал "Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам" Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=207204&showType=1

  • Хувь хүн танай байгууллагаас ибаримт нэхээд байна уу.

    Оройн мэндээ Танай байгууллагаас хувь хүн ДОРЖ регистерийн дугаараа өгөөд ибаримт шивээд өгөөрэй гээд байна уу тэгвэл хариулт өгье. Та яг л байгууллага руу шивж байгаа мэт "Бизнес үйл ажиллагаанд" сонголтыг сонгоно. Худалдан авагчийн талбарт тухайн иргэн Доржийн "МА49051226" регистрийн дугаарыг оруулна. Татварт бүртгэлтэй иргэн Доржийн нэр гарч ирнэ. Нэгдсэн сангаас тухайн орж ирсэн орлогын нэршлийг сонгоно. Тоо хэмжээг оруулна. Нэгж үнийг оруулснаар орлогын дүн бичигдэнэ. Эцсийн мөчид " Баримт гаргах " талбарт дарж байж ибаримт бүрэн гүйцэд илгээгдэнэ. Амжилт.

  • Та "Төлбөрийн баримт", "Нэхэмжлэх" хоёроо нэгтгэн хянаж чадаж байна уу

    Амралтын өглөөний мэндээ Эрхэм санхүүчдээ Санхүүгийн эмч нараа та бүхэн маань 2024 оны 2-р улирлын Санхүү, татварын тайлангаа гаргахаар ажиллаж эхлээд байна уу. Та бүхэндээ амжилт хүсье. Танай байгууллагын 2023 оны жилийн эцсийн ААНОАТ-ын тайлан буцчихсан " ТТ-д буцаасан " байгаа биш биз Хараарай. Тэгвэл 2024 оны жилийн эхний улирлын тайланг авахгүй бөгөөд улмаар татварын торгуульд орчихсон 1,500,000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгуулах гээд явж байгаа юм биш биз. Мөн танай байгууллагын Татварын скорингийн үнэлгээ буурч "Эрсдэл нэмэгдэж" байгаа гэсэн үг шүү. За өнөөдөр бол ибаримтыг хэрхэн хаанаас нэгтгэн авах талаар оруулж байна. Төлбөрийн баримт хэсэгт дарж сараа сонгож ямар материал сонгох хэсгээ гаргана. 2. Сар болон өгөгдлөө сонгож EXCELфайл руу хөрвүүлнэ. 3. Таны татсан материалууд хаана байгаа, юу агуулж байгаа хараарай. 4. Та дараагийн ээлжинд Нэхэмлэхийн жагсаалтыг сонгоорой. 5. Таны татсан Нэхэмжлэхийн жагсаалт хаана байгаа, юу агуулж байгаа хараарай. Амжилт.

  • Та "Эцсийн хэрэглэгч" хаанаас үүсэж орж ирээд байгааг мэдэхгүй байна уу

    Шинэ 7 хоногийн мэндээ Эрхэм санхүүчдээ Санхүүгийн эмч нараа та бүхэн маань 2024 оны 2-р улирлын Санхүү, татварын тайлангаа гаргахаар ажиллаж эхлээд байна уу. НӨАТ-аа нэгтгэн харахад "Эцсийн хэрэглэгч" маань НӨАТ-ын тайлангийн борлуулалт дээр орж ирэхдээ нэг л бөөн дүнгээр орж ирээд байна уу. Хаанаас ямар дүнгээр орж ирж байгааг хянаж боловсруулалт хийхэд эргэлзээ төрж энэ юу юм бол гэсэн асуудал тулгараад байна уу. Эцсийн хэрэглээнд гарсан падаан буюу 10000000 дугаартай падаан Эцсийн хэрэглээнд гарсан буюу иргэн цааш нь зарж борлуулах сэдэлгүйгээр хэрэглээнд хэрэглэх бараа  үйлчилгээг борлуулсан тохиолдолд энэхүү падаан үүснэ.  2. Эцсийн хэрэглээнд гарсан падаан буюу 40000000 дугаартай падаан Нэхэмжлэхээр хийсэн борлуулалт тус бүр борлуулалтын дүнгээр нэгтгэгдэн нэг падаан болж үүснэ.   3. НӨАТ-аас чөлөөлөгдөх 20000000 дугаартай падаан НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалтын төлбөрийн баримт руу нийт дүнгээр нэг падаан болж үүс нэ. 4. НӨАТ-ын 0%-тай борлуулалт буюу 30000000 дугаартай падаан НӨАТ-ын 0%-тай бараа ажил үйлчилгээ борлуулсан төлбөрийн баримтууд нь борлуулалтын дүнгээр нэгтгэгдэж нэг падаан болж үүснэ.  Амжилт.

  • Амралтын хоног хэрхэн тооцох вэ

    Эх сурвалж : https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389819382551 Хөдөлмөрийн тухай хуулийн 6-р бүлэг 99-р зүйл.

  • Хөдөлмөрийн гэрээний төрлүүд

    Сайхан намаржаад байна Эрхэм санхүүгийн эмч нараа. Өнөөдөр хөдөлмөрийн гэрээний талаар оруулж байна. Дараагийн дугааруудад татвар, НД ийн талаар оруулах болно. Ажил олгочтой байгуулах гэрээний төрлүүд: Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ Ажил олгогч нь ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөлөөс гадна ажилтны дагалдан ажиллах хугацаа, дагалдуулан ажиллуулах ажилтан, эзэмшвэл зохих ажлын дадлага, ур чадварын талаар тусгайлан тусгана. Ердийн дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сар хүртэл байна. Талууд тохиролцсоноор гэрээг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Нарийн мэргэжлээр дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа мэргэжлийн онцлог, эзэмших мэргэжлийн дадлага, ур чадвараас шалтгаалан хоёр хүртэл жил байж болно. Талууд тохиролцсоноор гэрээг нэг удаа нэг жилээс илүүгүй хугацаагаар сунгаж болно. Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй. Дагалднаар ажилласан ажилтантай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй. Дагалдан ажилтанд энэ хуульд заасан бусад зохицуулалт, ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрын тухай заалт нэгэн адил үйлчилнэ. Талууд тусгайлан тохирсноос бусад тохиолдолд дагалдан ажилтныг ажил олгогч байнгын ажилд авах үүрэг хүлээхгүй. Дагалдан ажилтнаас дагалднаар ажиллах, суралцахтай нь холбогдуулж аливаа төлбөр авах, ажил, мэргэжлээ болон ажлын байраа чөлөөтэй сонгох эрхийг нь хязгаарлах, үл өрсөлдөх нөхцөл тулгахыг тус тус хориглоно. Дагалдан суралцсан ажилтан нарийн мэргэжлээр дагалдан ажиллах бол хөдөлмөрийн гэрээний нийт хугацаа нь нэг жил хүртэл байна. Дагалдан ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна. Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх, онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулах, ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор ажил олгогч, дагалдан суралцах ажилтан, сургалтын байгууллага хамтран дагалдан суралцах гуравласан хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагад суралцах цаг, эзэмших мэргэжил, ажлын байран дээр ажиллах цаг, эзэмшвэл зохих ажлын дадлага, ур чадварыг тодорхойлсон сургалтын хөтөлбөрийг талууд харилцан тохиролцож дагалдан суралцагчийн хөдөлмөрийн гэрээнд хавсаргана. Дагалднаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлнө. Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээний хугацаа суралцах мэргэжлээс шалтгаалан гурав хүртэл жил байна. Дагалднаар суралцах ажилтанд олгох үндсэн цалинг суралцах, ажиллах цагийн харьцаа, хийх ажлын чанар, хэмжээ, сургалтын байгууллагаас авч байгаа мөнгөн тэтгэлэг зэргийг харгалзан талууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байхаар харилцан тохирно. Дагалднаар суралцах ажилтанд энэ хуульд заасан бусад зохицуулалт, ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрын тухай заалт нэгэн адил үйлчилнэ. Талууд тусгайлан тохирсноос бусад тохиолдолд дагалднаар суралцах ажилтныг ажил олгогч байнгын ажилд авах үүрэг хүлээхгүй. Дагалднаар суралцах ажилтнаас дагалднаар суралцахтай нь холбогдуулж аливаа төлбөр авах, ажил, мэргэжлээ болон ажлын байраа чөлөөтэй сонгох эрхийг нь хязгаарлах, үл өрсөлдөх нөхцөл тулгахыг тус тус хориглоно. Их, дээд сургуульд суралцагчийг суралцаж байгаа мэргэжлээрээ аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор дадлагажуулж болно. Дадлагажих үйл ажиллагааны нөхцөл, журмыг хууль тогтоомжоор тогтооно. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно. Улирлын шинжтэй ажлыг нэг удаа гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсхүл түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүй. Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ. Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцөлийг тусгаж болно: ажлын эцсийн үр дүн, хүлээх үүрэг хариуцлага, гэрээг дүгнэх журам; ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон ашгаас олгох хувь хэмжээ. Өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх зорилгоор байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд ажилтны мэдэлд олгож байгаа хөрөнгийн хэмжээ, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, эд хөрөнгийн хариуцлагыг тусгаж болно. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлан цуцалж болно: хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд ажилтан гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн; ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн; хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон; ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан, эсхүл ноцтой зөрчсөн. Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу ажлын бүтэн бус цагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. "Ажлын бүтэн бус цагийн ажилтан" гэж ажлын бүтэн цагаар ажиллаж байгаа ажилтнаас бага цагаар ажиллаж байгаа ажилтныг ойлгоно. Ажлын бүтэн бус цагийн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд өдөрт, эсхүл долоо хоногт, эсхүл сард ажиллах нийт цаг, ажил эхлэх, дуусах цагийг тусгайлан тохирно. Ажлын бүтэн цагийн ажилтны ажлын цагийг хууль тогтоомжид заасны дагуу богиносгосныг бүтэн бус цагаар ажилласанд тооцохгүй. Ажлын бүтэн бус цагийн ажилтан энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажлын бүтэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ. Ажил олгогч түр ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ажилтныг цагаар ажиллуулж, гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгож болно. Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ Ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд ажил олгогчийн, эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажил үүрэг гүйцэтгэж цалин хөлс авахаар ажил олгогчтой тохиролцон гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээнд гадна ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэх ажил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, цалин хөлс, үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүн, үзүүлсэн нэгж үйлчилгээний төлбөр /тариф/, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож тусгана. Гэрээсээ ажиллах ажилтны ашиглах тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн аюулгүй байдлыг ажил олгогч шалгаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй. Гэрээсээ ажиллах ажилтан энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн ажлын байран дээр ажиллаж байгаа үндсэн ажилтантай адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ түүнд нэгэн адил үйлчилнэ. Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээнд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож тусгана. Зайнаас ажиллах ажилтан энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа бусад ажилтантай адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ түүнд нэгэн адил үйлчилнэ. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230709635751

  • ХХОАТ-ын татварын хэмжээ

    Хөдөлмөр эрхлэлтийн болон шууд бус орлогын хэмжээнээс хамаарч дараах татварын хувь хэмжээгээр татвар төлж байна. Жилийн орлого Татварын хувь хэмжээ 0-120 сая төгрөг (сарын 0-10 сая) 10% 120сая-180сая (сарын 10-15 сая) 12сая төгрөг дээр нэмэх нь 120сая төгрөгөөс дээш давсан орлогын 15% 180сая төгрөгөөс дээш (сарын 15сая төгрөгөөс дээш) 21сая дээр нэмэх нь 180сая төгрөгөөс дээш орлогын 20% Жишээгээр тайлбарлая: Сар бүр 10,000,000 төгрөгийн цалинтай Доржийн татварыг тооцоольё. Сар бүр 15,000,000 төгрөгийн цалинтай Сүрэнгийн татварыг тооцоольё Сар бүр 20,000,000 төгрөгийн цалинтай Нарангийн татварыг тооцоольё Сарын цалин 10% тооцох % тооцох дүн % татвар Нийт татвар Дорж 10,000,000 10,000,000*10%=1,000,000 1,000,000 Сүрэн 15,000,000 10,000,000*10%=1,000,000 5,000,000 5,000,000*15%=750,000 1,000,000+750,000=1,750,000 Наран 20,000,000 1,750,000 5,000,000 5,000,000*20%=1,000,000 1,750,000+1,000,000=2,750,000 Татварын хуулийн дагуу татвар суутгагч этгээд нь хувь хүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогын татвар ногдуулалт, хөнгөлөлтийн тооцоог жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ. Зөвхөн байнга оршин суугч албан татвар төлөгчид хамаарах бөгөөд үүнд доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан хувь хүнийг хамааруулна: үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж байвал Харин Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч нь Монгол улсад болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон орлогодоо 20% -ийн татвар төлнө. Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=14410

  • НД-д шинээр ажил олгогч бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

    Өглөөний мэндээ Шинээр компани, хоршоо, ТББ, СӨХ, ХЗХ... байгуулж байгаа Ажил олгогч та бүхэн минь дараах материалуудыг бүрдүүлэн Нийгмийн даатгалдаа хандаарай. Шинээр ажил олгогч бүртгүүлэхэд бүрдүүлэх материал: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /эх хувь/ Захирал, нягтлан бодогчийн иргэний үнэмлэхний хуулбар Тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлээ банкинд төлсөн баримт Шинээр бүртгүүлэх тухай албан хүсэлт Гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын иргэний харъяатын албанаас оршин суух зөвшөөрлийн иргэний үнэмлэхний хуулбар Гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол талын төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар ингээд болоо шүү дээ. Амжилт. АЛБАН ХҮСЭЛТИЙН ЗАГВАР .............................................ХХК 2024 оны .... р сарын .... өдөр №... Улаанбаатар хот ........................... Дүүргийн Нийгмийн Даатгалын Газарт Манай компани нь 2024 оны ...-р сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул нийгмийн даатгал төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтэй байна. Иймд дараах мэдээллийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгэж өгнө үү. Үйл ажиллагааны чиглэл: ............................. Захирлын нэр: ......................................................... /Утас/ ................................ Захирлын цахим шуудан: ............................................... Байгууллагын цахим шуудан: ...................................................... Нягтлан бодогчийн нэр: ............................................ /Утас/ .............................. Нягтлан бодогчийн цахим шуудан: ............................................... Цалингийн сан: ............................... Даатгуулагчийн тоо: ........ хүн Байгууллагын банкны данс: ................................... Байгууллагын хаяг байршил:............................................ Захирал: ........................................... / / Амжилт Эрхэм ажил олгогч нараа

Танд санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоно уу

  • Facebook
  • Instagram
bottom of page